CéCi June 2014 – BEAST ярилцлага

Bn43FjNIIAARWI6

Завгүй байсан болохоор орчуулж амжихгүй байсан ярилцлагаа нэг юм орчууллаа ^^… Тухлан сууж уншаарай ^^

~~~~~~~

А: Comeback хийж байгаад чинь баяр хүргэе. Хүлээж байгаа хүмүүсийн сэтгэлийг илүү хөөргөхийн тулд шинэ цомгийнхоо талаар бага зэрэг дэлгэж болохгүй юу?
DJ: 6 дахь цомог маань, аа, аль хэдийн 6 дахь болчихжээ (инээв). B2ST-ийн эрэгтэйлэг сэтгэл татам байдлаар дүүрэн байх болно.
JH: Бид эхлэл рүүгээ буцаж явахыг хүссэн. Тайзан дээр гараад хамаг амьсгаагаа барах шахам байдаг байсан тэр үе. Тэр үеэ ч их санасан байсан.
YS: Илүү их зүйл хэлж өгөхийг хүсч байгаа ч түрүүлээд задалчихвал асуудалд орох байх (инээв).
KK: Өмнө гаргаж байсан цомгуудтай харьцуулвал энэ удаагийх нилээд том том өөрчлөлтүүдтэй байх нь гарцаагүй. Тим болохоор л нууцлаад байгаа юм.
DW: Шинэ зүйлсийнхээ талаар бид нар өөрсдийн чатны өрөөнд ярилцаад л сууцгааж байгаа.
HS: Ямартай ч энэ цомог маань яг л BEAST гэсэн өнгө шингэсэн цомог байх болно. Өөр зүйл байгаа гэх юм бол бид илүү өсөж томорсон (нас нэмсэн гэдэг утгаар) явдал л байгаа байх.

А: Дебют хийгээд 6 жил болсныхоо дараагаар MBC Every1 “Showtime: Burning the BEAST” нэвтрүүлгийг эхлүүлсэн байсан.
YS: Энэ нэвтрүүлгээр дамжуулаад харуулахыг хүссэн B2ST-ийн төрх тийм нэг мундаг, лаг зүйл биш л дээ. 4 жилийн дараа 6-уулаа хамт нэвтрүүлгийн гол дүрд орж, хамтдаа цагийг сайхан өнгөрөөж, дээрээс нь фенүүддээ ч бэлэг барихыг хүссэн. Тийм болохоор л энэ нэвтрүүлэг тэр чигээрээ фенүүдийн санаагаар дүүрэн байгаа.

А: Жишээ нь?
YS: Нэвтрүүлгийн зураг авалт эхлэхээс өмнө бид хийж үзэхийг хүссэн зүйлээ жагсааж бичиж өгөөд, түүнийг маань фенүүдээс ирсэн санал хүсэлтүүдтэй нэгтгээд тухайн нэг ангийг бүтэж байгаа. Сүүлийн анги дээр бид Junhyung-н гэрт очсон бол өчигдөрхөн амьтны хүрээлэн явчихаад ирсэн. Толгойдоо амьтны чихтэй үсний даруулга зүүгээд л, фенүүд маань бид нарын зургийг энд тэнд янзалж тавиад л, үнэхээр хөгжилтэй байсан.

А: Фенүүдийн төсөөллийг гүйцэлдүүлж өгч байгаа сайхан нэвтрүүлэг болж байгаа бололтой.
YS: Тийм ээ. Цомог дээрээ ажиллаж байгаа тэр дүр зургийг маань ч гэсэн гаргах болно.
DW: Эхэндээ эмээж, эргэлзээтэй хандаж байсан маань үнэн л дээ. Энэ завгүй цагийн хуваарийнхаа хажуугаар тэр их эрч хүчийг гаргасан хөгжилтэй нэвтрүүлэг хийж чадах болов уу гэж гайхаж байсан юм. Тэгсэн ч фенүүдээ бодоод эхлүүлэхээр шийдэж, фенүүд маань дуртай хүлээж авч байгаа болохоор сайхан санагдаж байгаа шүү. Арай илүү эрт ингэж хийж байх маань яав даа гэж бодогдмоор. Одоо бол бүгд л зураг авалттай өдрийг тэсэн ядан хүлээдэг болсон. Ах нартайгаа хамт байх миний хувьд үнэхээр сайхан байгаа.
