[NAVER] BEAST, олны танил од юм уу эсвэл уран бүтээлчид юм уу? ‘Бүх-улиралын idol’… +Нетизенгүүдийн сэтгэгдэл

1176113_671145769623542_7925048461888670458_n

BEAST, уянгын дууг ч хүмүүст хүргэж чаддаг тэр бүр тааралдаад байдаггүй хамтлаг

Өмнөд Солонгосын дуу хөгжмийн ертөнцөд эрэгтэй хамтлагуудыг 2 том бүлэгт хувааж үздэг. Нэг бол тайзан дээрхи үзүүлбэр дээрээ голчлон суурилдаг хамтлаг, нөгөө нь зөвхөн өөрсдийн гэсэн онцгой өнгө, төрхийг гаргаж харуулдаг хамтлаг. Эхний ангилалын гол төлөөлөгчид нь TVXQ, EXO байх бол хоёр дахь ангилалд BigBang, BlockB нар орох юм. Түүнчлэн эхний ангилал нь илүү олны танил од гэсэн шинжийг агуулдаг байхад нөгөөх нь уран бүтээлч тал руугаа байдаг байна. Нэг ёсондоо одооны эрэгтэй хамтлагууд энэ 2 төрлийн аль нэгэнд нь ангилагдаж байдаг.

Энэ жил, дебют хийгээд 5 дахь жилдээ явж буй BEAST зөвхөн өөрсдийн гэсэн өнгө төрхийг гаргаж харуулсан. Саяхан title дуу болох ‘Good Luck’ болон ‘No More’ гэсэн уянгын дуугаа гаргасан билээ. Аль аль дуу нь хөгжмийн чартуудыг тэргүүлж, хөгжмийн нэвтрүүлгүүдээс шагналуудыг нь түүсэн. Уянгын дуугаараа нийт сонсогчдын талархалыг хүлээгээд байсан бол илүү сайжирсан, хүчирхэг нэгдмэл бүжиг дэглэлтээрээ фенүүдээ ховсдоод авсан гэхэд болно. Түүнээс гадна, хамтлагын гишүүн Yong Junhyung тус цомгоо продюсерлэж, дууны үгэн дээр хариуцаж ажилласнаар дуу хөгжмийн тал дээрхи өөрсдийн гэсэн тусгай бие даасан байдлыг харуулж чадсан юм. Дуу хөгжим болон урлагын салбар дахь мэргэжилтнүүд тэднийг “Бүх улирлын idol” хэмээн нэрлэж шинэ төрлийн ангилалыг гаргаж ирээд байна.

Эрэгтэй хамтлаг хэмнэлтэй дуунаас илүү уянгын дууг урагш гаргах нь тун ховор үзэгдэл. Фенүүдийнхээ хүчээр цомгийн борлуулалт нь сайн байж болох хэдий ч 2 долоо хоногийн турш хөгжмийн цахим хуудсуудад дээгүүр байранд явна гэдэг тийм нийтлэг тохиолдох зүйл биш юм. Хэмнэлтэй, электроник дуу сүүлийн үеийн трэнд болж байгаа мэт боловч түүнийг хүлээж авах хүмүүс нь тодорхой хүрээнд хязгаарлагддаг тул илүү өргөн цар хүрээн дэх сонсогчдийг хамардаг хөгжмийн цахим хуудсууд дээр дээгүүр байрыг тогтвортой хадгалж үлдэх нь хэцүү байдаг. Korea Music Content Industry Association-н гүйцэтгэх нарийн бичиг Choi Kwangho “Нэгэнт тогтсон жаягыг эвдсэн BEAST-ийн дуунууд нь ерөнхийдөө бүхлээрээ сайн чанартай байдаг бөгөөд өөрсдийн дуу хөгжмөөрөө дамжуулан бүх насны сонсогчдыг татаж чадна гэсэн өөрсдөдөө итгэх итгэл нь энэ бүгдийг боломжтой болгодог юм. Одоо энэ цаг үед үйл ажиллагаа явуулж байгаа нийт idol хамтлагууд дотроос (BEAST-н) фенүүдийнх нь насны цар хүрээ нь хамгийн өргөн цар хүрээг хамарсан байдаг” гэсэн юм.

