“Бид залуу хэвээрээ байна” – Дебют хийгээд 6 жил болж буй B2ST-н түгшүүр, хувьсан өөрчлөлт болон ирээдүй [ярилцлага]

10432151_832678586783427_8352934680100764343_n

Ойрд ярилцага орчуулж тавиагүй юм байна… Good Luck-ийн үйл ажиллагаа эхлээд талдаа орж байх үеийн ярилцлага ^^

~~~~~~

Бид нар “Зөндөө удсан байна шүү”, “6 жил болчихсон байна” гэдэг үгсийг маш их сонсдог ч бид одоо ч гэсэн залуухан, цатгалан бус хэвээрээ л байна. B2ST хамтлаг сүүлийн үед эдгээр үгсийг ихээр сонсож байгаа гэнэ. “Дебют хийгээд 6 жил болж байгаа ахмад уран бүтээлч” гэсэн үгс.

Тэд 2009 оноос хойш ганц ч амралтгүй урагш тэмүүлсээр ирсэн. Энэ цаг хугацаа тэднийг тэргүүлэх хэмжээний одууд болгож, тэд ч B2ST болон өөрсдийн нэрээр тоолж барамгүй үйл явдлуудаар дамжуулан олны хайр хүндэтгэлийг хүлээж авсан. Хэдийгээр Idolуудын хувьд ид хөгжиж цэцэглэх цаг нь гэж хэлсэн ч, олон тооны idol-ууд төрөн гарахын хэрээр idol-уудын оршин тогтнох хугацаа буурсаар байдаг. Энэ ч утгаараа оргилд гарсан хамтлагуудаас асуух гол асуулт нь тэдний ирээдүйн зорилгын талаар байдаг юм. 5 дахь жилээ үзэж яваа B2ST-ээс ч бас бид ирээдүйнх нь ауусан. Гэтэл B2ST “Манай ирээдүй? Сайн мэдэхгүй л юм, одоо ч гэсэн бид өөрсдийгөө “гал цогтой дүрэлзэж яваа” гэж боддог. Яг л өмнөх шигээ B2ST бол ‘одоо цаг'” гэж хариулсан юм.

Бид нар Япон дахь фенүүдтэйгээ уулзаад дөнгөж ирээд байсан B2ST-тэй уулзсан юм. “Neoguri хар салхи хойшоо ирж яваа ч хүрч ирсэнд баярлалаа” хэмээн Yang Yoseob яриаг эхлүүллээ. Жүжиглэлт, мюзикал, хөгжөөнт нэвтрүүлэг, unit үйл ажиллагаа зэргийнхээ дараа B2ST 6 дахь мини цомогтойгоо эргэн ирж, үзэгчид сонсогчдоос тун сайн хариу авч, B2ST хэмээх нэрнийхээ үнэ цэнийг дахин нотлон харуулсан. Тэд хэзээд тайван дөлгөөн хийгээд хүндэтгэлтэй ярьцгаадаг. Жижигхээн “diss” тэмцээн хүртэл хийгээд амжсан. Тэд үг бүрээ ямар ч сул үг, нэмэлт хачиргүйгээр ярьсан юм.

– Та нар одоо үйл ажиллагааныхаа сүүлийн хагас руу явж байна шүү дээ. Ямар санагдаж байна?

Янз бүрийн нөхцөл байдлаас болоод бид нар жилийн дараа л шинэ цомгоо гаргасан болохоор фенүүдээсээ уучлалт гуймаар санагддаг юм. Энэ удаагийн цомгоо маш их бэлдсэн, хүч хөдөлмөрөө зарцуулсан хэмжээгээрээ сайхан хариу авч чадсандаа маш их талархаж байгаа. Яг одоо бол бүр 100% сэтгэл хангалуун байна гэж хэлж чадахгүй ч үнэхээр их бахархаж, сэтгэл өөдрөг байгаа. Фенүүдэд маань таалагдсанд баяртай байна. Бэлдэж тавьсан зүйлсээ бүгдийг нь яг таг гаргаж харуулж чадаагүй ч, өөрсдийнхөө хөдөлмөрийн үр шимийг амталж чадсан тийм нэгэн үйл ажиллагаа байсан юм болов уу гэж бодож байна.

– Hyunseung-аа, хөлний чинь бэртэл гайгүй болсон уу?

