Junhyung “CeCi” 3 сарын дугаарт өгсөн ярилцлага

20140218_153043

CeCi (C): 2013 оныг тун завгүй өнгөрөөлөө шүү дээ. Сүүлийн үед юу хийж өдрийг өнгөрөөж байна даа?
Junhyung (J): Саяхан B2ST-ийн Япон дахь аялан тоглолт эхэлсэн байгаа. Тоглолтуудынхаа дундуур өөрсдийн шинэ цомгийнхоо ажлыг хийгээд л явж байна. Дуунууд маань бүгд зохиогдоод бэлэн болчихсон, өчигдөр хамтлагынхаа гишүүддээ сонсгосон.
С: Тэд нар юу гэж байх юм?
J: Тэдэнд маш их таалагдсан. Гишүүд маань үргэлж намайг сайхан дэмжиж байдаг юм.

С: Дараагийн цомгоо ч бас өөрөө продюсерийг нь хийх үү?
J: Яг одоогоор бол мэдэхгүй л байна. “Shadow” ч адилхан тухайн үедээ өөр бусад дуунуудтай хамт шалгуур давж байж л гарч ирж байсан.
С: Их л шударга замаар гарч ирдэг бололтой.
J: Тэр утгаараа өөртөө бахархаж байсан ч нөгөө талаар одоо ч гэсэн дахиж надад итгээд надад даатгаасай гэж хүсч л байна. (инээв)

С: Маш том боломж ч гэлээ нөгөө талаар бас маш том хариуцлага шаарддаг байх.
J: Тэр мэдээж. Чадахгүй, бүтэлгүйтчих вий гэж их айдаг ч гэсэн хэтэрхий их тэгж бодоод байвал эцэст нь юу ч хийж чадахгүй болно шүү дээ. Шийдвэр гаргахад хүн болгоны санал ордог учраас аль болох харамсахгүйг хичээдэг. Тэр тусмаа Yoseob байнга B2ST-ийг хамгийн сайн мэддэг хүн дуу зохиож өгдөг байх үнэхээр гайхалтай шүү гэж хэлдэг. Тийм үед би өөрийнхөө хамаг чадлаараа ажиллахгүй гээд яахав.

С: Yoseob-ийн “Caffeine” итгэл найдварийн үргэлжлэл байсан байх даа.
J: Одоо ингээд Yoseob-ийн ганцаарчилсан үйл ажллагаа явуулсан ‘Caffeine’-ийг харвал, тухайн үед анхандаа компаний зүгээс тийм ч баттай зогсож чадахгүй байсан л даа. Тэр үед нь би: Яаж хариуцлага хүлээхээ мэдэхгүй байгаа ч хэрвээ бүтэлгүйтвэл би бүх хариуцлагыг үүрэх болно, тийм болохоор надад итгээд, энэ хэвээр нь явуулаач гэж хэлж байсан юм. Yoseob ч бас миний талд зогсож байсан.
С: Yoseob найздаа итгэж байсан байжээ дээ?
J: Миний зохиосон дуу хөгжмийг хамгийн ихээр дэмждэг хүн бол Yoseob. Боломж гарвал тэр хэзээ ч байсан хамаагүй бичлэгийн студио дээр маань ирээд guide-ийн бичлэгэнд орж өгдөг. Анхандаа “Төвөг болохгүй бол ирээд guide-ийн бичлэгэнд ороод өгөөч” гэж хэлдэг байлаа, харин одоо бол “Энд чиний хийх ажил гарчлаа, хурдан хүрээд ир” гэдэг болсон (инээв). Цаг хугацаа өнгөрч, нэг хамтлаг байхаа болих үе ирсэн ч би Yoseob-д өөрийнхөө зохиосон дуунуудыг өгөхийг хүсдэг. Энэ дэлхий дээр Yoseob л миний зохиосон дууг хамгийн сайн дуулж чадна гэдэгт би итгэдэг юм.

С: Заримдаа гишүүдийн санал зөрөлдөх үе гардаг л байхдаа.
J: Мэдээж нэг хэвийн л байна гэж байхгүй шүү дээ. Олонхи нь нэг талдаа байвал бусад нь тэднийг дагаж эсвэл аль болох саналаа тэнцвэржүүлэхийг хичээдэг. Дуу, дүр төрх, тэр ч барахгүй хоолны цэсэн дээр хүртэл бид байнга олонхийн саналаа дагадаг. Dongwoon-ээс бусад нь бүгд нас чацуу болохоор хоорондоо харьцахад амар байдаг л даа.