10432151_832678586783427_8352934680100764343_n

Дуу шүүмжлэгч Noh Junyoung “BEAST эхэн үедээ тайзан дээрхи үзүүлбэр тал руу чиглэж байсан бол дараагаас нь гишүүн тус бүрийн хоолойн өнгө, дуулах чадвар дээр илүү анхааран хөгжүүлж, улмаар амьд дуулалт нь ч гайхалтай сайжирсан. Топ ангилалын idol хамтлагууд дотроос дуун дахь сэтгэл хөдлөлийг бүрэн бүрдүүлж гаргаж чаддаг хамтлаг BEAST-ээс өөр байхгүй” хэмээн дүгнэсэн байна.

Аль нэг гишүүн нь дуу бичиж, зохиодог хамтлагууд олон байдаг ч, цөөхөн хэдийг тооцохгүй бол ихэнх нь тодорхой нэг тохиолдол, тусгай өдөрлөг зэрэгт зориулан бичихээс цаашгүй байдаг. Yong Junhyung ч мөн адил анхандаа дуу зохиогч Shinsadong Tiger-аас дуу бичих тал дээр суралцаж буй талаар реалити нэвтрүүлэг дээр гарч, тодорхой нэг өдөрлөг, үйл ажиллагаагаар эхэлж байсан. Тэгсэн хэдий ч 2011 онд гаргасан “Fiction and Fact” анхны бүрэн хэмжээний цомгийнхоо продюселэх ажил дээр оролцож эхлэн, өөрт байгаа чадвараа харуулж, түүнийгээ цааш зогсолтгүй сайжруулан дэвшсээр байгаа юм. Хөгжмийн шүүмжлэгч Im Jinmu “B2ST бол зөвхөн өөрсдийн гэсэн тэр стиль, хөгжмийн өнгө, урсгалыг олсон тийм нэг баг. Тэд үргэлж бие даасан, сайн боловсорсон дуу гаргасаар байгаа учраас хувийнхаа зүгээс тэд цаашид ямар амжилтанд хүрч, урагшлах бол гэдгийг чагнан ажиглах бодолтой байгаа” гэсэн байна.

Хамтлагын өнгө төрх болоод гишүүдийн хоорондын ойр дотно байдлаараа BEAST өөр бусад хамтлагуудаас ялгардаг бөгөөд хүмүүс ч үүнийг нь нэгэнт мэддэг болчихсон. SBS-ийн хөгжөөнт нэврүүлгийн PD Park Seungmin “6 гишүүд нь бүгд жүжиглэх, хөгжөөнт нэвтрүүлэг, MC, мюзикал гэх мэт талбарт үйл ажиллагаа явуулах хэмжээнд гишүүн бүр нь өөрсдийн гэсэн үүрэг, өнгө төрхийг хадгалж чаддаг бөгөөд нэг харахад бие биетэйгээ тийм сайн зохицохгүй мэт санагдах боловч хороондын зохицол, багийн ажиллагаа нь хамгийн хүчирхэг баг юм. Олны танил од хүмүүсээс цаанаа нэг зайгаа баримаар аяс ажиглагддаг ч, хүрээлэн буй хүмүүсээ өөрсдөдөө татаж, нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлж чаддаг нь тэдний бас нэг том давуу зүйл” хэмээн өөрийн санал бодлыг хуваалцжээ.

