[Naver] Jaejoong, Junhyung, Zico “Idol? Артист? Заавал тодорхой нэр өгөх шаардлага байхгүй” нийтлэл, ярилцлага

BgoWMlLCAAARzwa

Idol-уудын дундах “Дуу зохиогчид”-ын төлөөлөгчидын ярилцлага… “Зохиогчийн эрхээс авдаг ашиг маань нууц… Хамтарч дуу зохиогоод үзэх үү?”

Jaejoong – “Өнөөдөр жоохон залуу харагдахаар хувцасласан. Энэ нөхдүүдийн хажууд нас ахисан харагдах вий гээд….”

JYJ-ийн Kim Jaejoong (28) зураг авалтанд гомдоллосоор орж ирсэн юм. Залуу уран бүтээлч дүү нар нь болох B2ST-ийн Yong Junhyung (25), Block B-ийн Zico (22) хоёр “Бид нар ч ялгаагүй залуухан харагддаг царайтай хүмүүс биш л юмсан…” хэмээн жуумалзан инээлдэж байлаа.

Энэ 3-ын зэрэгцээд зогсож багаа нь ямар ч эргэлзээгүй нэг хамт олон /хамтлаг/баг мэт харагдаж байв.

“Нэг гоцлол хоолойтой, 2 рэппертэй хамтлаг болж болох юм биш үү. Jaejoong, Yong Junhyung, Jiho (Zico-ийн жинхэнэ нэр) гэдгийн эхний үсгүүд нь ч JYJ болох юм байна. Ха ха ха”

Эдгээр залуусын нийтлэг тал нь “Дуу зохиодог idol-ууд”. Зүгээр л нэг ая аялаад цомгийнхоо зохиогчийн хэсэг дээр нэрээ бичүүлж, нэрээ өргөдөг хүмүүс биш дууны үг, ая, найруулга (arrange)-аа бүгдийг нь хийж өөрсдийн цомгийг бүрэн хэмжээгээр нь продюсерлэж, өөр бусад дуучдад ч дуу бичиж өгдөг, дуу хөгжмийн ертөнцөд нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн “Зохиогчийн эрх эзэмшигчид” юм.

Солонгосын Дууны Зохиогчийн Эрхийн Газрын мэдээллээс харвал Kim Jaejoong 37 дуу, Yong Junhyung 60 дуу, Zico 46 дууны үг, аяыг бичсэн байна.

Samsongdong-д байрлах нэгэн бичлэгийн студиод ярилцлага өгч байгаа эдгээр залуусын нөхөрлөл тун дотно. Yong Junhyung өмнө нь Kim Jaejoong-ий “”Don’t Go Away” дуунд rap featuring хийж байсан удаатай ба Zico BlockB-ийн үйл ажиллагаа эхлэхээс өмнө Yong Junhyung-той хамт дуу хамт бичдэг байсан гэнэ. Дуу зохиох нь аль альных нь хийх дуртай зүйл болоод ч тэр үү “Хамт байх сонирхолтой/хөгжилтэй байдаг юм” хэмээн баярлангуй ярьж байв.

Zico “Яг одоо энд ингээд байж байгаа маань маш сонин санагдаж байна. Дунд сургуулийн 6-р ангид байхдаа TVXQ-ийн “The way You are”, Ахлах ангийн 2-р ангид байхдаа “Rising Sun”-ийг тэмцээнүүд дээр дуулж байсан дурсамж байдаг юм. Хятадад сурч байхад Мега-хит дуу гаргасан TVXQ гэдэг хамтлаг ч үнэхээр гайхалтай хамтлаг байсан” хэмээн өгүүлэв.

