Junhyung “Bling” сэтгүүлд өгсөн ярилцлага

BhENlSKCEAAvClb

– Энэ ярилцлага маань соло цомог чинь гарснаас хойш 2 сарын дараа явагдаж байна шүү дээ. Ойрд юу хийж байна даа? Соло үйл ажилагаагаа ер нь анх яаж эхлүүлж байв? 

Junhyung (J): Одоогор гэвэл бид Японд аялан тоглолттой байгаа. Токио, Нагояа, Саппоро хотуудаар явсан, цаана нь дахиад 8 хот үлдсэн байгаа болов уу. Япон аялан тоглолтынхоо дундуур өнөөдөр шиг сэтгүүлийн зураг авалтуудад орж, B2ST-ийн дараагийн цомог дээр ажиллаад л явж байна. Үнэндээ соло цомог гаргасан тухайд бол хөгжмийн нэвтрүүлгүүдэд орохоос илүү 2013 оныг цомгоо гаргаж төгсгөсөн гэдэгт илүү их утга учир нуугдаж байсан л даа. Тухайн жилийн хаалтын ажиллагаа шиг ч гэх юмуу даа. Нэг жил Yoseob, B2ST-ийн цомгуудыг гаргасан. Тэр хоорондох чөлөөт цагаараа байнга л дуу зохиож, бэлэн болсон дуунуудыг маань компани маань сонсож үзээд цомог болгон гаргахаар шийдсэн.

– Дуу зохиох тал дээр шахуу хуваарьтай ажилладаг уу?
J: Би байнга л дуун дээр ажиллаж явдаг. Ямар нэг төлөвлөгөөтэй байсан ч, үгүй байсан ч цаг олдох л юм бол студио руугаа явдаг юм. Хийх ажилгүй байсан ч, амарч байхдаа ч гэсэн зүгээр л хамгийн түрүүнд студио руугаа л явж очдог.

– 25 нас ч давчихсан байна. Ирээдүйнхээ талаар боддог л байлгүй. Yong Junhyung гэдэг хүний талаар бодож үзэхэд бусад idol-ууд дундаас уран бүтээлч гэсэн хүний үүднээс бусдад илүү танигдахыг хүсдэг хүн шиг санагддаг. Өөрийгөө хувь хүний нүдээр харахад амбиц ихтэй гэж боддог уу?
J: Яг үнэнээ хэлвэл би олны танил хүн ч бай, уран бүтээлч бай тийм их алдар нэртэй болохыг хүсдэггүй. Дебют хийхээсээ өмнө бол алдартай болохыг хүсдэг байсан л даа. Хаана ч явсан хүмүүс намайг бусдаас өөр нүдээр хардаг бол сайхандаа гэж боддог байлаа. Гэхдээ цаг хугацаа өнгөрөхийн хэрээр стрессгүйгээр хийж байгаа ажлаасаа гоёыг нь мэдэрч ажиллахыг хүсдэг болсон. Тийм байх хэцүү л дээ, гэхдээ яг одоогоор бол тийм байхыг л хүсч байна. ТВ нэвтрүүлэг, хөгжмийн нэвтрүүлгт орж байхдаа хөгжилдөж чаддаг байх! Зүгээр л ажил, ажил гэсэн бодлоор амьдрахыг хүсэхгүй байна гэхүү дээ. Тийм байдлыг хангалттай туулж өнгөрүүлсэн юм шиг санагддаг.

