[Junhyung] Arena Homme 4 сарын дугаарын ярилцлага

1970872_678132962243916_1592544274_n

Хаа байсан 4 сарын ярилцлагыг одоо л оруулах гэж…. Орчуулж байгаад дуусгаагүй үедээ хадгалдаг memo-оо үзэж байгаад олж гаргаж ирлээ ._. Зөндөө удсан ч гэсэн унших хүн байх болов уу гэж бодоод орууллаа ^^

~~~~~~~

Arena Homme (AH): Дебют хийж байсан үеэ санадаг уу?
Junhyung (J): Би 17 настай байхдаа бэлтгэгдэж эхлээд 21-тэй байхдаа дебют хийж байсан…. Эхэндээ хөгжим сонсонгоо өөрийнхөө түүхийг өөрөө бичиж байна даа гэсэн бодлоор л явдаг байсан. Дуу зохиож байсан гэж хэтрүүлж хэлэх биш зүгээр л дууны үг бичих гэж ноцолдож байсан хэрэг. Төсөөллийнхөө далавчийг дэлгэсэн гэхүү дээ. Бичсэн үгнүүдээ найзуудаа үзүүлж солилцдог байсан юм. Одоо ингээд бодохор реп хэсгийн үг гэж хэлэхэд ч санаа зовмоор байж дээ… Хоорондоо үл зохицох дууны үг, ая хоёр… тийм байдлаар л явж ирсэн юм уу даа. Тийм байдлаар эхэлсэн ч яаж яваад юм одооныхоо энэ байранд ирчихсэн байж байна (инээв).

AH: Чиний бодлоор, удаан оршин тогтнож чадах idol гэж…
J: 2009 онд дебют хийгээд одоо 6 дахь жил рүүгээ орох гэж байна. Хэрвээ тэр талаас нь харвал тийм ч удаагүй байгаа юм шиг санагдах л байх. Бусад хүмүүс юу гэж боддогыг мэдэхгүй ч, бидний хувьд бид өөрсдийгөө одоо ч гэсэн хол зам явж ирсэн гэж боддог, зөвхөн одоогоо ярьвал.

AH: Одоо л яг хамгийн сайхан цаг нь юм бишүү. B2ST гэдгээрээ хүмүүст танигдлаа, ганцаарчилсан цомгоо гаргалаа, гэхдээ л бүх зүйл дуусаагүй байна гэж боддог уу?
J: Манайхан байнга ингэж ярьдаг юм. Одооноос л яг 2 дугаар хэсэг эхлэх гэж байна. Одоог хүртэл явахдаа бид тийм хялбар, амар замаар явж ирсэн гэж боддоггүй. Тийм болохоор 2 дугаар хэсэг эхлэхэд бүх зүйл илүү сайхан байх хэрэгтэй биш гэж үү, би тийм зүйлийг хүлээж сууна даа.

AH: Цомог продюсерлэж, удирдаж явна гэдэг хэцүү биш үү?
J: Мэдээж тийм юм байлгүй яахав. Нилээд том ачаа шүү дээ.

10009311_678132952243917_202509514_n

AH: B2ST-ийн үйл ажиллагаа явж байх үед чи өөрөө дуучин бас продюсер нь байдаг шүү дээ. Продюсерийн зүгээс сайн тал байж болохоос гадна тайзан дээр гарч дуулахад ч бас сайн тал байх болов уу. Энэ 2 хүний үүргийг зэрэг тэнцвэртэй авч явах амар биш байх даа.
J: Тийм шүү. Аль ч талаас нь авч үзсэн хоорондоо өөр зүйлс. 2 туулай зэрэг хөөж барина гэдэг хэцүү. Хүмүүсийн чихэнд хүрэх дуу зохиох, тэр дуундаа тохирсон үзүүлбэр бодож боловсруулах, дууны ая, аялгуу, дууны найруулга, хэмнэл гээд л продюсерийн зүгээс харагдах юм маш их. Хэцүү ажил шүү.

AH: Тэр бүхнийг өөрийн болгож чадсан уу?
