[Asiae] “6 өнгө” B2ST, Дэлхийг байлдан дагуулагч 6 залуутай уулзаарай!

B2ST 2013 онд. B2ST-ийн зургаан залуу дебют хийснээсээ хойшхи 5 дахь жил рүүгээ орж, Солонгосын халуухан одуудын нэгд зүй ёсоор тооцогдох болов. Тэдний алдар нэр өсөх тусам групп болон ганцаарчилсан үйл ажиллагаа, ажлын хуваарь нь ч завгүй болсоор. Өсөж дэвжиж яваа B2ST өнөөдөр ‘Sports Today M (STM)’-тэй уулзаж ярилцлага өгсөн юм.

STM: Энэ жил дуусахад тийм ч олон хоног үлдсэнгүй, 2013 он B2ST-ийн хувьд ямаршуухан жил байв? Ямар нэгэн онцгой, мартагдашгүй мөчүүдээсээ хуваалцаач.

Hyunseung: Миний хувьд 2013 оны сүүлийн хагас надад маш хүчтэй сэтгэгдэл үлдээсэн байх. B2ST-ийн гишүүний хувиар ч, Trouble Maker-ийн гишүүний хувиар үйл ажиллагаа явуулсан болохоор тэр л дээ.
Junhyung: ‘Shadow’ дуугаар үйл ажиллагаа явуулсан маань миний хувьд хамгийн мартагдашгүй зүйл байсан. Энэ удаагийн цомгоо би өөрөө бичиж гаргасан болохоор илүү утга учиртай байсан юм л даа.
Doojoon: Миний хувьд гэвэл тоглолтон дээрээ comeback-аа хийсэн үе. Шинэ цомгийн шинэ дуунуудаа тэр олон фенүүдийнхээ өмнө дуулна гэдэн маш онцгой, сайхан байсан.
Dongwoon: Миний бодлоор энэ жил би бага зэрэг буурь суусан юм шиг санагдсан. Энэ жилийн үйл ажиллагааныхаа үеэр бид яагаад ч юм фенүүддээ маш их санаа тавих болсон л доо. Тоглолтондоо зориулж хамаг чадлаараа бэлдэж байсныхаа хэрээр маш их аз жаргал, хайр хүндлэлийг мэдэрсэн.
Kikwang: Энэ жил миний хувьд өөрөө өөрийгөө эргэн нэг харж цэгнэсэн жил байсан. Биднийг чимээгүй байсан урт хугацаанд фенүүд маань биднийг марталгүй харин ч улам илүү дэмжиж, хайрласаар байсан… B2UTY нарын тэр төрх маш гүн сэтгэгдэл төрүүлсэн.
Yoseob: Фенүүдийн бидэнд өгч байгаа хайр нь маш том, гүн байдаг болохоор тэр фенүүдээсээ ирж байгаа хайрыг бид мэдэрч чаддаг байх гэж боддог болохоор тэдэнд үргэлж талархаж явдаг. Хамгийн мартагдашгүй үе гэвэл яах аргагүй бид нарын comeback тоглолт! Тайзан дээр гараад л сарнайн гэрлэн далайг олж хараад сэтгэл маань маш их хөдөлсөн.

STM: Та нарын зарим нь ганцаарчилсан үйл ажиллагаатай байсан шүү дээ. Тэр үйл ажиллагаануудаа дуусгаад ямар санагдаж байна?

Junhyung: Цомгоо гаргах, драма зураг авалтын ажил яг давхацаж таараад, зэрэг явагдсан болохоор нилээд завгүй, ядарч байсан. Гэхдээ тэр бүхнийхээ эцэст өөртөө багахан ч гэсэн зүйлийг олж авсан болохоор өөрөөрөө бахархах сэтгэл ч төрөх шиг болсон.
Doojoon: Ганцаарчилсан үйл ажиллагаа явуулсан нь миний хувьд нилээд онцгой үе байсан. Хамтлагаараа хамт байх ямар вэ гэдгийг дахин нэг мэдрүүлэх шиг болж бид ч цомгийнхоо үйл ажиллагаанд илүү их хүч зориулж, сайн бэлдсэн.
Kikwang: Нууцалж байсан ч гэсэн би ч бас одоо нэг ганцаарчилсан үйл ажиллагаандаа бэлдэж байгаа. Өөрийнхөө сайн дүр төрхийг гаргаж харуулахын тулд хичээж ажиллах болохоор хүлээж байгаарай.
Yoseob: Миний ганцаарчилсан үйл ажиллагаанууд мюзикалд оролцох, хөгжөөнт нэвтрүүлгүүдэд оролцох гэсэн тал руугаа байсан. Өөрийнхөө олон талыг харуулах боломжтой байсан болохоор биднийг байнга ирж үзэж чаддаггүй фенүүд маань намайг хараад бага ч гэсэн баярласан болов уу гэж найдаж байна.