– Одоо ингээд бодох нь ээ idol болохын тулж өөрөө маш удаан хугацаанд бэлтгэгдсэн, ганцаараа биеэ дааж явсан бол илүү дээр байсан байж болох шүү дээ. Анх яаж дуу зохиож эхлэв?
J: Анх бол idol болох ямар ч бодол байгаагүй ээ. Хүмүүс намайг тайзан дээр байгааг харна гэхэд л дуртай байсан. Хүмүүсээс алга ташилт, дэмжлэг авахдаа аз жаргалыг мэдэрдэг байсан юм. Өмнө нь бэлтгэгдэж байгаа хүүхдүүд байрнаасаа гарч болдоггүй байсан ч би байнга дуу зохиодог ах нарын студио руу явмаар байна гэж хэлдэг байсан. Менежер маань ч надад зөвшөөрөл өгч, бусад маань гэртээ сууж байхад би студиод байдаг байлаа. “Aхаа, энэ юу юм, хэлээд өг” гэхээс илүү чимээгүй л хараад суудаг байсан. Тоглоом тоглоод байгаа юм шиг харагддаг байсан шүү. Тэгээд л өөрөө хийж үзмээр санагдаад үг бичихээс эхэлсэн. Үг бичиж эхэлсний дараа дуу, аялгууг нь зохиож үзэхийг хүсч, аялгуу гаргаж авсныхаа дараа хөгжмийн найруулга хийж үзэхийг хүсэх болсон. Зүгээр нэг шинэ зүйл хийж үзэж, сурч байсан гэхээсээ илүү аль өмнөөс л хийхийг хүсч байсан, мөрөөдөж байсан зүйлээ хийж байгаа юм шиг мэдрэмж төрдөг байлаа. Тэгээд л одоо байгаа байрандаа ирчихсэн байж байгаа маань энэ. Дуу зохиож, хөгжмийн найруулга хийх болсноор нийтлэг урсгалыг дагахаасаа илүү өөрийн гэсэн өнгө аяс, түүхээ нэмж оруулахыг хүссэн дээ.

– Дуу зохиогч ах нарынхаа студиод очдог байхдаа хэдэн настай байсан бэ?
J: Тэр үед 21-тэй байсан юм байна.

BhDl2x9CcAE93V0

– Яг л дуртай зүйлээ хийгээд хөгжилдөж явдаг цаг байна шүү дээ. Найз нар, хамтлагын гишүүд чинь юу гэдэг байсан бэ?
J: Юуны өмнө манай хамтлагын гишүүд хөгжилдөнө гэж үнэхээр мэддэггүй хүмүүс байдаг юм (инээв). Надаас бусад нь бүгд л нэг бусдаас зайдуу амьдардаг хүмүүс байдаг гэх үү дээ. Бэлтгэл ч юмуу, тэр өдрийн ажил дуусаад тэд нар бүгд амрахыг хүсдэг байхад би шүршүүрт орчихоод гарах гэж байгааг маань хараад тэд бүгд гайхдаг. Ажил хийж байна гэж огт боддоггүй, одоо ч гэсэн. Хөгжилдөж байна л гэж боддог.

– Тэгвэл яг тогтсон хичээл, сургуулиар дуу, хөгжмийн талаар суралцаагүй юм байна?
J: Тиймээ. Хүн болгон надтай санал нэгдэх болов уу, хөгжмийн талаар хэн нэгний удирдлага, зааварчилгаан дор сурна гэдэг ямар ч утга учиргүй гэдэгтэй. Өөрөө сурч, өөрөө ухаарч, мэдэж авч байхдаа өөрийнхөө урсгал, өнгө төрхийг олж авч чаддаг гэж би боддог юм. Ингэж хэлж байгаа маань би нээх өөрийн гэсэн зүйлийг олоод авчихсан гэж хэлж байгаа юм биш л дээ. Харин ямар ч хэмжээ, хязгаар, зааг гэж байдаггүй учраас илүү сэтгэл догдлуулсан үр дүнгүүд гарч ирдэг юм шиг санагддаг.

– B2ST-ийн дуунуудыг чи өөрөө бичсэн шүү дээ. B2ST болон Yong Junhyung-ийн дуунуудын ялгаа нь юу вэ?
J: B2ST-ийн дуунудыг бичиж байхдаа тэр тухай маш их боддог байсан. Тэр тухай хэтэрхий их зүйлийг мэддэг гэж хэлмээр юмуу? Олон нийт, фенүүд B2ST-ээс ямар дуу, хөгжим хүсч байгааг мэддэг учраас хийхэд хэцүү байсан. Тэр хүмүүсийн хүсч байгаа үйлээс жоохон ч гэсэн хазайчихвал хүмүүст үнэлэгдэхээ байчих юм шиг санагддаг байсан гэхүү дээ.