“Сүүлийн үед сэтгэл санаа тавгүй үед шөнө 3-4 цагын орчим хоолны газар архи уугаад сууж байтал Jaejoong ахаас дуудлага орж ирсэн юм. Ах ‘Би ч гэсэн ганцаараа уугаад сууж байна’ гээд хүрч ирсэн. Ах намайг юм хэлээгүй байсан ч сэтгэлийг маань ойлгодог, сэтгэл санааны хувьд нилээд адилхан хүмүүс байх шиг байгаа юм” (Yong Junhyung)

Kim Jaejoong “Junhyung гунигтай, уйтгарлаж харагдах нь олон байдаг болохоор уулзахаараа инээж байгааг нь харах дуртай” гэхэд Zico “Ах нар маань гуниглаж суух дуртай хүмүүс юм шиг байгаа юм” хэмээн үг шидэж байв.

◇ Дуу зохиож эхэлсэн шалтгаан

Энэ залуусын дуу зохиох, дуу бичихийг сонирхох болсон шалтгаан нь хоорондоо эрс өөр.

Kim Jaejoong нь JYJ-ээс өмнө TVXQ-д байх үеэсээ дуу бичдэг байжээ.

Түүнийг хөгжмийн нэвтрүүлгүүдэд орж байхад нь тааралдах юм бол mp3-таа хийсэн өөрийн зохиосон дуугаа сонсгодог байв. Өөрсдийнх нь цомогт багтсан хамгийн анхны өөрийнх нь зохиосон дуу нь 2008 онд TVXQ-ийн 4 дэх цомогт орсон “Don’t Cry, My Love” гэдэг дуу.

“Дуу дуулдаг болсноосоо хойш өөрийнхөө дотор хадгалагдаж байгаа тэр зүйлийг шингээсэн дуу дуулахыг хүсэх болсон. Эхэндээ бол тал хувь нь сониуч зан, тал хувь нь сонирхолтой/ хөгжилтэй тал байсан л даа. Анх сонирхож эхэлсэн нь хөгжмийн найруулга байсан. Тухайн дууны найруулгыг хэрхэн хийх вэ гэдгээс хамаараад тэс өөр дуу болдог болохоор тэр шүү дээ” (Kim Jaejoong)

Yong Junhyung нь бэлтгэгдэж байх хугацаандаа нэгэн хэвийн үргэлжилсэн дотуур байран дах амьдралдаа өөр зүйл нэмэхээр дуу зохиож эхэлжээ. “Shinsadong Tiger (дуу зохиогч) ахын дуу бичлэгийн студиод очиж болохуу” гэж анх зөвшөөрөл аваад л “гараа”-гаа эхэлсэн байна.

Тэрээр “Дуу зохиодог ах нар дуу зохиож байгаа хэрнээ хөгжилтэй нь аргагүй тоглоож тоглож байгаа юм шиг харагддаг байсан болохоор би ч гэсэн хийж үзмээр байна гэхэд ах нар эхлээд дууны үг бичээд үз гэж байсан. Дууны үг бичиж үзсэн чинь ая бичихийг хүсэх хүсэл төрж, track хүртэл хийх болсон” хэмээн яриа дэлгэв.

Zico rapper гэдэг утгаараа “High technician” болохыг хүсдэг байжээ. Дуу зохиож бичих талаар зүүдэлж ч байгаагүй гэнэ. Тэгсэн харьяалагдаж байсан компани нь продюсерүй болж яах ч аргагүй байдалд орон “Би л хийх ёстой юм байна” хэмээн бодсон байна.

“Тухайн үед миди программ ч авч чадахгүй, track-аа хүртэл бусдаас авдаг байлаа. Өөрийнхөө мөнгөөр сургуульд/сургалтанд сууж Logic, Cubase дуу зохиодог программыг сурч байсан. Track зохиодог дуу зохиогчдод өөрийнхөө хүсэж байгаа дууг хэлж ойлгуулахын тулд өөрөө эхлээд мэддэг, сурсан байх хэрэгтэй болдог байлаа. Тэгээд л өөрөө илүү ихийг хийхийг хүсэж BlockB-ийн анхны бүрэн хэмжээний цомгийн “Ninriri Nambo”-оос эхлээд өөрөө track бичих болсон” (Zico)

Dance, ballad. pop, hip hop, rock гэх мэт олон төрлийн урсгалаар бичдэг эдгээр залуус өөр өөрсдийн гэсэн дуу бичих арга барилуудтай.

