[140710] ‘Good Luck’ BEAST, “B2UTY нарын төлөө бид тайзыг эзэгнэдэг!” ярилцлага

2014071001865_0

Ойрд ингэж урт нийтлэл ярилцлага орчуулгаагүй юм байна шүү ^^…

~~~~~~

“Оппа нараа! Тайзан дээр сэтгэл амар, тайван байдалтай байгаарай.” хэмээн B2UTY нарын сэтгэлээ шингээн хэлсэн үгс нь дебют хийгээд 6 жилийн нүүр үзэх гэж яваа B2ST-д том нөлөө үзүүлсэн гэнэ.

“Тийм учраас л 6 дахь мини цомог дээрээ би тийм дуу бичсэн юм. (Yong Junhyung) Яг л анхных шигээ гадаадаас бүжиг дэглээч урьж авчраад л. Эмэгтэй фенүүдийнхээ сэтгэлийг хөдөлгөхийг хүссэн” (Kikwang ичингүйрсэн байдалтай инээв)

Жилийн дараа гаргасан 6 дахь мини цомог болон title дуу болох “Good Luck”-аараа дамжуулан фенүүддээ өөрсдийн асч яваа эрч хүчээ харуулахыг хүссэн B2ST, орон даярхи болон кабелийн сувгуудын хөгжмийн нэвтрүүлгүүдээс #1 байрын шагналыг авч, 3 долоо хоногийн турш цомог борлуулалтын чартуудыг тэргүүлж, өөрсдийн оргил дахь байр сууриа харуулж чадсан.

B2ST-н Солонгс дахь алдартай байдлыг Японд ч мөн адил харж болно. Удаан хугацааны турш уулзаагүй байсны дараа 15,000 фенүүдтэйгээ тэд hi-touch өдөрлөг хийсэн юм.

Ядарсан байдал огтхон ч ажиглагдалгүйгээр, ажлаа дуусгаад гэр гэртээ харилгүйгээр, тэд Cube Cafe-г зорьж, 6 дахь цомгийнхоо талаархи шулуун шудрага яриаг сэтгүүлчидтэй өрнүүлжээ.

“Одоо ч гэсэн дөнгөж гарч ирж байх үеийнхээ тэр сэтгэхүйгээр явж байгаа гэдгээ харуулахыг зорьдог. Fiction гарсны дараа бид иймэрхүү бүжиг дэглэлттэй дуу гаргаагүй болохоор санаа зовж л байлаа. Энэ удаад ямар нэг байдлаар фенүүддээ шинэ зүйл, өөр зүйл өгөхийг хүссэн. Бүжиг дэглэлт маань ч бидэнд бүжгийн дараалал нь шийдэгдээгүй байхад ч ямар ч амрах боломж олголгүй бэлтгэл хийхийг шаардаж байсан. Хөгжмийн нэвтрүүлгүүд дээр хийж байгаа бүжиг дэглэлтийн хувилбар нь анхны бүрэн хувилбараас 40%-г нь хасч багасгасан хувилбар юм шүү дээ.” (Yang Yoseob)

B2ST-н гол хоолойг хариуцдаг Yang Yoseob, ийм шахуу дэглэлттэй байхад амьдаар дуулж чадах болов уу хэмээн санаа зовж байсан гэнэ. Jang Hyunseung “Idol дуучдын бүжиг дэглэлт хурц байх хэрэгтэй. Өөр үгээр бол хэцүү байх хэрэгтэй гэсэн үг бөгөөд хэрэв нэг нь зөрөхгүй, алдахгүй хийж чадвал гоё шүү дээ.” гэсэн байна.

Компани нь үнэт цаасны бирж дээр жагсаалтанд нэр нь орох болсон талаар Yang Yoseob “Жагсаалтанд нэр нь орсноор яадаг ийдэг талаар мэдэх юм алга. Тэгж бодохын оронд фенүүд маань биднээс юу хүсч байгаа бол гэдэг илүү сонин байна” гэсэн юм. Үүн дээр Yoon Doojoon “Компани жагсаалтанд орж байгаа талаар биш өөрсдийгөө яаж авч явахдаа л санаа зовох хэрэгтэй биш гэж үү? Зүгээр л цомгийнхоо бэлтгэлд анхаарч ажиллацгаая” хэмээн ажилдаа зориулсан үнэнч сэтгэлээ харулав.