– Шууд сонгоод хэл гэвэл, фенүүд B2ST-ээс яг юу хүсдэг вэ?
J: Дууны үг нь илүү утга агуулсан дуу. Хаягдаж байгаа эсвэл гуниглаж байгаа (инээв). Бид нарт өөр хэмнэлтэй, хүчтэй дуунууд байдаг ч гэсэн сэтгэл хөдөлгөсөн дуунууд гаргаснаар тэр маань биднийг илүү өргөн цар хүрээнд танигдах боломж олгосон. Уг нь бол гишүүд маань ч тэр, би ч адилхан тэр байдлыг өөрчлөхийг хүсдэг ч “Тэд нар яагаад юу ч хамаагүй юм хийгээд байгаа юм бэ?” гэсэн зүйл сонсох вий гэхээс санаа зовоод байдаг юм. Хийсэн зүйлээ ажиглаж байхдаа ч хүн болгоны санаа оноо өөр байдаг болохоор толгой өвдөх ч үе бий. Тэгээд л сүүлд нь “Мэдэхгүй ээ, мэдэхгүй” болоод л дуусдаг. Гэхдээ ямар нэг байдлаар бүгд санал нийлсэн нэг дуу гарч ирээд л тэр нь title дуу болдог доо. Цомогт багтсан дуунуудаас гадна өөр олон дуунууд бий. Тэд нар маань миний hard disk-ний гүнд хадгалагдаж байгаа (инээв).
Соло цомгийн дуунуудын хувьд бол илүү хөнгөн гэж хэлж болох байх. Зохиож бичиж байхдаа ч байнга эргэж үздэг байсан. Хэрээс хэтэрсэн нээх мундаг дуу зохиох хүсэл байгаагүй л дээ. B2ST-ийн цомогт орох дууг зохиохдоо, дууны төрөл, дугаралт зэргийг сайн бодолцох хэрэгтэй болдог. Дуу гэдэг зүйлийг ном ёсоор нь сурч байсан удаа байхгүй болохоор дууг яаж унших ёстойг бас мэддэггүй (инээв). Зарчмын бус замаар хийдэг болохоор дууныхаа төрөл женерийг тодорхой тайлбарлаж хэлж чадахгүй ч өөрт төрсөн мэдрэмжээ тэр хэвээр нь хуваалцаж бол чадна.

BhDlyGaCQAAbhk4

– Нарийн жижиг зүйлсийг хүртэл анхаарч, дуртай байдаг чинь туулж өнгөрүүлсэн туршлагатай чинь холбоотой юм шиг санагдлаа. Хэтрүүлгэтэй байх нь юмыг харин ч тухайн зүйлийг нүдэнд өртөхгүй болгодог гэж хэзээнээс боддог болсон бэ?
J: Одооноос илүү жоохон байхдаа нүд маань илүү өнгөлөг гялтганасан, содон зүйл рүү явдаг байлаа. Тэгсэн цаг хугацаа өнгөрөөд ирэхэд хүмүүс намайг ч бас тэгж харах болов уу гэж бодох болсон. Заримдаа хэтрүүлээд ч байгаа юм шиг, нэг бол хүүхэд шиг аашлаад байгаа юм шиг санагдах болсон.

– Хамгийн атаархамаар нь өөртэй чинь хамт байх найзтай байна гэдэг нь юмуу даа. Kim Taejoo-тэй хамт дуугаа зохиодог шүү дээ, бие биендээ ямар зөвлөгөөнүүд өгдөг вэ?
J: Тэр бол миний ахлах сургуулийн ангийн найз, нөхөрлөөд 9 жил болж байна. Бид 2-ийн үзэл, санаа ер нь төстэй. Ямар нэг зүйлийг хараад би дажгүй шүү гэж хэлвэл тэр ч бас адилхан зүйл хэлдэг. Ажлаа хийгээд сууж байхад заримдаа сонин, буруу чиглэлээр явах тохиолдол байдаг л даа, тэр үед нь бид бие биедээ зөвлөгөө өгдөг. Бие биенийгээ анхаарч, барьж байдаг гэхүү дээ.