HS: 3 долоо хоногийн хугацаанд яг л нэг хэвэндээ л байна. Хэсэг хугацааны дараа бид нар тоглолтоо хийх болохоор хурдан эдгээхгүй бол болохгүй. Одоо ч гэсэн бүжиглэхэд жоохон хэцүү байгаа ч энэ удаад үнэхээр маш их бэлдэж, өөрсдөдөө байгаа бүхнээ гаргаж харуулцгаая гэж шийдсэн учраас гэмтлээ дотроо тэсээд л явж байна. Гипс зүүхгүй байгаа болохоор гайгүй болохгүй байгаа юм гэж байсан, тухгүй байсан ч зүүхээс өөр аргагүй л болж байх шиг байна лээ. Тэгээд яваад байвал жоохон байж байгаад зүгээр болчих байх гэж бодсон тийм биш байсан юм билээ.

– Энэ удаагийн үйл ажиллагааны хамгийн дурсамжтай зүйл нь юу байсан бэ?

YS: Бид ч шаргуу хөдөлмөрлөж, фенүүд маань бидэнд дэмжлэг үзүүлэхийн төлөө шаргуу ажиллах шиг болсон. Music Core, Inkigayo дээр анхны бүтэн оноонуудыг харж, тэрийг нь авсан хүмүүс нь бид нар байсан болохоор фенүүдийн маань өгсөн хамгийн шилдэг бөгөөд нэр хүндтэй цаг мөчүүд байсан гэж бодож байна. Тэр долоо хоног бусад долоо хоногоо бодвол арай илүү аз жаргалтай байсан юм шиг.

HS: Тайзан дээр гарахыг маш их үгүйлж байсан болохоор өөрийнхөө царайг ТВ-ээр харахдаа? Тайзан дээр байхдаа л би хамгийн ихээр хөгжилдөж чаддаг.

– Junhyung, гадаад орнуудад ч дуу зохиогчынхоо үүднээс нилээд танигдаж байгаа. Гадаадын уран бүтээлчидтэй хамтрах бодол бий юу?

JH: Тэр талаар сайн мэдэхгүй ч сонсож байсан юм байна. Яг үнэндээ би өөрийнхөө анхаарлыг B2ST-ээс өөр зүйл дээр төвлөрүүлэх бодолгүй байгаа. Тодорхой хэмжээнд цаг хугацаа өнгөрсний дараа бол бодож үзэж болох зүйл. Яг одоогоор бол бидэнд, надад хийх ёстой зүйл ч олон байна, тэд нар дээрээ илүү анхаарч ажиллахыг хүсч байна. Мэдээж гадаадад сэтгэл амар ажиллаж чаддаг бол сайхан ч гэсэн тэд нар дээрээ анхаарлаа хангалттай төвлөрүүлж чадахгүй байхад олигтой зүйл гараас гарахгүй л болов уу. Юутай ч юун түрүүнд B2ST дээрээ анхаарлаа төвлөрүүлэх бодолтой байна.

– Kim Wansun болоод өөр олон ахмад дуучид Yong Junhyung-н дуунуудаар үйл ажиллагаа явуулахад тэс өөр мэдрэмж төрсөн байхдаа

JH: Үнэхээр сонин. Удаан хугацааны турш үйл ажиллагаа явуулж ирсэн ахмад дуучид надаас дуу асууж ирнэ гэдэг нь өөрөө хачирхалтай зүйл шүү дээ. Телевизүүд дээр таарах үед мэнд солилцож, надад баярласан шүү гэж хэлэхэд үнэхэр талархамаар санагддаг. Kim Wansun уран бүтээлчтэй ажиллаж байх үед ч тэр, хамтарч ажиллаач гэж дуудахад талархаж бас их хачирхалтай санагдаж байсан.

– Хамтлагынхаа цомгийг продюсерлэж гаргадаг гишүүнийхээ хувьд энэ удаагийнхаа цомогт хэр сэтгэл хангалуун байна?

JH: Энэ цомгоо бэлдэж байхдаа бид нар хоорондоо маш их ярилцаж, зөвлөлдөж байсан. Өдийг хүртэл гаргасан цомгууд дотроос хамгийн удаан бодож тунгааж гаргасан цомог болсон юм шиг санагдаж байна. Тэр үүднээсээ ажиллахад илүү амар байсан байх. Би ганцаараа хийсэн биш гишүүд маань санаа оноогоо хэлж, ярилцангаа хийж байсан болохоор тэр л дээ. Яг л бидний бодож байснаар гарч, бидний төсөөлж байсан зураглал яг л тэр чигээрээ зурагдсан. Бусад гишүүдээс маань сонсвол илүү ойлгомжтой байж магадгүй ч миний хувьд лав энэ удаагийн үйл ажиллагаандаа тун сэтгэл хангалуун байгаа.