STM: Тэгвэл бусдынхаа ганцаарчилсан үйл ажиллагааны талаар юу гэж хэлмээр байна?

Hyunseung & Junhyung: Doojoon!
Hyunseung: Doojoon-ий олон ангит кино нь маш сонирхолтой байсан. Миний сууж үзсэн ганц хөтөлбөр.
Junhyung: Миний хувьд ‘IRIS’ драма маш гүн сэтгэгдэл үлдээсэн байсан юм. Тэгээд тоглоом шоглоомонд дуртай Yoon Doojoon гэдэг хүн тэр драманы уур амьсгалд таарах болов уу гэж бодох болсон л доо.
Dongwoon: Шууд хэлэхэд, Doojoon ахын ‘IRIS’-ийг үзэж байхдаа ‘Ах ч тун царайлаг юм гээч’ гэж бодсон шүү.
Doojoon: Би Junhyung-ийн ‘MonStar’-ийг сэтгэл догдлон сууж үзсэн. Түүний бас нэгэн өөр талыг харах боломжтой байсан болохоор миний хувьд лав мартахааргүй байсан.

STM: ‘Хэрвээ би B2ST-ийн гишүүн биш байсан бол? Би юу хийж байх байсан бол?’

Hyunseung: Магадгүй өөр нэрээр гарч ирсэн дуучин байх байсан байх
Junhyung: B2ST-ийн гишүүн биш байсан бол хаа нэгэн газар дуу бичээд л явж байх байсан байх. Дуу хөгжимгүй Yong Junhyung-ийг төсөөлж чадахгүй юм. Хаха
Doojoon: Жоохон байхдаа би биеийн тамирын багш болохыг хүсдэг байсан. Магадгүй тэр мөрөөдлөө биелүүлэхээр хичээж байх байсан юм болов уу?
Dongwoon: Хичээлдээ шамдаад л явж байх байсан байх. Олон улсын өмгөөлөгч/ хуульч болохоор зорьж яваа их сургуулийн оюутан. Арай хэтэрхий амбицтай сонсогдож байна уу?
Kikwang: Ммм… Юу ч байсан гэсэн тайзан дээр гарч дуулахын тулд хамаг чадлаараа хичээх байсан байх.

STM: B2ST гадаад орнуудаар ч гэсэн идэвхитэй үйл ажиллагаагаа явуулсан шүү дээ, ирээдүйн төлөвлөгөөнөөсөө хуваалцвал?

Hyunseung: Бид ирэх жилийн эхээр Япон дахь үйл ажиллагаагаа эхлүүлнэ. Мэдээж Солонгос дахь үйл ажиллагаагаа ч юу гэж мартахав. Гэхдээ хэзээ цомгоо гаргах вэ гэдэг маань нууц~
Junhyung: Яг одоогоор бол бүх гишүүд маань тус тусдаа үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэр ажлууддаа хүчээ дайчлан ажиллах болохоор хүлээж байгаарай гэж хэлмээр байна.
Dongwoon: Яг таг дэлгэрэнгүй хэлж чадахгүй ч хурдан comeback хийхийн тулд хичээх болно!
Yoseob: Фенүүд маань хаана байна, тэд биднийг тэндээ байлгахыг хүсч байгаа цагт бид хаа байсан газар нь очиж амьдаар дуулж өгөхийг хүсдэг. Тэд баярлаж, аз жаргалтай байвал бид ч аз жаргалтай болдог. Тэр мэдрэмж бидний хувьд маш үнэ цэнэтэй. Саяхан бид нар фен уулзалтаа хийгээд, тэр мэдрэмжийг дахин нэг удаа мэдрэх шиг болсон. Хүмүүсийн урмыг хугалахааргүй сайн дүр төрхөө урт удаан хугацаанд хамтдаа байж харуулах болно.

