B2ST: Potato сэтгүүлд өгсөн ярилцлага

Солонгосын алдарт B2ST хамтлаг Япон дахь үйл ажиллагаагаа эхлүүллээ.

Бид ч бас тэд нартай уулзаж биечлэн ярилцлага хийсэн юм!
Мөн тэднээс намрын уур амьсгалд ямар болзоо хийвэл зүгээр талаар зөвлөгөө сонссон шүү!

Хамтлагын гишүүд Намрын болзоо гэсэн сэдэв дээр тун чиг хөөрлийн байдалтай болсон шүү!

– Японд намрын улирал гэхээр “урлаг”, “уран зохиол”, “спорт” гэсэн зүйлс бодолд орж ирдэг. Намрын талаар бодоход юу толгойд чинь орж ирж байна?
Yoseob: “Навч”. Намар бол ганцаардал гэдэг зүйлийг маш ихээр мэдэрдэг сар байдаг. Тэр тусмаа энэ улиралд уруул маань аймар хагардаг болохоор үхэх гэж байгаа юм шиг л санагддаг шүү (инээв).
Doojoon: Хуурай байдаг болохоор тэгж байгаам.
Kikwang: Миний хувьд “Ханиад”. Өдөр нь дулаахан, орой нь сэрүүхэн болдог үеэр гадуур хувцасаа мартчихаад гарчих л юм бол тэр дороо ханиад хүрчихдэг, бие маань зунаас намар руу шилжих шилжилтэнд амархан зохицож чаддаггүй юм шиг байдаг юм. Амархан ханиад хүрчихдэг болохоор маш их анхааралтай байх хэрэгтэй болдог гэхүү дээ.
Dongwoon: “Романтик бодол” юм байна, миний хувьд. Хүйтэн улирлыг угтаж авах бэлтгэлээ хийх үе ч юм уу?
Hyunseung: Миний хувьд намар “Ирэх жилдээ бэлдэх улирал” байдаг. Дараа жилдээ илүү их ургац хурааж авахын тулд намар нь үрээ сайн суулгах хэрэгтэй биш гэж үү.
Junhyung: Би намрын “үнэр”-т дуртай. Халуун зун дуусч, салхи илүү сэрүүхэн болоод нэг тийм онцгой үнэр бий болдог гэх юмуу даа.
Kikwang: Салхины үнэр үү?
Junhyung: Тийм ээ, тэр үнэр!
Doojoon: Миний хувьд “дасгал, сургуулилт”. Биеийн дасгал хөдөлгөөн хийхэд хамгийн тохиромжтой улирал. Аймар халуун биш, аймар хүйтэн ч биш, хөдөлгөөн хийсэн ч тэгж их хөлрөөд байхааргүй (инээв).
Junhyung: Doojoon хөдлөхгүй л бол тайван байж чаддаггүй, тийм болохоор одоо ч гэсэн ярилцлага өгч байхдаа хөдөлгөөн хийхгүй байгаа болохоор тайван сууж чадахгүй байгаа юм (инээв).

– Намар найз охинтойгоо Японд болзоонд явах болвол хаашаа явахыг хүсч байна?
Kikwang: Бид нар өмнө нь Японд ирэхдээ цаг байхгүй байсан болохоор Fuji-Q рүү явж чадаагүй. Тэрийгээ бодохоор одоо ч гэсэн харамсаад байдаг юм. Тийм болохоор Fuji-Q Island руу хамт явах байсан.
Junhyung: Японд нэг онцгой халуун рашаан байдаг гэж сонсож байсан, тийшээ явмаар байна. Сармагчингууд халуун рашаанд ороод суучихсан, нүүрнүүд нь ув улаан болчихсон байгаа зураг хараад хөөрхөн харагдсан юм л даа. Хоккайдо-д байдаг халуун рашаанд очвол харж чадах болов уу гэж бодоод байгаа юм. Тийшээгээ хамт явмаар байна.
Dongwoon: Задгай халуун рашаанд согтууруулах ундаа авч очихоор сармагчингууд нь хулгайлчихдаг гэж сонссон (инээв). Би одоо усанд шумбалтанд нилээд сонирхолтой болоод эрхийн бичиг авах тухай ч бодож байгаа, тийм болохоор Окинава-ийн далай руу явмаар байна.
Kikwang: Окинава-ийн далай бүтэн жилийн турш дулаахан байдаг биз дээ?
Hyunseung: Би Токио-н Цамхаг руу явмаар байна. Гэхдээ үнэнээ хэлэхэд тэнд очоод юу хийхээ мэдэхгүй л байна л даа. Хийж болох сонирхолтой юм байдаг юмуу?