J: Тэрний төлөө ажиллаж л байна, үнэхээр мэдэхгүй болсон үедээ би хэн ч байсан хамаагүй олж ирээд дуугаа сонсгоод чин шудрагаар санал болоо хэлээрэй гэж асуудаг. Гэхдээ тэд үнэхээр шулуухан хэлэх юм бол миний дотор бас юм үлдчих нь л дээ.. (инээв). Миний хувьд бол би энгийн стильд дуртай, бусад янз бүрийн хүчин зүйлийн нөлөөнд авталгүй миний өөрийн зүйл тэр хэвээрээ байх нь гоё. Дуу зохиож байхдаа, дуу эхлэхээс төгсөх хүртэлх тэр сэтгэл хөдлөл тэрхэн хоорондоо тасалдалгүй үргэлжилдэг байгаасай гэж хүсдэг.

AH: B2ST болон өөрийнхөө соло цомгийг гаргасны хувьд Yong Junhyung-ийн хувьд тэр 2 цомгийн ялгаа нь юу байсан бэ?
J: Ерөнхийд нь харах юм бол B2ST-ийн дүр төрх маш баялаг. Юу ч болж байсан тайз болон бүжгийн талаар заавал бодох ёстой. Харин миний өөрийн цомог гарах болоход юу орсон байх ёстойв, юуг хасах ёстойв гээд маш олон зүйл бодож байсан. Хамгийн нарийн зүйлсийг ч бодож гаргасан цомог болсон.

AH: Энгийн бас хөнгөн?
J: Би хувьдаа энгийн байдалд дуртай. Бусад өөр олон янзын зүйлсийн нөлөөнд миний мэдрэмж хэт автчихгүй бол бүр сайн. Дуу зохиож байхдаа, бодол, сэтгэл хөдлөл маань эхнээсээ дуусах хүртэл яг тэр хэвээрээ хадгалагдаж байгаасай гэж хүсдэг юм.

1969303_678132965577249_500306827_n

AH: Продюсер хүний хувьд, бардам зандаа автсан гэхээсээ илүү, ямар нөг хөгжмийн талбарт шинэ туршилт хийж үзье гэсэн хүсэл шунал байхгүй гэж үү?
J: Яг үнэнээ хэлвэл шинэ зүйл оролдож үзэх бодол байлгүй л яахав. Сонирхолтой, шинэлэг зүйлс. “Хөөх~ Энэ чинь одоо юу гээч нь вэ?” гэмээр дуу зохиохыг хүсдэг. Тиймэрхүү бичиж зохиосон юм байдаг ч зөвхөн өөртөө л хадгалдаг. Тэгээд л “Би ч гэсэн иймийг зохиож чадна ш дээ” гээд л явж байдаг даа. Үнэндээ зохиосон дууг маань, хөгжмийн талаас нь, дугаралт, бүтэц, найруулга зэргийг нь магтахад дуртай байдаг ч гэсэн эцсийн эцэст хамгийн чухал байдаг зүйл нь фен болоод өөр олон хүн миний дууг сонсож, дэмжиж байх явдал байдаг. Олон нийтэд зориулж бичсэн дуу олон нийтийн таашаалд нийцэх хэрэгтэй шүү дээ. Өөрөө өөрийгөө л сэтгэл хангалуун байлгаж чадах дуунаас илүү өөр бусад хүмүүст хүрсэн дуу байвал илүү гоё.

АН: Карьер чинь өсөхийн хэрээр уян хатан байтал чинь улам сайжрах байх.
J: Наадах чинь дуу зохиох болсноос хойш хамгийн их өөрчлөгдөн зүйл. Хип хоп чиглэлийн дуу бичээд л, хип хопын чиглэл рүү реп дээрээ ажиллах биш, тохиромжтой үед нь өөрөө дуулж, реп хийхэд тохиромжтой үед нь реп хийдэг. Дуучин, урлагийн талын хүн гэдэг утгаараа хүсэл шуналаа гүйцэлдүүлэх гэсэн хэрэг биш, тэр дууг бүхлээр нь гаргаж авахын тулд тэр дуунд зориулж өөрийн хийж чадах зүйл юу байна вэ гэдэг тэр нэг онцгой зүйлийг олж авах хэрэгтэй болдог. Тийм болохоор өмнө нь гаргаж авч чаддаггүй байсан дуунуудаа одоо гаргаж чадах болсон.

АН: Дуу зохиож давхар идэвхитэй үйл ажиллагаа явуулахын хамгийн сайхан мөч нь юу вэ?
