[Sports DongA] “B2ST-ээс Соло дебют рүү”… Yong Junhyung ‘сэтгэл түгшиж буйгаа’ илэрхийлэв…

Өнгөрсөн 13-ны өдөр DongA-ийн сурвалжлагч Yong Junhyung-той уулзсан бөгөөд олны танил од маань “Би уг нь сандарч, түгшээд байдаг хүн биш ч соло үзүүлбэрүүдийнхээ хувьд маш их сандарч байна” гэсэн байна.

Мөн үргэлжлүүлэн “Бэлтгэлээ хийх үедээ өнгөө олох тал дээр алдаа гарах тохиолдол гарч байгаа. 6-уулаа хамт тайзан дээр байхад хамтдаа дуу дуулж, үзүүлбэрээ үзүүлнэ гэдэг догдолмоор санагддаг байсан юм” хэмээн тайлбарласан байна.

Yong Junhyung B2ST-ээс соло уран бүтээлээ гаргаж байгаа анхны гишүүн биш юм. Өмнө нь Yang Yoseob “Caffeine” дуугаараа нилээдгүй сайн явсан бол Jang Hyunseung HyunA-тай хамт Trouble Maker-ийн хамтарсан үйл ажиллагаагаараа олны анхаарлыг татаад байсан. Тэгвэл Yong Junhyung-ин хувьд соло цомог гаргах болсон шалтгаан нь юу байсан юм бол?

Энэ талаар Junhyung “Энэ хугацаанд би B2ST болон өөр бусад уран бүтээлчдэд дуу зохиож өгдөг байсан. Тэгээд тэр явцдаа өөртөө зориулж дуу зохиох талаар бодож эхэлсэн юм. Тэгээд л хэд хэдэн дуу зохиож, бэлэн болсон үед нь захиралдаа соло үйл ажиллагаа явуулах төсөл болгон танилцуулсан” гэсэн байна.

Хэдийгээр тэрээр өөрөө түрүүлж компанидаа хүсэлт гаргасан ч түүний дуу бичих, ая зохиох авьяас, чадвар нь нэгэнт олны дунд хүлээн зөвшөөрөгдсөн байсан гэхэд хилсдэхгүй. Түүгээр ч барахгүй тэрээр өөр уран бүтээлчдэд ч харамгүй тусалж, хамтарч ажилладаг байсан билээ.

Мөн тэрээр “Манай хэд хоорондоо чатладаг булантай л даа. Сүүлийн үед ярилцаж байгаа зүйлс маань бүгд л миний цомгийн тухай байх болсон. Тэд завтай үедээ над дээр ирж намайг дэмждэг. Энэ удаагийн соло үйл ажиллагаагаараа дамжуулаад хамтлаг маань хамт байхдаа хичнээн үнэ цэнэтэй вэ гэдгийг дахин нэг мэдрэх шиг болж байна” хэмээн хамтлагынхаа гишүүдэд хандсан сэтгэлд дулаахан үгсийг хэлсэн юм.

Өмнө уран бүтээл гаргасан гишүүдийнхээ араас Yong Junhyung соло дебютээрээ гарч ирэх гэж байгаа бөгөөд түүнийг “Өөрийн гэсэн дуу, хөгжимөө зохиодог нэгэн” хэмээн бусдад үнэлэгдэхийг хүсч байгаа гэнэ.

“Би юмыг нилээд бодитоор нь хардаг хүн. Энэ удаагийн соло уран бүтээлийнхээ хувьд хөгжмийн нэвтрүүлгүүд дээр #1 байранд орох зорилгыг огт тавиагүй. Сайн дуу зохиодог уран бүтээлч гэсэн нэрээр хүлээн зөвшөөрөгдөж, цаашдаа удаан хугацаанд дуугаа зохиогоод явахыг л хүсч байна” хэмээн өөрийн зорилго, бодож буй зүйлээ дэлгэсэн байна.

cr: Sports DongA (kor-eng Love In Da Cube); eng-mon Uugan104Jun

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s