Idol хамтлагуудын 5 жилийн домын талаар B2ST-ийн гишүүд өөр өөр бодолтой байв. Өнөөдрийг хүртэл тэд том хэмжээний зөрчилдөөн байхгүйгээр явж ирсэн бөгөөд хэрхэн энэ байдлаа хадгалж байсан бэ хэмээн асуухад “Олонхийн саналыг дагах” гэж хариулсан юм. “Мэдээж бид цөөнхийнхөө саналыг хүндэтгэж үздэг ч олонхоо дагах нь илүү хялбар байдаг. Бүгд адилхан бодолтой байдаг учраас багийн ажиллагаа маань сайн болоход боломжтой байдал бий болсон байх.” (Yong Junhyung)

10432151_832678586783427_8352934680100764343_n

Тэднээс unit болон хамтлагаараа хийх үйл ажиллагааны талаар асуухад Yang Yoseob “Гайхмаар нь энэ тал дээр гишүүд маань бүгд адилхан бодолтой явдаг. “B2ST бүхлээрээ”. Ганцаарчилсан болон юнит үйл ажиллагаанаасаа илүү гишүүд маань бүгд хамт байх хамтлагынхаа үйл ажиллагааг эрхэмлэдэг. Хэрвээ энэ удаагийн үйл ажиллагааны дараа хүсэх зүйл гэвэл, тэр нь 10 сард дахин comeback хийвэл сайхан даа гэж бодож байна. Хэхэ!” гэж хариулсан юм.

Том ахмад уран бүтээлчид болох god comeback хийж байгаа нь тэдэнд аюултай/ тийм ч ашигтай биш байж болох ч макнаэ Son Dongwoon өөр бодолтой байлаа. Тэрээр “Гэрт маань ч гэсэн “Observation” цомог байгаа, би ч өөрөө адилхан фен нь шүү дээ. Сүүлийн үед хөгжмийн нэвтрүүлэгт орох гээд очихоор бид дандаа хамгийн ахмад нь болчихоод бид нарт урам дэм өгөх ахмад уран бүтээлчид байхгүй байсан. Тийм болоод ч тэр үү гунигтай байсан л даа. Аз болоход домог болсон ахмад уран бүтээлчид маань comeback хийж, тэднийг хараад “Бид ч бас тэдэн шиг болж чадна” хэмээн боддог. Хэцүү байдалд орсон гэхээсээ илүү харин ч аз жаргалтай байгаа” гэсэн юм.

Yang Yoseob-ийг эргэн тойрныхондоо үлгэр жишээ үзүүлдэг од хэмээн нэрлэхэд түүнд ямар байдаг талаар асуухад “Сонсоход мэдээж сайхан байдаг. Тийм үгс сонсоод өдөр тутмын амьдралдаа ч бас бодолтой, зөв замаар явах хэрэгтэй юм байна гэсэн бодол төрдөг. Гишүүд маань ч ямар нэг зүйл болоход бие биенээсээ сайшаалын үг харамлаад байдаггүй. Том асуудал тарьчихаагүй л бол үргэлж ‘сайн ажиллаллаа’ гэх зэргээр бие биенээ дэмжиж байдаг” хэмээн хариулав.

Бусад хамтлагуудаас ялгаатай нь 6 гишүүд ‘шулуун шударга байдал’ B2ST-г одоогийн энэ байранд авчирсан гэнэ. Тэд “Нэг гишүүнээ л онцлоод гаргаад байдаггүй тийм нөхөрсөг бусдыг татах байдал байдаг юм. Бид нар ам барьж чаддаггүй болохоор клипний зураг авалтан дээрээ ч өөрсдөө амьдаар дуулцгаадаг.” гэсэн ба Junhyung “Дуу бичиж байхдаа би ‘Аан, тэр энэ хэсэг дээрээ сайн ш дээ’ гэсэн бодол төрж, тэр мэдрэмж маань байнга араасаа ундарч байдаг. Ирээдүйд ч бас илүү сайхан зүйлс гарах болохоор хүлээж байгаарай гэж хэлмээр байна” гэв.

Ярилцлагынхаа төгсгөлд бид idol-уудын үерхэл, хайр дурлалын харилцааны талаар асуусан юм. Hyunseung “Хэрвээ үнэхээр баригдчихвал үнэнгээ илчлэх байсан ч тэгээгүй тохиолдолд олонд илчлэх шаардлага байхгүй гэж боддог” хэмээн өөрийнхөө бдлоос хуваалцав. Doojoon түүн дээр нь нэмэн “Хайр дурлалын тал дээрхи know-how? Бид нар тэр талаар сайн мэдэхгүй ээ” хэмээн ёжтойхон инээж суусан юм.

cr: eng Yongjunna; eng-Mon Uugan104Jun

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

4 thoughts on “[140710] ‘Good Luck’ BEAST, “B2UTY нарын төлөө бид тайзыг эзэгнэдэг!” ярилцлага

  1. jaki says:

    iimerhvv yariltslagiig n unshihaar vnheer ih uram oroh yumaa…bayarlalaa beast❤

  2. Ий Ханыл says:

    баярлалаа

  3. tseegii says:

    Goy yriltslaga bna gehdee gikwang yroosoo yriagui ym uu haramsaltai ym aa gikwangiin bodliig ch bas medeer bna

  4. yobe says:

    ahhh iimerhuu yriltslaga unshih goy shuu
    bayrlalaa

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s