[Зохиомж] “Yang Yoseob, намайг хараач”

ys01

Гэнэт толгой дотор санаа орж ирэхээр нь тэр дор нь бичиж гаргахаар шийдлээ… Нэрнээсээ харагдаж байгаачилан гол дүр нь Yoseob & уншигч… Би өөрөө Jester болохоор өмнө нь дандаа Junhyung гол дүртэйг бичдэг байсан ч уншигчдаас Yoseob-р бичиж өгөөч гэсэн хүсэлт ирдэг болохоор энэ удаад Yoseob-г гол дүр болгохоор шийдсэн юм.

Ингээд зохиомжоо хүлээн авна уу

~~~~~~~~

Дүрүүд:

Yang Yoseob: Дуучин (соло дуучин)
Soojin (Уншигч): нэгэн компанид менежер хийдэг энгийн нэгэн бүсгүй
Dongwoon (туслах дүр): Кафе-н эзэн

~~~~~~~~

“Yang Yoseob, намайг хараач”

Yoseob-ийн талаас

“Ахаа, өнөөдөр ч гэсэн ирсэнд баярлалаа… Таны ачаар манай кафе ч хүн сайтай байдаг шүү” гэсээр Dongwoon над дээр хүрч ирлээ.

“Зүгээр дээ. Харин би л баярлах ёстой байх. Энд ирж дуулах гоё байдаг юм. Цаанаа л дулаахан” гээд удахгүй эхлэх жижигхэн тоглолтондоо бэлдлээ.

“Ямар нэг хэрэг гарвал хэлээрэй ахаа, би тэр хавиар явж л байх байх” гээд Dongwoon кафе доторхи ажил хэвийн явагдаж байгааг ажиглахаар явлаа.

Dongwoon бол миний дотно найз нарын нэг. Их сургуулийн маань доод ангид явдаг байсан юм л даа. Хөгжимд дуртай, хөгжилтэй, идэвхитэй залуу. Жүжигчин ч юм уу дуучин болох юм болов уу гэж бодож байсан харин ч эсрэгээрээ төгсөөд удалгүй өөрийн гэсэн кафегаа нээж, кафе нь ч хөөрхөн нэртэй, хүн ихтэй байдаг юм. Өөрөө ч хааяа тэндээ дуулчихна.

Долоо хоногт нэгээс хоёр удаа би энд ирж дуулдаг юм. Нэртэй том дуучин байж байнга ийм газар дуулаад гэж хүмүүс ярьдаг ч надад бол энд ирэх нь таалагддаг болохоор байнга ирдэг болчихсон юм л даа. Тийм том биш, тийм ч жижигхэн биш, нэг л гоё дулаахан уур амьсгалтай гоё газар болохоор таалагддаг юм.

“Yoseob, та 10 минутын дараа гарна шүү” гэсээр кафен ажилтан залуу над дээр хүрч ирлээ. Толгой дохичихоод бүх зүйл хэвийн байгаа эсэхийг дахин нэг шалгалаа. ‘Тиймээ, зүгээр байна’ гээд хэдэн хором тайвширч авлаа.

Энд ирэх цаанаа гоё байдаг гэж хэлж байсан ч яагаад ч юм эндэхийн тайзан дээр гарахаар ямар учиртайг нь мэдэхгүй ч сандраад байдаг юм. Уг нь жижигхэн тайз дээрээс нь олон ч үзэгчидтэй байгаа хэрэг биш байтал сандрал догдлол давхацаад байдагт нь гайхдаг л юм.

Ингээд удалгүй цаг ч болж, тайзан дээр гарахаар явлаа.

“Өнөөдөр кафед минь хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Өнөөдөр кафед маань нэгэн хүндтэй зочин ирсэн байгаа. Ингээд тайзан дээр Yang Yoseob дуучинг урьж байна” хэмээн Dongwoon зааланд суусан хүмүүст зарлалаа.

“Сайн байцгаана уу, Yang Yoseob байна. Энэхүү тайзан дээрээс та бүхэнтэй мэндчилэх боломж олгодог кафен хамт олондоо ч бас баярлалаа. Өнөөдөр та бүхэнд саяхан гаргасан 4 дэх шинэ цомгийнхоо дуунаас сонсгоё гэж бодож байна. Гараад удаагүй байгаа ч аль хэдийн сонссон хүмүүс байж болох ч та бүхэнд таалагдана гэж найдаж байна” гээд сандал дээр суун мик-ээ ойртуулан, арын ая явуулах дохио өглөө.

Soojin-ий талаас

“Soojin-аа, юу захиалах юм? Арай оройжин тайз ширтээд л суух гэж байгаа юм биш биз дээ?” гэж найзыгаа хэлэхэд нь ухаан орсон юм шиг цэс рүү харлаа.