KK: Бид нар хоорондоо ямар ч эвгүй зүйл байхгүй хамтдаа хөгжилдөж байгаа нь үнэхээр гоё. Энэ нэвтрүүлгээр дамжуулаад шинэ шинэ даалгаварууд хүлээж авч, бие дээрээ туршиж үзэж байгаа нь ч гэсэн.
HS: Миний хувьд хөгжөөнт нэвтрүүлэгт орох тийм ч амар биш байдаг, гэхдээ гишүүд маань хамт байгаа болохоор талархаж байгаа.
DJ: Бид яг л ямар байдаг тэр хэвээрээ л гарцгаая гэж ярилцсан.
JH: Тийм болохоор л бид нарын байгаа байдал гэж замбараагүй байдаг ш дээ. Бүгд л инээгээд л, яриад л.

A: Ахлагч Doojoon шинээр гарч ирж байгаа хамтлагуудаас B2ST-ийн илүү давуу тал нь ‘ухаан суусан / юм үзсэн’ тал гэж хэлж байсан. Та нар ч гэсэн санаа нийлж байна уу?
YS: Би ч тэрийг нь мэдрээгүй л байна гэхдээ 6 жилийн дотор ухаан суусан л байлгүй дээ? Тэгсэн юм уу? Тэгсэн бол сайхан л байна (инээв).
KK: Мэдээж бид нар дөнгөж бэлтгэгдэж гарсан шинэ хамтлагуудаас арай өөр байж л таараа, биеэ авч явах тал дээр гээд л.
HS: Тайзтай яаж харьцах вэ гэдгээ мэддэг болсон байгаа нь лав тодорхой байх.
JH: Дотроо хамаагүй илүү тайван байж чаддаг байгаа байх. Бие авч явах байдал, туршлагаа бодсон ч тэр ухаан суусан, юм үзсэн гэх нь тохирох юм шиг байна.

А: Ухаан суусан гэхээс илүү өөр зүйл байгаа юу?
YS: Нөхөрлөл. Багийн ажиллагаа гэдэг үг ч муугүй ч гэсэн би нөхөрлөл гэж хэлэхийг илүүд үздэг. Нэг баг, нэг хамтлагын гишүүд гэхээс илүү гүн сэтгэл, холбоо байдаг гэхүү дээ.
JH: Бүр бүрэн томорч гүйцээгүй байгаа нь сайн гэж боддог. Тэрнийхээ хирээр л хөгжим гэдэг зүйл дээр илүү их ажиллах болно шүү дээ.
HS: Мм… Бид нарын яриа хөөрөө ч гэсэн одоо илүү бодитой болсон гэвэл яах бол?

А: Бодит гэгдийг ямар утгаар хэлснийг чинь асуулгүй үлдээе. Дебют хийсэн үеэс хойш бие биенийгээ хараад өөрчлөгдсөн зүйл нь юу гэж боддог вэ?
KK: Doojoon одоо ч гэсэн итгэж болох түшигтэй ахлагч хэвээрээ байгаа. Hyunseung ч бас өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгох тал дээр сайн ажиллаж байгаа. Yoseob маань хэзээд чин сэтгэлээсээ, юманд хариуцлагатай ханддаг нь хувь хүний зүгээс бол гайхалтай санагддаг. Junhyung бол уран бүтээлч хүний хувьд өөрийгөө хөгжимд өгсөн сэтгэлээрээ дүүргэж өсөж томорч яваа. Тэгээд манай бага Dongwoon маань улам л илүү мэргэн цэцэн болоод байгаа шүү. Өмнө нь бид нарын ард суугаад л нээх их юм ярихгүй байж байдаг байсан чинь одоо бол харин ч урд гараад, чөлөөтэй ярьдаг болсон.