Гэртээ ганцаараа сууж дуугаа бичдэг Kim Jaejoong төгөлдөр хуур, notebook нь л байхад сэтгэл амар суугаад дуугаа бичнэ. Найруулга хийх стиль-ээсээ эхлээд бодож боловсруулан ая бичсэнийхээ дараа хамгийн сүүлд нь дууныхаа үгийг бичиж дуусгана.

Цаанаас заасан ажил байхгүй үедээ өөрийнхөө дуу бичлэгийн өрөө рүү явах Yong Junhyung найз нартайгаа яриа өрнүүлэн суухдаа толгойд нь санаа орж ирвэл дуугаа бичиж эхэлдэг байна. Хамгийн түрүүнд нь дууныхаа нэрийг сонгохоос эхэлдэг гэв.

Yong Junhyung “Олон нийтээр хүлээн зөвшөөрүүлэе гэвэл тодорхой хэмжээнд хүртэл бичих хэрэгтэй болдог. Суурь аялгуу нь элекртоник байвал төгөлдөр хуур, гитар гэх мэт акустик дуу оруулж аялгууг нь баяжуулах, track нь поп маягын байвал өөрсдийн өнгөнд таарсан аялгуу нэмэх гэх мэтээр явах жишээний” хэмээн ярьж байлаа.

3 сарын өмнө Sоchudong-д өөрийн гэсэн бичлэгийн студиотой болсон Zico хэмнэл болон Loop зохион track гаргаж авна. Үүнийхээ дараагаар дууны ая, аялгуугаа оруулж, хамгийн сүүлд нь дууныхаа үгийг бичдэг байна.

Тэд “Дуу бичих шат дараалал нь өөр ч гэсэн дамжиж байгаа үе шат нь яг л адилхан. Өөр хүний бичсэн сайн дуу байлаа гэхэд шууд л дууныхаа найруулгыг ганцаараа хийх хэрэгтэй юм байна гэж боддоггүй ээ. Нээлттэй сэтгэхүйгээр явдаг” хэмээн санаа нэгдэж байв.

Дууны үг нь тэдний өөрсдийн туршлагаас урган гардаг гэх. Yong Junhyung B2ST-ийн Yang Yoseob-ийн соло цомгийн продюсер хийж, түүний өөрөө бичсэн “Caffeine” дуу нь title дуу нь болж байсан хэмээн ярихад хажууд нь сууж байсан хоёр “Өөрийнхөө туршлагыг шингээж бичсэн байсан болохоор тэгсэн юм биш үү?” хэмээн ёжилж байсан юм.

“Туршлага дээр суурилсан төсөөлөл ш дээ. Хаха” (Yong Junhyung)

“Одоо ингээд харах нь ээ ‘Caffeine’-аас илүү чиний өөрийн соло дуу ‘Flower’ чинь чиний жинхэнэ амьдралтай ойр юм шиг байх чинь…” (Kim Jaejoong, Zico)

◇ “Анхны зохиогчийн эрхээс авсан ашиг нь цөөн хэдэн мянга… Хамтдаа дуу бичвэл хөгжилтэй байх байхдаа”

Тэд бие биенийхээ дуу бичих чадварын талаар санал бодлоо хуваалцсан юм.

“Zico rap ямар байх ёстой яг л тэрүүгээр нь хийдэг, атаархамаар санагдтал Hook хийх санаануудаар дүүрэн байдаг” (Yong Junhyung)

“Миний бичсэн дуу сонсож болохоор байж болох ч дутагдалтай зүйл олон бий. Jaejoong ахын хөгжмийн найруулга, аялгуу нь урсгалаар нь дуулаад явахад ч хүртэл маш тодорхой, тод байдаг. Дууны ая бичихтэйгээ адил чухал зүйл нь дууны үг байдаг бол Junhyung ахын бичсэн дууны үг толгойд нь бүх зүйлийг тод зураад дүрслээд өгч байгаа юм шиг ороод ирдэг нь гайхалтай шүү” (Zico)

Kim Jaejoong “Ганц би ч биш дуу бичдэг ойр тойрны дүү нар маань ч энэ хоёрын дуу, rap стиль-д дуртай байдаг. Тэдний чадвар, мэдрэмж нь өөр хүнд байхгүй сайн болохоор л тэр шүү дээ” хэмээн хоёр дүүгээ урамшуулж байлаа.

