[10Asia] 2013 оны Топ 15 агентлаг – Cube Entertainment

Bc3kQzTCMAAAv68

Энэ жилийг аль агентлаг шуугиулсан бол? 2013 оны хувьд халуухан ярианы сэдвүүдийн эзэн болж, Солонгос давалгааг хэрхэн авч явсан болох хийгээд дуучид, уран бүтээлчдийнх нь олсон ололт амжилт болон гадаад дахь үйл ажиллагаа зэргээр нь тэдгээр агентлагуудыг сонгосон юм. Гаргасан уран бүтээл зэргийх нь хувьд үзэгчдийн хувь, хүлээн авагчдын санал бодол, хийж бүтээсэн зүйл болоод юу санал болгосон бэ гэдэг талаас нь авч үзлээ. Мөн тогтвортой байр суурьтай болж, хувьцаагаа баталгаатай болгохын тулд хоорондоо нэгдэж, үйл ажиллагаагаа өртгөсгөсөн жижиг, дунд хэмжээний агентлагуудыг ч мөн ажигласан. Мөн энэхүү үнэлгээгээ явуулахдаа тухайн компани нь өөрсдийн уран бүтээлч одууд нь интернет-д цуурхал, шүүмжлэлд өртөхөд түүнийг хэрхэн зохицуулж, авч гарж гарч байна вэ гэдгийг нь давхар харсан болно. Ингээд ТenAsia-аас 2013 онд үйл ажиллагаагаа тэргүүлсэн Шилдэг 15 агентлагыг нэрлэж байна. Ингээд бидний хамгийн эхэнд авч хэлэлцэх агентлаг бол Cube Entertainment юм (тодорхой дараалалгүйгээр).

(Цагийн зүүний дагуу: Төлөвлөлт, Олон нийттэй харилцах, Олон улсын түвшинд, Бизнес менежмент, Шинэ залуу дуучдын менежмент)

Ингээд энэ жил Cube Entertainment хэрхэн ажилласан бол?

2008 оны 4 сард JYP Entertainment-ийг хамтран үүсгэн байгуулагч Hong SeungSong төлөөлөгч Cube Entertainment-ийг байгуулсан бөгөөд B2ST, 4minute, G.Na, BtoB, хошин урлагын жүжигчин Kim Kiri нар харьяалагддаг. Охин Entertainment болох Cube DC-д соло уран бүтээлчид болох Rain, Roh Jihoon, Shin Jihoon нар ордог. Cube Entertainment нь цомог болоод уран бүтээлийн агууламж, уран бүтээлчдийнхээ менежментийн тал дээр мэргэшиж ажилладаг юм. 2011, 2012 онд 3.33 сая вон, 0.97 сая вонны үйл ажиллагааны ашиг тус тус олсон байна. 2013 оны хувьд 2.5 сая воны ашиг олох болов уу гэсэн таамаглал байгаа.

Cube Entertainment-ийн сүлжээ компани болох A Cube-д A Pink боло соло дуучин Huh Gak нар харьяалагддаг бөгөөд Cube Entertainment-аас тусдаа үйл ажиллагаа явуулдаг. Cube Entertainment-ийн дор үйл ажиллагаа явуулдаг уран бүтээлчид нь заримдаа нэгдэж ‘United Cube’ нэртэй өөрсдийн нэрийн тоглолтыг ч зохион байгуулах аж. 2013 оны 12 сард ч Cube Entertainment-ийн бүх уран бүтээлчид нэг дор цуглан өөрсдийн хамгийн анхны зул сарын дууг гаргасан.

Энэ жилийн хувьд Cube Entertainment шинэ залуу уран бүтээлчдийн менежментийн тал дээр чимээгүй өнгөрсөн ч Trouble Maker-ийн олсон амжилт, B2ST болон бусад уран бүтээлчдийн гадаад дахь үйл ажиллагааг харвал тус агентлаг улам л хүчээ зузаатгасан гэж хэлж болохоор байна. Ерөнхийд нь харсан ч тэдний төлөвлөлтийн чадвар болоод хилийн чанд дахь үйл ажиллагаа зэрэг нь анзаарахгүй өнгөрч боломгүй үзүүлэлтүүд болсон байгаа юм.