J: “Энэ дуу үнэхээр сайн болжээ” гэсэн үгийг сонсох үнэхээр сайхан байдаг. Дуу зохионо гэдэг юун түрүүнд би өөрийн дотор байгаа зүйлээ гадагш нь гаргаж байна гэсэн үг шүү дээ. Нэг, хоёр дуу бичсэний дараа дотор маань тээглээд байсан зүйлс алга болчихдог юм шиг санагддаг. Бичлэгэнд орж дуусгаад, дууныхаа эцсийн шатан дээр ажиллаж, студио-ийнхоо ард суугаад л, дуу өндөрсгөгч дээр дуугаа сонсож байхад зүрх маань энэнээс илүү амар амгалан байж чадахгүй юм шиг л мэдрэмж төрдөг юм. Дуу зохиож байхад цугласан бүх стресс, сэтгэл хөдлөл бүгд юу ч үгүй алга болчихдог.

АН: Тэр мэдрэмжийн төлөө л ажлаа үргэлжлүүлж хийсээр байдаг юмуу?
J: Тиймээ. Яг л тэрний төлөө.

АН: Өөрийн насны бусад хүнтэй харьцуулахад, бусад шиг чөлөөтэй амьдралаар яваагүй шүү дээ. Өөр олон зүйлийг харж, мэдэрч авна гэдэг сайхан байж болох ч хөгжмийн төлөө гэсэн нэрийн дор л тайзан дээр гарч, дуу зохиож, дуу гаргаж байна шүү дээ.
J: Тийм болохоор л би хаана ч ажилтай явсан би байнга энэ дээрээ бичдэг (iPhone-ийхоо мемо дээр тухайн өдрийнхөө талаар бичиж тэмдэглэж байсан жагсаалтаа харуулав). Зөвхөн дуунд зориулаад л үг бичнэ гэдэг нэг л хүчилсэн санагдаад байдаг юм, тийм болохоор цаг үргэлж өөрт төрсөн бодол, мэдрэмжүүдээ нэг бүрчлэн тэмдэглэж авдаг. Нэг удаа машинд явж байхдаа харсан бүх самбар дээр бичигдсэн нэрнүүдийг бичиж байсан үе байгаа шүү.

АН: Дэндүү баригдмал, давчидмаар амьдардаг юм биш үү.
J: Тэгэх хэрэгтэй байдаг юм. Бусад гишүүд маань ч гэсэн ялгаагүй өөр өөрсдийн зүйлээ хийж л байдаг. Жүжиглэлтэнд дурласан нэг нь байхад, хөгжөөнт нэвтрүүлэгт орсон нэг нь ч байна. Зөвхөн манай хамтлаг ч биш, дуучин найз нөхөд, ахмад болон залуу уран бүтээлчид, бүгд л яг адилхан. Ялгаагүй би ч гэсэн өөрт байгаа зэвсгээ өөрийнхөө чадах хэмжээгээр өөрийн замаар хурцалж л явна. Маргааш бол өнөөдрөөс илүү дээр/гайхалтай болохоор л тэр шүү дээ. Өөрийнхөө нас ахисан байх үеэ бодсон ч гэсэн (инээв)

АН: Аймар юмаа, яаж одоо тэр талаар аль хэдийн бодож суудаг байна.
J: Би их реалистик хүн. Стадион фенүүдээр дүүрэн байхыг харвал мэдээж надад сайхан санагддаг. Гэхдээ дууссан хойно нь “Дараа нь дахиад ийм байж чадах болов уу?” Тийм байлгаж чадахгүй байх боломж ч гэсэн байгаа байхдаа гэж боддог. Байнга л тийм бодолтой явдаг. Хэзээ, юу тохиолдохыг мэдэхгүй учраас байж болох хамгийн муу зүйлсээс нь түрүүлж бодчихоод байдаг. Гэхдээ нэг талаас аваад үзвэл тийм зүйл боллоо гэж бодоход илүү зөөлөн хүлээж авч болно. Өөрөө өөрийгөө хамгаалах ч гэх юмуу…

АН: Хэрвээ тийм тохиолдолд тухайн үеийнхээ гайхалтай зүйлсийг мэдрэхгүй өнгөрөөх ч юмуу тийм магадлал бас байж болно шүү дээ.
J: Аан… Бүрэн хөгжилдөж, зугаацах боломжгүй маань үнэн гэж боддог юм. Тийм болохоор л “Өнөөдөр амарчихдаг ч юм билүү?” гэж байснаа “Үгүй ээ! Бичлэгийн студио руугаа явъя” гээд л дуусдаг.