YS: Бүгд хоорондоо найз байтал ахлагчийн үүрэг гүйцэтгэнэ гэдэг хэцүү байдаг байж болох ч Doojoon аль аль талд байдаг зохицуулагч шиг тэр үүргээ сайн биелүүлж байгаа. “100 минутын мэтгэлцээн” дээр гардаг Son Sukhee хөтлөгч шиг л итгэж болмоор хүн шүү дээ. Junhyung
маань бэлтгэгдэж байх үеэсээ л дуу зохиох тал дээр маш их сонирхолтой байсан. Тэр байдал нь өөрчлөгдөлгүй, дуугаа зохиогоод явж байгааг нь харахаар мундаг санагддаг шүү. Hyunseung маань саяхан мюзикалд тоглохоор болсон болохоор бид нартай харьцуулахад одоо ачаалал ихтэй байж магадгүй ч тэрийгээ бид нарт харуулддаггүй. Kikwang энэ 2 сүүлийн үед бэлтгэл хийхэд хамаг юмаа өгөөд бэлтгэлийн өрөөнд амьдарч байгаа юм шиг л байгаа. 2-уулааа л мундаг шүү.
HS: Хүүхэд шиг байсан Yoseob боксоор хичээллээд жингээ хассан болохоор түүний гадаад төрх нь л өөрчлөгдсөн юм шиг санагддаг. Dongwoon маань сүүлийн үед ёстой инээдтэй байгаа, сайн байгаа шүү.
DJ: Бид нарыг анх удаа харж байгаа хүмүүс “10 жилийн хүүхдүүд шиг” гэж бодож, сэтгэл сэргэм ч юмуу тийм байдлыг мэдэрдэг байх. Яг хувь хүнийхээ хувьд өөрчлөгдсөн хүн бол байхгүй ээ. Бүгд л сайхан сэтгэлтэй, хамаг хүчээ дайчлан ажиллаж, амьдарсан хэвээрээ л байгаа.
DW: Өөрчлөгдсөн гэхээсээ илүү бид хийхийг хүссэн зүйл, сурахыг хүссэн зүйл, шимтэж байсан зүйлээ хайж, түүнийхээ араас явсан хэвээрээ л байна. Цаг хугацаа өнгөрсөн ч гэсэн өөрөө өөрийгөө больсон хүн нэг ч байхгүй.

< Yoon Doojoon>

A: Ганцаарчилсан үйл ажиллагааны талаар ярихгүй өнгөрч болохгүй байх. Саяхан гарч дууссан tvN “Let’s Eat”-ээр жүжигчин гэх нэрийг зүүх болсон шүү дээ. “Та үнэхээр хамгийн онцгүй нь юмаа. Уучлаарай гээд л нэг үг хэлчихэд болох байхад” гэдэг хэсэг нилээд гүн сэтгэгдэл үлдээсэн. Хэн нэгнийг үгүйлж, санагалзахын хажуугаар хууртсан мэт сэтгэгдлүүд бүгд нэг дор гарч ирэх шиг болсон, найруулагч Park Junhwa хүртэл магтаж байсан шүү дээ.
DJ: Yoon Doojoon-ий нухацтай талыг гаргаж ирсэн цөөхөн хэдэн хэсгийн нэг байсан ч тэр жоохон нухацтай байдлыг гаргаж ирэхийн тулд хичнээн их сургуулилт хийснээ санахгүй л байна. Үзээд гүн сэтгэгдэл үлдээж чадсан бол гаргасан хүч хөдөлмөр маань талаар болоогүйд баяртай байна.

А: “Намайг ганц юм хэлсэн ч ойлгож, тэрийгээ сургуулилтандаа тусгадаг ухаалаг залуу” гэж найруулагч Park Junhwa мажтаж байсан. Энэ магтаал халимыг ч бүжиглүүлж чадна гэж хэлж байсан, чиний хувьд?
