[TV Daily] Yook Sungjae “Nine Boy”-д хөвгүүнээс залуу болон хувирчээ.

1404810090_727389
Idol group BTOB-гийн гишүүн Yook Sungjae нь залуухан жүдочин болжээ. Тэрээр энэхүү өөрчлөлт, шинэ төрхөндөө маш их анхаарал хандуулж байгаа гэнэ.

Тодруулбал тэрээр баасан болон бямба гаригт гарах “Nine Boy” телевизийн олон ангит киноны Kang MinGoo гэх хүний дүрийг бүтээх нь ээ. Kang MinGoo нь 19 настай эрэгтэйлэг байхыг хичээдэг, жүдогийн клубээ илүү алдартай болоосой гэж хүсдэг залуу юм. Энэхүү дүр нь 19 насанд тулгарч болох хамгийн чухал асуудлыг түлхүү харуулах болно.
Yook Sungjae өөрийн дүрийг илүү сайн илэрхийлэхийн тулд жүдогоор маш шаргуу хичээллэж байгаа гэнэ. Энэ тухай телевизийн агентлагаас “Тэр зураг авалт эхлэхээс өмнө жүдогоор үнэхээр шаргуу хичээллэсэн. Түүний жүжиглэлтээс та энэ бүхнийг мэдрэх болно.” гэсэн байна.Үүнээс өмнө Yook Sungjae нь “Go Ara’s younger brother”, “SsukSsukie”, “Reply 1994” зэрэг уран бүтээлд өхөөрдөм, зүггүй дүрүүдийг бүтээж байсан бол энэ удаагийнхаа өөрчлөлтөөр жүжигчнийхээ ур чадварын өсөлтийг ч мөн харуулах боломжтой боллоо. Түүнээс гадна энэхүү киноны уран бүээлчид нь KBS “Sponge” , “We Got Married 4” дээр ажилласан Sungjae-г сайн мэдэх хүмүүс байх юм байна.

За шинэ мэдээ оруулалгүй үнэхээр уджээ. Өнгөрсөн хугацаанд залуус маань хичнээн ч сайхан ажил хийцгээв. Энэ хариуцлагагүй байдлаас болж та бүхнээс уучлалт хүсмээр байна. Юутай ч одооноос эхлээд дахиж мэдээгээ завсардуулахгүй байхыг хичээх тул санал, зөвлөгөө, сэтгэгдлээ харамгүй хуваалцаж байгаарай @_@

One thought on “[TV Daily] Yook Sungjae “Nine Boy”-д хөвгүүнээс залуу болон хувирчээ.

  1. Jaki says:

    Zgr dee…naadam gd hvn bolgon l zawgv bgaa bh…zaw gargan medee medeelel orchuulga hj ogdogt mash ih bayarlalaaa…

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s