[Doojoon] VOGUE Girl 4 сарын дугаар дээрхи ярилцлага

1 (1)

VOGUE Girl (V): tvN-ийн “Let’s Eat”-ийг амтархан сууж үзсэн. Ойр тойронд маань байдаг хүмүүс “Yoon Doojoon ингэж сайн жүжиглэдэг байсан юмуу?” гэж гайхацгааж байсан. 

Doojoon (D): Арай ч бүр тэр хэмжээнд хүртэл бишээ, гэхдээ нээрээ тэгсэн юм уу? (инээв)
V: Тиймээс л өөртэй чинь уулзахыг хүсч байлаа. Юу болсон, хэрхэн ингэж их өөрчлөгдөв гээд тэр бүхний учрыг мэдэхийг хүссэн юм. Маш хурдан хугацаанд нилээд дэвшсэн юм шиг санагдсан.
D: Зохиол болон дүр маань надад сайн зохицсон л доо. Миний бодлоор бол тэр л гол учир нь байх. Одоо ч гэсэн надад туршлага зөндөө дутуу байгаа болохоор өөрийгөө сайжирсан гэж хэлж чадахгүй л байна. Жүжиглэхэд тийм ч эвгүй байдаггүй. Жүжиглэхийн эсрэг ч нээх мэдрэгдээд байгаа ч юм байхгүй. Тэр л хэмжээнд юмуу даа.

V: Тэгвэл драман дээрхи Goo Daeyoung болон жинхэнэ амьдрал дээрхи Yoon Doojoon хоорондоо төстэй гэж хэлж болох нь ээ?
D: Ерөнхий байдал нь бол төстэй гэхдээ яриа, үг хэл нь надаас тэс өөр. Юу гэж илэрхийлж хэлдэг юм билээ гэж нилээд бодсон л доо. Уламжлал болсон драманаас ялгаатай нь илүү ситком талдаа байсан. Өөрийнхөө яриаг яаж хөгжилтэй хэрнээ бас төрөлхийн юм шиг харагдуулах вэ гэж нилээд бодсон. Өөрөө бодсон ч тэр надад инээдтэй тал байгаад байдаг юм. Ямар нэгэн зүйлийг логиктой ярих гэж оролдох үед гарын маань хөдөлгөөн инээдтэй болчихдог. Олон нийтийн арга хэмжээ, даргатайгаа ярилцах үе, копманидаа гомдол мэдүүлж, уулзаж байсан үеүүдээ санаж, жүжиглэлтэндээ ашиглаж байсан.

V: Goo Daeyoung-ий дүрд Yoon Doojoon тоглох нь биед яг тарсан сайхан хувцас шиг хосолж байсан мэт. Ингэж сайн тохирсон дүрээ олсонд чинь баяр хүргэе. Гэхдээ хүн болгон л “Сайн байсан шүү, мундаг байсан” гэж хэлэхээр хэцүү санагдсан байхдаа.
D: Өөрийнхөө жүжиглэж байгааг дараа нь үзээд илүү сайжрах ёстой талууд байна даа гэдгээ олж хардаг. Жүжиглэхэд одоо ч гэсэн биеэ барих, хэцүү санагдах үе гардаг л юм, бэлтгэл хийж байсан шигээ сайн хийж чадахгүй байдаг болохоор тэр л дээ. Энэ удаад найруулагч маань сайхан хүн байсан нь сайн хэрэг болсон. Намайг дотно хүлээн авч, тоглоом шоглоом хүртэл хийдэг байлаа. Илүү дотно санагдах болсноороо энэ тэр зүйлийг туршиж, сонжиж хийх зоригтой, өөртөө итгэлтэй болж чадсан.

