Minhyuk-ийн фен кафедаа үлдээсэн зурвас: 2 жил

1403134

2 жил болчихжээ, цаг хугацаа аймшигтай хурдан өнгөрсөн байна. Тийм богинохон хугацаа байгаагүй ч ой тоонд тодхон үлдсэн хэд хэдэн зүйл бас байх юм. Аз жаргалтай, баяр хөөртэй мөн хүнд хэцүү асуудлууд. Гэхдээ энэ 2 жилийн турш, өнөөдрийн энэ байгаа байран дээрээ ирэх хүртэл явж ирсэн маань тэр эрч хүчийг бидэнд өгч байсан тэр хүмүүсийн л ач тус юм шүү. Тэд бол мэдээж манай Melody нар. BtoB-ийн фен клуб, Melody.

Бидний хоорондын харилцаа үнэхээр гайхалтай. Тайлбарлаж хэлэхэд хэцүү байгаа ч гэсэн… 2 хүний хоорондын тэр онцгой мэдрэмж… хаана ч байхгүй цор ганц!

Бид та нарыг сүүлд гаргасан Hello Mello дуун дээрээ өөрсдийн найз охид, ээж нар хэмээн зүйрлэж бичсэн. Мм.. Одоо ингээд бодсон ч гэсэн яг л тохирсон юм шиг санагдаж байна! Тийм ээ. Манай фенүүд… хайртай Melody нар маань… миний хувьд миний ээж бас миний найз охин шиг тийм л хүмүүс.

Бидний харилцаа үнэхээр нандин, хайраар дүүрэн, эрхэм.. тийм болоод ч тэр үү заримдаа биднийг аль алийг маань гонсойлгож орхидог зүйлс ч гарч ирдэг.. Бид бүгд л хайр, анхаарал халамжыг хүсдэг. Бид 2 жилийн өмнө байсан байран дээрээсээ өдийг хүртэл явж ирсэн байна. Мэдээж цаашдаа ч бас энэ хэвээрээ явсаар байхыг хүсч байна. Melody нарыгаа хайрлаж бас нандигнах болно. Бидний бие биенээсээ хүсдэг зүйлсийн эцэс төгсгөлгүй үргэлжлэх жагсаалт… тэр л бидний бие биенээ хайрлах нэг арга юм шиг байгаа юм.

Өнгөрсөн 2 жилийн хугацаанд үнэхээр их баярлаж явдаг шүү. Намайг хайраар булж, намайг нандигнан эрхэмлэдэг хүмүүс байгаа учраас би тэр оргил өөд тэр хүмүүстэйгээ хамт гарахыг хүсдэг. Цаашдаа улам хичээнгүйлэн ажиллаж, улам илүү сэтгэл татам дүр төрхтэйгөөр та бүхний ачийг хариулах болно. Ирээдүйд ч гэсэн бүгдээрээ хамаг чадлаараа хичээнгүйлэн ажиллацгаая. Үнэхээр их хайртай шүү!

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

One thought on “Minhyuk-ийн фен кафедаа үлдээсэн зурвас: 2 жил

  1. WooHo says:

    forever love you BTOB…. 화이팅

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s