[OBS] B2ST удахгүй comeback хийнэ “Өөрсдийн өнгийг хадгалахаас гадна, илүү ахисан дүр төрхөө харуулахаар зорьж байна”

1mIdol хамтлаг B2ST Япон дахь аялан тоглолтынхоо хажуугаар шинэ цомгынхоо бэлтгэл ажил гээд өдөр хоногуудыг тун завгүй өнгөрөөж байгаа бололтой.

Тэдний харьяалагддаг Cube Entertainment 3/14-нд OBS Plus-тай ярилцаж “B2ST одоогоор Япон дахь аялан тоглолт болон шинэ цомгийнхоо бэлтгэл ажлыг давхар хийж байгаа” хэмээн хэлсэн байна.

B2ST өнгөрсөн 1 сараас эхлэн Токио, Осака, Хирошима болон өөр бусад 4 том хотуудад аялан тоглолтоо хийгээд байгаа бөгөөд 3 сарын сүүлээр өндөрлөх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Агентлагын зүгээс “B2ST одоогоор аялан тоглолтынхоо талд нь орчихсон явж байгаа. 15-нд болох тоглолтондоо оролцохоор өнөөдөр ниссэн. Тэдний Япон дахь тоглолтын тасалбар хурдан хугацаанд зарагдаж дууссан болохоор нэмж тоглолт хийхээр болсон” гэсэн байна.

Мөн “Тэдний comeback 4 сарын сүүлээр, хэрэв хойшлох шаардлага гарлаа гэхэд 5 сарын эхээр байх болов уу. Тэд олон тооны дуу бичүүлж, бичлэгэнд орж байгаа. B2ST-ийн өнгийг хадгалахын хажуугаар илүү сайжирсан, дараагийн шат руу ахисан дүр төрхийг харуулахын тулд яах хэрэгтэй талаар олон зүйлийн тухай ярилцаж, зөвлөлдсөн” гэв.

Тэдний сүүлд гаргасан цомгийг Yong Junhyung продюсерлэж гаргасан, “Hard to Love, How to Love” гэх тэдний 2 дахь бүрэн хэмжээний цомог байсан билээ. Тэдний тус цомог болон title дуу “Shadow” -ийг сонсогчид нь маш сайхан хүлээж авч байсан.

cr: Kor-Eng Love In Da Cube; Eng-Mon Uugan104Jun

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

3 thoughts on “[OBS] B2ST удахгүй comeback хийнэ “Өөрсдийн өнгийг хадгалахаас гадна, илүү ахисан дүр төрхөө харуулахаар зорьж байна”

  1. gklove says:

    uuganaa ania hunuus heunseungiig 4d geed bh yum ene ni yu gesen ug ve??? sain ymu?

    • Uugan104Jun says:

      Муу юм бишээ ^^… Байнга өөрийнхөө ертөнцөд явж байдаг, бусдаас онцгой гэсэн утгаар нь өгсөн хоч маягын л юм… Муу нэр бол яасан ч биш ^^… Сайн гэхээсээ илүү өхөөрдсөн ч гэдэг юмуу, бусдаас өөр гэсэн утгаар л явж байгаам ^^

  2. \CUBE\ says:

    Tesen ydan huleeneee🙂

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s