– Энэ удаагийн цомог гаргах хүртэлхи товлосон ажилгүй байсан үеүүддээ хоорондоо юуны тухай ярилцдаг байсан бэ?

JH: Shadow болон тэрний өмнөх дуунуудын тайзан дээрхи үзүүлбэр илүү амар талдаа байсан. Тийм ч хэцүү байгаагүй. Дебют хийсэн эхэн үедээ хүчтэй төрхийг харуулахыг оролддог байсан ч нэг мэдсэн тэр нь бага багаар алга болоод байх шиг санагдсан л даа. Тэгээд л бид “Амьсгаа авах боломжгүй болтлоо бүжиглэсэн үзүүлбэр гаргацгаая” гэж ярилцсан. Тэгээд л зураглал маань нүдний өмнө зурайгаад л ирсэн дээ. ‘Аан ийм чиглэлд явах хэрэгтэй юм байна’ гээд л бодоцгоож эхэлсэн. Тэгж ярилцаж эхэлснээр санаанууд нэг нэгээрээ ар араасаа цуварч эхэлсэн дээ.

– “Эрч хүч маань алга болоод байх шиг” гэж бодоход хүргэсэн тодорхой шалтгаан бий юу?

JH: Ямартай ч гишүүн бүрийн ганцаарчилсан ажлууд гарч ирснээр бүгд хамтдаа цугларч хийх үйл ажиллагаа ч юм уу хамт сууж ярилцах цаг ч багассан л даа. Бэлтгэлүүд ч нилээд давчуу болж, хангалттай бэлтгэл хийж чадахгүй үе ч байдаг байсан. Яг тодорхой өгөгдсөн цагт л багтааж бэлтгэл хийх шаардлагатай болчихоор бодож байсан хэмжээндээ хүртэл бэлтгэл хийх боломжгүй болчихож байгаа юм. Тэр ч үүднээсээ хэцүү зүйлүүд ч байдаг байсан. Энэ удаа ганцаарчилсан ажлуудаа аль болох хасаж, хамтдаа бэлтгэл хийх цагаа нилээд уртасгасан.

– Ганцаарчилсан ажлууд гараад ирэхээр гишүүдийн хоорондын харилцаанд ямар нэг байдлаар гонсойж, хөндийрөх зүйл байдаг уу?

DJ: Тийм зүйл байхгүй ээ. Бие биенээ харахгүй байх нь заримдаа сайн байдаг ч ганцаараа ажиллахаар ганцаардаж, уйдах үе ч байдаг. Гэхдээ удаан нөхөрлөсөн найзууд болохоор хэсэг хугацааны дараа уулзсан ч сайхан санагддаг юм. Гэхдээ бас байнга олон уулзаад байвал бас нэг тиймэрхүү. Хачин нөхдүүд шүү дээ (инээв)

– Гишүүн болгон л ганцаарчилсан үйл ажиллагаа нилээдгүй явуулсан шүү дээ, тэр дотроос төсөөлж байснаас өөр дүр төрхтэй байсан гишүүн бий юу?

KK: Hyunseung, Junhyung 2-ийг сонирхолгүй гэж боддог хүмүүс олон байдаг юм шиг байдаг ч энэ удаагийн оролцож байгаа реалити нэвтрүүлэг дээр энэ 2 маань нилээд идэвхитэй оролцож байгаа. Тэр ч утгаараа илүү бодитой мэт гарч байгаа байх.
YS: Нэг юм асууж байхад нөгөө юмаар нь хариулж байх юм (инээв)
JH: Бие биенийгээ сайн мэддэг болохоор нэгнийхээ шинэ дүр төрхийг олж харна гэж байдаггүй дээ
DJ: Одоо л бид нар танигдаагүй зүйлсээ харах үе рүүгээ орж байгаа юм биш байгаа гэж бодож байна. ‘Ийм төрх ч бас байсан байх нь ээ’ гэж хүмүүс хэлэхээр. Бид нар хоорондоо бол бие биенээ сайн мэдэх болохоор угаасаа л ийм хүн дээ л гэж бодоцгоох байх.