Дараа хамтарч дуу бичвэл хөгжилтэй байх байхдаа гэсэн санаа ч гарч байсан юм.

Kim Jaejoong “Миний хувьд лав нэр төрийн хэрэг, дуртайяа хийх болно” гэж байлаа.

“Нэг нь track бичсэний дараа 3-уулаа цуглаад ая, реп-ийг нь хийж болно, эхнээс нь 3-уулаа цуглаад track бичсэн ч болно. Нээрээ үнэхээр сонирхолтой байх байхаа” (Yong Junhyung)

“Олонд танигдсан сайн” idol дуучид ч гэлээ өөрсдийн бичсэн хит дуунуудаар зохиогчийн эрхээрээ ашиг авна. Бие бие рүүгээ харц шидэн, тийм ч тохитой харагдахгүй байх шиг байлаа.

Zico “BlockB-с өмнө Indie төрлөөр явдаг байхдаа 18 настайдаа анх авсан ашиг маань 150 мянган вон байсан. Тэрэнтэй харьцуулахад одоо илүү сайн авч байгаа нь баярламаар хэрэг шүү” хэмээн инээж байв.

Yong Junhyung “B2ST-ийн дебют цомогт анх дууны үг бичээд 100-200 мянган вон авч байсан. Тэр үед ч зохиогчийн эрхийн ашиг ч гэж сайн мэддэггүй байсан” гэхэд Kim Jaejoong “Би ч тэрнээс чинь арай илүүг авдаг байсан юм шиг байна…” гэж байсан юм.

Олж буй ашиг нь өөр ч тэр бүгд л адилхан зохиогчийн эрх хулгайлах, хуулбарлах асуудалд анхааралтай хандах хэрэгтэй. Өнгөрсөн жил энэ асуудлаас болж хөгжмийн урлаг нилээдгүй их асуудалтай тулгарсан билээ.

Yong Junhyung “Би өөрөө ч мэдээгүй байтал сонсож байсан аялгуугаа дуундаа оруулчихаж мэдэх болохоор үнэхээр аймар шүү. Бусад дууг ажиглаж өөрийнхөө дууг дахин дахин шалгадаг. Тэгсэн минийхтэй яг адилхан дууг хэдэн арвал жилийн өмнө ч юмуу дэлхийн нөгөө талд өөр хүн бичсэн байж ч болох болохоор ‘Үнэхээр хаа ч байхгүй шинэ дуу зохиож чадах болов уу’ гэсэн бодол төрөх үе байдаг” хэмээн ний нуугүй ярилцав.

Kim Jaejoong “Дуу хуулбарлаж, давхардсан байх вий гэдгээс санаа зовохоосоо илүү өөрт төрсөн тэр сэтгэгдэл, сэтгэл хөдлөлөө дагаж дуу бичдэг. Тэгсэн ч гэсэн аялгуу, хэмнэл, loop нь бүгд адилхан дуу байна гэвэл бас сонин л доо. Тэр 3 нь 3-уулаа адилхан байна гэдэг бараг л байх боломжгүй учраас тэр юм” гэв.

◇ Idol, artist хоёрын дундах зааг…”Өрөөсгөл ойлголт нь харамсамаар”

2 цаг үргэлжилсэн ярилцлага маань сүүлийн хэсэгтээ idol дуучдын бодит амьдрал дахь сэдэв рүү хазайсан юм.