АН: Маргаашийн төлөө өнөөдрийг хэтэрхий их золиослодог юм шиг санагдлаа.
J: Тийм болохоор л бичлэгийн өрөө рүүгээ явдаг гэхүү дээ. Хэдий харамсалтай сонсогдож байгаа ч гэсэн “Энэ бол миний орон зай, миний ертөнц” гэж бодож чадах нь бичлэгийн студиод байхдаа л байж таардаг юм.

1531642_678132988910580_1951659889_n

АН: Өөрийгөө нэг булан руу хэт их түлхээд байгаа юм шиг санагдах юм?
J: Гэхдээ өөрийгөө тэр зүйл рүү дагуулж, хөтөлж очих боломжтой цаг мөч нь зөвхөн тэр цаг мөч байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Одоо хийж болж байгаа юмыг боломжтой байвал яагаад одоо хийж болохгүй гэж. Заримдаа ууж суух ч бас дуртай шүү.

АН: Уусан үедээ арай илүү эрх чөлөөтэй ч юмуу болдог уу?
J: Гэхдээ… Уусныхаа дараа ч… (утас руугаа заагаад) би бичиж л байдаг. Найз нартайгаа хамт юм уугаад сууж байхдаа ярилцдаг тэр зүйлс миний зүгээр өөрөө байж байгаад төсөөлөөд олчих зүйлс биш байдаг болохоор тэр үедээ ч бичиж авсаар л байдаг гэхүү дээ. Ганцаараа ууж суухдаа ч бас л бичнэ. Ганцаараа ууж суух ямар байдгыг мэддэг болоод удаагүй л байгаа л даа (инээв). Үнэндээ би их харанхуй талдаа хүн. Толгой дээгүүр маань үргэлж л хар өнгийн үүлс дагаж явдаг юм шиг. Бусад гишүүдтэйгээ хамт байхдаа мэдээж хөгжилдөж, инээлддэг л дээ. Тэгсэн хэрнээ ганцаараа болсон үед тэр мэдрэмж эргээд л ирдэг. Эхэндээ тэр мэдрэмжийг алга болгох гэж их хичээдэг байсан. Зориуд байн байн найз нартайгаа уулзаад л, инээлдэж, хөгжилдөнө. Нэгэнт л бүгд хамтдаа байвал би ганцаардахгүй байж чадахаас гадна, хүч орсон юм шиг, тайвширсан юм шиг болдог байлаа. Гэхдээ байн байн тэгэх тусам тэрэндээ түшиглэх гээд, тэрэнд л найддаг болчих юм шиг санагдах болсон. Тэгээд л энэ биш юм байна, зүгээр л байгаа зүйлийг байгаагаар нь хүлээж авах хэрэгтэй юм байна гэж бодож эхэлсэн. Тэр ганцаардал, өвдөлт, уйтгар гэсэн зүйлсийг зүгээр л байгаа хэвээр нь дотогш уусгаад авахыг хичээдэг. Одоо бол өөрийгөө байгаагаар нь хүлээж авч, ганцаараа байхдаа ч дуртай болж эхэлж байгаа.

AH: B2ST-ийн Yong Junhyung – яг одоо өөрийгөө ямар хэмжээнд байна гэж бодож байна?
J: Би олон шинэ зүйлсийг туршиж, хийж үзэхийг хүсдэг, дээрээс нь миний үзүүлж харуулж чадаагүй байгаа олон ч юм байна. Адал явдалтай тулгарч, өөрийгөө сорьж үзэхийг хүсдэг. Урт зам хүлээж байна шүү дээ.

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

4 thoughts on “[Junhyung] Arena Homme 4 сарын дугаарын ярилцлага

  1. saruul says:

    hodolmorch ymaa

  2. zuka says:

    Tiimee sanal niilj bna beast zaluus bugd ih hodolmorch shuu iim bolhoor ni bi fan ni ym shuu dee zaluusaa amjilt

  3. ForeverYoung says:

    suuliin uyes l ene beast gedeg hamtlagt unaj tusaad bn .showtime garsnaas hoish l hun bolgonii zan chanar taizan deerhees uur turhiig ni olj haraal bugded ni duralchaad bn. ugui mun saihan zaluuchud shuu. iim hudulmurch zaluusiig hairlahgui geed yah bilee

  4. КриНа says:

    Бүтээлч юм.🙂

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s