С: 5-уулаа чацуу насны найз нар байхын сайн тал нь юу байдаг вэ?
J: Яг л энэ л хэлж байгаагаараа нас чацуу байх нь сайхан. Гэхдээ заримдаа бид нарыг хатуу удирдаж явах хүн хэрэгтэй болдог л юм. Заримдаа хэдий нэгнийхээ сэтгэлд юм хийх ч гэсэн заавал хэлэх шаардлатай зүйлс гардаг шүү дээ, гэтэл нас чацуу, найз нөхөд болчихоор хэлэхээсээ эргэлзээд эхэлдэг тохиолдол бий. Doojoon маань тиймэрхүү зүйлсийг хэлж чадахгүй, өөрт нь хэцүү байдаг болохоор би өмнөөс нь хэлчихдэг. Хэлэх шаардлагатай зүйл гарвал шууд хэлчихдэг хүн л дээ.

С: Хэрвээ тийм зантай юм бол сэтгэлээ илчлэхдээ ч шулуухан хэлчихдэг болов уу гэж бодлоо.
J: Хэрвээ сэтгэл маань улам ихээр татагдаад эхэлвэл би өөрийгөө хянаж чадахаа байчихдаг. Гараас гарах ажил маань ч буураад л, юмыг сөргөөр бодоод эхэлдэг, засах хэрэгтэй гэж боддог ч гэсэн тийм ч амархан болчихдог юм биш юм даа. Гэхдээ нөгөө хүн маань намайг хэлэхээс өмнө миний сэтгэлийг ойлгочихдог болов уу гэж бодож байна. Хэрвээ би хүнд сайн болчихвол тэр маань амархан харагдчихдаг гэх үү дээ (инээв).

С: “Shadow”-т миний дуртай нэг хэсэг үг байдаг юм. Чи..
J: Дүрэлзэн асах гал байсан ч би гүйгээд очих байсан.
С: Тиймээ, наадах чинь (инээв). Сүүлд гаргасан цомгийг чинь тодорхойлж болох тийм үг юм шиг санагддаг юм.
J: Би дууныхаа үгийг дэнгийн эрвээхий гал/гэрэл рүү нисч орж байгааг харчихаад бичиж байсан. Ойртож оччихоод шатах байсан ч гэсэн гэрэл рүү тэмүүсээр л. Цомгийн маань нэр “Hard to Love, How to Love”. Хайрын тухай юу гэж боддог, хайр гэдэг зүйлд хэрхэн ханддаг вэ гэдгээ тэр чигээр нь л гаргаж бичсэн.

С: Дууны үгнүүд ихэвчлэн бодит туршлага дээрээс гарсан байдаг шүү дээ. Гэхдээ idol дуучны хувьд хайр гэдэг сэдвээр гаргаж ирэхдээ ямар нэг байдлаар хүндрэлтэй санагдаагүй юу? Фенүүдийн зүгээс гаргах хариу үйлдэл, тогтоосон зааг гээд л.
J: Огт бодоогүй бол ч биш л дээ гэхдээ ямар ч ул суурьгүй юм бичихийг бас хүсээгүй. Дууны үгтэй сонсож байгаа хүн маань өөрөө холбогдож, нэмж өөрийн зүгээс нэмэх зүйлээ нэмэх боломжтой, бусад хүмүүс ч гэсэн тэгтлээ их бодож суухаас илүү сонсоод, санал нэгдэж байгаасай гэж хүсдэг. Дотор нь агуулагдаж байгаа зүйл миний ч тухай байж болно, хүн болгоны ч түүхийг өгүүлж болно шүү дээ.

С: Миний өнөөдөр ингээд сууж байгаад ажиглаж харсан Junhyung ер нь их эрэгтэйлэг/эршүүд санагдлаа. Тийм болоод ч тэр үү их алдартай гэж сонссон юм байна.
J: Харамсалтай нь би тийм байдлыг өөрөө мэдрээгүй л байна (инээв). Яагаад ч юм надаас айдаг, эмээдэг хүмүүс их байдаг юм шиг байгаа юм. Ямар ч нүүрний хувирал гаргаагүй байх үед маань хүмүүс надаас ууртай байгаа юмуу гэх их асуудаг. Би бас бүрэг ичимхий талдаа хүн л дээ. Хүмүүстэй найзлаад дотно болоод ирэхээр “Чи ийм зан характертай хүн байсан юм уу” гэсэн үгийг их сонсдог. Юутай ч алдартай байсан бол сайхан л байна (инээв).