Саяхан KBS дээр Jang Hyunseung-тэй тааралдахад “Ямар нэгэн шинэ сорилт, өөрчлөлт хийх үедээ бодолдоо дарагдаж, айж түгшиж, хэцүү байдалд ч юмуу орсон үедээ бид фенүүдтэйгээ шулуун шударгаар холбогдож, харилцахыг хүсдэг. Шинэ залуу уран бүтээлчид маань биднийг хараад “Үлгэр жошээ авч, даган дуураймаар хамтлаг” гэж бодож байвал тэрнээс өөр хүсээд байх зүйл байхгүй” гэж хэлсэн юм.

Дуу хөгжмийн шүүмжлэгч Kang Taegyu “Ихэнх хөгжмийн агентлаг, продюсерууд өөрсдийн гаргасан хамтлагыг хэрхэн бусад хамтлагаас өөр байлгах вэ гэдэг тал дээр асуудалд ордог. BEAST-ийн гаргаж байгаа энэ өсөлт, амжилт нь тэрхүү агентлаг, компаниудын асуудалд хариу өгч чадах шинэ арга зам болж чадах болно” хэмээн хэлсэн байна.

Нетизенгүүдийн сэтгэгдэл

#1 [+481, -25] BEAST бараг л уран бүтээлчийн шатанд хүрсэн гэж хэлж болно.i

#2 [+366, -8] BEAST Good Luck fighting♥

#3 [+341, -9] Юу ч болж байсан BEAST бол jjang (шилдэг нь)♡

#4 [+308, -7] BEASTㅠㅠ Хайртай шүү!! Fighting!!!♥♥

#5 [+271, -6] BEAST♥B2UTY, удаан хамтгдаа гүйцгээе

#6 [+113, -1] Аргагүй л BEAST. Үнэхээр миний харж, сонсож байсан idol-ууд дотроос дуу хөгжмөөрөө хамгийн сайн нь BEAST.

#7 [+111, -0] Эхний догол мөрөнд бичсэнтэй санал нэг байна. BEAST сэтгэл хөдлөлийг гаргахдаа сайн.

#8 [+110, -2] Үнэхээр BEAST шиг idol өөр байхгүй шүү.

#9 [+107, -0] BEAST чиний итгэж найдаж болох тийм дуу, хөгжмийг хүргэж чаддаг.

#10 [+107, -1] BEAST бол үнэхээр уран бүтээлчид. Ам барьж дуулдаг, энгийн байдаг нэг idol-уудаас тэд шал өөр.

cr: Kor- Naver; Kor-Eng LIDC & Yongjunna; Kor-Eng-Mon Uugan104Jun

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

9 thoughts on “[NAVER] BEAST, олны танил од юм уу эсвэл уран бүтээлчид юм уу? ‘Бүх-улиралын idol’… +Нетизенгүүдийн сэтгэгдэл

  1. Jaki says:

    Ted bol ontsgoi….❤️❤️❤️❤️❤️❤️❤️

  2. roza says:

    b2st shildeg ni shuu❤

  3. yobe says:

    Ахх үнэхээр соронз шиг л бдаг шүү. Анх Beastг сонсож л кпоп орж билэ.. Ямар азаар тэр үед сонссийн🙂 #B2ST #B2UTY 4EVER

  4. teegii on says:

    beast shildeg ni

  5. Beast шилдэг нь

  6. Jung says:

    Beast & Beauty… Love Beast❤

  7. Myeonsoo says:

    Топ ангилалын idol хамтлагууд дотроос дуун дахь сэтгэл хөдлөлийг бүрэн бүрдүүлж гаргаж чаддаг хамтлаг BEAST-ээс өөр байхгүй” —–энэ үнэхээр үнэн гэдгийг би шүтэн бишрэгч тэдний дууг сонсогчийн хувиар бардам хэлж чадахаар боллоо……..би яг тэгж боддог байсан бусад хамтлаг айдолууд дуун дээрээ мэдрэмжээ гаргадаг ч Бийст-нх шиг биш вуаааааа Бийст урагшаа

  8. КриНа says:

    Тэд хаад болж чаднаа❤ ~

  9. kikwang says:

    uneheer shildeg

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s