[140117] Dongwoon Фен кафе дахь зурвас “Удаж шүү, тийм ээ?”

대3

Бэлтгэлийн өрөөнд бэлтгэлээ хийчихээд баярын өдрүүдийн бичлэгүүдээс авахуулаад тоглолтын бичлэг хүртэл үзээд суутал нэг зүйл зүрхний утас татаад авах шиг л боллоо.
Өмнө нь дуулж байсан бид нарын дуу.. Санаа зовмоор, харамсаж суудаг зүйлс дэндүү олон
Мэдээж бид одоо шаргуу хичээллэдэг ч гэсэн тэр хэмжээгээрээ дутагдалтай л байдаг..
Хэдэн сарын дараа ч, хэдэн жилийн дараа ч, өөрсдийн дуугаа сонсох бүрдээ яах аргагүй өөрсдийн дутагдалтай зүйлсийг хангалттай харж, тэр хэмжээгээрээ шаргуу ажиллаж, өөрсдийн юун дээр дутагдалтай байгааг тодорхой болгож мэдэж авахыг хүсч байна.

Ойрд хэр байна даа? Цаг агаар овоо дулаахан болж байгаа ч сэрүүхэн хэвээрээ л байгаа болохоор би лав куртка өмсөөд л явж байгаа.
Багахан л анхаарлаа алдвал ханиад хүрэх болохоор та нар ч бас дулаахан хувцаслаарай гэж хүсье.
Твиттэр дээр зүгээр л иймэрхүү хүнд юм биш хөнгөн зүйлс бичдэг ч фен-кафед юм бичихээр дандаа л ингээд хүнд болчих юм *бөхийв..

Би ойрд өмнөхөөсөө нилээд завтай байгаа болохоор драма, кино үзэж, ном уншиж байгаа.
Ном унших үнэхээр гоё байгаа шүү. Би ч гэсэн хүн юм болохоороо ч тэр үү заримдаа эцэс төгсгөлгүй сэтгэл тавгүйтэж, гуниглах цаг гардаг ч хүн биш ном намайг аргадах шиг болдог юм (мэдээж та нар маань надад эрч хүч болдог ч гэсэн)
Ийм гоё зүйлийг яагаад одоо л мэдэрч байгаа юм бол гэж бодох шиг. Өрөөд тавьсан ном олон байгаа ч уншсан номнууд маань зураг ихтэй, бичсэн юм багатай л номнууд..
Би ганцаараа байхдаа номоо чанга дуугаар уншдаг.
Сайхан санагдаж, тэр бичсэн үгсийг өөрийнхөө хоолойгоор өөртөө уншиж өгөхөөр илүү гоё санагдаж, эрч хүч авдаг гэх юмуу?
Сургуульд сурч байгаа B2UTY нар хичээлдээ дарагдаж, ажил хийдэг B2UTY нар ажилдаа дарагдаж, бусад B2UTY нар маань ч энэ тэр зүйлд дарагдаж, гэмтэж байдаг ч заримдаа орондоо орохоосоо өмнө 10-хан минут ч болов ном уншвал тэр бүх зүйлсээ мартаж жаргалтай болох болно.

Өмнө нь 1 сарын 1-нд өөртөө зорилго тавиад, төлөвлөгөө гаргадаг байсан ч бодоод үзэх нь ээ энэ жил тодорхой гаргасан төлөвлөгөө байхгүй л байна.
Тэр хэмжээгээрээ л өөрийгөө аз жаргалаар бялхаж яваа хүн болов уу гэж бодлоо.
Гэхдээ яг 2 зүйлийг л хүссэн.
Би болон миний эргэн тойронд байгаа хүмүүс (B2UTY нар ч гэсэн) эрүүл саруул байх.
Эрүүл саруул байвал бүх л зорилго, хүссэн зүйлээ биелүүлж чадна шүү дээ.
Нөгөөх нь хийхийг хүссэн зүйлээ хийх эрч хүч, зоригоор дүүрэн байх.
Энэ хоёр л байвал яг одоогийн надад өөр хүсээд байх зүйл байхгүй бололтой.

Энийг уншиж байхдаа, B2UTY нарын дотор яг гол нь юу болохыг ойлгохгүй өнгөрөх хүн байж болох ч
Зүгээр л хайртай, дуртай хүн чинь юу хийж суудаг бол гэдгийг мэдэхийг хүсдэг юм шиг санагдаад л.
Тэгээд л ийм урт юм биччихлээ.
Дахиж энд орж ирнээ.
B2UTY нарыгаа эрүүл энх байгаасай гэж залбирах болно! Тэрнээс цаадах нь харин та нарын хариуцах зүйл шүү!
Баяртай~~~

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

2 thoughts on “[140117] Dongwoon Фен кафе дахь зурвас “Удаж шүү, тийм ээ?”

  1. B'Smurfita says:

    ene zaluu urgelj setgel hudulgum zuil bichih ymaa~ Dongwoon ch geltgui bugd l~ bi ch bas nom unshij bga~😥 yaj ch bodson uneheer baharhmaar~~

  2. urnaa says:

    iim bolorhoor l ♥♥♥🙂

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s