– Энэ удаагийн бүжиг дэглэлт чинь нилээд чадал сорьсон гэж сонссон, хүчээ хадгалах тал дээр ч юмуу амаргүй байсан байхдаа

DJ: Өвдөг маань гэмтчихсэн байсан болохоор бэлтгэл хийж байхдаа нөгөө хэддээ баахан үглэж гомдоллосон.
YS & JH: Ёстой зөндөө их үглэсэн шүү. Дотроо хадгалж байсан үгнүүдээ бүгдийг нь гадагш нь гаргасан байх (инээв)
HS: Бэлтгэл хийж байхдаа (Doojoonie) үнэхээр их өвдөж байх шиг харагдсан. Бүжиг дэглэлтээ илүү хоцорч сурдаг хүн болохоор илүү хэцүү байсан байх.

– Тэгсэн ч гэсэн Yoon Doojoon хөлбөмбөг тоглохдоо тун сайн шүү дээ.

DJ: Хөлбөмбөг тоглож байхдаа өөрийгөө удирдаж болдог юм. Бүжиг дэглэлт гэдэг чинь урьдчилаад хийх хөдөлгөөнүүд маань шийдчихсэн байдаг шүү дээ (инээв)
YS: Удирдаж чаддаг аа? Ярина гэж нээрээ
HS: Би бол бүжиглэж байхдаа өөрийгөө удирдаж чаддаг.
DJ: Бүжиглэж байхдаа удирдаж чаддагаа? Би лав чаддаггүй юм. Өвчин намдаагч уугаад л хөлбөмбөгөө тоглосон. Өвдөөд байна гээд тоглохгүй байж чадахгүй шүү дээ. Hodong ахаас айсандаа хамаг чадлаараа л тоглосон. Хүмүүс боломж олгоод, асуугаад ирж байхад нь хамаг хүчээ дайчлах хэрэгтэй шүү дээ. (инээв)

– Цомгоо продюсерлэж байхдаа эрэмбэ дараалал болоод дүр төрхөө хэрхэн тодорхойлж байв?

JH: Нилээд олон удаа хэлж байгаа ч, компаниас маань “Junhyung-аа, энэ удаа чи продюсерлээд үз” гэж хэзээ ч даатгаж өгдөггүй. (инээв). Өөр газраас ч гэсэн бас адилхан тийм үгс сонсдог. Дуу бичлэгээ ч үргэлж тэр маягаараа л хийж ирсэн дээ. Дуу бэлэн болвол тухай тухайн үед нь компани дээр авчирч сонсгоод, болно гэвэл бичлэгэнд орж, тэр дуунууд дотроосоо сонгох маягаар. Энэ цомогт зориулж бичсэн дуу дахиад хэд хэд байсан ч одоо компьютер дотроо сайтар эмхэлээд хадгалчихсан байгаа.

– “Good Luck” нилээдгүй сайн хариу авсан шүү дээ, энэ талаар таамаглаж байсан уу?

YS: Мэдрэмж үү? Аан, Dream Concert-н үеэр автобус ажиллахад (сурталчилгааны автобус). “Shadow”-н үеэр тийм ч сайн байж чадаагүй дээ гэж хэлмээр ч юм уу? Яг шударгаар шууд хэлвэл компаны зүгээс хийсэн сурталчилгаа хангалттай биш байсан гэж боддог юм. Тэгсэн Dream Concert-н үеэр сурталчилгааны автобус гаргасан нь хүмүүсийн анхаарлыг татах шиг болсон. Нээрээ ингээд автобус гаргаад ирсэн ‘Муугүй мэдрэмж төрж байх чинь’ гэж бодогдсон шүү.
JH: Фенүүд маань “Гэнэт яасан сүрхий сурталчилгаа хийгээд байна”, “Аймар санагдчихлаа” гэж хүртэл ярьцгааж байсан. (инээв)

– “Дуучид дууныхаа нэрийг дагаж явдаг” гэж хэлдэг шүү дээ. Good Luck ч бас тийм бодолтойгоор бичигдсэн үү?

JH: Тиймээ. Тэгж л бодож байсан (инээв). Бүх дуун дээрээ тийм байдлаар ажилладаггүй ч Good Luck дээр яг л тэгж ажилласан. Тэр үгийг эхлээд олж аваад араас нь тааруулж, нэгтгэсэн юм л даа. Гишүүддээ сонсгохынхоо өмнө ч “Нэр шигээ байж чадвал гоё доо” гэж их бодож байсан. Тийм далд увидас энэ тэртэй хүн биш ч гэсэн дууныхаа нэрэнд нилээд бодлоготой, болгоомжтой ханддаг хүн. “No More” дээр нилээд бодлогоширсон шүү (инээв).

