[Atstar1] 4minute SoHyun болон BTOB Eunkwang нар үдэшлэгний тухай…

jwerfghwiued

201311221101022110_4

lklgvgh

4minute SoHyun

1. Чиний хамгийн дурсамжтай үдэшлэг ямар байсан бэ?

– Миний хамгийн дурсамжтай үдэшлэг гэвэл манай 4minute -ийнхан хамтдаа хооллох үеэр клуб орж байсан. Тэр үед би анх удаа клубт орж үзсэн. Түүнээс хойш манай хамтлагийн гишүүд илүү хөгжилтэй болцгоосон. Харин миний хувьд үнэхээр шинэ газар байж чадсан. (инээв)

2. Чи зул сарын буюу жилийн сүүлээр ямар төлөвлөгөөтэй байгаа вэ?

– Хэрвээ бидэнд жилийн сүүлээр зав гарвал Зул сарын үдэшлэгийг хамтлагийнхантайгаа хамт тэмдэглэх болно. Гацуур модоо чимэглээд, оргилуун дарс ууж, бялуу хийж хөгжим сонсоод л… Гэхдээ эд бүгд одоохондоо зөвхөн хүсэл л дээ бидэнд өөр төлөвлөгөө байгаа.

3. Хэрвээ чи үдэшлэг зохиох байсан бол ямар газрыг сонгох вэ?

– Доод талд нь бидний ажлын байр байдаг болохоор Cube кафег түрээслэх байсан. Энтертаймэнтынхантайгаа хамт үдэшлэг хийнэ. Тэр газар их том л доо, бас бусадтайгаа хамт байхад тухтай болохоор зөв сонголт гэж бодож байна. Магадгүй би тийм ч олон газар мэдэхгүй болохоор Cube кафегаас өөр газар бодогдохгүй байгаа байх.

4. Тэгвэл чи үдэшлэг зохиож байсан бол хоол болон хөгжимд юу нэмэх вэ?

– Хэрвээ бид үдэшлэг зохиож байсан бол оргилуун дарс байлгахгүй.(заавал) Оргилуун дарснаас хөөс амтагддаг. Түүнээс гадна оргилун дарсны бөмбөлөг зэргээс сэрэмжлэх хэрэг гардаг. Аан бас дарс. Яг одоо энэ бүх бодол намайг их догдлуулж байна шүү.

download                                                                                          

  BTOB  Eunkwang

1. Чиний хувьд хамгийн дурсамжтай үдэшлэг чинь юу байсан бэ?

– Миний санаж байгаагаар намайг бага сургуульд байхад манай ангийн, миний сайн охин миний урьлагаар манайд ирж байсан. Хэдийгээр миний төрсөн өдрөөс гоё байгаагүй ч гэсэн их дурсамжтай сэтгэл догдлуулсан өдөр байсан. Сайн охинтойгоо өнгөрүүлсэн тэр үе их сонин байсан шүү.

2. Хэрвээ чамд шинэ жилээ ч юмуу зул сарыг ч юмуу өөрөө төлөвлөх боломж олдвол чи юу хийх байсан бэ?

– Хэрвээ надад тийм боломж олдсон бол уу. Би гэр бүлийнхэнтэйгээ тийм ч их цагийг өнгөрөөдөггүй болохоор гэр бүлийнхэнтэйгээ хамт өнгөрөөнө. Хэдийгээр энэ тийм ч онцгой биш ч гэсэн би бага байхаасаа хойш л гэрийнхэнтэйгээ зул сараа тэмдэглэдэг байсан. Энэ нь биелэх боломжтой болохоор энэ зул сарыг ч бас тэдэнтэйгээ өнгөрөөхийг хүсэж байна.

3. Үдэшлэгийг ямар байгаасай гэж хүсдэг вэ? Санал болгох газар байгаа юу?

– Би төрсөн өдрөөсөө өөр зохион байгуулалттай үдэшлэгт очиж байгаагүй л дээ. Миний сонссоноор бол гэр үдэшлэг илүү сонирхолтой байдаг гэсэн. Хэрвээ боломжтой байсан бол би гэр үдэшлэгийг туршиж үзнэ. Энэ нь бас л боломжтой л доо. Манай гэр гэр үдэшлэг хийхэд тохирох байх аа.

Cr: trans: @_910620 & loveindacube; eng-mon Ramule1126

Удахгүй зул сар болох гээд хаа сайгүй л зул сарын уур амьмгал ороод сайхан байна шүү. За ингээд та бүхэндээ энэ хоёрынхоо зул сарын үдэшлэгний тухай ямар бодолтой явдагыг хүргэлээ. Дараа шинэ мэдээ гарах бүрт нь алдалгүй хүргэх болно оо. @@

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s