DJ: Тухайн хэсгийг хэлж уншиж байхдаа өөр дээрээ анхаарлаа төвлөрүүлэх биш тухайн нөхцөл байдалдаа тулгуурлахыг хичээдэг. Жүжиглэж байхдаа үзэгчид намайг үзээд ойлгож, хүлээж авах ёстой гэдэг зүйлийг байнга толгой дотроо бодож байлаа. Хүмүүс эерэгээр хүлээж авч байвал би харин талархах ёстой байх. Би магтаал сонсох дуртай хүн л дээ. Бусдаас лууван авчихаад тэрийг ялгаж салгаж чаддаг байх нь өсч дэвжихэд нэг чухал зүйл гэж боддог. Амин дэм ихтэй лууван уу эсвэл муудсан лууван уу гэдгийг ялгах хэрэгтэй шүү дээ. Яаж хүлээж авахаас хамаараад эм ч болж болно, эсвэл намайг улам ч илүү шархлуулж болно ш дээ.

А: Аргагүй ахлагч хүн байна даа
DJ: Өмнөхтэйгээ харьцуулвал одоо хүмүүс илүү дээр хүлээж авч, хаа ч очсон сайхан үгс сонсож байгаа. Гэхдээ тэр бүхнийг сонсоод түүндээ согтож болохгүй л дээ. Зөв ялгаж сонсдог байх нь тухайн хүний чадвар юм болов уу гэж боддог. Анхаарч мэдэж явахгүй бол биеэ тоосон хүн болчихож ч болох болохоор тэнцвэрийг нь сайн олох хэрэгтэй, гэхдээ тэр тийм амар зүйл биш л дээ.

< Jang Hyunseung>

A: Одоо “Bonnie & Clyde” мюзикалд тоглож байгаа шүү дээ, шинэ цомгийн бэлтгэлтэй чинь давхацаад хэцүү биш байна уу?
HS: “Моцарт”-н дараахь 2 дахь ажил маань шүү дээ. 2 жилийн дараахь ажил байсан болохоор үнэхээр хөгжилтэй гоё байгаа. Тэр уран бүтээл маань өөрөө ч сонирхолтой уран бүтээл юм даа.

А: Өмнөх удаагынхыг аав ээж 2-тойгоо үзээд гайхсан шүү.
HS: Тиймээ. Бага зэрэг том хүний талдаа шүү (инээв).

А: Одоо ингээд бодох нь ээ Trouble Maker-ийн сүүлийн зохиол нь Bonnie & Clyde байсан байхаа? Сайн зохицож шүү.
HS: Одоо энд дэлгэж хэлэхэд, Now-ийн анх бодож байсан зохиол нь 007 ба гангстерийн хайрын тухай байсан юм. Тагнуулч хүн хайр сэтгэлд унаж буй талаар гарах ёстой байсан ч явсаар байгаад Bonnie & Clyde дээр буучихсан. 6 минутын клип байсан ч засаж янзлах хооронд харамсалтай ч гэсэн хасагдчихсан хэсгүүд олон байдаг юм. Тийм болохоор үзэж байхад заримдаа зохиолын хэсгүүд нь алгасаад гарах үе байгаа.

А: Уран бүтээлч хүний хувьд харамсмаар л байдаг байхдаа?
HS: Тэглээ гээд яах ч аргагүй шүү дээ. Тэрний эсрэг эсэргүүцэл зарлаад байх бодол ч байсангүй. Хянаж үзэж байхад Солонгост гарахад өсвөр насныхан ч гэсэн үзнэ гэдгийг бодолцохоос өөр аргагүй шүү дээ.

А: Солонгост эрэгтэй эмэгтэй хосолсон халуухан төрхийг гаргаж ирдэг дуэт тийм ч их байдаггүй шүү дээ. Тэд нар дотроос Trouble Maker бол өрсөлдөгчгүй оршин тогтногч гэж бодогддог юм.
HS: Өрсөлдөгчгүй гэхээсээ илүү цор ганц юм болов уу гэж бодож байна. Онцгой бас гайхалтай. Дахиж цомог гаргахаар болвол чанарыг нь улам дээшлүүлж, улам илүү хүчээ дайчлан ажиллахыг хүсч байна.

А: Юмыг төгс хийхийг хүсдэг хүн шиг санагдлаа.
