B2ST: TV Station-д өгсөн ярилцлага

① 「Shadow」дууны чинь нэр шиг, чамайг чиний сүүдэр мэт дагаасай гэж хүсдэг эмэгтэй чинь ямар хүн байдаг вэ?

Doojoon: Ээж шиг минь хүн! Зарчимч, буруу юм хийвэл маань зэмлэж загнаж, намайг чиглүүлж өгч чадах эмэгтэй байгаасай гэж боддог.
Hyunseung: Хамт байхад хөгжилтэй байж чаддаг тийм эмэгтэй.
Junhyung: Мм.. Нээх онцгойлоод байх юм байхгүй ээ, зүгээр л хөөрхөн/зан сайтай (дажгүй) эмэгтэй хүнд дуртай.
Yoseob: Energy Drink шиг эмэгтэй! Надад эрч хүч, энерги өгдөг цоглог хүнд дуртай.
Kikwang: Өхөөрдөм тэгээд секси! [Doojoon: Аль нэгийг нь л сонгооч дээ (инээв)] Үгүй ээ, аль аль чанарыг нь хадгалж байгаасай гэж хүсч байна (инээв)
Dongwoon: B2UTY нар маань бүгдээрээ!

② Саяхан болсон сонирхолтой үйл явдал?
Doojoon: 9 сард бид нар анх удаа Солонгосын Пусанд тоглолтоо хийсэн, үнэхээр хөгжилтэй байсан шүү! Олон Япон фенүүд маань ирсэнийг хараад маш их баярласан.
Hyunseung: Би сүүлийн үед дартс-д дуртай болоод байгаа. 2 сарын өмнө нэг найз маань санал болгоод тоглож үзсэн сонирхолтой юм байна лээ. Цаг олдвол найз нартайгаа уулзаж суунгаа тоглодог юм. Одоохондоо өөртөө нэгийг худалдаж аваагүй байгаа болохоор дэлгүүрт байгааг нь хэрэглэдэг. Сайжирахаараа өөртөө нэгийг авбал зүгээр юм гэж бодож байгаа.
Junhyung: Сүүлийн үед би загасчилалд дуртай болчихсон. Хагас жилийн өмнөөс эхэлсэн л дээ, уургаа шидээд л, хүлээж байх хоорондоо энэ тэрийг бодож суух нь гоё байдаг. Ойрхон гол байдаг болохоор тийшээ явдаг ч хэзээ нэг өдөр далайд очиж загасчилах юмсан гэж боддог. Миний хамгийн барихыг хүсдэг загас уу? (шууд л хариулав) Yoseob! (инээв)
Yoseob: Нилээд хэсэг хичээллэж байгаа бокс! Миний гарын хөдөлгөөн нилээд сайжирчихсан юм шиг санагдаад байгаа шүү. Би идэх юмандаа нээх аймар анхаараад байдаггүй болохоор идэхийг хүссэн юмаа идээд л өөртөө амар байдлаар л хийдэг, гэхдээ боксоор хичээллээд нилээд жин хасаад байх шиг байгаа юм.
Kikwang: Хөлбөмбөг! Солонгостоо би одуудын/ олны танил хүмүүсийн багт тоглодог юм,. Хамт тоглоход үнэхээр хөгжилтэй дээрээс нь хамаг ядаргаа гараад сайхан байдаг. Миний тоглогчийн дугаар 10, The ACE!!
Dongwoon: Би ойрд Япон хэлээ сураад, “Hotaru no Hikari” гэдэг драмаг хадмал орчуулгагүй үзэж байгаа. [Yoseob: Гэхдээ чи орчуулгагүйгээр ойлгохгүй л байгаа биз дээ? (инээв)] Тийм л дээ үнэн (инээв). Гэхдээ сонсох ч гэсэн сайн хичээл юм шүү!