– Шилээр хийсэн шал байдаг. Миний зүгээс Tokyo Skytree-г санал болгох байна, Токио-н цамхагаас илүү өндөр ш дээ.
– Yoseob: Японы талаар одоо ч гэсэн тэгтлээ сайн мэдэхгүй болохоор найз охиныхоо санал болгосон газар руу явах байх.
Doojoon: Япон бол хаашаа ч явсан сонирхолтой газар байгаа гэж би боддог. Японд байн байн ирдэг ч Токио, Осака руу л явдаг болохоор Японы алдартай жуулчлалын газруудаар явж үзмээр байна.

– Kikwang сая та нар бөөнөөрөө Японд ирсэн гэж хэлэх шиг болсон. Японд юу хийсэн юм бэ?
Kikwang: Бид нар Японд дандаа л ажилаар ирдэг болохоор зүгээр л хөгжилдөх гэж ирвэл яасан юм бэ гэсэн яриа гарах болсон л доо. Тэгээд л бид нар өөр хүнгүйгээр өөрсдөө Disneyland явсан. Joypolis руу бас явж хамгийн дуртай Ichiran орж Тонкоцү гоймон идсэн.

– Аймар олон хүнтэй газар та нарыг гэнэт хүрээд ирэхээр хүмүүс сандралдахгүй байна уу?
Kikwang: Тэгээгүй шд (инээв).
Doojoon: Бид нарын царайг хараад таничих шиг болсон. Гэхдээ бид нарыг танисан ч зүгээр л царай руу маань хараад байсан.
Yoseob: Япон хүмүүсийн зан авир/хүмүүжил нь үнэхээр гайхалтай! Бид нарыг Японд байх үед бид нарыг хүрээлж аваад л, хэцүү байдалд оруулсан удаа огт байгаагүй.
Junhyung: Эхэндээ Хавай явах уу гэсэн яриа гарч байсан юм. Тийшээ явахад цаг ч нилээд орж, хол газар болохоор ойрхон тэгээд ч гоё газар болохоор нь Японыг сонгосон. Хөгжилтэй, гоё амралт байсан шүү.
Doojoon: Гэнэт л Yoseob-д ажил ороод ирсэн. Тэгээд л Японд олон удаа ирж хооллож, унтах боломжтой болсон доо, зугаатай байсан шүү.

– Японд аялаж байхдаа хаашаа явахыгаа хэн нь шийдэж, Япон хэлийг нь хэл хариуцаж байсан бэ?
Doojoon: Хэн юу хийх вэ гэдгээ бид нар тэгж тогтож шийдээд байдаггүй ш дээ (инээв).
Kikwang: Санал бодлоо хэлэлцээд хамгийн их санал авсан газар руугаа явдаг юмуу даа.
Doojoon: Хэрвээ олон хүн явахыг хүсч байвал тэр газар руу нь бүгд хамтдаа явдаг. Дан залуучууд болохоор хоорондоо ч нээх ойлголцоход хэцүү юм байхгүй, тухтай байдаг юм.

– Хүлээлгийн үеэр Hyunseung, Utada Hikaru-ийн “Automatic” гэдэг дууг амандаа аялж байсан. Японы ямар дуунд дуртай вэ?
Hyunseung: Яаж дуулахыг нь мэддэг ганц Япон дуу маань байгаа юмаа (ичив). Гэхдээ би Utada Hikaru-д маш их дуртай! Бас өмнө нь w-inds-ийн дуунуудыг сонсдог байсан. Би Keita Tachibana-д бас их дуртай, бүжиглэхдээ ч сайн, бид 2-ийг хоорондоо адилхан юм нилээд хэдэн удаа сонсож байсан шүү.