Юуны өмнө төлөвлөлтийн талаас нь харахад, 3 жилийн нүүр үзэж буй дахин давтагшгүй эрэгтэй-эмэгтэй 2 хүний бүрэлдэхүүнтэй хослол групп болох ‘Trouble Maker’ дахин өөрсдийн амжилтыг тунхаглаж, улмаар Cube Entertainment -ийн “сайн entertainment-ийн жишээ” болох байр сууриа бататгаад авсан.

Эсрэгээрээ, шинэ уран бүтээлчдийн менежментийн тал дээр уналттай тал руугаа явсан гэхэд болно. Өнгөрсөн жил дебют хийсэн BtoB, бүрэн хэмжээний үйл ажиллагаа явуулж байсан хэдий ч таамаглаж байсан хэмжээнд хүртэл явсангүй. Бусад шинэ уран бүтээлчид нь ч нүдэнд өртөх хэмжээнд байж чадаагүй нь тус агентлагын хувьд харамсалтай ч гэсэн хасах үзүүлэлт болж байгаа юм.

Бизнесийн менежментийн тал дээр Cube Entertainment нь iHQ-тэй хамтрах болсноор маш том хэмжээний үсрэлт хийсэн. Кино, драманы тал дээр мэргэшсэн компанитай хамтарч байгаагаас нь харвал бид ойрын ирээдүйд Cube Entertainment-ийн уран бүтээлчдийн оролцон тоглосон дүрүүдийг олж харах биз.

Олон нийттэй харилцах нь уран бүтээлчдийн хувьд амин чухал зүйл байдаг бөгөөд энэ тал дээр Cube Entertainment тогтвортой байр сууриа хадгалсан гэхэд болно. Томоохон хэмжээний асуудал гээд байх зүйл байхгүй байснаар шүүмжлэл, асуудлыг зохицуулах тал дээр сайн оноо авсан гэж хэлж болох юм.

Олон улсын хэмжээн дэх үзүүлэлтийн хувьд 5 нас хүрч буй B2ST Япон дахь тоглолтуудаа амжилттай явуулж, Японы хамгийн томд тооцогдох сурталчилгааны компани болох Hakuhodo DY Media Partners (Hakuhodo DR Group-ийн охин комапни)-тай гэрээ байгуулсан Cube Entertainment-ийн бас нэгэн гайхалтай амжилт байсан юм.

Энэ жилийн үр дүн

Цахим цомгийн хувьд 2013 оны эхний хагаст 4minute нилээд хүчтэй үзүүлэлт гаргасан бөгөөд сүүлийн хагаст Trouble Maker ширүүхэн орж ирсэн. 5 сард 4minute “What’s Your Name?” нэртэй дуутайгаар ‘Name is 4minute’ гэх 4 дэх мини цомгоо гаргасан нь олон чартуудыг тэргүүлж, жилийн эхний хагаст үйл ажиллагаагаараа цойлж гарч ирсэн охидын хамтлагын нэг болж чадсан.

‘What’s Your Name?’ нь тухайн үедээ Cho YongPil, Lee MoonSei гэсэн том хүмүүстэй эн зэрэгцэн өрсөлдөж байсан юм. Тус дуу нь гараад 1 сар болсныхоо дараа ч 5 сарын сүүлийн чартуудад ч #1-т орсон хэвээр байж, удаан хугацааны турш амжилтаа хадгалан үлдэж чадсан. Улмаар 2011 оны 12 сард байгуулагдсан Trouble Maker 10 сард “Now” гэсэн шинэ дуутайгаа эргэн ирж, үл зогсох өөрсдийн алдрыг дахин баталж харуулсан юм.