– Найз чинь ч бас ахлах сургуулиасаа хойш дуу зохиодог байсан уу?
J: Бид 2 хоёулаа театр, жүжгийн ангид байдаг байсан. Тэр театрын чиглэлээр сурдаг байсан ч тэр үеэсээ л хобби болгож дуу зохиогоод эхэлчихсэн байсан. Тэр үед зохиосон дуунуудыг нь сонсвол ямар ч утгагүй юм байдаг юм (инээв). Сонсох юм бол яаж тэр дуунуудыг зохиосон байнаа гэж бодоод л инээд чинь хүрэх болно. Түүнийг дуу зохиож байгаа гэхэд их сонирхолтой сонсогддог байсан ч дебют хийснийхээ дараа би өөрөө дуу зохиох чиглэл рүү өөрөө явж орох болсон. Тэгээд л түүнийг санасан юм даа. Дуу зохиочихоод өөрийнхөө дууг өөрөө шүүж сонсоно гэж байхгүй шүү дээ. Дуу зохиогч ах нар, хамтлагын гишүүддээ сонсгоно гэхээс санаа зовоод байдаг байсан болохоор найзтайгаа холбоо барьж, хамт ажиллах санал гаргасан.

– Цомог дээр дуу зохиогчдын нэр гардаг шүү дээ, та 2-ьн нэр байнга хамт явж байдаг. Зөвхөн чиний нэр л байгаасай гэж боддоггүй юу?
J: Дуу болгон дээр бидний ажиллах арга барил өөр байдаг. Зарим дуун дээр би аялгуу, хэмнэлээ бичиж, үгээ бичээд тэр засвар оруулдаг бол зарим дуун дээр тэр бүгдийг нь хийж би засварыг нь хийдэг. Байнга тэгээд байдаггүй ч бид үргэлж бие биэеэ тусалж байна гэж боддог. Олох ашиг хонжоо гэдэг зүйлийг хамаарахгүйгээр бид нэг баг болон ажилладаг даа.

– Өөр нэг ярилцлага дээрээ цаашдаа ч гэсэн эцсээ хүртэл нэг баг болон ажиллана гэж хэлсэн байсан. Нэг талаас бага зэрэг аюултай үг биш үү?
J: Мэдээж, ирээдүйд юу болохыг хэн ч мэдэхгүй шүү дээ. Гэхдээ яг одоо бол би хэлсэн үгэндээ итгэлтэй байна. Надтай ингэж сайн зохицох өөр хамтрагч байхгүй гэж би боддог. Магадгүй нэг өдөр салаа замаар явж болох ч, яг одоо бол үүрд хамт ажиллаж, энэ хэвээрээ байгаасай л хүсч байна.

– Фенүүд чинь мэдэж болох ч дуу зохиогч Kim Taejoo-ийн талаар олон хүн мэдэхгүй байх. B2ST-ийн дуунаас өөр түүний зохиосон ямар дуунууд байдаг вэ?
J: Ихэнх ажил нь надтай хамт хийсэн зүйлс байдаг, бусад хүмүүсийн хувьд хүмүүс түүнээс тусламж асууж ирвэл л тэр тусалдаг. Ихэнх нь надтай хамт хийсэн ажлууд байдаг юм. Бид 2 аль аль нь энд тэнд гэж бүх зүйлийг хийх шаардлага байхгүй гэж боддог.

– Дуу зохиохоосоо өмнө юунаас урам зориг авдаг вэ?
J: Бид “Юу хийх тухайгаа бодож эхлэ” биш зүгээр л өөрсдийнхөө замаар хийх юмаа хийгээд л явдаг. Нэг нь санаа гаргалаа гэхэд тал талаасаа нэмэх зүйлээ нэмж, өгүүлэмжээ босгож авна. Бид хамгийн түрүүнд дууныхаа нэрийг сонгоод, дараа нь тэр дууны утга, өгүүлэмж ямар байх тухай ярилцдаг. Тэгээд хэрэв санаа нийлж, дажгүй болоод ирвэл дахилтыг нь зохиож, түүнтэйгээ хөгөө нийлүүлээд явдаг.

