[OSEN] B2ST яагаад баллад дуугаараа хүчтэй байдаг юм бол? 10 чартуудад All-Kill

10432151_832678586783427_8352934680100764343_n

B2ST цомгоо гаргахаасаа өмнө гаргасан баллад дуугаараа гайхалтай үр дүнд хүрээд байна.

10-ны 00:00 цагт 6 дахь мини цомгийнхоо ballad title дуу болох “No More”-оо гаргасан B2ST өнөөдөр өглөөний 10 цагийн байдлаар 10 хөгжмийн чартуудад бүгдэнд нь #1 байранд орсон байна. MelOn, Genie, Mnet, Bugs, Soribada, Naver Music, Daum Music, Olleh Music, Monkey3, Cyworld Music гээд бүгдэн дээр нь “No More” #1 байранд дээш оржээ.

Эрэгтэй хамтлаг баллад дуугаараа 10 чартад тэргүүлнэ гэдэг тийм элбэг үзэгдэл биш юм. Эрэгтэй хамтлагуудын хувьд сонсох дуу биш үзэх дуугаараа илүү хүчтэй байдаг ба тайзан дээрхи үзүүлбэрээрээ илүү бусдын анхаарлыг татаж байдаг билээ. Тийм ч учраас баллад дуу нь хит болдог хамтлаг тийм ч олон биш.

Гэтэл B2STнь 2011 оноос эхлээд хэмнэлтэй дуунаасаа илүү баллад дуугаараа олны хайр хүндлэлийг хүлээдэг ер бусын зүйл бий болоод байгаа юм. 2011 онд гаргасан “On Rainy Days” урьдчилж гарсан дуу хэдий ч хөгжмийн нэвтрүүлэгт #1 байранд орж байсан удаатай. “Fiction” ч бас маш их алдар нэрийг дагуулсан ч, дууны чартууд дээр “On Rainy Days”-ийн үзүүлэлт илүү өндөр байсан юм.

Тэрнээс хойш ч B2ST-ийн баллад дуунд тавих хүмүүсийн сонирхол улам илүү ихэссэн билээ. “Midnight”, “Will You Be Alright?”, “I’m Sorry” гэх зэрэг дуунуудаараа ч хөгжмийн нэвтрүүлгүүдэд #1 байранд орж байсан.

Тэдний харьяалагддаг Cube Entertainment 6 гишүүдийн “дутагдалгүй” тал нь үүний нууц хэмээн хэлсэн юм. Нэгэн төлөөлөгч нь “Үнэндээ B2ST-ийн хэмнэлтэй дуунууд нь ч хүний сэтгэлд хүрэхээр байж бүжиг дэглэлт дээрээ ч хүчтэй байж чаддаг. Гол хоолой Yang Yoseob-н хоолойг гол болгож, Jang Hyunseung-ийн онцгой bridge, Son Dongwoon-ий зөөлөн хоолой, Yoon Doojoon, Lee Kikwang-ийн эрэгтэйлэг хоолойнууд нь хүчтэй гол хоолойнуудтай нийлсэнээр гайхалтай зохицлыг гаргаж ирдэг болов уу. Гишүүдийн хоолойн өнгө, чадал нь баллад дууны сэтгэл хөдлөл зэргийг илэрхийлж чаддаг болохоор ийм үр дүнд авчирдаг байх” хэмээн хэлсэн юм.

Дууны үг нь ч бас эрэгтэй хамтлагын дуу гэхэд хамаагүй сэтгэл хөдлөлийг дотроо шингээсэн тал руугаа. Yong Junhyung-ийн өөрөө бичсэн дууны үгнүүд нь ч бусад дуунуудаас илүү нарийн, дүр зургийг илэрхийлсэн, ямар нэг түүхийг өгүүлж байдаг байна.

“No More” нь бас салсны дараа өөрийг нь хайж ирэх эмэгтэйдээ хандан ганц л өдөр хамт байх болохоор сэтгэлээ эргүүлж, буцаад яв гэсэн утгатай бөгөөд энгийн амьдрал дээр ч харж болох дүр зураг-г илэрхийлж гаргасан байна. Клипэн дээрээс нь ч салалтын дараахь SNS дэх байр байдал зэргийг илэрхийлсэн гаргасан байна (энэ хэсгийг Солонгосоос нь шууд орчуулах гэж жоохон худлаа болсон байх шүү🙂 )

Мөн B2ST нь dance performance-даа ч бас шаргуу бэлдэж байгаа гэнэ. Ирэх 16-ны өдөр гарах title дуу “Good Luck” нь дебютээс хойш гарсан хамгийн гайхалтай үзүүлбэр бүхий дуу байх болно хэмээн мэдэгдээд байгаа юм.

cr: DAUM

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

4 thoughts on “[OSEN] B2ST яагаад баллад дуугаараа хүчтэй байдаг юм бол? 10 чартуудад All-Kill

  1. urnaa says:

    b2uty bid nart hetsuu bn sh dee ahhh hurdan 16 ni boloosoi :”(

  2. Jaki says:

    Vneher mundag baharhamar hamtlag shvv…mna admin ch bs vneher shurguu hicheengvi sanagddag tsaashdin amjil vils surlaga hodolmort n amjilt hvsie…beast uragshaaa ^^

  3. zuka says:

    I Love BEAST

  4. Манай залуус…Аргагүй шилдэг…Үнэхээр мундаг…BEAST IS THE BEST

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s