[IZE] Мэргэжилтнүүд idol-жүжигчдийг дүгнэв (Yoon Doojoon)

BaKb-h3CMAAUPLc
Han YeoUl – Сурвалжлагч
Yoon SungHo – Кино найруулагч
Bae JongByong – CJ E&M-ийн продюсер

Yoon Doojoon <Let’s Eat>

Han YeoUi: Цэвэр дуудлага, харилцан яриан дундах зохих таслалт авах мэдрэмж, өгөгдсөн зохиолдоо тааруулан гаргах нүүрний хувирал гээд Goo Daeyoung-ы дүрд тоглосон Yoon Doojoon жүжигчин хүний хувьд байх ёстой зохих техникүүдийг харуулж чадсан. Өөрөөсөө эгч хүнд хайртай болж буй хөрш айлын хөгжилтэй, сонирхол татам ганц бие залуу. Yoon Doojoon, MBC-ийн “More Charming By the Day”, KBS-ийн “IRIS 2” зэргээс эхлүүлээд л гайхалтай өсөн дэвшилт, сайжиралтыг харуулсаар байгаа.

Yoon Sungho: Тэр үнэхээр гайхалтай. Idol-с жүжигчин болсон одууд хичнээн бэлгэл, сургуулилт давж гарч ирдэг ч ихэнх тохиолдолд кинон дээрхи зохиолын үгээ л цэжилчихээд ирдэг. Гэхдээ ‘Let’s Eat’ дээрхи Yoon Doojoon тийм байгаагүй. Хамт олонтойгоо жүжиглэж байхдаа зохиол дээрхи бичигдсэн зүйлийг хэрхэн өөрийн хувиралаар гаргаж ирэх вэ гэдгээ тэр мэддэг. Хэрвээ тэр анхнаасаа илүү сайн бүтээлүүд дээр ажилласан бол одоо аль хэдийн шилдэг, сайн жүжигчдийн дунд нэр нь явж байх байсан болов уу гэж боддог юм.

Bae Jongbong: Тэр B2ST-ийн нэг гишүүн гэдгээрээ ч, жүжигчин гэдгээрээ ч хамаг чадлаа дайчлан ажилладаг нэгэн. Гэхдээ Yoon Doojoon энэ удаа ‘Let’s Eat’-д тоглосноор өөрийнхөө жүжигчин болох чадвар болоод ямар ч талбарт уян хатан ажиллаж, хүчээ дайчилж чадна гэдгээ хангалттай нотолж чадсан. Нүдэнд дулаахан инээмсэглэл тодруулсан idol дуучнаас зальжин инээмсэглэл тодруулсан сонирхол татам залуугийн дүрд орсноор тэрээр өөрийн жүжиглэлтэндээ өөрийнгөө олон талын чадварыг харуулсан. Жүжигчин Yoon Doojoon-ий дараагийн тоглох уран бүтээл ямар байх бол гэхээр сонирхол татаж байна шүү.

cr: Kor/Eng – Love In Da Cube, Eng/Mon – Uugan104Jun

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

One thought on “[IZE] Мэргэжилтнүүд idol-жүжигчдийг дүгнэв (Yoon Doojoon)

  1. mino says:

    mundag shuu❤

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s