V: Жүжигчид сайн зохиолтой таарахаараа нэг тийм мэдрэмж цаанаасаа төрдөг гэдэг шүү дээ. Үнэхээр тийм зүйл болсон уу?
D: Одоохондоо тэр хэмжээнд хүртэл яваагүй л байна, гэхдээ “сонирхолтой байх байхдаа” гэсэн бодол хүчтэй байсан. Зохиолоо уншиж байхдаа “Энэ ямар сонин залуу вэ, гэхдээ хөгжилтэй юмаа. Хэрвээ би энэ дүрд тогловол сонирхолтой байх байхдаа” гэж бодож байсан.

V: Хоол хамт идэж байхдаа хүмүүстэй илүү сайн холбогдож чаддаг юм шиг санагдсан
D: Тийм болохоор л зураг авалтын талбай дахь уур амьсгал сайхан байсан хэрэг. Зураг авалтын үеэр инээд хөөр тасарна гэж байгаагүй.

V: Анги болгон дээрээ амттай хоол идэж байхыг чинь хараад атаархаж байсан шүү. Хамгийн амттай нь ямар хоол байсан бэ?
D: Богинохон үзэгдэл мэт харагдаж болох ч хоол идэж байх үед авдаг хэсгүүд хамгийн их хугацаа зарцуулдаг хэсгүүд байсан. Хоолоо бэлэн болгоно дээрээс нь зураг авалтын хэрэгсэл бэлдэх гэж бас цаг орно. Эхэндээ яаж идвэл тэр хоол амттай харагдах бол гэж боддог байсан ч амттай хоол урд маань хүрээд ирэхээр тэр талаар бодолгүй л идчихдэг байсан. Амтархан идэх хамгийн амархан арга бол жинхэнээсээ амтархан идэх. Хоол идэх зураг авалттай өдөр би хоолоо сойдог байсан. Хамгийн амттай байсан нь шарсан могой загас. Дараа нь тэр хэсгээ санаад ойрхон байдаг могой загасны хооны газар аав ээжийгээ дагуулаад очсон ч зураг авалтан дээр байсан шиг амттай байгаагүй. Зураг авалтан дээр гарсан тэр газрууд бол бодит амьдрал дээр ч хоолныхоо амтаар нэртэй тийм газрууд байсан.

V: Тэгж сайн идэж байгааг чинь харах хэцүү байсан шүү. Шөнө хоол идүүлэх гээд байдаг байсан болохоор шөнийн цагаар үзэхгүй байхыг хичээдэг байлаа. Тэнд байсан хоолнуудыг бүгдийг нь амтархан идсэн үү? Ер нь хоол хэр голж шилдэг вэ?
D: Үхрийн элэг л биш бол бүгдийг нь иднэ.

V: Дуучин болж гарч ирэхээсээ өмнө хөлбөмбөгийн тамирчин байсан шүү дээ. Тамирчин хүмүүс жирийн хүмүүсээс илүү их иддэг юм шиг санагддаг?
D: Үгүй ээ, би тэгж их иддэггүй. Би юу амттай байна тэрийг иддэг. Хэтэрхий гэдэс дүүрчихсэн тэр мэдрэмжинд дуртай биш. Өлсчихсөн байхдаа юм идэх гээд явж байгаа тэр мэдрэмжинд дуртай. Амттай хоол хүлээж байгаа, ялангуяа захиалсан хоолоо хүлээж байхад хаалганы хонх дугарах үе! Зүрх минь дэлсээд л явчихдаг юм.

V: Тахианы мах гээд л үү?
D: Би тахианы маханд хамгийн дуртай. Хамгийн дээгүүр жагсдаг хоолнуудын нэг. Бага байхад авга ах маань тахианы мах бариад л орж ирдэг байсан, тэр үеэс л тахианы маханд хайртай болсон байх. Ямар компаний, ямар төрөл байна гэдгээс хамааралгүй цэсэн дээрхи шинэ тахиан махан хоолыг бүгдийг нь идэж үздэг. Зөвхөн тахиа! Гэхдээ тахианы цээжний махан салатанд дуртай биш.

