[Doojoon] InStyle сэтгүүлийн 4 сарын дугаарт өгсөн ярилцлага + photos

Түүнийг жүжигчин So Jiseob-той адилхан харагдаж байна гэж хэлэхэд, инээмсэглээд “Зүгээр л үхэртэй адилхан болохоор л тэгж байгаа байх” (Үхрийг солонгосоор ‘So’ гэдэг) гэж хэлсэн юм. Түүнд магтаал, урамшуулал одоо ч гэсэн хүнд санагдаж, аливаад хуурмаг, худлаа хандах нь түүний зан биш юм. B2ST-ийн гол хүч, “All My Love”, “IRIS2” болон “Let’s Eat” кинонд Goo Daeyoung-ы дүрийг амжилттай бүтээгээд буй Yoon Doojoon. Ингээд түүнтэй хийсэн илэн далангүй ярицлагаа хүргэж байна.

“Let’s Eat”-ийн тухай:
“Let’s Eat”-ийн зохиолыг хүлээж авчихаад, тэр дор нь тэр дүрд тоглохоор зөвшөөрсөн. Ганцаараа амьдардаг хүний нүдээр харсан драма байсан нь шинэлэг санагдаж, юу юунаас илүү зохиол нь үнэхээр сонирхолтой санагдаж байсан. Сүүлийн 4 сар, ямар ч стрессгүйгээр зураг авалтаа сайхан хөгжилтэй хийж дуусгасан.

Жүжиглэлтийн талаар:
Жүжиглэнэ гэдэг амар зүйл биш, тэгсэн хэдий ч бусдыг өөртөө татах олон зүйлийг өөртөө агуулдаг тийн нэгэн зүйл. Тэр тусмаа, өөрөөсөө тэс өөр хүн болж хувирч болдог тэр сэтгэл татам тал. Жүжиглэх боломж олгосон олон боломжууд ар араасаа гарч ирсэнд маш их баярладаг, одоо ч гэсэн би хамаг хүчээ дайчилж, суралцаж л яваа, ирээдүйд ч гэсэн хамаг чадлаа дайчлан хүчээ гаргахыг хүсч байна.

Goo Daeyoung-ий тухай:
Goo Daeyoung-ий өөдрөг, эерэг төрх нь надтай адилхан. Гэхдээ кинон гардаг Goo Daeyoung-ий дүр надаас илүү урам зоригтой хүн байх. Би арай илүү биеэ барьсан, бишүүрхүү талдаа хүн. Ямар нэгэн зүйл хийх боллоо гэхэд хүмүүс юу гэж бодох бол гэдгийг нилээд бодож үздэг. Гэхдээ зан характерийн хувьд нилээд төстэй байсан болохоор жүжиглэлт маань илүү төрөлхийн юм шиг арай хялбар байсан.

Хайрын тухай:
Хайр дурлалд нас хамаагүй гэж боддог. Би ч гэсэн Goo Daeyoung шиг өөрөөсөө насаар ахмад хүнтэй уулзаж чадна. Өмнө нь найз охинтой байхдаа “хөгжилтэй юмаа” гэдэг үгийг их сонсдог байсан. Чимээгүй байх, дуугаа хураах хоёр хоорондоо ялгаатай, би дуугаа хурааж чаддаггүй. Хоорондын яриа маань тасрахгүй үргэлжилж, хоорондоо илүү сонирхолтой байдлаар холбогдож чаддаг байдалд дуртай. Тийм болохоор өөрөөсөө илүү эрч хүчтэй, өөдрөг, цоглог хүмүүстэй илүү сайн таарч тохирч чаддаг байх.

Дуучин хүнийхээ хувьд:
Жүжиглэнэ гэдэг миний хувьд аз туршсан, эрсдэлтэй зүйл бол, дуучин хүний хувьд би хүрэх гэсэн зүйлдээ хүрчихсэн байгаа. Мэдээж, дуучин хүнийхээ хувьд хийж оролдож үзэхийг хүсдэг олон зүйл байгаа ч, юуны өмнө, биеийн тамирын сургуульд орох гэж байсан хүн, нэг л өдөр олны танил хүн болохоор мөрөөдөж, жинхэнээсээ дебют хийж, тоглолтоо ч хийж, 1 дүгээр байрын шагнал хүртэл авсан. Энэ байр суурин дээрээ ч урт удаан хугацаанд энэ хэвээрээ байхыг хүсдэг. Энэ салбарын хувьд B2ST-ийн гишүүнийхээ хувьд хатуу хариуцлага хүлээж байгаагаа мэдэрдэг дээ.

Амжилтын үр дүн/жишиг-ийн тухай:
“Аз жаргал”. Мэдээж одоо миний байгаа байдал аз жаргалтай, баяр хөөртэй байгаа мэт харагдаж байгаа байх, гэхдээ миний хувьд одоо бол харин ч илүү их шунал, хүсэлдээ автах ёстой цаг юм шиг санагддаг. Яагаад гэвэл нас залуу байгаа учраас. Миний амжилттай яваа цагтаа хийхийг хүсдэг зүйл маань гэр бүлтэй болж, сайн аав, хүний сайн хань болох. Би “Dad! Where are you going?” нэвтрүүлгийн ангийг алгасалгүй бүгдийг нь үзсэн. Атаархамаар санагдаж байсан шүү. Хүүхдүүдтэйгээ амралтанд явж чаддаг байна гэдэг энгийн хэрнээ хэцүү ажил. Би жоохон байхдаа аавтайгаа аялалаар олон удаа явдаг байсан. Өдөр тутмын амьдрал дахь тэр энгийн зүйлс нь өөрөө жинхэнэ аз жаргал болов уу гэж боддог.

B2ST-ийн тухай:
Бид 4 сарын зүүлээр шинэ цомогтойгоо эргэн ирэхээр төлөвлөж байгаа. Өөрсдийнхөө хөгжиж, сайжирсан төрхийг харуулахын тулд гишүүд маань ганцаарчилсан ажлуудаа багасгаж, бэлтгэл ажилдаа ханцуй шамлан орсон байгаа. B2ST-ийн хувьд би ямар байр суурьтай хүн бэ гэж үү? За байз. Хамгийн эелдэг нь? (инээв)

201403191008132410_1

201403191009302410_1

201403191008402410_1

Cr: @KongKongXD; Kor/Eng @xiangie0105; Eng/Mon Uugan104Jun

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

2 thoughts on “[Doojoon] InStyle сэтгүүлийн 4 сарын дугаарт өгсөн ярилцлага + photos

  1. saruul says:

    mundag shuuu ih goe blog bn tsaasgdaa ch bas uil ajilgaagaa sain yvuularai medeenuud chin ih taalagddag amjilt adminaa!!

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s