HS: Миний нэр гарч байгаа, миний уран бүтээл болохоор тэр л дээ. Ганцаарчилсан үйл ажиллагаа байсан бол энэнээс ч илүү байх байсан байх. Хамтлаг, багт харьяалагдаж байгаа бол бие биенийгээ тэнцвэртэй байлгах хэрэгтэй болно шүү дээ. Нэг хүн дээр илүү анхаарах хэрэгтэй болвол хүн болгонд л хэцүү байх байсан биз.

<Yang Yoseob>

А: Фенүүдээ гэсэн хайрын төрөлд оддын дундах тэмцээн зохиогдвол Yoseob алтан медал авах байсан байх гэж боддог юм.
YS: Би зүгээр л фенүүддээ хайртай. Тийм болохоор л тэдний төлөө ямар нэг зүйлийг хийж өгмөөр санагдаад байдаг юм. Жишээ нь гоё цэцэг харагдвал тэд нарт харуулахыг хүсч, яаж зургийг нь авах талаар бодож эхэлдэг. Хайртай хүндээ юу ч байсан хийж өгмөөр санагддагтай адилхан юм шиг байгаа юм. “Фенүүдээ сургах” гэдэг үг тийм ч эвтэйхэн сонсогдохгүй л байна. Албаар, хэргээр тийм юм хийж байгаа хэрэг биш шүү дээ…

А: Өөрөө өөрийгөө уран бүтээлч гэсэн нүдээр хөндлөнгөөс харах ямар байдаг вэ?
YS: Санаа зовмоор. Дараа нь тэр үг надад илүү тохирдог болсон цагт өөрийгөө бодитоор шүүж харахыг хүсч байна.

А: Яагаад санаа зовмоор гэж?
YS: B2ST-ийн гол хоолойн дуучин гэдэг үүднээс сайнаар харагдаж чадаж байвал тэр маань амжилт гэж боддог. Вокалист, дуучин гэдэг үг өөрөө их шунал, хүсэл агуулж байгаа юм шиг санагддаг. Ингэж хэлж байгааг маань хүмүүс яаж хүлээж авахыг мэдэхгүй байгаа ч idol дуучдын чадварыг дутуу үнэлэх явдал байдаг нь худлаа биш л дээ.

А: Тэр нь ундууцмаар ч юмуу санагддаг уу?
YS: Тийм ээ, гэхдээ би idol гэдэг амьдралаар амьдарч байгаадаа баярладаг, надад ирсэн аз завшаануудад сэтгэл хангалуун амьдарч байгаа. Зүгээр л тэр үнэлэмжийг бага багаар эвдэхийн тулд нэг насаараа дуучин хүний амьдралаар дуулж явах хэрэгтэй юм шиг санагддаг. Дутуу, чадахгүй зүйл ихтэй байсан чадвар минь цаашид бүрэн хөгжөөсэй гэж хүсдэг дээ. Тэр тал дээр Kim Taewoo (god) гайхалтай санагддаг шүү.

<Son Dongwoon>

А: Аав чинь хүртэл хүлээн зөвшөөрсөн шүү дээ, гэхдээ чи үнэхээр царайлаг юмаа. Аав ээждээ талархаж явмаар ген байгаад байна уу?
DW: Гадаад төрхөөсөө илүү, амар амгалан, аз жаргалтай гэр бүлд ёс журамтайгаар өсгөж өгсөнд нь үргэлж талархаж явдаг.

А: Гэрэл B2ST дээр биш зөвхөн чам дээр тусаж байсан бол өөрийнхөө ямар талыг харуулахыг хүсч байна?
DW: Өмнө ингэж хэлж байгаагүй ч, ямар дуу зохиогчоод дууг нь авах хэрэгтэй бол гэдэг тухай маш нарийн боддог шүү.

А: Ямар дуу зохиогч?
