[WOWTV] Yoon Doojoon “B2ST-ийн comebackийн бэлтгэл… Фенүүддээ өгсөн амлалт”

tvN-ий драма ‘Let’s Eat’ дээр Goo Daeyoung-ий дүрд тоглон гайхалтай шинэ төрхийг харуулж чадсан Yoon Doojoon ‘InStyle’-аар дамжуулан та бүхэнд мэнд хүргэсэн юм.

‘All My Love’, ‘IRIS 2’ зэрэг бүтээлүүдээр дамжуулан өөрийн чадварыг харуулж чадсан Yoon Doojoon энэ удаад ‘Let’s Eat’ дээр гайхалтай нэгэн дүрийг бүтээж, Goo Daeyoung-ы дүрээр нилээд гүн сэтгэгдэл төрүүлсэн билээ.

Yoon Doojoon ‘InStyle’-д зураг авалтанд орсон бөгөөд ярилцага өгөх үедээ жүжиглэлтийн талаар “Жүжиглэх тийм ч амаргүй ээ. Гэхдээ түүнд өөрийн гэсэн сэтгэл татам зүйл нуугдаж байдаг. Надад ийм сайхан завшаан, боломж хүрч ирсэнд би маш их баярладаг. Одоо ч гэсэн би шамдан суралцаж л байна” хэмээн өөрийн бодлоосоо хуваалцсан юм.

Түүнчлэн “Би эр хүн шиг эр хүн болох хаа ч байсан болоогүй л байна. Хэдий би хөгжилтэй, эерэг бодолтой хүн ч гэсэн зовниж явдаг зүйл мэдээж байдаг л юм. Би өөрийнхөөсөө илүү бусдын сэтгэл, бодол санааг илүү анхаардаг талын хүн л дээ” хэмээн өөрийн зан байдлын талаар ярилцаж суулаа.
Түүний хуучин найз охидууд нь түүний талаар юу гэдэг байсан талаар асуухад ‘Сонирхолтой хүн юмаа гэдэг үгийг байнга сонсдог байсан. Чимээгүй суугаад байж чаддаггүй хүн л дээ. Харилцаж буй хүнтэйгээ ярилцаж, юм ярихын тулж нилээд их хичээдэг гэх үү дээ’ хэмээн хариулсан бөгөөд “Надад ч бас тэвдэж, зовниж явдаг зүйл байдаг болохоор идэвхитэй, эрч хүчтэй хүнтэй илүү сайн тарч зохицох юм болов уу гэж боддог” гэв.

Ирж буй B2ST-ийн comeback-ийн талаар тэрээр “Илүү буурь суусан, сайжирсан дүр төрхөө харуулахын тулд бид аль болох ганцаарчилсан үйл ажиллагаандаа хандуулах анхаарлаа багасгаж, бэлтгэл ажилдаа анхаарахыг хичээж байгаа. Жүжиглэнэ гэдэг миний хувьд нэг төрлийн сорилт. Гэхдээ дуучин хүний хувьд, хүмүүс хэдий бид нарыг аль хэдийн амжилтанд хүрсэн гэж хэлдэг ч өөрсдийн байр суурийг хадгалж үлдэнэ гэдэг ялгаагүй чухал юм шиг санагддаг. Сүүлийн үед фенүүддээ өгсөн амлалтынхаа тухай нилээд бодох болсон. Тэр тухай бодсон ч гэсэн, B2ST-ийн гишүүний хувьд хариуцлага хүлээж байгаагаа мэдэрдэг” гэсэн юм.

Нэмж дурьдрахад Yoon Doojoon-ий сэтгэл татам байдал болоод шулуун шудрага ярилцлага ‘InStyle’-ийн 4 сарын дугаарт багтсан байх болно.

cr: Kor/Eng – LIDC; Eng/Mon Uugan104Jun

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s