V: Хоолны драманд тоглоод ямар нэг дагавар өөрчлөлт гараагүй юу? Жин нэмэх гээд л.
D: Миний жинд тэгж их өөрчлөлт гараагүй ээ. Би хоолны дэглэм ч барьдаггүй, дасгал ч нээх хийдэггүй. Булчин гээд байх юм байхгүй ээ. Булчин суух шаардлага нээх байхгүй гэж боддог юм. Дээрээс нь идэх юмаа нээх шилж сонгоод байдаггүй. Өлссөн үед урд маань амттай юм харагдвал цадталаа иднэ. Гэхдээ бие маань тухайн өдрийнхөө хийх ёстой ажлыг хийж дуусаад, амрах хэрэгтэй юм шиг санагдах үед нь иддэггүй. Шөнийн 11 цагийн үед тийм мэдрэмж төрдөг юм.

V: Үзэж байсан кино, драма, хошин шог зэргээс чинь чиний ой тоонд хамгийн толд үлдсэн хэсэг юу вэ?
D: Зөндөө олон байгаа ч заавал ч үгүй нэгийг сонго гэвэл “Tazza: The High Rollers”-г сонгох байх. Бараг 30-аас ч олон удаа үзсэн байх шүү. Бүх хэлдэг үг, хэсгүүдийг цээжээрээ мэднэ, гэхдээ хамгийн шилдэг нь төгсгөлийн хэсэг. Goni авга ах Хятад-Солонгос хоолны газар луу ордог юм. Өөрөө явдаггүй хэрнээ Ko Gwangryeol (Yu Haejin тоглосон дүр)-г л зараад байдаг. Yu Haejin ахмад уран бүтээлч тэр хэсэг дээр үнэхээр инээдтэй, хөгжилтэй байдаг болохоор хэд үзсэнээ бараг тоог нь алдчихсан байна. Эхэндээ зүгээр л хөгжилтэй санагдаад үздэг байсан ч олон дахин үзэх тусам түүний хичнээн гайхалтай жүжигчин болохыг хараад гайхширдаг шүү.

V: Өсөж том болох, сайжрах, өөрчлөгдөх. Yoon Doojoon гэдэг хүний тухай ярихаар эдгээр үгс толгойд буудаг юм. Өөрийнхөө амьдралыг ерөнхийд нь хараад хамгийн том өөрчлөлт чинь хэзээ байсан гэж боддог вэ?
D: Юуны өмнө толгойд бууж байгаа 2 үе байна, нэг нь ахлах сургуульд байхдаа нөгөөх нь саяхан? Сургуульд явдаг байхдаа би Биеийн тамирын коллежид орохоор бэлдэж байсан. Хүмүүсийн өмнө дуулж, бүжиглэх дуртай байсан ч олны танил хүн болно гэж боддоггүй байлаа. Өөр хүмүүст зориулсан болохоос надад зориулсан амьдрал биш гэж боддог байсан юм. Олны танил хүн болох замаар явах зориг гаргасан маань миний амьдралын эхний өөрчлөлт байсан. Сүүлийн үед харин өөрийнхөө мэдрэмж, дотоод зан чанар маань өөрчлөгдөөд байгааг мэдрэх шиг болдог болсон. Бага багаар нас биенд хүрсэн хүн болоод байх шиг. Энэ жил 30 хүрч байгаа эгч маань сая гэрлэсэн. Би хуримынх зардлыг гаргаж, бэлэг болгож бал сарын аялалд бас явуулж өгсөн. Хуримын ёслол дууссаны дараа ээж маань над руу ярьсан юм. “Чиний ачаар хурим сайхан болж өндөрлөлөө, баярлалаа” гэж хэлсэн. Тэрийг нь сонсоод яагаад ч юм гэнэт л том хүн болчихсон юм шиг санагдсан. Аав ээж маань миний хувьд хэзээд түшиг тулж явдаг хүмүүс минь. Тэгсэн тэр үед би өөрөө аав ээждээ дэм болж байгаа юм шиг санагдаж, тэд маань надад найдаж, түшиглэж байсанд маш олон төрлийн сэтгэл хөдлөл хосолж байсан. Сэтгэл санааны хувьд илүү том болж, буурь суух хэрэгтэй юм байна гэж бодсон доо.