– Чадвар чинь өдөр ирэх тусам сайжирч байгаа юм шиг санагддаг. Сүүлийн үед ямар нэг зүйлийн талаар суралцаж байгаа юу?
J: Ямар нэг зүйл сурах гэхээсээ илүү би үргэлж юм бичиж, тэмдэглэж авдаг. Үг, урт хэмжээний хэллэг гэх мэт толгойдоо орж ирсэн зүйлсээ бичдэг юм. Анх тэгж бичиж чадалгүй, дараа нь буцаагаад санаж чадахгүй байх үедээ уур их хүрдэг байсан. Тэгээд л бичиж, тэмдэглэж авдаг зуршилтай болчихсон. Их тус болдог шүү.

– Yong Junhyung гэдэг хүний дууг сонсохоор рок руу чиглээд байна уу, хип хоп руу чиглээд байна уу гэж их боддог л доо. Ер нь ямар төрлийн дуу их сонсдог вэ?
J: Би электроник, хип хоп дуу их сонсдог. Хүний сэтгэл хөдөлгөсөн, сэтгэл сэргээсэн дуу их хайдаг. Тэр чигээр нь дагаж дуурайхаас илүү “Ингэж бас болох юм байна” гэж бодож түүнээсээ суралцдаг. Гунигтай уянгын дуу ч бас их сонсдог, гэхдээ уянгын дуу бичиж чаддаггүй юм (инээв).

BhDl8x-CAAAQVZ0

– Залуу дуу зохиогчдыг харахаар их амбицтай байдаг. Гадаад орнуудад ч гэсэн нэрээ гаргахыг хүсцгээдэг. Yong Junhyung-ын хувьд ямар вэ?
J: Тоглоом болгож хоорондоо энэ удаа Биллбоардын жагсаалтанд орох дуу бичицгээе гэж хэлж байсан удаа бий шүү. Хэрвээ үнэхээр тийм зүйл болдог бол сайхан л даа. Гэхдээ бид 2 эхлээд дууг маань сонссон хүмүүс баяртай, баясгалатай болдог байгаасай л гэж хүсдэг. Цаашлаад бусад дуу зохиогч, хөгжимчид бидний талаар мэддэг, харж анхаардаг байгаасай гэж боддог юм. Бид нарын зохиосон дууг сонсоод санаа алддаг байгаасай гэж хүсдэг. “(Санаа алдаад) Тэд яаж энийг бичсэн юм бол?” гэж бодох хэмжээнд. Гэмгүй өрсөлдөөн шүү дээ. Дуртай дуу зохиогчид маань дуу гаргахад бид маш их урам авдаг, тэр бүх дууг нь сонсдог шүү.

– 2010 онд гарсан “Mastermind”-ийг Yong Junhyung зохиож үгийг нь Shinsadong Tiger бичсэн байсан. Олонд танигдсан том дуу зохиогчтой хамт ажиллах ямар байсан бэ?
J: Tiger ахыг олны танил болохоос нь өмнө л таньдаг байсан болохоор хамт ажиллахад тийм ч их хэцүү байгаагүй ээ. Дуу зохиогч гэхээсээ илүү дотны ах шиг маань санагддаг болохоор сэтгэл амар байсан.

– 2 дахь бүрэн хэмжээний цомгийнхоо бүх дууг зохиож, үгийг нь бичсэн байсан. Бусад гишүүдээс чинь ямар нэг атаархал байгаагүй юу? Бүгдэд нь таалагдаж байв уу?
J: Сайхан сэтгэл гаргасан уу эсвэл үнэхээр таалагдсан уу, тэд намайг маш их дэмжиж байсан. “Чи ч гайхалтай шүү, мундаг байна шүү” гэж хэлдэг байлаа. Бүрэн болоогүй хэсгүүд дээр маань ч санаа оноогоо хэлж өгдөг байсан. Бидний дунд дуу зохиодог гишүүн байвал тэгээд л бидэнд бүх зүйл байна гэж ярицгаадаг юм.

