B2ST “Өнгөрсөн & Одоо”

Screen Shot 2014-06-19 at 2.27.48 AM

Залуусын маань талаар гарсан иймэрхүү төрлийн мэдээг орчуулахгүй, анзаарахгүй өнгөрч даанч чадахгүй юмдаа. Орчуулаад суухдаа тэднээрээ хичнээн их бахархаж бас талархаж явдгаа ч таашгүй. Ингээд энэхүү мэдээг ч бас та бүхэнтэйгээ хуваалцахыг хүслээ…

~~~~~~~

Дөнгөж шинээр байгуулагдаж байсан Cube Entertainment анхны эрэгтэй хамтлаг болох B2ST-ээрээ маш том амжилтанд хүрсэн билээ. B2ST бол Doojoon, Hyunseung, Junhyung, Yoseob, Kikwang, Dongwoon гэсэн 6 гишүүнтэй хамтлаг юм.

Дөнгөж дебют хийж байх үедээ тэд Kpop-ийн “Дахин боловсруулагдсан хамтлаг” гэсэн нэрийг зүүсэн бөгөөд үүний учир нь Doojoon, Yoseob, Kikwang, Doojoon нар JYP-д бэлтгэгдэж, Hyunseung YG-д бэлтгэгдэж (Junhyung харин Xing гэдэг хамтлагт дебют хийж байсныг ч дурьдахгүй өнгөрч болохгүй) байсан гээд Cube-д орохоосоо өмнө бусад компанид бэлтгэгдэж байсныг нь хүмүүс мэддэг байснаас юм. Түүнчлэн Kikwang түрүүлээд AJ нэрээр соло уран бүтээл хүртэл хийж байсан. Kpop-ийн томоохон хамтлагууд болох BigBang, 2AM, 2PM нарт орж чадаагүй үлдсэн ч B2ST өөрсдийн хоолойн чадал болон бүжиглэх чадвар нь тэднээс дутахгүй гэдгийг нотолж чадсан юм. 2009 онд дебют хийснээсээ хойш нилээдгүй урт замыг туулж ирсэн гэхэд хэн ч маргахгүй байх. Одоо бол тэд олон улсад танигдсан Солонгосын тэргүүлэх хамтлагуудын нэг бөгөөд гишүүн бүрийн авьяас чадвар нь энэ байранд ирэхэд хангалттай гэж хэлж болохуйц билээ.

——

B2ST анх “Bad Girl” дуугаараа дебют хийж байсан. Анхнаасаа л тэд гишүүн бүрийнхээ хүчирхэг хоолой, бүжгийн чадвараараа хүмүүсийн анхаарлыг татаж байлаа (царайлаг төрхийг нь бас мартаж болохгүй). Тэрнийхээ араас гаргасан “Mystery” дуугаараа тэд илүү олон B2UTY нараа босгож авч, шинэ хамтлаг гэхэд хөгжмийн чартуудад ч нилээдгүй амжилттай явсан. B2ST-ийн анхны амжилтын эхлэл нь “Shock” байсан бөгөөд хөгжмийн нэвтрүүлгээс анхны #1 байрыг авчирч байсан. Хэдий нилээдгүй амжилтанд хүрч, хэд хэдэн шагналуудыг өөрийн болгосон ч, тухайн үед үйл ажиллагаа явуулж байсан том хамтлагууд хийгээд адилхан шинээр гарч ирээд байсан MBLAQ зэрэг хамтлагуудад халхлагдсан хэвээр байсан гэхэд болно.

Гэсэн хэдий ч, хөгжөөнт нэвтрүүлгүүдэд оролцож, гайхмаар бүжиглэх чадвар, хайр татам зан характераа харуулж чадсанаар тэд хүчирхэг фендомоо босгож авсан. Энэ үедээ тэд гэгээлэг хайрыг харуулсан “Beautiful”, мартагдаж хоцорсон хайрын тухай дуу болох “Soom” зэрэг алдартай дуунуудаа гаргасан. Хамтлагаараа тэд том том шагналуудыг авч, Seoul Music Awards-аас Оны шилдэг 10 цомгийн шагналыг ч авсан юм.

——-

2011 он B2ST-ийн хувьд бүх зүйлийг эргүүлж тавьсан жил байсан. “Fiction” дуугаа гаргаснаар тэд Kpop-ийн топ хамтлагууд дундах байр сууриа эзэлж авсан юм. “Fiction and Fact” цомогт багтсан бүх л дуунууд тайзан дээр гарсан үзүүлбэргүйгээр ч хөгжмийн чартуудад маш сайн явж байсан бөгөөд үүний нэг нь “On Rainy Days” билээ. Энэ үед хүмүүс B2ST-ийн цоо шинэ өсөж дэвшсэн төрхийг олж харсан. Дууны үгнүүд нь ч тодорхой хэмжээнд гүн утга учир агуулсан байсан ба тэдний чин сэтгэлээсээ дуулж буй нь тод сонсогдож байсан юм. Түүнчлэн хамтлагын гишүүн Junhyung нилээд олон дуунд өөрийнхөө хувь нэмрийг оруулсан байсан. B2UTY нар болоод дуу хөгжмийн шүүмжлэгчид ч B2ST-ийн энэхүү шинэ түвшинд хүрсэн өөрчлөлтөнд тун дуртай байсан бөгөөд тэд ч “Оны Шилдэг 10 цомог” болоод KBS-ээс “Оны шилдэг дуу” шагналыг авч томоохон амжилтанд хүрсэн ( хөгжмийн нэвтрүүлгүүд дэх олон ялалтуудыг ч бас дурьдах нь зүйтэй). Үүнээсээ хойш тэд “Beautiful Night” гэх зэрэг чартуудыг тэргүүлсэн дуунуудаа гаргасаар ирсэн.

——

Тэдний саяханы үйл ажиллагаа нь “Will you be alright?”, “Shadow”-г гаргасан үе байлаа. Тэр дундаа “Shadow” нь B2ST-ийн цаашдын уран бүтээлүүдийг хүлээж хүлээлтийг бий болгосон бөгөөд зөвхөн дуу нь ч биш клип нь ч урлаг уран сайхны талаасаа төгс хийгдсэн байсан нь бидний өдийг хүртэл харж ирсэн эрэгтэй хамтлагуудын тогтсон нэг төрхөөс тэд өөр гэдгийг харуулсан. Тогтсон тэр замаар явахын орон тэд зөвхөн өөрсдийн дуу хөгжмийг бий болгож, улам дээшээ өсөж байгаа гэхэд болно.

Дөнгөж саяхан B2ST, Junhyung-ийн зохиосон “No More” болон “Good Luck” гэсэн 2 дууныхаа клипийг цацсан. Энэ удаад ч тэдний гаргасан хүмүүсийн урмыг хугалахааргүй дуунууд, эдгээр дуугаараа олж байгаа амжилт, түүнчлэн тэдний “Burning the BEAST” хөгжөөнт нэвтрүүлгээс харахад тэд хурдаа сааруулах болоогүй гэдэг нь илт. Фен болсон бидэнд тэд цаашид юу харуулахаар хадгалж байгаа бол гэдгийг тэсэн ядан хүлээж байя.

cr: AllKpop ; Eng-Mon Uugan104Jun

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

One thought on “B2ST “Өнгөрсөн & Одоо”

  1. Fany&Kikwang says:

    tiimee sn bn shuu shildeg ni shuu

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s