[10Asia] “Соло дебют” Yong Junhyung, түүнд чадахгүй юм гэж байна уу?

tumblr_mxxqfek1Zj1qiqsy7o1_1280

Yong Junhyung-ийн хязгаар нь аль хүртэл байна вэ? ‘Өөрөө зохицуулахад ч бэрхшээлтэй байдаг шүү’. 2011 онд MBC-ийн Radio Star-д B2ST оролцож байхад Yong Junhyung бусдаасаа хамгийн илүү их орлого олдог талаар гарч байсан. “Өөрөө гардаж зохицуулахад ч хэцүү хэмжээнд хүртэл байдаг” гэж өөрийн зохиогчийн эрхээс олж авдаг орлогынхоо талаар ярьж байсан юм. 2013 оны 12 сард Yong Junhyung өөрийн дуу хөгжмийг ил гаргаж, соло дуучнаар ч гарч ирээд байна.

12 сарын 13-нд Yong Junhyung өөрийн соло цомог болох “Flower”-ийг гаргаж, өөрийн соло үйл ажиллагаагаа явуулах гэж буйгаа нэгэнт мэдэгдсэн. Мөн тэр өдрөө Yong Junhyung өөрийн анхны соло үзүүлбэрээ Music Bank дээр гаргасан билээ. Тайзан дээр ганцаараа гарснаас үл хамааран тэрээр тайзыг бүрэн эзэгнэж чадаж байлаа. Yong Junhyung өөрийн дуу зохиох чадвараа B2ST-ийн 2 дахь бүрэн хэмжээний цомог болох “Hard to Love, How to Love”-оор нэгэнт харуулаад амжсан. Харин энэ удаад өөрийнхөө зохиосон, өөрийн өнгө аясыг тод гаргасан соло цомгоо дэлгэн гаргаад байгаа юм.

Энд дурьдахад B2ST-ийн дебют хийсэн цагаас л Yong Junhyung бусдаасаа өөр мэдрэмжийг өгсөөр ирсэн. Өхөөрдөм байдал (Yang Yoseob), нүдний инээмсэглэл, гэдэсний булчин (Lee Kikwang), дотно, дулаахан оппа (Yoon Doojoon), Арабын халуухан залуу (Son Dongwoon), секси байдал (Jang Hyunseung) гээд тэд ‘гэгээлэг’ төрхийг өөрсдөдөө хадгалдаг. Харин тэдний дундаас Yong Junhyung ‘хар/ бараан’ төрхийг өөртөө шингээсэн байдаг. Сөрөг талаас нь ‘бараан’ гэж хэлсэнгүй харин Yong Junhyung-с гарч буй тэр тайлбарлахад бэрх аура-г гаргаж илэрхийлэхийг зорьсон юм.

Түүний реп стиль нь ч бусад idol репперүүдээс өөр. Цэвэр-тод реп-с илүү Yong Junhyung зажламтгай (аман дотроо илүү бувтнах шинжтэй… chewy style) стилээр реп хийдэг бөгөөд хэмнэл бүрийн төгсгөлийг бага зэрэг дээш нь өргөсөн аястай байлгадаг нь хэмнэлийнхээ урсгалыг дагаж улмаар бусдаас ялгарах онцлогтой болгож өгдөг юм. Тайзнаас буусан байгаа Yong Junhyung-ийн хувьд түүний дуудлага нь тод биш, амандаа бувтнах гээд байдаг болохоор нь “Бүдүүн хэлтэй” гэдгээр нь хүмүүс мэддэг. Гэхдээ реп хийх үедээ түүний дуудлага нь тэс өөр болдог нь гайхмаар. Түүний харц нь хүртэл өөрчлөгдөнө. Камертай харц тулсан үед түүний харцнаас эрх чөлөөтэй хийгээд бага зэрэг тайван залуу хүний эрч хүч мэдрэгдэх бөгөөд бүжиглэх үедээ нийт тайзан дээрхи хүмүүсээс ялгагдах өөрийн гэсэн онцлогтой харагддаг.