– Дуу зохиох хүсэлтэй, өөрт нь зааж өгөөч гэж хүссэн гишүүн байгаагүй юу?
J: Зарим нь дуу зохиож үзэх юмсан гэж хэлдэг л юм тэгээд л нэг мэдэхэд байхгүй болчихсон байдаг. Үнэндээ дуу зохионо гэдэг маш их цаг шаарддаг. ТВ-ийн хөгжөөнт нэвтрүүлэгт орохоос өөр тийм ч ажилгүй байсан үедээ нэвтрүүлэгт орох ч хэцүү байна, ингэж байхаар өөрийнхөө чадлаа дуу зохиоход л золиослоё гэж компанидаа хэлдэг байсан (инээв).

– 2011 онд өгсөн нэг ярилцлагадаа өөрийн гэсэн цомог гаргахыг хүсч байна гэж хэлсэн байсан. Амлалт өгвөл түүндээ хүрдэг хүн юм шиг санагдлаа.
J: Тийм бишээ, өөртөө нэг зорилго босговол түүнийхээ араас явах тухай бодож эхэлдэг. Айснаасаа болоод өөртөө тавьсан зорилгодоо хүрч чадалгүй унаж, түүндээ харамсаж, сэтгэлээр унаж суух дургүй. Урсгалаа дагаад л байгаа замаараа явах дуртай.

– Idol болсон хойно дууны үг зохиож байхдаа олон зүйлийн талаар бодох хэрэгтэй болдог байх. Фенүүд чинь дууны үгэнд утга нэмээд бодох магадлалтай шүү дээ.
J: Тэр хүртэл бодоод байвал хүчээр бичсэн дуунууд л гарч ирэх болно. Хайрын тухай дуу бичлээ гэхэд фенүүд маань маш их зүйлийг бодчихсон байдаг. Гэхдээ би тэднийг юу бодохыг хүссэнээ бод гээд л тэдэнд үлдээдэг. Фенүүд маань ч одоо их хатуужилтай болсон (инээв). Би тийм болгочихсон юм, тийм байдагт нь ч их баярладаг шүү.

– Yong Junhyung өөрийн гэсэн өнгө төрхөө олсон гэж боддог уу? Тийм бол ямар?
J: Надад шаардлагатай зүйлс маань бүгд байгаа гэж бусад хүмүүс бодоосой гэж хүсдэг. Тийм байх нь Yong Junhyung-н өнгө төрх юмуу даа.

– Хажууд чинь хамт байдаг хүмүүс л биш бол Yong Junhyung гэж ямар хүн болохыг мэдэх хэцүү юм шиг санагдлаа. Ер нь өөрийгөө ямар зан характертай гэж боддог вэ?
J: Би зөөлөн сэтгэлтэй ч хэлье гэсэн зүйлээ шууд л хэлчихдэг. Байнга гомдоллож байдаг болохоор хажууд маань байдаг хүмүүс хэлдэг үгэнд маань юм бодох биш Yong Junhyung гэдэг хүн Yong Junhyung шиг л аашилж байгаа юм байна гээд хүлээж авдаг болчихдог. Нээх уурлаад байдаггүй ч нэг задрах юм бол өөрөөсөө айх хүртэл хэмжээнд ууртай болчихдог. Тийм үед Kim Taejoo, найз маань намайг аргалж, тайвшруулдаг.

