[NEWS] Yoon Doojoon “Дуртай тамирчин Kim NamIl, хүүхэд насны шүтээн Choi Yongsoo”

1e

Idol хамтлагын гишүүн Yoon Doojoon Солонгосын хөлбөмбөгийн K-League-тэй хамтран ажиллахаар боллоо.

Солонгосын Мэргэжлийн Хөлбөмбөгийн Лиг Yoon Doojoon-ийг албан ёсны хүндэт төлөөлөгчөөрөө сонгосон бөгөөд тус арга хэмжээ 20-ний өглөө болж өнгөрсөн байна.

Idol хамтагын гишүүн Солонгосын Лиг-ийн албан ёсны төлөөлөгчөөр сонгогдож буй нь анхны удаа юм. Тус өдөрлөг дээр Солонгосын Лиг-ийн ерөнхийлөгч Kwon Ohgab, Yoon Doojoon-д “Хүндэт албан ёсны төлөөлөгч” гэсэн өөрийнх нь зураг бүхий гэрчилгээг гардуулжээ.

Ерөнхийлөгч Kwon Ohgab “Солонгосын хөлбөмбөг-ийг ихээр снирхож, дурлаж явдаг Yoon Doojoon-ийг албан ёсны төлөөлөгчөөрөө томилон танилцуулж байгаадаа маш их баяртай байна. Yoon Doojoon Солонгосын Лиг-ийн Тусгай/Онцгой Дэмжигч болж, Солонгосын хөлбөмбөгийн байр суурийг дэлхийн тавцанд танилцуулан түгээнэ гэдэгт найдаж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна.

Мөн тус өдөр хүндэт төлөөлөгчөөр томилогдсон Yoon Doojoon “Солонгосын Лиг-ийн албан ёсны төлөөлөгчөөр сонгогдох боломж олгосонд маш их баяртай байна. Хөлбөмбөгт өөрөө маш их дуртай болоод ч тэр үү, энэ алт шиг боломжийг алдахыг хүсээгүй. Би Солонгосын хөлбөмбөгт хайртай, фен хүнийхээ зүгээс ч Солонгосын Лиг-ийн хөгжил цэцэглэлт Солонгосын хөлбөмбөгт том чухал байр суурь эзэлдэг гэж боддог. Фенүүдтэйгээ хөлбөмбөгөөр дамжуулан уулзана гэж бодох төдийд л сэтгэл минь догдлох шиг болдог. Солонгосын Лиг-ийн онцлог, чадварыг хүмүүст түгээж, олон хүмүүс хөлбөмбөг үзэж, сонирходог байлгахын төлөө хамаг чадлаа дайчлан ажиллах болноо” гэсэн юм.

Түүнээс дуртай Солонгосын Лиг-ийн менежер болон тоглогч хэн болохыг асуухад, Yoon Doojoon “FC Сөүлийн менежер Choi Yongsoo, Jeonbuk-ийн Kim NamIl. Би өөрөө FC Men-д тоглодог болохоор Seo Jungwon менежертээ бас хайртай, Choi Yongsoо менежерийн хувьд хүүхэд байхаасаа л дуртай байсан. Хөлбөмбөгийн тамирчин болох мөрөөдлийг надад бэлэглэсэн Choi Yongsoo менежертэй уулзаж, хамт зургаа авахуулахаас илүү нэр хүндтэй зүйл байхгүй байх. Одоо идэвхитэй тоглож байгаа тоглогч нарын дундаас Kim NamIl тоглогчид дуртай. Jeonbuk руу саяхан орсон гэдгийг нь мэдсэн. Тохиолдлор биш ч, би Kim NamIl тоглогчтой холбоо барих боломж гарч, Jeonbuk-т ороход нь амжилт хүссэн зурвас явуулж чадсан” хэмээн хариулсан юм.

Yoon Doojoon нь өөрийн хөлбөмбөг тоглох ур чадвар болон idol хамтлагын дуучин гэдэг утгаараа хөлбөмбөгчин-од хэмээн нэрлэгддэг бөгөөд тэрээр дунд сургууль хүртлээ хөлбөмбөгийн тамирчин байжээ. Тэрээр олны танил хүмүүсийн FC MEN багт тоглодог байсан ба хамгаалалтын болон довтолгооны аль аль талд гарамгай тоглож өөрийн гайхалтай ур чадварыг харуулж байсан бөгөөд одуудын оролцдог заалны тэмцээнээр дамжуулан нэгэнт “Хөлбөмбөгийн фен” гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн.

Ингээд Yoon Doojoon нь Солонгосын Лиг-ийн интернет болон гар утасны сувгуудаар дамжуулан фенүүдтэйгээ хөлбөмбөгөөр холбогдох бөгөөд Солонгоын хөлбөмбөг, Солонгосын Лиг-г сурталчилж, бүх оддын тоглолт зэрэг томоохон үйл явдлуудад оролцон фенүүдтэйгээ уулзах боломжтой болж байгаа юм.

cr: Kor/Eng My Dream Boys, Eng/Mon Uugan104Jun

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

One thought on “[NEWS] Yoon Doojoon “Дуртай тамирчин Kim NamIl, хүүхэд насны шүтээн Choi Yongsoo”

  1. urnaa says:

    Bayar hurgii😀

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s