– Гишүүн болгон өөрийн гэсэн сүсэг/ домтой болов уу мэдмээр санагдлаа

JH: Yoseob тод өнгийн дотуур өмд өмсдөг.
YS: Чухал тоглолтуудад оролцохынхоо өмнө би тод дотуур өмд өмсдөг. Орой унтахынхаа өмнө ямрыг өмсөхөө сонгож шийдчихээд унтдаг юм. Фенүүд маань ч надад тийм дотуур өмднүүд их бэлэглэдэг. Сүсэг, дом гэдэг байнга л хар бараан тал руу байна гэсэн зүйл байхгүй шүү дээ. Энгийн өдөр тутмын амьдралд маань ч намайг илүү сэтгэл тайван болгоход тусалдаг. Тийм тод дотуур өмд надад сэтгэл санааны тайван тогтуун байдал өгч чаддаг юм шиг байгаа юм (инээв). Ёстой нэг есөн шидийн юм ярьж байнаа.
JH: Би бол өглөө хулууны шүүс уухгүй гарчихвал тэр өдрийн байдал нэг л онцгүй байдаг. Уухаа мартаад гарсан өдрүүд нэг л сонин байдаг юмаа.
DJ: “Хамаг юм нэг л болж өгөхгүй байх чинь” гэж бодсон өдөр чинь хулууны шүүсээ уухаа мартсан өдөр байдаг биз дээ?
JH: Тийм. Тэгээд бас нам тайван байдлаар амьдрах? Comeback болохын өмнө гадагшаа гаралгүй, даруухан шиг байдаг. Хэн нэгэн нь цухалдаад байвал “Аз үргээлээ” гэж хэлж болиулдаг, тэр тусмаа Doojoon-г хэт түгшээд л, санаа амар байхгүй байх үед нь тэгж хэлж болиулдаг (инээв). Үр нөлөө үзүүлээд байх шиг л байдаг шүү. Энэ ярилцлага нийтлэгдсэний дараа өөр хамтлагууд ч бас энэ аргыг хэрэглэж магадгүй л юм.

– Энэ удаагийн цомог дээрээ үнэхээр тэс өөр бодол, сэтгэлгээтэйгээр ажилласан бололтой

HS: Өмнөх “Shadow” цомог дээр бид компаний зүгээс болон өөрсдийнхөө зүгээс өөрсдөдөө тавьж байсан хэмжээндээ хүртэл ажиллаж чадаагүй юм шиг санагддаг. Хүмүүс аюултай, асуудалтай зүйлтэй нүүр тулж, мэдэрвэл юу асуудалтай байгааг хайж, түүнийгээ шийдвэрлэх гэж оролдож эхэлдэг юм шиг байгаа юм. Өмнөх цомгоороо бид хүмүүсийн тавьсан тэр хэмжээнд хүртэл байж чадаагүй нь үнэн шүү дээ. Энэ удаад ч бас өмнөхтэй адилхан байдалтай тулвал чадварлаг, царайлаг залуу дуучид олноор гарч байгаа үед “Бид ч асуудалд оржээ” гэж бодох байсан. Дэндүү илэн далангүй хэлчихэв үү?

– Фенүүдтэйгээ нилээд ойр дотно байдаг юм шиг санагдсан

DJ: Нээх тусгай үйл явдал, шалтгаан гэх зүйлгүй зүгээр л тэдэнд баярлаж явдаг. Хийж чадах хүртэл бүх зүйлсээ хийж өгцгөөе гэсэн сэтгэлээр явцгаадаг даа. Хичээнгүйлэн ажиллах хэрэгтэй.
DW: Фенүүд ч тэр, дуучид ч тэр бүгд л адилхан. Хоорондын харилцаа, доторхи зүйлээ илэрхийлж гаргаж байхгүй бол болохгүй. Илэрхийлэх хэрэгтэй биз дээ, ‘Хайрт ах нар минь?’
YS: Хайрт ах нар гэж хэлсэн үү, сая? (инээв)

– Асуудалд оролгүй олон жил явж ирсэн нууц бий юу?