Шинэ цомог бэлэн боллоо, Удаан хүлээсэн ирэх жилийн аялан тоглолт

– “Hard to Love, How to Love” цомог чинь бэлэн болсон шүү дээ. Дуу бичлэгээ Японд хийлгэсэн үү?
Doojoon: Үнэндээ бол бид нар дуу бичлэгээ Солонгост хийлгэсэн. Дассан, сурсан газраа хийх нь илүү сэтгэлд амар байдаг юм л даа.
Dongwoon: Дуу бичлэгэнд орж байхад Япон хэл маань сайн байсан болохоор найруулагч маань “Хөөе тэр Япон залуу, болсон бол одоо наанаасаа гар” гэж хэлсэн шүү.
Doojoon: За одоо наад илт худал үгээ зогсоож үз! (инээв)

– Япон хэлэндээ хамгийн сайн нь хэн бэ?
Yoseob: Бүгд л адилхан даа. Гэхдээ би нилээд хэд загнуулж байсан болохоор лав л би биш байх.

– Энэхүү цомгийнхоо ямар зүйл дээр нь хүмүүсийг илүү анхаарлаа хандуулаасай гэж хүсч байна?
Junhyung: Цомогт багтсан бүх дууг бичих ажлын гол ажлыг би хийж, гишүүд маань цомгийн хавтас, дуу, клип гээд бусад зүйл дээр идэвхитэйгээр өөрсдийн санал бодлоо хуваалцаж байсан. Миний зүгээс бол дууны үгэн дээр анхаарлаа хандуулаасай гэж хүсч байна. Хүн болгоны амьдралдаа үзэж туулсан зүйлс дээр тулгуурлаж үгийг нь бичсэн болохоор хүмүүс ч гэсэн сонсоод санал нийлэх болов уу гэж бодож байна.

– Одооноос эхлээд та нарын Япон дахь үйл ажиллагаа эхэлж байгаа. Японд юу хийхийг хүсч байгаа болоод фенүүддээ зориулж зурвас илгээгээч!
Yoseob: Одоо байгаагаасаа илүү олон хүн амьд тоглолтууд дээр маань ирээсэй гэж хүсч байна. Тэрнээс бусдыг нь одооноос бодож эхлэнээ (инээв) Юутай ч олон хүн биднийг мэддэг, таньдаг байх нь бидний хамгийн урдаа барьж байгаа зорилго.
– Kikwang: Фенүүд маань хүсэн хүлээж байсанчилан бид нилээд урт хугацааны Япон дахь үйл ажиллагаагаа явуулахаар бэлдсэн байгаа болохоор хүлээж байгаарай.
Dongwoon: Шинэ гарч байгаа цомог болон дараа жилийн 2 сараас эхлэх аялан тоглолтоороо дамжуулаад илүү олон хүнтэй өөрсдийн бодол санааг хуваалцаж, дотно болохыг хүсч байна.
Hyunseung: Бидний шинэ цомгийг зөндөө их сонсож байгаарай. Тэгээд бүгдээрээ бидний дараа жилийн Япон дахь аялан тоглолтонд ирээрэй!
Yoseob: Та нар зөндөө удаан хүлээсэн шүү дээ! Та бүхний тэр удаан хүлээлтэнд хариу барьж чадахаар цомог болсон болов уу гэж найдаж байна. Цаашдаа ч гэсэн бидний Япон дахь үйл ажиллагааг дэмжиж байгаарай.
Doojoon: Японд ирэх болгонд маань халуун дотно угтаж авдагт баярлалаа. Цаашдаа өшөө олон удаа Японд ирэх болохоор дэмжиж байгаарай.
Junhyung: Биднийг таньж мэдэхгүй хүмүүст өөрсдийгөө таниулахын тулд олон зүйлийг хийхээр хичээх болохоор биднийг халуун дотноор дэмжиж, урамшуулж байгаарай!

