[Newsen] Yong Junhyung “Flower” дуугаараа соло дебют хийлээ

Yong Junhyung шинэхэн гаргасан цомгийнхоо title дуу болох “Flower”-ийнхаа хамгийн анхны үзүүлбэрийг өнөөдөр буюу (12/13)-нд Music Bank дээр хийлээ.

Энэ өдөр тэрээр алтлаг бор үс болон дээрээсээ доошоо бүхэлдээ хар өнгийн хувцастай гарч ирсэн юм. Тэрээр B2ST-ийн гишүүн гэдэг үүднээсээ ч өөрийн чадвар, бусдыг татах авьяасаа харуулсаар ирсэн. Гэхдээ өнөөдрийн хувьд тэрээр хэмнэлт реп болон сэтгэл татам хоолойгоо гаргаснаас нилээдгүй үзэгчдийн анхаарлыг булааж амжив.

Чадварлаг хоолойноос гадна сэтгэл хөдлөл дүүрэн багтсан бүжиг дэглэлт нь ч хүмүүсийн нүдийг нилээдгүй булаасан болов уу. Хамтлагынхнаасаа ганцаараа тайзан дээр гарсан ч эзгүй үлдсэн бусдынхаа орон зайг өөрийн чадварлаг тоглолтоороо амжилттай нөхсөн гэхэд болно.

Мөн Music Bank дээрхи ярилцлагынхаа үеэр өөрийг нь соло уран бүтээл гаргах болсонд хамгийн их дэмжиж байсан гишүүн нь ахлагч Doojoon байсан тухай хэлж, тэдний дундах дотно нөхөрлөлөө ч мөн дахин нэг батлах шиг болсон.

cr: Newsen (kor-eng Love In Da Cube); eng-mon Uugan104Jun

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s