“Уучлаарай, яаж ч чадахгүй юм байна ш дээ. Найз нь усан үзмийн шүүс, бяслагтай паста авья. Миний найз бусдыг нь өөрөө мэдээд захиалчих” гэж гэмшингүй хэлээд тайзны зүг эргэн харлаа.

Тийм сайхан хоолойтой, сайхан залууд дурлахгүй байж яаж чадах билээ дээ. Тийм ээ, Yang Yoseob бол миний сэтгэлдээ харж явдаг хүн. Гайхалтай хоолойтой, эелдэг даруу гээд энэ хүнд үнэхээр өөлөөд хэлчих зүйл байхгүй шүү.

Гэхдээ ажил, амьдрал гээд завгүй байдаг болохоор гаргасан цомгийг нь авч сонсохоос өөрийг хийж чаддаггүй л дээ. Харин аз болж нэг өдөр ажил дээр маань зарлал орж ирсэн нь хажууд байдаг кафед Yang Yoseob ирж дуулах болж байгаа талаар байсан юм. Сар хагас олж байгаа байх, түүнийг кафед ирж дуулах болгонд нь ирж үздэг болоод.

Ингээд удалгүй түүний жижиг тоглолт ч эхэлж, кафе дотор хамгийн дуртай тэр хоолой цуурайтаж эхлэх нь тэр.

Эхний нэг, хоёр ч дуу явж сэтгэл дотор нэг л онгойгоод явчих шиг. Түүний дуундаа ороод, хамаг л сэтгэл хөдлөлөө, бүх л зүйлээ зориулан дуулж байгааг харах үнэхээр үгээр хэлэхийн аргагүй байдаг юм. Тэгсэн гэнэт толгой дотор маань ‘Yang Yoseob, намайг хараач’ гэсэн үгс эргэлдэж эхэллээ. Яагаад гэнэт энэ үгс орж ирсэн юм бүү мэд.

“Soojin-аа, хоол ирчихлээ, хөрөхөөс нь өмнө идэцгээе” гэж найз минь дуудахад салж чадахгүй байсан харц маань тайзан дээрээс салж урагшаа харж суулаа. Энэ кафе үнэхээр таалагддаг юм шүү. Дуртай дуучин маань тогтмол ирдэг болохоор ч биш л дээ, хоол нь амттай, үйлчилгээ сайтай болохоор тэр. Найз нар маань харин намайг хайртай дуучнаа харах гэж л ирдэг, бусад нь зүгээр шалтаг гээд байдаг болохоос биш.

“Уучлаарай, хооллож байхад тань саад болсон бол. Өнөөдөр кафен маань зүгээс зочиддоо зориулан нэгэн бэлэг барихаар шийдсэн юм. Та Yang Yoseob дуучны дуунуудаас өөрийн сонсохыг хүссэн дуугаа хэлэхэд болно. Өмнө гарсан дуу гээд ямар ч дуу байж болно” гэсээр кафен зохион байгуулагч юм уу, эзэн бололтой залуу ирж асуулаа.

Өгсөн цасан дээр нь өөрийнхөө хамгийн дуртай дуугаа ч бичээд өглөө. Аз таараад миний бичсэн дуу сугалагдчих ч юм билүү хэн мэдлээ ^^

Yoseob-ийн талаас

6 дуугаа дуулж дуусаад хэсэг амс хийлээ. Өнөөдөр Dongwoon-ий кафе хаалгаа нээсний 1 жилийн ой болж байгаа болохоор Dongwoon-ий хүсэлтээр нэгэн тусгай зүйл бэлдсэн юм. Зочдоос дууны хүсэлт авч, тэр дотроос би нэг дуу сонгож дуулах юм л даа.

Сүүлийн дуугаа дуулж байхад Dongwoon өөрөө зочид дундуур явж дууны санал авч байгаа харагдаж байсан нь дуусч, сүүлийн дуугаа дуулж дууссаны дараа санал цуглуулсан жижигхэн хайрцаг надад авчирч өглөө.

“Зиа, ингээд өнөөдөр сонсгохоор бэлдсэн дуунууд маань дууслаа. Гэхдээ арай дуусаагүй байгаа шүү. Өнөөдөр Dongwoon-ий маань энэ кафен 1 жилийн ой болж байгаа болохоор нэгэн тусгай зүйл хамт бэлдсэн юм. Сая Dongwoon өөрөө та бүхний дундуур явж дууны санал авсныг анзаарсан байх. Энэ дотор та бүхний өгсөн дууны саналууд байгаа. Энэ дотроос би нэг дуу сугалж, энэ оройн хаалтын дуу болгон дуулах юм” гээд сандал доор бэлдэж тавьсан байсан савтай уснаас хэд балгаад эргээд ажилдаа орлоо.

