Dongwoon-ий фен кафедаа ирүүлсэн зурвас “Төрсөн өдөр”

5th

Залуус маань 5 жилийн ойгоо тохиолдуулан зурвас үлдээснийг орчуулан хүргэж байна. Эхнийх нь Dongwoon-ийх ^^

~~~~~~

Нилээд удаж байж энд ирлээ шүү, тиймээ?
Цомгийн бэлтгэл ажил, өөр бусад юм, энэ тэрийг хийгээд завгүй л явна.
Дөнгөж түрүүхэн гэртээ ирээд, усанд орчихоод компьютер дээрээ сууж байгаа юм.

Юун түрүүнд элдэв асуудалгүй 5 жилийн турш хамт явж ирсэн B2ST болоод B2UTY нартаа маш их талархаж байна. Хүчтэй давалгаалсан далай гэхээс илүү намуухан дөлгөөн нуур шиг хамтлаг байх юмсан гэж хүсч байна. Яг үнэндээ мундаг ахмад уран бүтээлчдийн хажууд 5 жил гэдэг тийм ч урт хугацаа биш ч өдөр бүр сайхан хором мөч байж, сайхан дурсамжаар дүүрэн байсан болохоор үргэлж тийм байдаг ч дахин нэг удаа талархасан мэдрэмж минь төрөх шиг болно.

Цагаан хувцас өмсөөд 5 жилийн өмнөх энэ өдөр хамаг сэтгэлээ чангалан Bad Girl-г дуулж байхад ирээдүй ч бүрхэг, тодорхойгүй, дахин бүтэлгүйтэхийг ч үгүйсгэхээргүй (бүх л хамтлаг ийм айдасыг тээдэг байх) байсан бидэнд одоо 264779 минутын (илүү их болох байх) нандин амьдрал бий болжээ.

Ингэж олон хүний хайрыг хүлээдэг байж яагаад одоо ч гэсэн бэлтгэлээ тэгж их хийдэг юм бэ гэж асуудаг хүмүүс хааяа байдаг л юм. Тэр үед нь одоо өмнөхөөсөө ч илүү олон хүн дууг маань сонсож, үзэж, сонирхдог учраас тэр гэж хариулдаг. Зөвхөн бэлтгэл хийх учир шалтгаан ч биш, дуу дуулах эрч хүчийг өгөгчид нь та бүхэн юм шүү. Удаан хугацааны дараа… Иймэрхүү юм бичих нь санаа зовмоор юм шиг санагдаж байгаа ч дараа нь хэзээ энэ сэтгэлээ илэрхийлж, энэ үгсийг хэлэх билээ хэмээн бодоод үргэлжлүүлэн цааш нь бичиж сууна…

Comeback маань болоход тийм ч их хугацаагүй үлдээгүй болоод тэрүү сэтгэл их тогтворгүй байгаа юм шиг байгаа ч дахин эрч хүчээ нөхөөд энэ удаагийн цомог дээрээ ч бас хичээнгүйлэн ажиллах болно.
Өөрийнхөө асуудлыг бусад руу халдаахаа больё гэсэн бодолтой явж байгаа юм.
Юу юунаас илүү энэ удаагийн цомгоороо ч олон сайхан дурсамжуудыг бий болгох юмсан гэж хүсч байна.
Учир утгатай цомогтойгоо, учир утга бүхий хүмүүстэйгээ хамт, учир утгатай дурсамжуудыг олноор нь бүтээх болтугай гэж хүсээд сайхан амарцгаагаарай.

Хайртай шүү.

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

One thought on “Dongwoon-ий фен кафедаа ирүүлсэн зурвас “Төрсөн өдөр”

  1. Амараа says:

    Нулимс урсах нээ үнэхээр ийм гоё сэтгэлтэй байх гэж❤ Woonie

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s