③ Хамгийн амар тайван байж чаддаг цаг чинь?
Doojoon: Унтаж босож ирээд. Тэр өдөр намайг юу хүлээж байгаа бол гэсэн хүлээлттэй хамт зүрх маань цохилоод л! Хичнээн ядарсан байсан ч ажилдаа явах үедээ “Би амьд байна!” гэсэн мэдрэмж төрдөг шүү [Нөгөө хэд нь: Юу? Битгий худлаа яриад бай (үхтлээ инээцгээв)] Үнэн ш дээ! (инээв)
Hyunseung: Тэр өдрийнхөө ажлыг дуусгаад гэртээ орж ирэх үе. “Өнөөдөр амжилттай дууслаа~” гээд л нэг амжилт тогтоочихсон юм шиг мэдрэмж төрөх нь гоё байдаг шүү.
Junhyung: Унтахынхаа өмнө орон дээрээ хэвтээд утсаараа тоглож байхад. Нүд анилдаад нойр хүртэл утсаараа тоглож байгаад унтахаар зүүдэндээ хүртэл тоглоомоо тоглосоор байдаг (инээв)
Yoseob: Өдөр өнгөрөөд орон дээрээ хэвтэх үед. Унтахынхаа яг өмнө хамгийн тав тухтай санагдаж хамаг санаа зовоосон зүйлс алга болдог. Нэмж хэлэхэд би хурдан унтчихдаг л даа.
Kikwang: Унтахынхаа өмнө буйдан дээр суугаад кино үзээд суухад л хамгийн амар тайван болдог. Гэрлээ унтраачихвал яг л хувийнхаа кино театр-т байгаа юм шиг гоё байдаг юм. Хамгийн сүүлд “World Z”, “The Terror Live” үзсэн юм байна.
Dongwoon: Би өмнө нь усанд шумбалтаар хичээллэж байсан юм. Усан дотор юмс яаж удаан хөдөлдөгийг мэдэх үү? Сэтгэл санаа амраад үнэхээр гоё болдог. Далайд очиж шумбалт хийж үзээгүй ч хэзээ нэг өдөр оролдож үзэхийг хүсдэг.

Ярилцлагын ард

Ярилцлага авч байх хооронд 6 залуу маань үнэхээр эрч хүчээр дүүрэн байв. Зураг авалтын үеэр бүгд нэг эгнээнд ороод зогсоорой гэхэд Doojoon-ийг толгой болгоод бүгд галт тэрэг болж тоглож байгаа юм шиг эгнэж зогссон гээд л, өөрсдийн хөгжилтэй үйлдэл, зан байдлаараа тэнд байсан хүмүүст инээд авчирч байлаа.
Мөн ярилцлага өгч байх хоорондоо Yoseob өмнө соло уран бүтээл явуулж байхдаа манайд өгч байсан ярилцлагаа анхааралтай гэгч нь уншиж байсан юм. Тэр үед нь Doojoon түүний үсээр оролдоод сууж байгаа дотно дүр зургийг ч бас харсан шүү. Ярилцлага явагдаж байх үед тэд бүгд нэг дор цуглаж, хамтдаа бичлэг үзэж, Dongwoon-ий хий хөлбөмбөг тоглохыг харж баахан инээлдэв. Тэр 6 залуу үнэхээр хооорндоо сайхан зохицож, нэгдэж байсан юм.

cr:

Original Japanese magazine copy: @a8sun

Translation from Japanese to Korean: 콩콩XD / @KongKongXD

Translation from Korean to English by @dreamboys1016 

Translation from English to Mongolia Uugan104Jun

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

3 thoughts on “B2ST: TV Station-д өгсөн ярилцлага

  1. ♥♥♥Jiyeonnie♥♥♥ says:

    hair hvrgeed bdiin zvgeer

  2. YYS says:

    bayrlalaa
    huurhun ym be
    uneheer hair tatam 6 zaluu

  3. blue says:

    unheer hair hurem shuu neree

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s