– Хувцас загварыг бас нилээд сонирхдог гэж байсан. Өөрийнхөө хувцасны чиг загварыг өөрөө гаргадаг уу?
J: Зүгээр л сонирхдог төдий л. Өөрөө нээх тодорхойлоод байдаггүй ч дуртай гэх юмуу даа. Гоё хувцасласан хүмүүсийг харахаар догь юмаа гэж боддог юм. Тренд хөөж яваад байдаггүй ч нүдэнд өртсөн зүйлийнхээ араас явдаг. Тренд болж байна уу, хүмүүс сайн мэдэхгүй байна уу хамаагүй үнэхээр авахыг хүссэн үедээ худалдаад л авдаг. Чиг загвараа тодорхойлдог гэхээсээ илүү мэргэжилтнүүд юу санал болгохыг харсны дараа өөрийнхөө санаа бодлыг нэмдэг гэхүү дээ. Хэтэрхий олон зүйл байгаад байгаа юм шиг санагдвал ав гээд л хэлчихдэг. Үнэхээр шаардлагатай юу үгүй юу гэж заавал нэг удаа бодож үздэг. Одоо очоод миний хувцасны шүүгээг онгойлговол бүгд хар өнгөтэй байгаа (инээв). Ямар ч зураг, хээгүй юманд дуртай л даа. Тэгсэн хэрнээ гутлан дээр бол эсрэгээрээ байдаг.

– Жүжиглэх тал дээр ч бас өөрийгөө сориод амжсан шүү дээ. Аливаа сорилтоос айгаад байдаггүй хүн шиг санагдсан. Энэ талаар?
J: Би жүжиглэж үзэхийг хүсдэг байсан. Кино ч үзэх дуртай. Би юу гэж боддог вэ гэхээр: дуу хөгжим, жүжиглэлт аль аль нь дотроо байгаа зүйлээ ил гаргахыг шаарддаг. Өөрт байгаа зүйлээ илэрхийлж гаргана гэдэгт л татагддаг байсан болохоор түүнийг зөв хийж чаддаг байхыг хүсдэг байсан. Жүжиглэх тал дээр ч ямар нэг байдлаар бэлтгэгдэж байгаагүй ч зааж зөвлөдөг хүмүүс бол байсан. Мундаг мундаг жүжигчид надад зөвлөгөө өгч байсан. Хүмүүсээс санаа зоволгүй тусламж хүсч чаддаг хүн юм шиг байгаа юм. Хүмүүсээс ямар нэг зүйл асуухаас санаа зовдог байсан бол их зүйл алдах байсан байх. Хэрвээ шулуухан тусламж, зөвлөгөө хүсээд очвол ихэнх тохиолдолд нөгөө хүн маань сайхан хүлээж авдаг.

– Жүжиглэх үедээ сандарч байсан уу?
J: Хаа нэгтээ дотроо нуугдаад байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Жүжиглэхээсээ өмнө тэр олон зураг авалтын багийхан намайг юу гэж бодох бол гэхээс санаа зовдог байлаа. Гэхдээ кинондоо тоглоод эхэлсний дараа тэр зүйлс нүдэнд харагдахаа больж эхэлсэн. Гэнэт л аймар сайн төвлөрч чаддаг болчихсон.

– Ар араасаа цувсан олон сорилт, даваанууд байсан ч чиний чадварыг бүрэн харуулж чадах хэмжээнд хүртэл хангалттай цаг байгаагүй мэт санагддаг. Yong Junhyung гэдэг хүн дуучин-дуу зохиогч гэдгээрээ танигддаг болохын тулд илүү олон боломж, цаг хугацаа шаардлагатай гэж боддог уу?
J: Дуугаа үргэлжлүүлээд л бичих тухай бол нээх тэгж санаа зовсон зүйл байдаггүй юм. Хаа явсан газраа ч өөрийгөө магтаад л, бардаад явахыг хүсдэггүй. Тийм ч сайхан зүйл биш шүү дээ (инээв). Зүгээр л хүмүс намайг таньж мэддэг болтол хийсээр л байх болно доо. Тэгж байтал нэг өдөр намайг мэддэг болохгүй гэж үү?

– Олсон мөнгөө хадгалдаг гэж сонссон. Ямар нэг болчимгүй зүйл хийдэггүй юу?
J: Нэг подволк авах болсон ч би маш их боддог. Байнга хэрэглэж чадах уу, үгүй юу гээд л. Тэр их зүйлийг бодож дуусаныхаа дараа л сая худалдаж авдаг. Тийм болоход багаасаа өсөж торнисон орчин маань их нөлөөлсөн гэж боддог. Ээж маань их даруу төлөв хүн. 2 жилийн өмнө л гэхэд манай гэр бүл хагас суурьтай (байшин тэр чигээрээ газрын гдарги дээр биш тал нь газар доор орсон барилга) байранд байдаг байсан. Одоо бол харин мэдээж доошоо бүтэн харж болдог газар амьдардаг болгосон байгаа л даа (инээв).

