Yoon Doojoon-ий ачаар Yonsei их сургуульд орсон охин

index

Өмнө нь хамгаалалтын ажилтны бичсэн тэмдэглэл гэсэн пост орж байсныг санаж байгаа болов уу?… Залуус маань хүмүүст ямар сэтгэгдэл үлдээж, тэр нь хүмүүст хэрхэн нөлөөлдөг талаар тэр пост дээрээ бичиж байсан шүү дээ. Тэгвэл энэ удаад ч мөн адил нэгэн охины тухай өгүүлэх болно… ^^

~~~~~~~

Сайн байна уу! Энэ жил 20 хүрч байгаа цовоо нэгэн оюутан байна кккк. Мм… Би одоо Yonsei их сургуульд явдаг.. Уг нь гол зорилго маань Seoul-ийн Их Сургууль байсан юм ㅜㅜ Нээрээ, тоглоогүй шүү кккк Одоо энийг уншаад сууж байгаа Өмнөд Солонгосын бага, дунд, ахлах ангийн сурагчидаа!! Та нар ч бас Сөүл байтугай тэнгэр өөд ч нисэж чадна шүү. Би батлан дааж байна ккк Та бүхэнд энийг хэлэхийг хүссэн юм кккк

Тэгэхэд бараг 4 жилийн өмнө байсан байх, би дунд ангид сурдаг, ‘асуудал таригч’ байсан. Тэр үед нүүрээ яаж буддаг байснаа одоо бодохоор ичмээр хэмжээнд хүртэл будаж, богино юбка өмсөөд л.. Айх ичихийг мэдэхгүй үе байсан.. кк

Тийм байсан би.. B2ST-ийн Shock-г үзээд Yoon Doojoon гэдэг залууд дурлаж орхисон. Тэрнээс хойш 3 сар зүгээр л хажуунаас нь хараад явдаг нэгэн байж байгаад Soom-ийн үйл ажиллагааны үеэр гарын үсэг зурах өдөрлөгт явахаар болсон юм! Тэр үед ч цайвар бор үстэй, нүүрэн дээрээ “Би бол хөгжилдөх дуртай нэгэн” гэж бичсэн байртай л очиж байсан.

Миний шүтээн, миний үлгэр дуурайл авдаг, миний бурхан Doojoon оппа дөлгөөхөн гэгч нь инээмсэглэхэд нь дотор сэргээд л явчих шиг болоод инээмсэглэтэл, Doojoon оппа “Чи хэдэн настай вэ?” гэж асуусан юм. Тэгэхээр нь “16-тай!” гэж хэлтэл оппа “Сурагч хүн сурагч хүн шигээ хувцаслаад ирсэн бол гоё байх байсан юм даа, оппа-д нь хичээлээ сайн хийдэг охин таалагддаг юм” гэж хэлсэн. Хариуд нь “Тэгвэл би Сөүлийн их сургуульд орчихвол надтай гэрлэх үү?” гэж асуутал “Мэдээж Сөүлийн их сургуульд орох хэрэгтэй!” гэж хариулж байсан юм.

Бид нарт өөр бодоод байх юм юу байх билээ дээ? Тэр өдрөөс хойш гоо сайхны бүтээгдэхүүнүүдээ бүгдийг нь солиод, нүүрээ будахаа больж, хувцаслалтандаа ч анхаарч, өмсдөг байсан юбкаа ч уртасгаж, үнэхээр 7 хоногийн дотор шал өөр хүн болоод, 3 дугаар ангийнхаа сүүлийн хичээлийн улиралд хамаг чадлаа дайчилж байгаад 400 хүүхдээс 150 руу хүртэл орж ирсэн санагдаж байна.

…. кк Гэхдээ групп маань сайн байж чадаагүй болохоор ахлах сургуульдаа зүгээр л дүүргийнхээ сургуульд явсан л даа. Түрүүн хэлж байснаараа, би хичээл гэж юу ч хийдэггүй байсан хүн дунд сургуулийн 3 дугаар ангийнхаа өвлийн амралтаас дунд ангийнхаа хичээлийг нөхөж үзсэн нь тэр. Цээжлээд л, цээжлээд л, бас дахин цээжлээд л. Манай орны боловсролын тогтолцооны сургалтын арга барил нь цээжлэх л байдаг шүү дээ ккк