DW: Kim Dongryol бол миний дуртай, хүндэлж явдаг ахмад уран бүтээлч. Ямар нэг дууг сонсоод тухайн дуу зохиогч нь тэр дуугаа бичихдээ яг ямар сэтгэл хөдлөлтэйгээр зохиосон бол гэдэг нь сонин санагддаг. Тэр дуугаар дамжуулж хүргэх сэтгэл хөдлөл, мэдрэмжийг нилээд чухал зүйл гэж боддог болохоор миний сонсдог үггүй дуу сонгодог дуунууд байдаг, дууны үггүй байдаг болохоор клубүүдээр явдаг хэмнэлтэй аянуудад нээх дуртай биш. Kim Dongryol гуайн дуунуудад гүн сэтгэл хөдлөл шингэсэн байдаг. Миний насан дээр байхдаа бичсэн дуунуудыг нь сонсоод үнэхээр гайхдаг шүү. Тоотой хэдэн удаа сонсож байсан ч Yoon Jongshin ахмад уран бүтээлчийн дуунууд ч бас сонсоход гоё байдаг. Би нилээд мэдрэмтгий болохоор сонсоод уйлж байсан дуунууд ч хэд хэд байдаг. Саяхан Yiruma-ийн Passing By гэдэг бүтээлийг сонсож байгаад морин хийл хамт орж ирэхэд нь дагаад л нулимс урсчихсан. Морин хийл нь ч бас уйлж байгаа мэт сэтгэлдэл төрсөн юм. Одоо бодсон чинь тэр дуу ч бас үггүй байсан юм байна шүү (инээв).

А: Өмнө ярилцлага авахад өөрийхөө чадварыг илүү сайжруулмаар байна гэж байсан шүү дээ. Тэрийгээ гүйцэлдүүлж чадсан уу?
DW: Би дуулалтан дээрээ бэлдэхдээ байнга iPad дээрээ хоолойгоо бичиж авдаг. Одоо ч гэсэн 12 жилийн өмнө дуулж байсан бичлэгээ сонсож, тэрнээсээ суралцдаг. Өмнө нь SNS дээрээ бичиж байсанчилан би хэмжээ хязгаараа тогтоогоогүй байгаа болохоор чадвараа дээшүүллэх тал дээр байнга л цатгалан бус байдаг даа. Тэр цангасан байдлаа дарах нэг юм гарч ирээд цангаагаа дарсан ч дахиад л цангахад хүргэх шинэ зүйл гарч ирдэг. Янз бүрийн зүйл идэж үзэхийг хүссэн тийм байдал шиг гэх юмуу даа?

А: Хамтлагтаа хамгийн багын хувьд ах нартаа хандаж хэлэхийг хүсдэг зүйл бий юу?
DW: Заримдаа хэн нэгэн маань гэмтэхэд үнэхээр хэцүү байдаг. Өөрсдийнхөө биед анхаарал тавьж байгаасай гэж хүсдэг юм. Гэмтээд, бусадтайгаа хамт тайзан дээр гарч чадахгүй болчихвол сайхан юм хаана байхав дээ. Бид чинь удаан хугацаанд үйл ажиллагаагаа явуулах ёстой шүү дээ.

<Lee Kikwang>

A: “Cool Kiz on the Block” дээр Doojoon-тэй хамт орж байгаа шүү дээ. Хөлбөмбөгийн тамирчин Lee Youngpyo орлцсон гайхалтай баг бүрдэл болсон байсан.
KK: Сэтгэл маш их догдолсон шүү. Уулзахаасаа өмнө тэр талаар огт мэдээгүй байсан юм. Би аль өмнөөс л түүний фен байсан болохоор тийм домогт хүнтэй нэг талбайд хамт гүйж, хөлбөмбөг тоглосон маань нэр хүндийн хэрэг байсан.

А: Анх уулзахад ямар байсан бэ?
Кк: Түүний хоч нь Chorong (тод гялалзах) шүү дээ. Нүд нь үргэлж тод гялалзаж байдаг. Kang Hodong ахын шог яриануудад маш сайн хариу үзүүлж байсан. Гайхмаар хөгжилтэй хүн байсан шүү. Бас маш сайхан сэтгэлтэй, хүний үнэр үнэртсэн мундаг хүн байсан. Сүүлийн үед хөгжөөнт нэвтрүүлэгт орж байгаадаа биш хөлбөмбөг тоглох гэж явж байгаадаа жаргалтай байдаг болсон.