Асуулт & Хариулт

#1 Дуртай Япон уран бүтээлч / уран бүтээл (драма, дуу)?
Doojoon: Ахлах сургуульд байхдаа TERIYAKI BOYZ®-ийн бичлэгүүдийг үзэж NIGO®-ийн нэрийн хувцасыг их өмсдөг байсан.
Hyunseung: Utada Hikaru & w-inds. Дунд сургуульд байхын л дуртай байсан болохоор дуунууд нь толгойд үлдчихсэн байдаг юм.
Junhyung: Kana Nishino. 『涙色 (Color of Tears)』гэдэг дуунд нь дуртай болохоор тэр цомгийг нь нилээд хэдэн удаа сонсож байсан. Бас Naruto-д дуртай. Адал явдалтай, зүрхийг маань уйлуулахаар зохиолуудад бас дуртай.
Yoseob: Би бага байхаасаа л X-JAPAN, L’Arc~en~Ciel’-ийн дуунуудыг сонсдог байсан болохоор тэд нарт маш их дуртай. Хэрвээ хамтдаа дуу гаргахаар болдог бол… миний хувьд маш том нэр хүндийн хэрэг байх болно.
Kikwang: Надад яг тэр гээд хэлчих уран бүтээлч байхгүй байгаа ч хэрвээ бидэнтэй хамтарсан уран бүтээл гаргахыг хүссэн хүн байвал хэн ч байсан оролдоод үзэхийг хүсч байна.
Dongwoon: Би ахлах сургуулийн сурагч байхаасаа л Yui Aragaki-д дуртай байсан. Тэр эгдүүтэй хөөрхөн гэдэг үгнээс аль хэдийн өнгөрөөд сахиусан тэнгэрийн хэмжээнд байдаг! Миний дуртай дуучин бол Ken Hirai.

#2 Ямар эмэгтэй таалагддаг вэ?
Doojoon: Би биеийн тамир, биеийн хөдөлгөөнд дуртай болохоор хамт биеийн тамираар хичээллэж чадах эмэгтэйд дуртай эсвэл үгүй ядаж л биеэ хамт хөдөлгөж байгаа юм шиг дүр үзүүлдэг ч юмуу (инээв).
Hyunseung: Надаар энэ тэр юмаа байнга хийлгwүлээд байхгүйгээр өөрөө биеэ даагаад өөрийгөө сайн аваад явж чадах эмэгтэйд дуртай.
Junhyung: Өхөөрдөм, сайхан сэтгэлтэй, идэвхитэй нэгэн. Би энэ асуултанд харин ёстой чин сэтgeлээсээ хариулж байгаа шүү! (инээв)
Yoseob: Nodame Cantabile дээр гардаг Nodame шиг эмэгтэй (Японы анимэ юм шиг байна). Өхөөрдөм хэрнээ бусдаас онцгой, хайр татам эмэгтэй.
Kikwang: Би нээх юм яриад байдаггүй болохоор яриасаг бас өөдрөг эмэгтэй.
Dongwoon: Юм яриад суухад яриа нийлдэг, зүрх сэтгэлээрээ ч бас тохирох хүн. Мөн өөрийгөө зөв авч явдаг, өөрөөсөө ахмад хүмүүст ачлалтай хүн.

#3 Эмэгтэй хүний ямар стильд дуртай вэ?
Doojon: Даруухан, тайван өнгийн өмд. Тухайн хүндээ л зохиж байвал бие барьсан эсвэл шулуун өмд байна уу гэдэг нь хамаагүй ээ. Би юбканаас илүү өмдөнд дуртай.
Hyunseung: Тийм аймар өнгөлөг биш гэхдээ бас тийм ч энгийн биш, хүний сэтгэл татам стильд дуртай. Өөрийн гэсэн содон стильтэй байгаад тэр нь өөрт нь зохидог бол тэр нь миний анхаарлыг татах болно.
Junhyung: Эмэгтэйлэг талыг нь харуулж, гаргаж ирж байхаар байвал урт, богино аль нь ч байсан хамаагүй юбка байхад болно. Хувцасны уртаас хамаарахгүйгээр өөрийн гэсэн стиль имиджийг гаргаж ирж чаддаг хүнд дуртай.
Yoseob: Тухайн хүндээ л зохиж байвал юу ч өмссөн зүгээрээ.
Kikwang: Sexy гэхээсээ илүү эмэгтэйлэг төрхөд дуртай.
Dongwoon: Би энгийн стильд дуртай (инээв). Бусад залуучууд хараад байх болохоор sexy хувцаслахыг зөвшөөрөхгүй!