Солонгост idol дуучид олны хайр талархалыг хүлээхийн хажуугаар олны шүүмжлэлийн бай болох нь ч хялбар байдаг. Ялангуяа өөрийнх нь нэрэнд idol хэмээх тодотгол авсан л бол бусад уран бүтээлчидээс илүү доогуур үнэлэгдэх гээд байдаг талтай. Үүний улмаас менежментийн агентлагууд хамтлагын гишүүд нь өөрсдөө дууны үг, дуу бичих ажилд биечлэн өөрсдөө оролцсон гэдгийг илүү тод гаргаж уран бүтээлч, дуу зохиогч гэсэн дүр төрхийг нь тодотгохыг хичээдэг байна.

Энэ ч утгаараа эдгээр залуус яг л тэр idol, artist хоёрын зааг дээр зогсож байгаа гурав юм.

Zico “Idol, artist гэдэг үг яг өөрийнхөө утгаа алдаад бидний байгаа байдалд тааруулан хэрэглэгдэх болсон юм шиг санагддаг. Idol гэсэн нэр зүүснээрээ илүү их шүүмжлэгдэж байгаа нь харамсалтай санагддаг. Дуу, репдээ сайн гишүүд нь өөр орчинд дуу сайн зохиодог хүмүүсээсээ илүү үнэлэгдэж байгаа юм шиг санагддаг болохоор тэр л дээ” хэмээн тайлбарлав.

Zico-ийн хэлсэн үгэнд толгой дохин санаа нэг суусан Yong Junhyung ч нэмж хэдэн үг хэлсэн юм.

“Idol ч бай, artist ч бай хүлээж авч л байвал тэр нь талархамаар санагддаг ч тэгж тодорхойлуулахыг хүсдэггүй. Сайн дуу зохиодог гэж бусад хүмүүс мэддэг болох хүртэл хамаг чадлаараа ажиллахаас өөр ямар ч арга байхгүй юм даа” (Yong Junhyung)

Дебют хийснээсээ хойш 10 жилийн нүүр үзсэн том ах Kim Jaejoong ахмад уран бүтээлч гэсэн шиг хариулт өгөв.

Тэрээр “Менежментийн агентлагууд одуудыг төрүүлэн гаргахын тулд idol дуучдыг бэлтгэн гаргаж, тэр нь ч бидний хүссэн зүйл байдаг. Хэрэв уран бүтээлч, хөгжимчин гэж дуудуулж, амжилтанд хүрэхийг хүсэж байсан бол ингэж дебют хийхгүйгээр өөр зам сонгох ёстой. Тийм болохоор үүнд харамсаад байх шаардлага байхгүй” гэсэн юм.

Одоо ингээд продюсер хийх тодорхой хэмжээний туршлатай болсон тэд ирээдүйн Yang Hyunsuk, Park Jinyoung шиг болохыг мөрөөддөг болов уу?

Yong Junhyung “Өөрийн гэсэн компанитай болно гэхээсээ илүү дуу зохиож, concept өнгө төрхийг нь тодорхойлдог продюсер болоод явж болох болов уу гэж бодож байна” хэмээв.

Zico “Би ч гэсэн” гэхэд Jaejoong “Дахиад жоохон нас ахивал мэдэгдэх юм шиг байна” хэмээн инээлдэж байлаа.

Ярилцлагаа дуусгаад тэр 3 шарсан махны газар руу явцгаасан юм. Макнаэ Zico-г мах шарж байгааг харсан Kim Jaejoong “Хөөрхөн юм бээ” гэсээр утсаа гаргаж ирэн зураг авч байгаа харагдана.

“Уг нь би маш шарах дуртай ч өнөөдөр ажлынхаа багажыг Zico-д алдчих шиг боллоо. Хаха” (Kim Jaejoong)

Төгсөв.

cr: Daum; орчуулсан Uugan104Jun

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

2 thoughts on “[Naver] Jaejoong, Junhyung, Zico “Idol? Артист? Заавал тодорхой нэр өгөх шаардлага байхгүй” нийтлэл, ярилцлага

  1. urnaa says:

    ♥♥♥

  2. JYJ says:

    bayarlala yostoi goe yariltslaga bolson bna.

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s