BTOB “Бид тайзан дээр хөгжилтэй байх болно хүлээж байгаарай”

btob3BTOB нь өөрсдийн comeback-ыг хийж санаа бодлоо илчилсэн юм.
Тэд анх удаагийн “Beep Beep ‘comeback-аа энэ 20ны өдөр “MCountdown” дээр үзүүлсэн. Тэгвэл анхны үзүүлбэрийнхээ дараа тэд бүгд өөр өөрсдийн бодлыг хуваалцжээ.

Seo Eunkwang – Бид comeback үзүүлбэрээ гүйцэтгэх үед миний сэтгэл үргэлж хангалуун байдлыг мэдэрдэг. Энэ нь маш олон фенүүд ирж бидний бэлдсэн зүйлийг үзэж дэмжиж байдгаас л болдог байх. Биднийг тайзан дээр байхад фенүүд маань биднийг бүр ч илүү эрч хүчтэй болгодог бөгөөд энэ нь бидний хувьд үнэхээр үнэтэй зүйл. Бид фенүүддээ үнэхээр их баярладаг. Анхны comeback нь хамгийн чухал зүйл. Би хүн бүр BTOB тайзан дээр байхдаа ямар их баяр баяслыг авч, хөгжилтэй байдгийг үзэж болно гэж бодож байна. Дуу болон choreograph нь зугаатай байдаг болохоор нийт уур амьсгал үнэхээр амьд юм. Бид бүхий л үеийг илүү зугаатай, хөгжилтэй байлгах гэж маш их хичээдэг.

Lee MinHyuk – Тиймээс бидний аль аль нь тэсч ядан хүлээж байдаг. Дахин ингэж сэтгэл догдлон хүлээх хугацаа маш бага шүү дээ. Фенүүдийн дэмжлэг  бидэнд маш их хүч чадлыг өгч  энэ нь үнэхээр хөгжилтэй сайхан байсан. Бид маш их бэлтгэл хийж хичээсэн болохоор хүн бүрт таалагдан гэж найдаж байна. Хөгжилтэй амьд BTOB-г тэсэн ядан хүлээж байгаарай.

Lee Changsub – Энэ удаа дахин тайзан дээр гарах хөгжилтэй байсан. Бид маш их бэлтгэл хийсэн. Бүжиг нь тийм ч хэцүү биш болохоор  үүнийг хүн бүр амархан дагаж хийж болно гэж бодож байна.

Im Hyunsik – Бид ийм удаан хугацааны дараа фенүүдтэйгээ уулзана гэхээс тэсэн ядан хүлээж байлаа. Бид үнэхээр баяртай байна. Би яг энэ мөчийг л дуучин хүний  амьдралын хамгийн аз жаргалтай мөч гэж бодож байна. Бид хөнгөн мэндчилгээ солилцох хэдий ч , тайзан дээр гархаасаа өмнө, фенүүд нь түүнд илүү сайн гүйцэтгэл, тайзан дээр зогсох эрч хүч өгдөг гэнэ.

Peniel – Бид эцэст нь тайзан дээр зогсож байдаг учраас би үнэхээр дуртай. Бидний эхний өргөн нэвтрүүлгийг хөгжилтэй байх эсэхийг нь хараарай. Бас BTOB -ийн хүчтэй өөртөө итгэх итгэл бидний амьд ур чадвар дээр ч бас анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй.

Jung IlHoon – Юуны түрүүнд  би бидний анхны comeback үеэр маш их сандарч байсан тухайгаа ярьсан. Гэтэл би фенүүдийнхээ өмнө үүнийгээ ч мэдэлгүй маш их аз жаргалтай болж сэтгэл хөдлөм үзүүлбэр үзүүлсэн Фенүүд маань маань биднийг дэмжих үед би аз жаргалыг мэдэрч бахархах сэтгэл төрдөг. Бид илүү өөрийнхөөрөө хөгжилтэй эрх чөлөөтэй зоримог зүйлийг харуулах болно. Бидэнд санал хүслээ хэлээрэй.
За эцэст нь манай макнае

Yook Sungjae – Ажлын өдрүүд байсан хэдий ч  энэ нь ихэвчлэн надад бухимдал байсан, бидний анхны нэвтрүүлгийн үеэс хойш 400 гаруй фенүүд биднийг хайж ирсэн. Тиймээс бид  хүч чадлаар ‘ Beep Beep “-г өөрийн гэсэн содон дохио зангаагаар илэрхийлж чадсан байх.

Гэсэн яриаг өгцгөөсөн байна. Юутай ч маш их хөдөлмөр зарцуулсан нь тэдний ярианаас л тодорхой байна. Үнэхээр сайхан байна шүү. Ажил нь ундарсаар л байна. Melody нар нь дэмжээд л байна. @@

Cr: trans: @_910620 & loveindacube; eng-mon Ramule1126

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s