STM: B2ST гэсэн нэрийн дор үйл ажиллагаа явуулж байх хугацаан дахь “Хамгийн аз жаргалтай мөч” чинь юу вэ гэж асуувал хэзээ гэж хэлэх байсан бэ?

Junhyung: Шүүмжлэл, хүнд хэцүү зүйлсийн өөдөөс зоригтойгоор тэмцэж байсан үе маань байх болов уу. Мөн хамтдаа туулж гарсан бүх л цаг мөчүүд миний хувьд аз жаргалтай мөчүүд минь юм даа.
Doojoon: Нээрээ л, аз жаргалтай байсан үе маань гэвэл шүүмжлэлд өртөж байсан үе юм шиг. Нэг л зүйл дээр анхааралгүй өнгөрвөл шүүмжлэлд өртөх болдог. Тийм болохоор хамаг хүчээ дайчлан ажиллаж, тэр бүхнийг хөгжилтэйгээр давж гарна, үнэхээр сонирхолтой шүү. Яг одоо, энэ мөчид ч бид аз жаргалтай байна.
Dongwoon: Би арай жоохон хувийн шинжтэй зүйл хэлмээр байна. Тайзан дээр гараад 2 чих маань хүмүүсийн дэмжиж буй дуу хоолойнд дарагдахад, тэдний царайг харахад үнэхээр хамаг бие хачин болдог шүү.

STM: 2014 онд тавьсан зорилго чинь?

Hyunseung: Хийхийг хүсч байгаа олон зүйл байна, санаа зовж л байна. B2ST-ийн гишүүний үүднээс нь ч тэр хувь хүнийхээ үүднээс ч илүү хөгжсөн, сайжирсан төрхөө олж хармаар байна. Юуны өмнө, бид шинэ цомогтойгоо та бүхэнтэйгээ мэндчилж, ‘Mozart’ надад маш гүн сэтгэлдэл үлдээсэн болохоор дахин мюзикалд ч юмуу өөрийгөө сорьж үзэхийг хүсч байна.
Junhyung: B2ST-ийн гишүүн мөн Yong Junhyung-ийн зүгээс 2014 онд ч бас илүү сайжирсан төрхөө харуулахыг хүсч байна. Өөрийнхөө өөр олон талыг харуулах хэрэгтэй байгаа болохоор. Тийм болохоор та нар ч бас сонирхон хүлээж байна биз дээ?
Doojoon: Өөрсдөдөө илүү их анхаарал хандуулахыг хүсч байгаа болохоор тэр хэмжээгээрээ шаргуу ажиллах болно. Мөн мартаж боломгүй манай B2UTY нар! Фенүүдтэйгээ илүү ойр өнгөрөөж болох цаг мөчүүд байгаасай гэж хүсч байна.
Dongwoon: Бүх гишүүд маань эрүүл энх байгаасай. Эрүүл байвал ямар ч зорилго байсан биелүүлж чадна шүү дээ, үгүй гэж үү?
Kikwang: Өөрийнхөө хувийн хүсэл мөрөөдөл болоод үйл ажиллагаандаа илүү их анхаарал хандуулахыг хүсч байна. Бид зургаа хамтдаа байхдаа илүү их үр бүтээлтэй, эрч хүчийг гаргаж чаддаг байгаасай гэж хүсч байна.
Yoseob: 2014 онд бүх хүмүүстэй илүү сайжирсан төрхтэйгөөр уулзахыг хүсч байна. Бүх B2UTY
нартайгаа! Насан туршдаа хамтдаа байцгаая!

cr: Asiae [kor-eng Love In Da Cube]; eng-mon Uugan104Jun

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

One thought on “[Asiae] “6 өнгө” B2ST, Дэлхийг байлдан дагуулагч 6 залуутай уулзаарай!

  1. QJessTi says:

    B2st vnxeer shildegn!!!

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s