“Ингээд нэг дуугаа сугалж гаргаж ирэх үү дээ. Ямар дуу байх бол гэж гайхаж байна шүү” гээд хайрцган дотор байсан цааснуудыг сайтар хольж байгаад нэгийг нь гаргаж ирлээ,

“Look at Me Now (Slow guitar version)” гэж цаасан дээрхийг уншлаа. Энэ дууны анхны хувилбар нь арай илүү хурдан хэмнэлтэй байсан болохоор эхлэл дээрээ гардаг гитартай хэсгээ тэр чигээр нь үргэлжлүүлээд бага зэрэг хэмнэлийг нь удаан болгоод гитартай хувилбар болгож гаргаж байсан юм. 2 дахь цомогт маань орсон байх шүү.

“Санаанд буугаагүй сонголт байна шүү. Баярлалаа, ойрд энэ дуугаа дуулаагүй юм байна. Менежерт маань энэ дууны ая байгаа гэж л найдья даа” гээд менежер рүүгээ хартал ок гэсэн дохио өгч байна, Бодвол ая нь байсан бололтой.

“Ок, ая нь байна гэнэ. Тэгвэл ингээд энэ өдрийн сүүлийн дуугаа хүргэе” гээд өвдгөө хэд тогшин аяа сонсон хүлээлээ. Дуугаа дуулж байх хоорондоо үзэгчдийн зүг харсан юм.

Гэр бүлээрээ, хүүхэдтэйгээ ирээд халуун дотноор инээлдэж суух хүмүүс, хос хосоороо ирээд хайр дүүрэн харцаар бие биенээ харах хүмүүс, хайртай бүсгүйгээ хүлээж суугаа дэгжин залуу. Танхим тойруулан харж суутал нэг бүсгүй харцыг минь булаалаа. Найзтайгаа ярилцаж, ичиж, инээж байгаа нь цаанаа л нэг сэтгэл татам. Өөрийн мэдэлгүй хэдэн хором тэр бүсгүйгээс нүдээ салгаж чадсангүй. Дуу маань өөрөө look at me now гэж хэлдэг шиг, дуулж байхдаа тэр үгсээ би тэр бүсгүйд хандан хэлж байгаа ч юм шиг санагдав.

Удалгүй дуу маань яах ийхийн зуургүй дуусч, танхимд суусан зочидтой сүүлийн мэнд мэдээд тайзнаас буулаа. Гэхдээ дуусгаад шууд явсангүй. Энд ирэх болгондоо дуулж дуусчихаад цонхны хажуугийн нэг суудалд суугаад хэсэг байж байгаад явдаг юм.

Soojin-ий талаас

“Soojin-аа, чиний бичсэн дуу юм биш үү? Чи энэ дууны нэрийг бичиж өгсөн биз дээ” гэж найз маань асуулаа. Яах аргагүй Yang Yoseob миний бичсэн дууг хайрцган дотроос сугалж гаргаж ирэх нь тэр. Дотор минь юу болж байсныг хэлж мэдэхгүй байлаа.

Удалгүй дуртай дууг маань дуулж эхлэхэд үнэхээр үгээр хэлж мэдэхгүй тийм мэдрэмж төрөх шиг л болсон.

“Юу болох нь энэ вэ? Хувь тавилан юм биш биз дээ” гээд л найз маань ёжлонгуй хэлэхэд нь хацар маань халуу оргиод л хамтдаа багахан инээлдэж авлаа. Яагаад ч юм найзынхаа хэлсэн үгнээс болоод ч тэр үү, дахиж тайз руу, түүн рүү харах зориг хүрсэнгүй. Ичингүйрэн сууж байх хооронд маань дуу нэгэнт дуусч тэр нэгэн залуу тайзнаас буух нь тэр.

Yoseob-ийн талаас

“Ахаа, баярлалаа. Ёстой сайхан байлаа шүү. Юу идмээр байна. Би өнөөдөр таныг сайхан дайлъя” гэсээр Dongwoon урд сандал дээр ирж суулаа.

“Зүгээр дээ, өнөөдөр харин гоё өдөр байна. Гэснээс Dongwoon-аа, тэр “Look at Me Now”-г бичиж өгсөн хүн ямар хүн байсан бэ? Тэр дууг дээрээс нь гитарын хувилбараар нь бичсэнийг хараад гайхсан шүү” хэмээн асуулаа.

“Аан тэр үү. Нэг хөөрхөн бүсгүй байдаг юмаа. Нээрээ бодоод байсан чинь таныг ирэх болгонд орж ирдэг юм байна шүү, таны фен байхаа. Харж байна уу, тэр цаад цонхны хажууд сууж найзтайгаа сууж байгаа, саарал цамцтай нь” гээд цаашаа заалаа.

Хэн байзныг нь харчихаад зүрх минь түг түг гэх шиг болов. Тэр бүсгүй. Дуу дуулж байх хооронд харцыг минь өөр дээрээ авсан тэр бүсгүй.

