Cube Ent-ийн төлөөлөгч Park Chungmin “Дэлхийн хэмжээний энтертайнмент компани болохын төлөө”

“Өвлийн хайрын дуу” кино гарч Солонгос давалгааг Японд нэвтрүүлснээс хойш нэгэнт 10 жил өнгөрчээ. Анх драма, олон ангит киногоор эхэлж байсан бол одоо Kpop, YG Ent, JYP Ent гэх мэтчилэн Kpop-ийн эх болсон агентлагууд зах зээлийн ертөнцөд хөл тавьж эхлээд байгаа билээ.

B2ST, 4minute болон бусад уран бүтээлчдийн харьяалагддаг Cube Ent ч бас тэдний нэгд багтаж 2014 оны 2 дахь хагасд багтаан KOSDAQ (Солонгосын үнэт цаас эргэлдүүлэгч томоохон компани юм шиг байна) -ийн жагсаалтанд багтахаар төлөвлөж байгаа гэнэ. 2013 оны 9 сарын 17-нд IHQ-тэй гэрээ байгуулснаар олны анхаарлыг татаад байгаа Cube Ent олонд танигдсан байгуулага, компаниудтай ажилаж, тэдний жагсаалтанд нэрээ оруулснаар дэлхийн хэмжээнд танигдсан компани болох зорилтыг тавин ажиллаж байгаа юм.

14-ний өдөр Cube Ent-ийн төлөөлөгч Park Chungmin ярилцлага өгсөн бөгөөд үүндээ “Олон нийтэд танигдсан жагсаалтуудад нэрээ оруулснаар бид дэлхийн хэмжээний зах зээлд орох болно” хэмээн өөрсдийн үйл ажиллагааны талаар ярисан байна. Мөн тэрээр тэрхүү жагсаалтанд бичигдэхдээ Cube Ent-ийн зүгээс хэр хэмжээний итгэл өндөр байгаагаа илэрхийлж, Universal Music-тэй хамтран ажиллаж байгаа хийгээд тухайн жагсаалтад орохуйц хэмжээний эд засгийн тогтвортой, хяналттай байдал, менежментийн бүтэц нь хангалттай сайн гэдгийг ч цохон дурьдсан байна.

◆ Солонгос давалгааг дэмжих чадвар… “Илүү ахисан түвшний Солонгос давалгааны агуулга”

Түүний бодлоор Солонгос давалгаа эхэлснээс хойш нэгэнт 10 жил өнгөрсөн байгаа бөгөөд одоо харин тус давалгааг дараагийн түвшинд нь хүргэх шинэ алхам, түлхэц хэрэгтэй гэнэ.

Солонгос-Хятадын хамтарсан төслийн хамтлаг болон гарч ирсэн М4М нь Park төлөөлөгчдийн үгээр бол Kpop-ийн бас нэгэн хувьсал юм байна. М4М нь Хятад гишүүдээс бүрэлдсэн ч Солонгос энтертайнмэнт системээр бэлтгэгдэн гарч ирсэн. Park төлөөлөгч өөрийн яриаг энэ хүргээд зогссонгүй. Тэд өөрсдийн цар хүрээг өргөтгөж, дотоодын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулах хамтлаг, уран бүтээлчдийг гарган дайчлах төлөвлөгөөтэй буйгаа хэлсэн байна,

“Юуны өмнө дотоодын уран бүтээлчид маань дотооддоо уран бүтээл явуулж буй нь маш сайн үр дүн авчирч байгаа. Гэхдээ бид яг одоогоор бол илүү ахисан хэмжээний Kpop-ийг гаргаж ирэхиг зорьж байгаа” гэжээ.

Cube Ent нь гадаад дахь тоглолтуудаа илүү идэвхитэйгээр хийж, зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна. Ирэх оны 2 сараас B2ST Японд нийт 2 сарын турш аялан тоглолтоо хийх юм. Мөн тэр жилийнхээ 3 дах улирлаас Дэлхийн хэмжээний аялан тоглолт хийх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. 4minute-ийн охидын хувьд ирэх онд Ази дахь аялан тоглолтоо хийхээр төлөвлөж байгаа бололтой. Түүнчлэн 7 гишүүний бүрэлдэхүүнтэй BtoB нь ирэх 12 сард бие даасан тоглолтоо хийж, 2014 оны 2,3 дах улиралаас Япон болон бусад Азийн орнуудаар аялан тоглолтоо хийх төлөвлөгөөтэй байгаа юм байна.

◆ IHQ-ийн нэрэн дор орсон нь… “Бид энтертайнмент ертөнцөд шинэ доргилт авчрах болно”

Cube Ent нь 9 сарын 17-нд IHQ-тэй гэрээ хийснээр гол эзэмшигчийн эрхээ IHQ-д шилжүүлсэн байгаа. Universal Music-ээс бусад 3 том хувьцаа эзэмшигчид нь хэвэндээ үлдэж, харин IHQ нь нийт 16.5 тэрбум воны үнэ бүхий 9001 нэгж хувьцааг эзэмшихээр болсон юм.

Үүний тухайд төлөөлөгч Park “Кино дэлгэц болон жүжигчдийн менежментийн тал дээр гарамгай IHQ болон хөгжим, дууны талбар дахь know-how-г нэгэнт мэддэг болсон, дуучдыг бэлтгэн гаргадаг менежмент бүхий Cube Ent хамтран ажилласнаар шинэ төрлийн хүч, өнгө төрхийг авчрах болно” гэсэн байна.

SM Ent болон JYP Ent нар аялал жуулчлал, дууны төхөөрөмж зэрэг дээр анхааран ажилладаг шиг Cube ч бас шинэ төрлийн агентлагыг бий болгох юм. Дэлхийн хэмжээний зах зээл рүү орохын тулд тэд шинэ өнгө төрхийг гаргаж ирэхүйц мэдээллийн технологи, зураг төслийн төхөөрөмжүүд дээр ажиллан, шинэ содон зүйлсийг олж нээх тал дээр ажиллаж байгаа юм байна.

“Зөвхөн Ази ч биш дэлхийн даяараа Kpop-д нэгэнт татагдчихаад байгаа шүү дээ, бид цаг хугацаа, орон зай хамаарахгүйгээр аль ч цар хүрээг хамарч чадах тэр зүйлийг олж гаргаж ирэхээр ажиллаж байгаа” гэв.

2011 онд тэд одоогоор үйл ажиллагаа явуулж байгаа “Trouble Maker”-ийг гаргаж ирж байв.

Энэ талаар “Бид уран бүтээлчдийнхээ зан чанар, гадаад төрх зэргийг нь харгалзан үзэж, ажиглан цаашид өөр шинэ хамтарсан хамтлагуудыг гаргаж ирэх бодолтой байгаа. Дараа жил ч бид мөн адил олон төрлийн ажлуудыг хийж гарган, энэ салбартаа шинэ шинэ доргилтуудыг авчрах болно” хэмээн Park төлөөлөгч яригаа өндөрлөсөн байна.

cr: Hankyung; kor-eng Love In Da Cube; eng-mon Uugan104Jun

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s