Тэгж хичээлээ хийчихээд, шалгалт өгөөд хартал…! Хүсэж байсан үр дүн гарч ирээгүй л дээ. Би түрүүн 20-той гэж хэлж байсан даа? Би жилийн эхээр төрсөн юм ккк Эргэлзээд байх зүйлгүй дахиад л азаа үзэхээр шийдсэн. Сургалтандаа явангаа хамаг чадлаараа л хичээлээ хийж байлаа. Тэр үед Doojoon ахтай гэрлэх нь чухал биш, яаж ч байсан хамаагүй Сөүлийн Их Сургууль-д орох л асуудал болоод байв. Миний эцсийн зорилго бол Сөүлийн Их Сургууль. Галзуу хүн шиг л хичээлээ хийж байсан миний гайхалтай 19 нас өнгөрсөн 11 сард цэцэглэх нь тэр. Сөүлийн Их Сургуульд орж чадаагүй ч ㅠㅠ Yonsei Их Сургуульд тэнцсэн!

Үнэхээр нохой хүн болох нь тэр бишүү л гэмээр. Миний дунд сургуульдаа хамт хөгжилдөж явсан найз нар дотор харамсалтай ч гэсэн их сургуульд орж чадаагүй хүмүүс байгаа. Сэтгэлээ чангалж хичээлээ хийсэн маань Yoon Doojoon-д сэтгэл алдарсан болохоор л боломжтой болсон зүйл юм шиг санагддаг. Doojoon оппа шиг нөлөө бүхий хүн биш ч гэсэн ккк Түшиглэж найдах сайхан найз залуутай ч болж, Doojoon оппа-н ачаар гайхалтай байр сууринд ирсэн юм шиг санагддаг. Оппа-н тэр цохилт өгсөн үг байгаагүй бол би гэдэг хүн одоо юу хийгээд явж байх байсан болдоо…?

Одоо ч гэсэн би B2ST-д хамгийн дуртай, тэр дотроос Yoon Doojoon-д бүр илүү дуртай. Yoon Doojoon, харж байна уу? Та бол үнэхээр тэнгэрийн элч шүү. Comeback хийхэд нь дахиж гарын үсэг зураг өдөрлөгт нь очвол намайг санах эсэхийг нь мэдэхгүй байгаа ч ‘Сайн сургуульд орсон шүү’ гэдгээ хэлэх болно ккк. Үргэлж талархаж явдаг шүү.

Миний үлгэр дуурайлал авдаг хүн Yoon Doojoon байсан ч, та бүхний хувьд өөр хэн нэгэн тэс өөр амьдралыг бэлэглэж болно шүү дээ. Хэлэхийг хүссэн зүйл маань, бэлэг гэдэг өөр хүнээс авдаг зүйл хэдий ч, тэр бэлэг өөрт тань таарах эсэх нь таны мэдэх хэрэг юм. Оройтсон гэж бодсон тэр цагт үнэхээр оройтсон байх болно. Илүү оройтохоосоо өмнө сэтгэлээ чангалж, өөрийн хүсэж мөрөөддөг тэр амьдралаараа хамаг хүчээ дайчлан амьдрах хэрэгтэй. Гайхалтай залуу насаа гайхалтай өнгөрөөхийн тулд тэр хэмжээгээрээ хичээх хэрэгтэй.

Өнөөдөр ч бас эрч хүчтэйгээр урагшаа🙂

~~~~~~

Солонгосын урлаг болон телевизийн салбар ойрын хугацаанд усан онгоцны ослын улмаас хүнд нөхцөлд байгаа хүмүүст хүндэтгэл үзүүлэх үүднээс чимээ аниргүй байгаа ч нэг ч гэсэн гэгээлэг мэдээ хүргэж чадсан байх гэж найдаж байна ^^

cr: linkis; kor/mon Uugan104Jun

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

6 thoughts on “Yoon Doojoon-ий ачаар Yonsei их сургуульд орсон охин

  1. jaki says:

    sain zaluu shvv…

  2. Myeonsoo says:

    woah setgel buur hodojloo

  3. It says:

    Uneheer goy yumaa. Bi ch bas ingej hicheelee hiimeer sanagdaj bn, ingej ih aguu nuluulul ugj odoo ene hun haana yamar bair suurind irsen n uneheer baharhuustai hereg bn🙂 Dujun oppa-d uneheer ih talarhaj bn

  4. kpop_diana says:

    wwaaa🙂❤

  5. ёоо үнэхээр гоё юмааа……шууд хичээлээ хий

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s