YS: Удаан явж ирэх гэдэг үг… Мэдэхгүй юм даа. Fly to the Sky, g.o.d гээд удаан хугацаанд явж ирсэн ахмад уран бүтээлчид маань уран бүтээлээ хийгээд явж байгааг харахаар “Бид ч хажууд нь жоохон” байна даа гэж бодогддог юм. 6 жил гэдэг богинохон санагддаг. Удаан явж ирэх гэдэг үг хэрэглэхэд жоохон тийм ч гэсэн асуудалгүй явж ирсэн маань сайхан зүйл шүү. Сайхан сэтгэлтэй 6 залуу нэг дор цуглацгаажээ гэж бодвол баярлах болно (инээв).
DJ: Тун азтай хэрэг шүү.
YS: Асуудал тариад явдаг нэг тийм хүн авч оруулж ирээгүй юм шиг санагддаг. Нээх нууц арга энэ тэр гэхээсээ илүү хүн болгон л сайхан сэтгэлтэй, төлөв дээрээс нь хоорондоо сайн тохирдог. Тиймдээ ч аз жаргалтай байдаг юм шүү дээ (инээв). Санаа зовмоор болчихлоо.

– Үйл ажиллагаагаа явуулж байхдаа аюултай, асуудалтай байдал мэдэрч байсан уу?

JH: Аюултай зүйл мэдрэх гэхээсээ илүү дебют хийгээд 6 жил болж байгаа хүмүүс гэсэн үгсийг их сонсдог. Бид одоо ч гэсэн залуухан, хүсэл эрмэлзэл дүүрэн, эрч хүчтэй хэвээрээ байгаа ч хүмүүсийнхээр бол нилээд хэсэг хугацаанд байцгаачихсан хүмүүс гэсэн хэсэгт харьяалагдаад байх шиг байгаа юм (инээв). Тэгээд л бид нар “Бид ч бас энэ хэмжээнд бүжиглэж чадна ш дээ” гэдгээ харуулахыг хүссэн. Одоо дебют хийж байгаа хамтлагууд бид нараас 4, 5 насаар дүү ч гэсэн эрч хүч маань адилхан л юм шүү дээ.
KK: Чи тийм биш юм шигээ
JH: Тиймээ, би тийм биш ч гишүүд маань адилхан л байгаа (инээв). Тэрийг харуулахыг хүссэн юм.

– Ганцаарчилсан уран бүтээл дунд Kikwang “The Laws of the Jungle”-д явна гэсэн байсан ч далайн хоолны харшилтай гэсэн, зүгээр юм уу?

KK: Тэрнээс болоод баахан л зүйл яригдаж байсан. Нэвтрүүлэгт оролцох санал ирэхэд оролцох эсэх дээрээ нилээд эргэлзсэн. Миний харшил нилээд хүнд талдаа юм л даа.
DJ: Энэ хүүхэд сам хорхой ямар амттайг ч мэдэхгүй гэдэг байсан.
KK: Нээрээ мэддэггүй байсан. Харшилынхаа эмийг хажуудаа тавьж байгаад нэг удаа идэж үзсэн, хүн болгон харилцан адилгүй болохоор нэг тэвчээд гарвал болдог гэж байсан л даа. Тэрнээс хойш бага багаар хоолнууд идэж үзсэн. Бүр бодосноос илүү тийм аймар ноцтой бол биш болсон. Гэхдээ эхлээд болгосон байх ёстой (инээв).
YS: Фенүүд маань нилээд санаа зовж байсан ч тэгж их санаа зовохгүй байж болох байх. Саяхан Kikwang далайн хоолны буурцагтай шөл идэж үзсэн зүгээр байсан шүү.
KK: Ямар ч янз бүр болсон юмгүй бүгдийг нь идсэн (инээв). Өмнө шөл уух төдийд л уруул маань хөөчихдөг байсан. Одоо хамаагүй дээр болсон.

– B2ST-ийн ирээдүйг төсөөлөн дүрсэлвэл?

DJ: Ихэнх гишүүд маань 25 наснаас дээшээ болсон болохоор зураг авалтын талбай энэ тэр рүү явбал бүгд л үнэхээр залуухан, жоохон байдаг (шинэ уран бүтээлчид). Ахмад уран бүтээлчид ч тэгж их байхгүй. “6 жил болж байгаа хамтлаг” гэдэг мэдрэмжийг мэдрэхийн хувьд мэдэрч байгаа ч бид бүгд маш хүсэл эрмэлзэл дүүрэн байгаа. Ойрын хэдэн жилдээ хүсэл эрмэлзлээр дүүрэн хэвээрээ л байх болов уу. B2ST гэсэн хамтлагаараа удаан хугацаанд хамт байгаасай гэж хүсч байна.

