Doojoon-ий фен кафедаа үлдээсэн зурвас – “Сайн уу? Goo Daeyoung байна. Сайн сууцгааж байсан уу?”

횡단보도를_런웨이로_만드는_능력자_윤두준시ㅠㅠㅠㅠㅠㅠㅠㅠ

Энэ зурвас бичигдээд зөндөө удаж байхад одоо л оруулж байгаад уучлаарай. Дипломын ажил, сургууль гээд өөрийн ухаангүй л явж байна. Ингээд оройтсон ч гэсэн ахлагчийнхаа зурвасыг орчуулж тавилаа ^^

~~~~~~

Сайн уу. Goo Daeyoung (Let’s Eat драма дээрхи дүр) байна!!!

Сүүлд зурвас үлдээснэс хойш зөндөө удчихжээ!!! Shadow-ийн үйл ажиллагаа дуусахад зурвас үлдээж байсан, ямар нэг юм дуусахаар л зурвас үлдээх хэрэгтэй гэж бодогдоод байдаг болсон юм шиг байна – ингээд л компьютерийн ард сууж байна даа (Өнөө орой LoL (League of Legends) тоглохгүй ээ. Маргааш Хятад явах болохоор өглөө эрт босох ёстой. Буруугаар битгий ойлгоорой)

Let’s Eat-ийн сүүлийн нийллэг сая болоод, хүмүүс үргэлжлүүлэхээр үлдсэн ч би маргааш эрт босох ёстой болохоор түрүүлээд гараад ирсэн..

Та бүхний ачаар 2 дахь драма “Let’s Eat!”-ээ амжилттай дуусгалаа!

Долоо хоногт ганц л анги гардаг байсан болохоор тайван, тухтай байсан нь яагаад ч юм сонин байсан ч бас нэгэн ажил дээр амжилттай ажиллаж дуусгасандаа баяртай байна. Та бүхний дэмжлэг байгаагүй бол 4 сар гэдэг хэцүүхэн өнгөрөх байсан ч одоо нэгэнт бүх зүйл дуусчихжээ.

Анх драманы санал ирэхэд надад 1, 2 дугаар хэсгийн үг ирсэн байсан. Маш сонирхолтой, хөгжилтэй санагдаад шууд тэр дор нь 2, 3 удаа уншиж үзээд л менежер лүүгээ залгасан!! Би энэ драманд тогломоор байна!!! Хийж чадна гээд хэлээд өг!!!!!!

Үнэндээ санаа зовж байсан юм их байсан л даа. Чадварлаг биш жүжиглэлтээрээ доош нь татчихвал яана гээд л, одоо ч гэсэн хэдий дууссан ч гэсэн сонирхолтой, гоё хэсгүүдийг сайн хүргэж чадаагүй бол яахав гээд сайн байж чадаагүй хэсгүүд дээрээ харамсаад л – Бодохоор нулимс цийлэгнэх гээд л ㅠㅠㅠㅠ

Хэдий дутмаг тал зөндөө байсан ч намайг авч тоглуулсан кино зургийн багтаа надад эцсээ хүртэл итгэж байсанд нь маш их баярлалаа..

Би инээх дуртай бас хөгжилтэй юмнуудад ч дуртай!!

Дебютээс өмнө зураг авалтыг нь хийж байсан MTV B2ST уг нь нууцлаг, чимээгүй, сонирхол татсан байдлаар явах ёстой байсан ч хэдхэн өдрийн дотор тэр нь нураад уначихсан – надад тохирохгүй байсан юм…

Тийм болохоор энэ драмаг авсандаа маш их баярласан!!! “Үзэгчдийг инээлгэе, жоохон ч байсан хамаагүй!” гэсэн бодлоор эхлүүлж, нэг мэдэхэд л дуусчихсан байх юм.

Дээрээс нь… одоо миний байх ёстой газартаа очих цаг болжээ!!

Тийм ч их хугацаа үлдээгүй шүү.. Саяхан хөвгүүд маань тоглоом хийгээд л байж байхад нь би дахиад цаана зөндөө үлдсэн байхад гэж хэлсэнд урам чинь хугарсан биз дээ?

Нээрээ шүү, тийм ч хол биш байна…

Бас!! Comeback хийхээс өмнө та нарт зориулсан бас нэг юм байгаа… бас бид нарт зориулсан… Hyunseung бид 2-ын хувьд 5 дахь, B2ST-ийн хувьд 4 дэх… Энэ талаар ярилцаж л байгаа… Яг ч баталгаатай болоогүй байгаа болохоор хэрвээ бүтэхээ больчихвол битгий надаас ам асуугаад байгаарай… Та нарыг ийм зүйл сонсохыг хүлээж байгаа гэж бодсондоо л…

Та нарыг тэсэн ядан хүлээж байгаасай гэж хүссэн юм!!! 100% баталгаатай болоогүй байгаа ч эерэг тал руугаа явж байгаа болохоор хүлээж байгаарай…

Аа… Би яг донгодуулах байхаа.. Мэдэхгүй ээ… Хэрвээ хийхээ больчихвол би ч асуудалд орлоо шүү.. Мэдэхгүй юм даа.. 100% баталгаатай болсон гэж хэлээгүй шүү…

Ам хэл загатнаад, гар загатнаад байсан болохоор л хэлчихлээ.. 100% биш шүү. 100% биш…!!!

… Битгий бүр хэт их найдаарай… 100% биш шүү ㅠㅠㅠㅠㅠㅠ

Aa… “Let’s Eat” эхэлж байна… Үзэх хэрэгтэй шүү.. Эмзэг зүрх сэтгэлээ сайн харж хандаарай..

Би шанааныхаа үсийг авчихсан ч удахгүй буцаад ургачих болохоор санаа зоволтгүй ээ, аятайхан ургуулах гээд амарч байх хугацаандаа авчихдаг (хусчихдаг) болохоор..

Үс маань буцаад ургахаар буцаж ирэх болноо, битгий санаа зовоорой… Сайхан амраарай, “Let’s Eat!”-ээ үзээрэй gogogogogogogogo

Хайртай шүү

~~~~~~~~

(Cr: PLAYB2ST, Kor/Eng @xiangie0105; Eng/Mon Uugan104Jun)

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

2 thoughts on “Doojoon-ий фен кафедаа үлдээсэн зурвас – “Сайн уу? Goo Daeyoung байна. Сайн сууцгааж байсан уу?”

  1. B'Smurfita says:

    100% bish shuu~ yg batalgaatai bish gd bga ni huurhun ymaa

  2. zuka says:

    yu yum bol ix sonirxoj l bna shuu🙂

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s