V: Yoon Doojoon-ий фенүүд зүрх нь “Doogoon doogoon” (Солонгост зүрхний хэмнэлийг ингэж илэрхийлдэг) биш “Doojoon Doojoon” гэж цохилдог гэдэг юм байна лээ. Тэгвэл Yoon Doojoon-ий зүрхийг дэлсгэдэг тэр зүйл нь юу байдаг бол?
D: Хоорондоо сайхан холбогдох болон sexy харц 2 нэг бодлын адил төстэй юм шиг санагддаг ч нөгөө талаараа өөр зүйлс. Эмэгтэй хүнтэй толины өмнө хамт зогсоод харахад бие биенийгээ нөхөж, бүрдүүлж байвал тэр эмэгтэй надад sexy санагддаг. Харин хоорондоо холбогдох тухайд харилцан ярианаас илүү мэдэрдэг. Эвгүй, биеэ барьсан байдалд би дургүй. Тэгсэн хэрнээ бас өөр хүнтэй байхдаа санаа зовж, ичих тал ч байдаг. Хүнтэй уулзлаа гэхэд эвгүй, биеэ барьцгаагаад байвал би тэвчиж чаддаггүй юм. Тэр уур амьсгалыг эмэгтэй нь давж гарч байвал би тэрийг нь сайн дагуулаад явж чадна. Яриа өдөж, өрнүүлнэ гэдэг миний хувьд төрөлхийн зан юм шиг байгаа юм.

V: Жинхэнэ эр хүн! Yoon Doojoon гэдэг хүний тухай бодохоор тийм ерөнхий төрх буудаг шүү дээ. Yoon Doojoon-ий мэддэг Yoon Doojoon өөр хүн үү?
D: Дэлгэцээр гардаг танил болсон дүр нь тийм юм шиг байгаа юм. Гадаад үзэмжээрээ ярьвал бас өөр байх л даа. Яг бодит амьдрал дээрээ бол би их ичимхий, нулимс ихтэй хүн. А цусны бүлэгтэй хүн юм л даа. (инээв)

V: Хаврын нэг сайхан өдрийг чамд бэлэглэвэл?
D: Би амьдралдаа ганц л удаа “Өнөөдөр ч үнэхээр хавар шиг байна шүү” гэж бодож байсан. Хэзээ байсныг нь санахгүй байгаа ч өдөр 1 цаг болж байсан. Forsythia (цэцэг) дөнгөж нахиалж байсан байх. Ilsan-ий MBC дээр ажлаа дуусгаад Kikwang-тай хамт цэцэрлэгт хүрээлэн ороход нарны гэрэл, салхи, нүдний өмнө байсан төрх “Хавар болжээ” гэж бодогдуулсан юм. Ойролцоо байсан цэцгийн үзэсгэлэн дээрхи цэцэгний үнэр агаараар нэг тарсан байсан нь хүмүүсийг илүү сэтгэл хөдлөлтэй болгож байсан байх. Тэр өдрийг бодохоор тэр газар руу дахиж яваад хаврыг дахиж нэг бүрэн мэдэрмээр санагддаг юм. Үнэндээ бол би 4 улирал дундаас хаварт хамгийн дургүй л дээ. Цэцгийн тоосны харшилтай юм. Тэр сайхан хаврын өдөрт чинь шар тоос, энгийн тоос байхгүй биз дээ? Тэгвэл цэцгийн тоосыг ч бас авчихаа. (инээв)

V: Сүүлийн асуулт. Яг одоо зүрхийг чинь догдлуулж байгаа зүйл юу вэ?
D: Дараагийн цомог. 4 сарын сүүлээр B2ST-ийн Yoon Doojoon-ий дүрээр дахин уулзах болов уу. Зүрх догдолж байгаа ч бас хажуугаар нь сандарч л байнa.

cr: Kor/Eng My Dream Boys; Eng/Mon Uugan104Jun

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s