[OSEN] Yong Junhyung “Анхны соло дебют, бусдад танигдахыг хүсэв”

BcbC8WsCEAAXq_g

Соло дебют-ээ хийгээд байгаа B2ST-ийн Yong Junhyung “Би өөрийнхөө зохиосон дуунуудаараа дамжуулан хүмүүст танигдахыг хүсч байна” хэмээн өөрийн санал бодлоо хуваалцсан байна.

12/13-нд Music Bank-д оролцох үеэрээ OSEN-той уулзсан Yong Junhyung “Энэ хугацаанд би зөвхөн B2ST биш өөр олон уран бүтээлчдэд дуу бичиж өгсөн. Тэр хугацаанд шунал/ хүсэл маань ч улам нэмэгдэх болсон. Өөртөө зориулж, зөвхөн өөртөө зориулсан, өөрийн гэсэн дуутай болмоор байна… гэсэн бодол орж ирэх болсон юм. Тэгээд л энэ хүслээ биелүүлэхийн тулд 1, 2 бүрэн болсон дуугаа захиралдаа аваачиж сонсгоод соло уран бүтээл хийх маягаар танилцуулдаг байлаа” хэмээн түүний соло дебютийн цаана юу болж өнгөрсөн талаар ярьжээ.

Соло үйл ажиллагааныхаа тухай тэрээр “Маш их сандарч/ догдолж байгаа. Уг нь тийм зантай, сандраад байдаг хүн биш ч 6-уулаа биш ганцаараа тайзан дээр гарна гэж бодохоор л… Бэлтгэл хийж байх үеэсээ л сандарч эхэлсэн. Гэхдээ сонирхолтой санагдаж байгаа шүү” гэсэн юм.

Үргэлжлүүлэн “Удаан үйл ажиллагаа явуулахад жоохон тиймхэн байж болох л юм. Гэхдээ болж буй зүйлсийг зохицуулахад илүү хялбар дээрээс нь нам гүм, чимээгүй байгаа. Бүгд хамт байхаар бүгд инээлдээд л, шуугиантай болчихдог юм (инээв). Гэхдээ ойрд гишүүдтэйгээ хамт байхын чухалыг/ нандин байдлыг илүү мэдрэх шиг болоод байгаа” гэв.

Гишүүд нь түүнд дэмжлэг үзүүлж байсан эсэх талаар асуухад Yong Junhyung “Өнөө өглөө маш их ядарчихсан байхад Yoseob намайг дэмжихээр ирсэн. Бусад маань ч бас намайг дэмжиж бичлэг маань дажгүй болсон уу гэж мессежээр бичиж асууж байсан” гэж хариулсан юм.

Yong Junhyung олон нийтийн чихэнд хүрэхээр дуу гэхээсээ илүү өөрийн өнгийг илүү гаргаж ирсэн дуу гаргасан юм. Энэ талаараа тэрээр “Хүнд хүрэх анхны сэтгэгдэл чухал л даа, гэхдээ хэрвээ би олон нийтийн чихэнд илүү зохицохоор дуу гаргаад тэр нь дээшээ гайгүй явах байсан ч гэсэн дараа нь дахиад л өөр зүйл гаргаж ирэхийг хүсэх байсан. Тийм болохоор өөрийнхөө бодсон замаар явах нь зөв гэж бодсон юм” хэмээн байр сууриа илэрхийлэв.

Мөн өөрийнхөө зорилгынхоо тухай “Энэ дууг бичиж байхдаа сайн яваасай гэж шагналын араас явах бодол огт байгаагүй, харин хүмүүс намайг өөрийн гэсэн дуугаа зохиодог нэгэн гэж мэддэг болоосой гэж хүссэн. Шагналыг бол дараа нь авч болно шүү дээ. Энэ соло үйл ажиллагааны хувьд хүмүүст танигдаж, үнэлэгдэхийг л хүсч байна. #1 байранд орох хүсэл зорилготой байсан бол “Flower” дуугаараа үйл ажиллагаа явуулахгүй байсан юм (инээв)” хэмээн хариулсан юм.

[TV Daily]

TV Daily-д өгсөн бас нэгэн ярилцлагадаа, өөрийнхөө дуу бичих чадварыг зогсоо зайгүй харуулж буй од маань “Магадгүй намайг ямар ч амбицгүй нэгэн гэж харж болох л юм. Би энэ цомгийнхоо хувьд том зорилго тавиагүй ээ. Тайзан дээрхи нэгэн тоглогчын хувиар өөрийнхөө байр суурь, өрсөлдөх чадвараа бэхжүүлж авахыг хүссэн” хэмээн өөрийн зорилгоо дэлгэсэн юм.

“Соло дуун дээрээ 3-4 минутын дууг би ганцаараа авч гарах хэрэгтэй. Нэг талаар дуулах хэсэг, мөр маань их болж байгаа бол нөгөө талаар гишүүдтэйгээ хамт байхын чухалыг дахиж мэдрэх шиг болсон. Мөн B2ST-ийг мэдэхгүй явж байгаа хүмүүст дахиж мэдрүүлэхийг хүссэн гэхүү дээ.”

“‘Энэ цомгоороо дамжуулаад тийм зүйлийг олж авсан’ энэ тэр гэсэн бодол нээх байгаагүй ээ. Өөрийн гэсэн өнгө аясаараа дуу зохиодог залуу гэж л хүмүүст танигдаж байвал. Олон хүнд дуу маань таалагдаж байвал сайхан ч тийм биш байсан ч би бууж өгөхгүй ээ”

“#1 байранд орно гэж огт бодоогүй. Жилийн эцэс ч болоод шагнал гардуулах гардуулах ёслолууд ар араасаа болж байгаа ч тэд нар тэгж их анхаарал тавиагүй л дээ. ‘Энэ яг Yong Junhyung-ийн стиль’ байна гэж хэлж, миний чадварыг олж харсан хүмүүст талархалаа илэрхийлэхийг хүсч байна. Эхлээд хүмүүс намайг олж харж, хүлээн зөвшөөрч байвал дараа нь дахиж соло үйл ажиллагаа явуулах боломж гарах үед шагналын араас явах бодол төрөх ч юм билүү. Энэ удаагынх маань миний анхны соло үйл ажиллагаа учраас чин сэтгэлээсээ ажиллахыг хүсч байна.” хэмээн өөрийн соло үйл ажиллагааныхаа талаар санал бодлоо хуваалцжээ.

cr: OSEN, TV Daily (kor-eng Love In Da Cube); eng-mon Uugan104Jun

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s