“Ахаа~, ахаа~… Зүгээр үү? Яав аа та чинь” гээд Dongwoon-ийг гараа нүдний урдуур хөдөлгөхөд нь сая бодлоосоо сэрэв. Тийм ээ, яасан ч алдаж болохгүй, явуулж болохгүй юм шиг тийм мэдрэмж.

“А-аан, зүгээр ээ, зүгээр” гээд эргээд нөгөө бүсгүй рүү хартал хамт ирсэн найз нь түрүүлээд явж байгаа бололтой, босоод явж байгааг харлаа. Өмнө нь ингэж байгаагүй ч тэр мөчид зориг гаргаад үзэхээр шийдлээ.

“Dongwoon-аа, надад 2 кофе авч явахаар бэлдээд өгөөч, тэгээд менежерт маань намайг өөрөө мэдээд харьчих болохоор түрүүлээд явж бай гээд хэлчихээрэй” гэж хэлээд текэн дээр очин кофегоо хүлээн зогслоо. Кофе маань ч удалгүй бэлэн болж, том амьсгаа аваад зориг гарган урагш алхалаа.

“Сайн байна уу, кофегоор дайлвал дургүйцэхгүй биз дээ” хэмээн нөгөө бүсгүй дээр очин нэг гартаа байсан кофегоо сунгалаа. Гэнэт урд нь кофе барьсан гар ороод ирэхээр гайхсан уу дээшээ хараад нүд нь томоо гэгч нь бүлтийж орхив.

“Ү-үгүй ээ. Баярлалаа” гээд аяархан гэгч нь хэлээд санаа зовсон байртай кофег маань авав.

“Өөрийг чинь түрүүний сүүлийн дуун дээр санал бичсэн байсан гэж сонссон юм. Тэр дуунд их дуртай бололтой” гэж асуухад..

“Тиймээ, хамгийн дуртай дуу маань юм л даа. Үгүй ээ, ер нь өөрийн чинь бүх л дуунд дуртай” гэж хариулав.

Сандарч байгаа хэрнээ тэрийгээ аль болох харуулахгүйг хичээж, аль болох өөрийнхөөрөө байгаа мэт харагдах гэж хичээж байгаа нь хөөрхөн харагдлаа.

“Фен байх нь ээ, фенийхээ нэрийг мэдэж болох болов уу?”

“Болноо, бололгүй яахав. Намайг Soojin гэдэг, Kim Soojin” гээд багахан мишээв.

“Тэгвэл Soojin-аа хамт гадуур алхах уу, энэ үдшийг таньд, фендээ зориулвал дургүйцэхгүй биз дээ” гээд хичнээн дотроо сандарч, догдолж байсан ч зориг гарган асуулаа.

“А-айн, нээрээ юу? 2-уулханаа юу? Өөрт чинь зүгээр гэвэл надад ч дургүйцэх зүйл алга л даа” хэмээн төгсгөлийн хэсгийг нь амандаа бувтнах төдий хэлэв.

“За тэгвэл гарцгаая” гээд суудлаасаа босон түүнийг бэлэн болохыг хүлээлээ. Хаалгаар гарах гэж байхдаа Dongwoon рүү хартал нөгөөх маань хоёр эрхий хуруугаа гозойлгочихсон, жогтой гэгч нь инээгээд зогсож байдаг байгаа. Утас дугарахад нь хартал ‘Ахаа, та ч сүрхий юмаа, за амжилт’ гэж нөгөөх чинь явуулсан байхыг нь хараад эргэж харж толгой сэрсэрчихээд Soojin-тэй хамт гадагшаа гарлаа.

Энэ кафед ирэх болгонд сэтгэл догдолдог байсан нь ийм л учиртай байж…

~~~~~~~

Зиак ингээд дахин нэг өгүүллэгээ бичиж дуусгалаа… Дараа нь хэзээ дахиж бичихийгээ мэдэхгүй л юм.

Аа тийм, өмнө нь бичиж байсан Junhyung-тай нэг ангитай зохиомж уншихг хүсвэл энд байгаа шүү

“Yong Junhyung, би чиний фен”

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

6 thoughts on “[Зохиомж] “Yang Yoseob, намайг хараач”

  1. B'Smurfita says:

    medee bichihdee ch uguulleg bichihdee ch ta mundag shuu!!!

  2. Үнэхээр гое энэ шигээ гишүүн бүрт ваншот бичээрэйй Амжилт админаа

  3. zuka says:

    gpy boljee ^_^

  4. namuun says:

    waaa eostoi ih bayarlaa Uugnaa egchee hairtai shuu b2ty nariinhaa toloo hamgiin sainaaraa hicheedegd chin amjilt uneheer ih taalagdlaa ^_^

  5. zuka says:

    goy bolson bn shuu daraagiin heseg hezee oroh we

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s