А: Чи жүжиглэж, дуу бичиж бас зохиодог. Idol гэдэн хүн болгоны хийж үзэхийг хүсдэг зүйл ч бас тийм туулахад хялбар зам биш байх.
Kk: Дуучин байхаас гадна миний чадварын хэмжээ гээд одоо ч гэсэн тийм тодорхой хэмжээнд шийдэгдэж хүрээгүй л байна. Зогсолтгүй хийх ёстой гэрийн даалгавар шиг л байдаг. Мөн өдий хүртэл олонд танигдсан маань B2ST байсан учраас л болсон хэрэг шүү дээ. Тийм болохоор бусдынхаа урмыг хугалахгүй байхын тулд илүү хатуулжилтай байх ёстой. Хамаг чадлаараа ажиллах ёстой. Миний хийж байгаа энэ ажилд боломж, завшаан их ирдэг юм шиг санагддаг. Цаашдаа өөрийнхөө чадварыг тодорхой байлгаж, дутуу зүйл дээрээ нөхөж ажиллах хэрэгтэй. Боломж, завшаан ирсэн үед нь чанга гэгч нь атгаж авах хэрэгтэй шүү дээ.

<Yong Junhyung>

А: Дебют хийснээсээ хойш л Yong Junhyung дууны үг бичих, дуу зохиох чадвараараа олонд танигдаж эхэлсэн. Хүмүүсийн тэр бүр мэдээд байдаггүй тийм дарамт байдаг л байх даа?
JH: Хэн ч байсан зохиож гаргаж чадах дуу байсан ч “Би дуу зохиож чадна, би энэ дууг зохиосон” гэсэн бодолтой байх нь тийм ч сайн зүйл биш. Тийм том нүсэр зүйл биш л дээ. Хүн болгоны хийж чадах зүйл ч гэсэн сайн болсон ганцыг бичих нь хэцүү байдаг юм. Энэ хэвээрээ яваад л байвал хэзээ нэгэн цагт хүмүүс намайг хүлээн зөвшөөрч, олж харна гэж боддог. Тэр чинь догь байхгүй юу.

А: Догь гэж хэлж байгаачилан одоо хүмүүс мэддэг болж байгаа шүү дээ. Чиний дуунууд сайн гэдгийг.
JH: Өөрийнхөө зохиосон дуугаар олонд танигдах хүсэл маань маш их. Өөр олон зүйл хүсэхгүй ч “Энэ дуу дажгүй юм гээч” гэж хэлэх ганц үг л надад амжилттай ажилласныг маань хэлж өгөх болно.

А: Миний хувьд Yoseob-ийн соло дуу “Caffeine” маш их таалагдсан.
JH: Би дуу бичихдээ тэр дуугаа маш олон дахин давтаж сонсдог. Зөндөө олон удаа сонсоод залхатлаа сонсохоор хэмжээнд хүрсэн байж болох ч “Caffeine”-г одоо ч гэсэн байн байн сонсдог шүү.

А: Гарах гарц байдаг бол оролт ч бас байдаг даа. Чиний урам зориг авдаг зүйл чинь юу вэ?
JH: “Caffeine”-ий хувьд “Dear John” гэдэг киног үзсэний дараа бичсэн дуу. Юу ч болж байсан би өдөрт 2 кино үзэх цаг заавал гаргадаг. Ямар нэг сэтгэл хөдлөлийг хандлөнгийн хүний байрнаас мэдэрч болох зүйлс дотроос ирэх нөлөө нь хамгийн том байдаг нь кино байдаг. Бүх л төрлийн киног үзэж, заримдаа өмнө үзсэн киногоо давтаж үзэх ч тохиолдол гарна. Ажлынхаа дараа гэртээ орж ирээд л буйдан дээрээ хэвтээд кино үзнэ, дундаас нь унтсан ч байсан хамаагүй.