Bc-FeFbCIAA1nrq

Түүнчлэн түүний ‘бараан’ хийгээд бусдыг татах тэр онцгой тал нь өөр юу ч биш харин түүний өөртөө агуулж буй тэр дуу хөгжим юм. Энэ удаагийн соло үйл ажиллагааных нь хувьд Yong Junhyung-ийн гол дуу болох “Flower” нь энгийн хэрнээ уран зөгнөл (фантаз)-ийн өнгө аясыг агуулсан цахилгаан төгөлдөр хуурын дууг агуулсан байна. Мөн Yong Junhyung-ийн өөрийнх нь хурц, чамин өнгө аясыг энэ дуунаас мэдэрч болох юм. “Flower”-ийн сүүлийн хэсэгт саксофон-ы дуу оруулж өгсөн нь энэ дууг илүү боловсронгуй болгож, Yong Junhyung-ийн улам илүү дээшилж, хөгжсөн дүр төрхийг илэрхийлсэн мэт. Уран өгүүлэмж бүхий дууны үг болоод дууны клип нь үзэгчдэд оршуулгын ёслолыг санагдуулам. Түүний толгой газарт унаж буй үзэгдэл нь ч байж боломжгүй, өмнө нь байгаагүй зүйлийг гаргаж ирсэн байв. Энэ нь нөгөө талаар Yong Junhyung-ын тэр бараан дүр төрх болон сэтгэл хөдлөлийг илэрхийлж байлаа. Yang Yoseob өөрийн соло дуу болох Yong Junhyung-ийн бичсэн “Caffeine” дуугаар үйл ажиллагаа явуулж байхад тэрээр өөрийн сэтгэл хөдлөл шингэсэн репээ гарган үзүүлж, бид дахин Yong Junhyung-ийн өнгийг тэндээс мэдэрсэн. Түүний тэр онцгой чанар зөвхөн ‘Flower’ дээр гараад зогссонгүй. ‘Anything’ (ft G.Na) нь түүний дуулах чадварыг гарган харуулж, ‘Slow’ дээр цахилгаан төгөлдөр хуурын дуун дээр өргөлт өгч улмаар энэ бүхэн нь Yong Junhyung-ийн онцгой чадварыг улам илүү тодотгож өгсөн байлаа.

‘Flower’-ийн тайзан дээрхи үзүүлбэрүүдээр дамжин Yong Junhyung улам илүү сайжирч, хөгжсөн гэхэд хилсдэхгүй. Бүтэн үзүүлбэрийн турш түүнээс өөртөө итгэлтэй байдал мэдрэгдэх болно. Камер түүн дээр тогтох үед түүний дөлгөөн харц болоод хүчтэй бусдыг татах чадвар нь хэн бүхний анхаарлыг өөр дээрээ татна. Бүтэн 3 минутын турш ганцаараа реп, дуулалт 2-оо өөрөө авч гарахад түүнээс ядарсан шинж огтхон ч үл харагдана. Түүний бүжигчид нь ч гайхалтай тоглолт гаргахад томоохон үүрэг гүйцэтгэж байгаа юм. Байраа сэлгэж, дээш доош харах гэх зэрэг тэд олон янзын B-Boy хөдөлгөөнүүдээр тайзыг чимэж байв. Тайзан дээрхи гол дүр нь ганц байгаа гэдгээс үл шалтгаалан нийт дүр зураг тун гайхалтай харагдах бөгөөд нэг хором ч нүдээ цавчаад харахгүй өнгөрч боломгүй мэт үзүүлбэр юм. Yong Junhyung-ийн харц ч өөрчлөгдөж байгааг дурьдах хэрэггүй биз.

2009 онд B2ST-ийн гишүүнээр дебют хийсэн Yong Junhyung, 2013 онд tvN-ий ‘MonStar’ драманд тоглосноор жүжигчнийхээ гарааг эхлүүлж, B2ST-ийн 2 дахь бүрэн хэмжээний цомгийг ч гаргаад амжсан. Тэгсэн одоо тэрээр өөрийн гараар бүтсэн соло цомгоо гаргаж буй дуучин-дуу зохиогч болохоор сэтгэл шулуудсан байх. B2ST-ийн гишүүнээс дуу зохиогч, продюсер, жүжигчин мөн соло уран бүтээлч. Yong Junhyung ч яах аргагүй шунал ихтэй хүн юм гээч!

cr: 10Asia (kor-eng Love In Da Cube); eng-mon Uugan104Jun

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s