B2ST-н 5 жилийн ойд зориулан B2STAR-с зарлаж буй бяцхан тэмцээн

단체_01

Сайн байцгаана уу! Админ Ууганаа байна. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе! ^^

Энэ удаад ямар сонинтой ирсэн бэ гэхээр удахгүй болох гэж байгаа B2ST-нхээ 5 жилийн ойд зориулан ямар нэгэн зүйл хиймээр санагдсан тул энэхүү жижигхээн тэмцээн зарлахаар шийдсэн юм.

Тэмцээн маань 2 төрлөөр явагдах болно. Та бүхэн аль нэг төрөлд эсвэл 2 төрөлд аль алинд нь оролцож болно. Ингээд дэлгэрэнгүй танилцуулгаа хийе ^^

1. Fan art of B2ST буюу B2ST-г хэн сайн зурах вэ?

Агуулга: Нэрэн дээрээ бичсэн байгаачилан B2ST болон гишүүд улмаар тэдэнтэй холбоотой зүйлсийг зурж, зургаар илэрхийлнэ. Нэг хүн дээд тал нь 2 зураг ирүүлэх боломжтой.

Хугацаа: 2014 оны 10 сарын 9-ний өдөр хүртэл хүлээн авах болно

Хэрхэн оролцох вэ: Зурсан зургаа file байдлаар b2star0822@gmail.com хаяг руу илгээнэ. Явуулсан зургийг хүлээн аваад блогын facebook дэх хуудсанд тусгай цомог гарган байршуулах болно.

Шүүх арга: Ирүүлсэн зургуудыг facebook хуудсандаа оруулж тавих бөгөөд эцсийн дүнг зохион байгуулагчийн зүгээс дүгнэж гаргах болно.

2. B2ST-г хэн сайн мэдэх вэ?

Агуулга: Зохион байгуулагчийн зүгээс бэлдсэн 3 асуулт, даалгаврыг биелүүлж, хариултыг блогын mail хаяг руу илгээнэ. (Асуултын өгөгдлийг энэ постын сүүл хэсгээс үзээрэй)

Хугацаа: 2014 оны 10 сарын 4-ний өдөр хүртэл хүлээж авна.

Хэрхэн оролцох вэ: Хариултуудаа бүгдийг нь хариулж дууссан гэж үзвэл блогын b2star0822@gmail.com гэсэн хаяг руу илгээнэ.

Шүүх арга: Асуултанд хамгийн сайн бөгөөд хамгийн зөв хариулсан хүнийг сонгож гаргаж ирнэ. Хариултыг 10 сарын 5-ны өдөр нээлттэй зарлах бөгөөд оролцсон хүмүүс хариугаа тулгаж харах боломжтой. Хэрвээ нэгээс дээш хүн оноо тэнцсэн тохиолдолд тэдгээр хүмүүсийн дунд нэмэлт тэмцээн зохион байгуулах болно.

~~~~~~~

Шагнал: 2 тэмцээнд оролцсон хүмүүс дундаас тус тус 1 ялагч гарч ирэх бөгөөд B2ST-н 5 жилийн ойн өдөр болох 10 сарын 16-ны өдөр зохион байгуулагчийн зүгээс бяцхан хэмжээний гарын бэлэг гардуулах болно. (Хаана, хэрхэн уулзаж олгох талаар дараа мэдэгдэх болно)

Та бүхнийг идэвхитэй оролцоно гэдэгт найдаж байна.

Асууж тодруулах зүйл байвал энэхүү пост дээр коммент бичих, mail-ээр асуух, facebook-ээр холбогдох гээд холбогдож л болж байвал ямар ч аргаар байсан хамаагүй холбогдож асууж болно ^^

~~~~~~~

2-р тэмцээн буюу B2ST-г хэн сайн мэдэх вэ? тэмцээний асуултууд

1) Өгөгдсөн хүснэгт дотроос үг олж, тухайн үг B2ST-тэй ямар хамааралтай болохыг тайлбарлаж бичих (Хэдэн үг хаана, ямар байрлалтай байсныг хариу задлахад хэлэх болно)

Screen Shot 2014-09-10 at 2.14.01 AM

(Томоор харах бол энд дарна уу)

2) Дор өгөгдсөн тоонууд ямар утгатай болохыг тайлбарлаж бичих

– 091016
– 100325
– 32
– 111230
– 101212

3) Доорхи асуултуудад хариулна уу

– Doojoon-ий оролцож байсан анхны нэвтрүүлгийн нэр?
– Hyunseung-н соло stage нэр болох JS-ийн утга?
– Junhyung-н анхны соло дууны нэр?
– Yoseob нийт хэдэн мюзикалд тоглосон бэ? Нэрлэнэ үү
– Kikwang-н зохиосон ямар дуу анх албан ёсоор ямар цомогт багтан гарч байсан бэ?
– Dongwoon ямар спортоор хичээллдэг байсан бэ? Ямар амжилт үзүүлж байсан бэ?

~~~~~~~

Бүгдэд нь амжилт хүсье ^^

Good Luck ^^

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

6 thoughts on “B2ST-н 5 жилийн ойд зориулан B2STAR-с зарлаж буй бяцхан тэмцээн

  1. kikwang says:

    goodluck yostoi goe temtseen bn admin thanks

  2. энэ хүснэгтэд ойролцоогоор хэдэн үг байгааг хэлж өгч болох уу

  3. slayr lovedujun says:

    wow zurgiin temtseend ni opoltsono oo zaawal

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s