[Oh My Star] Yong JunHyung соло үйл ажиллагаагаа өндөрлөж буй талаараа өөрийн бодлоосоо хуваалцав

jh

Music Bank-д оролцох үеэрээ Yong Junhyung манай ‘Oh My Star’-тай богино хэмжээний ярилцлага хийсэн юм. Тэрээр “100% байгаагүй ч гэсэн соло цомог гаргасан зорилгоо дахин ухаарах шиг болсон. Миний хувьд маш сайхан эхлэл байлаа” гэсэн юм.

Yong Junhyung өнгөрсөн 12 сарын 13-наас шинэ гаргасан ‘Flower’ цомгынхоо дуугаар ганцаарчилсан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм. Таамаглаж хүлээж байсанчилан тэрээр өөрийн соло цомогтоо багтсан бүх дуугаа өөрөө бичиж зохиосон байв.

Мөн тэрээр “Соло үйл ажиллагаагаа эхлүүлэхээсээ өмнө зохиосон дуу маань хүмүүст хүрч, хүмүүс хүлээн зөвшөөрөөсэй гэж хүсдэг байсан. ‘Энэ дажгүй дуу байна’, ‘Энэ ч яг л Yong Junhyung-ийн стиль мөн дөө’ гэсэн үгнүүдийг сонсохыг хүсдэг юм. Энэ үйл ажиллагаагаараа ч олон хүнээс магтаалын үг сонссон. Баяртай байгаа ч гэсэн бас бүрэн сэтгэл ханах болоогүй л байна. Дуу зохиогч, уран бүтээлч, хөгжимчин хүнд байдаг тэр жинхэнэ дүр төрхийг гаргаж ирж, бусадтай өрсөлдөх тэр чанарыг өөртөө хадгалахыг хүсдэг болсон.” гэв.

Ганцаараа үйл ажиллагаа явуулснаараа багагүй ганцаардсан Yong Junhyung, фенүүдийнхээ үнэ цэнийг дахин мэдэрсэн цаг мөчүүд байсан болов уу. “Саяхан би ганцаарчилсан гарын үсэг зурах өдөрлөгөө зохиосон. Миний төсөөлж байснаас ч олон фенүүд маань зөвхөн намайг харах гэж л ирсэн байсан. Надад одоо ч гэсэн итгэж явдаг хүмүүс олон байгааг мэдрэх шиг болж, цаашдаа улам илүү шамдан ажиллах тэр урам зориг орох шиг болсон шүү” хэмээн талархаж буй сэтгэлээ илэрхийлсэн юм.

Одоо харин буцаад B2ST-ийн гишүүний хувиар эргэн ирэх цаг болсон бололтой. B2ST-ийн нэрэн дор үйл ажиллагаа явуулах өдрөө хүлээн суугаа мэт санагдсан. “Олон хамтлаг дуучид хажуугаар минь зөрж өнгөрөхийг хараад яагаад гэдгээ мэдэхгүй ч бид магадгүй уруудах зам руугаа орж байгаа юм биш байгаадаа гэж бодогдсон. Энэ жил B2ST-ийн хувиар Солонгостоо идэвхитэй үйл ажиллагаа явуулахыг хүсч байна.” гэсэн бөгөөд 2014 онд 2-оос дээш тооны цомог гаргаж, тоглолт хийх хүсэлтэй байгаагаа хэлж байсан.

Үргэлжлүүлэн “Өнгөрсөн жил бидний үйл ажиллагаа явуулсан хугацаа нилээд бгинохон байсан юм шиг санагддаг. Фенүүддээ хандаж гэмшмээр санагдаж байсан. Цаашдаа B2ST-ийн гишүүдтэйгээ хамт өөрийн хүчийг нэмэн ажиллана. Энэ жил өөр шинэ зүйлийг харуулах болно” хэмээн ажиллах урам зоригоор дүүрэн байгаагаа харуулав.

Мөн тэрээр жүжиглэх тал дээр ч дахин кинонд тоглох хүсэлтэй буйгаа хэлээд амжсан. “Хамтлагын үйл ажиллагаатай л давхацаж, янз бүр болохгүй л бол боломж олдвол дахин сайн уран бүтээлд хүчээ сорихыг хүсч байна. Чимээгүй, дотогшоо дүр биш хөгжилтэй дүрд тоглож үзмээр байна. Хэрэг тариад л явж байдаг хүний дүр надад тохирох юм шиг санагдаад байгаа юм” хэмээн нэмж хэлж байлаа.

cr: Oh My Star (kor-eng Love In Da Cube); eng-mon Uugan104Jun

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s