#4 Мэддэг сонирхолтой Япон хэллэг байгаа юу?
Doojoon: 今でしょ! (Одоо биз дээ!) Энэ одоо Японд их алдартай болоод байгаа биз дээ? Сүүлийн тоглолтууд дээрээ энэ үгийг нилээд олон удаа хэлсэн шүү (инээв). Гишүүд маань “いつやるの? (Хэзээ хийх гэж байгаа юм?)” гэхэд бүгд “Одоо биз дээ!” гэж хэлдэг юм.
Hyunseung: Инээдтэй юм шиг санагдаж магадгүй ч “大好き! (Зөндөө дуртай)”, “さようなら (Баяртай)”, “今でしょ (Одоо биз дээ)” тэгээд “うっそ~ (Худлаа ярь)”.
Junhyung: “ヤバイ! (Хөөх! Гайхалтай! Аймшигтай!)” [олон янзаар хэрэглэгддэг] Япон фенүүд маань хэлж байхыг сонсоод цээжилсэн юм. Солонгосын “대박! (Daebak!)” гэдэг үгтэй адилхан утгаар хэрэглэгддэг юм байна лээ.
Yoseob: “母のほうがいい (Ээжийн зөв)”, сүүлд цээжилсэн маань юм л даа. Тэгээд бас “食べてもいい? (Идэж болох уу?)” гэдгийг байнга хэрэглэдэг.
Kikwang: Fukuoka аялагатай “しゃれとんしゃ”. ‘Стиль чинь дажгүй юмаа’ гэсэн утгатай гэсэн ч аялагатай болохоор Токиод хүмүүс ойлгохгүй гэж байсан.
Dongwoon: Би “お金 (мөнгө)” гэдэг Япон үгэнд дуртай (инээв).

#5 Дуртай өнгө
Doojoon: Улаан бас хар. Онцгой шалтгаан байхгүй ч татагдаад байдаг юм. Улаан өнгө маш хүчтэй, онцгой өнгө болохоор нь дуртай.
Hyunseung: Улаан, хар. Аль аль нь бусад өнгөнүүдтэй хамт гоё зохицдог бас хүчтэй мэдрэмж өгдөг болохоор дуртай.
Junhyung: Алтлаг өнгөтэй байхад дуртай юм шиг байгаа юм (инээв). Цаг, бугуйвч, зүүсэн байгаа бусад хэрэгслүүд маань бүгд алтлаг байгаа (инээв).
Yoseob: Цагаан, хар. Эсрэг өнгөнүүд болохоор нь дуртай.
Kikwang: Хар & цагаан. Ихэнх хувцаснууд маань ийм өнгөтэй болохоор хувцасны шүүгээ маань хар, цагаан л өнгөтэй байдаг.
Dongwoon: Нил ягаан. Зүгээр харахад л галзуурах гэж байгаа юм шиг санагддаг (инээв).

CREDITS
Original Japanese magazine copy: @a8sun
Translation from Japanese to Korean: 콩콩XD / @KongKongXD
Translation from Korean to English: @dreamboys1016
Translation from English to Mongolian: Uugan104Jun

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

4 thoughts on “B2ST: Potato сэтгүүлд өгсөн ярилцлага

  1. IU says:

    huurhun yumaa ^_^

  2. QGessti says:

    Xxa mnai en dongwoon vnxer xugjiltei shvv

  3. b2star says:

    hoorhon shuu yag l manai b2st setgeleesee shuu

  4. blue says:

    manai b2st hoorhon shuu

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s