– Son Dongwoon, цаг хугацаа хичнээн өнгөрсөн ч хамгийн бага нь хэвээрээ л байна шүү дээ, хэцүү биш үү?

KK & DJ: Бид нарт илүү хэцүү байдаг ш дээ (инээв).
KK: 6 жил болчихсон тодорхой хэмжээнд тийм зүйл мэдрэгддэг л юм. Dongwoon-ий хувьд тэр нь aegyo. Бид нар хоорондоо дотно байдаг болохоор тоглоом шоглоом их л хийдэг. Тэгж байхдаа бүгд ядарснаа мартаад л хөгжилдөж авдаг даа.
YS: Dongwoon хэлэхийг хүссэн зүйлсээ бүгдийг нь хэлдэг. Дуу хөгжмийн тал дээр ч тэр, тайзан дээрхи үзүүлбэрийн хувьд ч тэр санаа оноогоо их хэлдэг шүү.
DJ: Тийм шүү, ‘Энэ дуу онц биш юмаа’ гэж хамгийн их хэлдэг хүн ш дээ.
JH: Эсрэгээрээ тэр байдалдаа тавгүйрхэж, хамгийн бага гэдэгтээ хүмүүсийн санаа оноог их анхаараад байвал уур амьсгал онцгүй болох юм шиг санагддаг. Dongwoon бид нартай сайн тохирч таардаг болохоор хамтлаг тэр чигтээ сайн байж чаддаг байх.

– B2ST өдийг хүртэл үйл ажиллагаануудаа амжилттай сайн туулж давж чаддагын нууц нь?

YS: Инээд? Бид нарын хошин шогийн мэдрэмж хүртэл хоорондоо таардаг, ер нь л нээх онцгой ялгарах зүйлгүй хоорондоо адилхан залуус нэг дор цугласан юм шиг. Ард үлдэж хоцорсон ч бүгд л яг адилхан хүмүүс цугласан юм шиг гэх үү дээ?
JH: Хэн ард хоцордог гэж?
YS: Чи (инээв). Үнэхээр цайлган хүмүүс. Өөрсдийгөө яг л байгаагаар нь илэрхийлж, эргүүлээд байгаагаар нь хүлээж авдаг гэсэн утгаар.
DJ: Бид нар одоо илүү илэн далангүй болж, хөгжилдөцгөөе гэсэн бодол маань илүү хүчтэй болсон. Юу ч хийж байсан түүнээсээ хөгжилтэй, сайхан зүйлийг мэдрэх хэрэгтэй гэсэн бодол тэргүүн ээлжинд тавигдаж, өөрсдийн дуртай зүйлээ мэргэжил, ажлаа болгон хийж байгаа үед тийм ч хэцүү биш шүү дээ. Олон хүмүүсийн хайр хүндэтгэл хүлээсэн зүйл учраас хийж байгаа хүмүүс нь өөрсдөө хийж байгаа зүйлээсээ баяр хөөр мэдэрч чадахгүй бол утгагүй болно. Энэ бүхнийг мэдэж, санаж явдаг нь нууц биш нууц юм болов уу.

– Эцэст нь хэлэхийг хүссэн зүйл?

JH: Бид одоо ч залуухан, өлсгөлөн хэвээрээ байгаа шүү. Аймар удаан хугацаанд байчихсан тийм хамтлаг гэж битгий харж байгаарай гэж хүсмээр байна. (инээв)
DW: Үйл ажиллагаа маань талдаа орж байгаа ч эрч хүчээ алдалгүй, шаргуу ажилладаг B2ST байх болноо. Харж, хүлээж байгаарай.

cr: TV Daily

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

2 thoughts on ““Бид залуу хэвээрээ байна” – Дебют хийгээд 6 жил болж буй B2ST-н түгшүүр, хувьсан өөрчлөлт болон ирээдүй [ярилцлага]

  1. tuul says:

    Yoseob neeree yum yrij bgal ard n zwal neg yum heleed bhii :))

    Bayrlaa amjilt ^^

  2. nana says:

    adminaa bayrllaa mundg shvv… Woaaa Yoseob nree heheh dugai bn gj bkuyu shvv… hehe

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s