– Ярьж байгааг чинь сонсох тусам, олон зүйийг дотроо бодож явдаг юм шиг санагдлаа.
J: Тийм шүү, тийм болохоор юу ч хийхгүй байгаад байвал сонин болчихдог. Олон сөрөг зүйлийн талаар бодоод эхэлчихдэг болохоор унтан унтталаа өөрийгөө зүгээр байлгадаггүй юм.

– Заримдаа ‘idol’ гэдэг нэр тухгүй санагддаг л байх. Харамсах үе байдаг уу?
J: Харамсаад байх зүйл байдаггүй ч зарим зүйл дээр гонсгор явдаг зүйл бол бий. Олон хүний хайрыг хүлээж яваагийн л хариу болов уу. Дандаа л сайн сайхан зүйл аваад байна гэж байхгүй шүү дээ. Ямар нэг зүйл олж авбал ямар нэгэн зүйлээ ч бас алддаг гэдгийг хүлээн зөвшөөрдөг болохоор тэгж их стрессдээд байдаггүй.

– Жил бүр л өөр санагддаг байхдаа.
J: Жилийн өмнөхтэй харьцуулвал энэ жил нилээд буурь суусан байгаа. Юмны хил хязгаар гэдэг зүйлийн талаар бодох нь их том болсон.

– Ирээдүйнхээ талаар ч бас их зүйл бодож байгаа байх.
J: Хэзээд үргэлж idol байгаад байж чадахгүй ч дууг бол хэзээд зохиож чадна шүү дээ. Тийм бодлоор өөрийгөө дасгаж, бэлдэж байгаа. Ууж, хөгжилдөхөө больвол хичнээн их зүйлийг өөртөө олж авч болох вэ гэдгийг мэдэж байгаа болохоор их анхааралтай байдаг. Их мөнгөтэй байх сайхан ч их шуналтай байхыг хүсэхгүй байна.

– Сүүлд нь 26-тай Yong Junhyung ажилгүй үедээ юу хийдэг талаар мэдмээр санагдлаа.
J: Загасанд явдаг (инээв). Тэнгэрт зөвхөн сар, тэгээд ус бас би. Бүх зүйл амар тайван байх үед дуртай. Гэртээ ганцаараа байхаас өөр. Бас bowling тоглож, эргэн тойронд байгаа хүмүүстэйгээ юм ярьж суух дуртай. Уух бас дуртай шүү (инээв). Өмнө нь бол тэр уур амьсгалд нь дуртай байдаг байсан бол одоо бол тодорхой хэмжээнд хүртэл хөгжилтэй байж, баярлаж суух тэр мэдрэмжинд дуртай. Хэмжээ хязгаар гэх мэт зүйлээ мэдэхгүй уухад бол дургүй ээ. Одоо ганцаараа амьдардаг ч дуу тавиад ганцаараа уугаад л сууж байдаг. Тэгээд л нэг мэдэхэд унтсан байна (инээв). Бас заримдаа юм сараачиж зурж суух дуртай. Ингээд харвал бусад 26 настай хүмүүсээс ялгараад байх юм байхгүй байгаа биз дээ?

cr: Scan – @diahnaya; Kor-eng – my DREAM boys; Eng-Mon Uugan104Jun

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

2 thoughts on “Junhyung “Bling” сэтгүүлд өгсөн ярилцлага

  1. urnaa says:

    Ih l ym bodoj yvdag ym bn daa

    • Uugan104Jun says:

      Harin tmee… Ene hunii dotor ih yum bolj bgoo ^^… P.s aimar urt yum orchuulaad dundaas ni boliod daraa urgeljluudiimu gj bgad bdgaa shavhaad hiisen post dr ter dor ni comment avsan chin buur shan bolchloo… Deenk you 😊

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s