С: Өнөөдрийн сэтгүүлд гарах төрх чинь ‘White Day-ийн үд’ шүү дээ. White Day-ийг ямар нэг дурсамтайгаар өнгөрүүлж байв уу?
J: Үнэхээр байхгүй юм байна. Онцгой үйл явдал, өдрүдийг санаж, бэлдэж өнгөрүүлэхээс илүү зүгээр л энгийнээр хүлээж авч өнгөрүүлдэг. Боломж гарсан үе байвал тэгж өнгөрүүлэхийг хүсдэг.

С: Нилээд тэсвэртэй талдаа юм болов уу гэж бодож байтал харин илүү илэн далангүй, дэлгэрэнгүй талдаа хүн юм гээч.
J: Тэсвэртэй гэхээсээ илүү чимээгүй талдаа. Онцгой зүйл хийгээгүй байсан ч цагийг хамт өнгөрүүлж чадаж байгаа гэдэгтээ л сэтгэл хангалуун, жаргалтай байдаг гэхүү дээ. Ийм зүйлс маань таарч тохирч байгаасай гэж хүсдэг л юм.

С: Yong Junhyung-д ямар хүн таарч зохицох бол?
J: Зөвхөн надад л сайхан ханддаг хүн? (инээв). Бусад хүмүүстэй ихэмсэг харьцдаг байвал зүгээр.
C: Их хартай байх нь ээ?
J: Дэндүү их. Тийм байдагтаа дургүй ч гэсэн яаж ч чаддаггүй юм. Гэхдээ тэрнээсээ болоод маргалдаж байсан удаа байхгүй л дээ. Уучлалт гуйгаад л дотроо хадгалчихдаг юм. Эхнээсээ л маргалдаад эхэлвэл хэцүү шүү дээ, дээрээс нь нэг маргалдаад эхэлчихвэл асуудлууд ар араасаа урсаад эхэлнэ. Тийм болохоор эхнээс нь л маргалдаан гэдэг зүйлийг гаргахгүй байхыг хичээдэг.
C: Дотор чинь хадгалагдсан бухимдал дуугаар дамжуулан гадагшилах уу?
J: Дуу бичих, архи уух гэх мэт. Тухай тухай үед нь тэр сэтгэл хөдлөлөө аргалж учрыг нь олоод явдаг.

С: Нэгэнт л архины талаар ярьсан юм чинь асууя гэж бодлоо, архи уух дуртай гэж сонссон юм байна.
J: Уржигдар л гэхэд би Heechul ахтай хамт уугаад сууж байсан. Бид 2 нэг орон сууцанд амьдардаг болохоор Heechul ах миний хөрч бас хөрш айлын ах маань юм даа.
С: Дээд тал нь хэр ихийг ууж чадах вэ?
J: 3-4 шил soju (Солонгос архи). Би ганцаараа байх дургүй болохоор хэн нэг хүн заавал хажууд минь байх ёстой. Ер нь л их ганцаардах гээд байдаг юм.

С: Чамайг уусныхаа дараа дуугаа илүү сайн бичдэг гэж хэн нэг хүн хэлж байхыг сонссон юм байна.
J: Янз бүр л дээ. Дуу гарч өгөхгүй, болж өгөхгүй үед 2-3 өдөр юу ч бодолгүй хөгжилдөж зугаацдаг. Машин барих дуртай болохоор дуугаа тавьчихаад л тодорхой явах газаргүй ч гэсэн янз бүрийн газар руу машинаа бариад л давхидаг. Тэрний дараа дуугаа хамаагүй илүү сайн бичдэг юм.

С: Дуу бичиж байхдаа юунаас урам, онгодоо авдаг вэ?
J: Кино үзсэний дараах нөлөө нь маш хүчтэй байдаг. Толгойд хамгийн гүн үлдсэн хэсэг, хэлсэн үгс нь байнга толгойд маань эргэлдээд л. Тэгээд түүнийгээ өөрийнхөө үг, хэллэг, дүрслэлээр гаргаж ирж, өөрийнхөө туршлагыг нэмж оруулан өмнө нь бодож байгаагүй тэр өгүүлэмжээ гаргаж ирнэ дээ.