А: Ирээдүйд заавал бичихийг хүссэн тийм дуу байдаг уу?
JH: Хэт хэмжээ нь хэтрээгүй байдлаар л хийхийг хүсдэг. Бусдад энгийн мэт сэтгэгдэл төрүүлэхээр дуу зохиох илүү хэцүү байдаг. Анх яг л тоглоом шиг зугаатай санагдсан болохоор дуу бичиж эхэлсэн. Заримдаа дотроо хадгалагдсан стрессээ дуундаа шингээж гаргадаг. Амралтынхаа цагаар ч зуу зуун хэмнэл, аялгуу сонсож, тэд нараар оролдож суудаг. Тэгж байж л дараагийнхаа дуун дээр илүү хурдан ажиллах боломжтой болдог юм. Нэг дуу бичиж дуусгасны дараа төрдөг тэр баяр баясгаланг мартаж чадахгүй болохоор дуугаа цаашид зохиосоор л байх болов уу. Үнэхээр их хийх дуртай болохоор хийсээр байдаг тийм нэг зүйл маань юм даа.

А: Yoseob-ийн Yanggeng, Junhyung-ийн Hyungnim-г хооронд нь харьцуулвал?
JH: Нохой эзнээ дуурайдаг гэж үнэн юм шиг байгаа юм. Yanggeng өхөөрдөм бол Hyungnim байнга л хэвтэж байдаг. Эзнээ ирсэн ч мэндлэхгүй шүү дээ. Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч их л лаг, догь зан гаргаад байдаг юм.

А: Эцэст нь, одооноос ч илүү төгс B2ST-ийг гаргаж ирэхийн төлөө бие биенээсээ хүсэх зүйл байдаг уу?
JH: Стрессдэлгүй, хөгжилтэй B2ST-г бий болгохын тулд дотроо тайван амгалан байгаасай гэж хүсдэг. Тэгж байж урт удаан хугацааг туулна шүү дээ.
Kk: Юу юунаас илүү, өөрчлөгдөлгүй яг л энэ хэвээрээ удаан хамт байхыг хүсч байна. Өөрчлөгдөхгүй байна гэдэг хамгийн хэцүү юм шиг санагдаж байгаа ч бид бол хийж чадах юм шиг санагддаг шүү.
DW: Миний хувьд B2ST хүчтэй баригдсан цайз мэт санагддаг. Энд тэндээс нь чулуун хана нь нурсан ч бид засч, янзалж чадах болно. Бүгдээрээ сэтгэл амар, тайван байгаасай гэж хүсч байна.
YS: B2ST илүү цэвэр байгаасай гэж хүсдэг. Гоё ганган, сэтгэл хөдөлгөм байдал гоё ч гэсэн цэвэр ариун хэвээрээ, бие биенээ халамжилж нандигнасан энэ л хэвээрээ байцгаая.
HS: Би ч бас олон зүйл хүсэхгүй ээ. Энэ л хэвээрээ байхад хангалттай.
DJ: Санал нэгтэй байна. Тайзан дээр бүжиглэж, дуулахын хажуугаар хүмүүсийн хайрыг хүлээж авах хичнээн хэцүү гэдгийг бид бүгдээрээ адилхан мэддэг болохоор тэр шүү дээ.

cr: dream1016.tistory.com

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

2 thoughts on “CéCi June 2014 – BEAST ярилцлага

  1. Sericube says:

    Oh my god helj yrij bgaa ug bolgon ni yagaad iim bdag bn aa ydaj bhad orchuulj bgaa hun ni ch lag ym unnie ….setgel ruu bur ortol ortol awhiinmaa

  2. b2st sina says:

    yrij bgaa ni hurtel uneheer lag sanagddag, odddin hetsuu nohtsold 6 jil orshino gdeg tiim ch amar zuil bish, orj bgaa nevtruulege yriltslaga buhendee oorsdiinhooroo baij neg negneee oilgodog ni uneheer neg hamtlag gdeg ugiin utgiig heleh shig sanagddag xaiptai shuu B2ST❤

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s