B2ST-ийн Yong Junhyung (tvN drama ‘Monstar’), Yoon Doojoon (tvN ‘Let’s Eat’), Lee Kikwang (CJ E&M ‘Twenty Years Old’) гээд тэдний ихэнх нь кино урлагын салбарт үйл ажиллагаагаа өргөтгөөд амжсан. Түүнчлэн, салбар компани болох Cube DC-тэй гэрээ байгуулаад байгаа Rain ч бас удахгүй үйл ажиллагаа хийхээр төлөвлөгөөд буйгаа мэдэгдсэн. 11 сард болсон Mnet Asian Music Awards дээр Rain 3 жилийн дараах эргэн ирэлтийнхээ сэжүүрийг өгөх шиг болсон. Түүгээр ч зогсохгүй Holliwood-ийн “The Prince” кинонд тоглохоор болж 5 жилийн дараа дэлгэцийн урлагт дахин хөл тавихаар болсон байна.

Бизнес-ийн хувьд Cube Entertainment нь iHQ-тэй хамтран ажиллах гэрээг байгуулаад байгаа. Энэ нь тэдний аль аль талд нь дуучин, уран бүтээлч болон драма, киноны тал дээр эерэг үр дүн авчрах боломжтой юм.

Энэ жилийн одууд

Урлагын ертөнцөд халуухан шуугиан тариад байсан Trouble Maker-ийн хослол дахин нэг амжилтаа дагуулсаар эргэн ирсэн билээ. Trouble Maker-ийн Now дууны клип нь “Bonnie & Clyde”-аас санаа авч хийгдсэн байв. Тэдний халуухан бүжиг дэглэлт нь ч гарсан даруйдаа шуугиан дэгдээгээд амжсан. Тус хослол хамтлаг нь янз янзын хариу сэтгэгдлүүдийг авч байсан бөгөөд тэдний дунд ‘дахиад л sexy өнгө’-өөрөө явж байгаа юмуу гэсэн ундууцсан хүмүүс ч байсан юм. Тэрхүү шүүмжлэл зэргийг үл харгалзан ‘Now’ дуу нь жилийн 2 дахь хагаст өөрсдийн амжилтыг харуулж чадсан. Үндэсний хэмжээний хамгийн том хөгжмийн портал site болох Melon-ий 11 сарын нэгдсэн чартыг ч тэргүүлснийг нь дурьсах нь зүйтэй болов уу. Мөн Youtube дээр ч олон улсын хэмжээнд шуугиан тарьж, 10 саяас давсан хандалт авч, цаашид ч өссөөр байх биз.

2014 оны төлөвлөгөө

Ирэх онд өөрсдийн нэрийг жагсаалтад оруулж ирэхийн тулд Cube Entertainment өөрсдийн төлөвлөлтийн чадварлаг авьяасаа дахин гаргах болов уу. 2014 оны эхний гаргаж ирэх уран бүтээлч нь Rain байх бөгөөд 1 сард хөгжмийн ертөнцөд эргэн ирэхээр болоод байгаа. Түүний араас G.Na, B2ST, 4minute нар ар араасаа ээлжлэн гарах бөгөөд шинээр гаргаад байгаа BtoB хамтлагын үйл ажиллагаанд илүү их анхаарал тавин ажиллах бололтой. Түүнчлэн Cube Entertaiment өөрсдийн уран бүтээлчдийнхээ дуу зохиох, жүжиглэх тал дээр нь илүү их боломж гарган өгч ажиллуулах юм гэнэ. Бизнесийн салбарын хувьд Сөүлийн MyungDong, Японы Осака-д байгуулаад байсан өөрийн нэрийн ”Cube Cafe’-г Зүүн Өмнөд Азийн орнуудад нэмж байгуулах төлөвлөгөөтэй байгаа юм байна.

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

One thought on “[10Asia] 2013 оны Топ 15 агентлаг – Cube Entertainment

  1. Lee Rae Ah says:

    BTOB ч бас удахгүй B2ST шиг алдартай болох нь😀 ашгүй дээ

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s