С: Тэгээд тэр өгүүлэмжүүд нь чиний өөрийн соло цомогт орно.
J: Миний бичиж зохиосон маш олон дуу бий. Цаг л байвал би бичлэгийн студио руугаа явдаг. Бүрэн болоогүй, B2ST-ийн цомогт орж чадаагүй ч миний заавал дуусгаж гаргахыг хүссэн дуунууд маань миний соло цомогт ордог. Өөрийнхөө цомгийг гаргах юмсан гэсэн хүслээ саяхан биелүүлсэн дээ.

С: Дуу зохиохоос гадна жирийн үедээ өөр юу хийдэг вэ?
J: Байнга яваад байдаггүй ч загасчилдаг. Тайвширч чаддаг болохоор гоё байдаг. Заримдаа бас bowling тоглохоор явна. Жүжигчин Park Shinhye миний bowling-ийн найз.

С: Дебют хийгээд 6 дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байна шүү дээ. Фенүүдтэйгээ ч гэсэн найз нөхөд шиг харилцаатай байдаг байхдаа.
J: Фенүүд маань үнэхээр хүчтэй/чадалтай. Тэр тусмаа нэг үйл явдлын дараа Yong Junhyung-ийн фенүүд илүү хатуу, чанга зүрх сэтгэлтэй болсон байх (инээв). Гэхдээ намайг юу ч хийсэн үргэлж хажууд минь байж, намайг дэмжиж байдаг фенүүд маань байдаг болохоор үргэлж талархаж бас өөртөө итгэлтэй байж чаддаг. Үнэндээ соло цомгоо гаргахдаа маш их санаа зовж байсан. Хүмүүс их ирж намайг дэмжих болов уу яах бол гээд л. Гэтэл бүх л хөгжмийн нэвтрүүлгүүд дээр маш олон фенүүд маань надад хүч чадал өгч байсан. Тэр үед л үнэхээр сайн ойлгож мэдэж авсан. Фенүүд маань бид нараас илүү мундаг, гайхалтай юм байна гэдгийг.

С: Энэ жил 26 хүрч байгаа шүү дээ. 20-оод насандаа сэтгэл хангалуун байна уу?
J: Миний гаран дээр “Маргааш үхсэн ч харамсахгүй” гэсэн шивээс байдаг. Маргааш үхэх байлаа ч гэсэн харамсахгүй амьдарна гэдэг миний өөртөө тавьдаг зарчим болохоор харамсахаар зүйл хийсэн байлаа ч аль болох харамсахгүй байхыг, бодохгүй байхыг хичээдэг.

С: 20-н насандаа хийж амжуулахыг хүсдэг зүйл байгаа юу?
J: Яг л өдийг хүртэл яаж явж ирсэн тэр шигээ л адилхан бүх зүйлийг бага багаар хуримтлуулж босгохыг хүсдэг. Нэг оролдлогоор бүх зүйлийг өөрийн болгохыг хүсдэггүй, хэцүү гэдгийг нь ч өөрөө мэднэ. Хуримтлуулж босгосон зүйл маань эргээд надад хэрэг болно гэдэгт итгэдэг. Нэр хүнд, мөнгө, өөр юу ч байсан гэсэн би шуналтай байхыг хүсдэггүй, байгаагаасаа илүүг ч бас тэгж их хүсээд байдаггүй л дээ.

С: Хүмүүс чамайг ямар байдлаар санаж мэдэж байхыг хүсдэг вэ?
J: Өөрийн гэсэн дуу хөгжмөө сайн хийж чаддаг нэгэн. Тийм байхад л хангалттай.

С: “Shadow”-ийн фен хүний хувиар дараагийн цомгийг чинь тэсэн ядан хүлээж болно биз дээ?
J: Мэдээж. Найдаж, хүлээж болно шүү.

cr: Scan – @diahnaya; Kor-eng – my DREAM boys; Eng-Mon Uugan104Jun

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

7 thoughts on “Junhyung “CeCi” 3 сарын дугаарт өгсөн ярилцлага

  1. JS says:

    zaza.., udahgui shine tsomog gargah ni dee..,
    amjilt..,

  2. urnaa says:

    Shine tsomgiig huleej baiy🙂

  3. nojlj says:

    vneheer tesen ydan hvleej bn shoo hehe neg zvil guiy bi ene duug yeroosoo oldgvee bvr neeree barag hudalch hvnd jil haijiin xaxa http://www.youtube.com/watch?v=IH7uJI1rUKM ene ymar duu weneriig n heleed ogooch

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s