[141020] Starcast: Till 12:30… BEAST MV зураг авалт [мэдээ + нетизен сэтгэгдэл]

150421798_60

B2UTY нарт зориулсан тусгай бонус! Бид “12:30”-н зохиогч болох Yong Junhyung-с биечлэн тайлбар авсан юм.

А: 12:30 хэрхэн бүтсэн бэ?
JH: Нэг өдөр би зочны өрөөндөө сууж байгаад гэнэт л цаг руугаа харсан юм. Тэгсэн цаг маань эвдэрчихсэн, минутын зүү нь нэг л газраа чаг чаг гээд л байж байлаа. Тэр мөчид л толгойд минь орж ирсэн. Цагын зүү болон минутын зүүг дурлалт хосуудтай зүйрлэх нь сонирхолтой байх болов уу гэж бодсон.

А: Дуу бичихэд хэдий хэр хугацаа шаардагддаг вэ?
JH: Яг үнэндээ дуу бичихэд хэдэн өдрөөс илүү хугацаа ороод байдаггүй. Гэхдээ санаагаа олоход удаан хугацаа хэрэгтэй болдог. Good Luck-н үйл ажиллагаа явж байх үеэс л бодож эхлээд, сар шахуу бодсоны эцэст нэг юм дуун дээрээ ажиллаж эхэлсэн. Гол дуугаа сонгоход бодож байснаас бага хугацаа орсон болохоор үлдсэн дуунууд дээрээ ажиллахад илүү хялбар байсан.

А: Гишүүд чинь хэрхэн хүлээж авч байв?
JH: Dongwoon-г л хамгийн сайн санаж байна. Dongwoon сонсчихоод л “Ахаа, хамаг шар үс босчихлоо” гэж хэлж байсан. Манай гишүүд миний бичсэн дуу болохоор л автоматаар дуртай байгаад байдаг тийм нөхдүүд биш л дээ. Гэхдээ энэ дуун дээр бол тэд маш сайхан хүлээж авсан. Бахархамаар, бардмаар сэтгэл төрж байсан шүү.

А: Бусад гишүүд чинь ч энэ цомогт өөрсдийн хувь нэмрийг их оруулсан уу?
JH: Би дуугаа бичиж, гишүүд маань хувь нэмрээ оруулсан. Миний бичсэн дууг сонсоод тэд дутагдалтай байгаа талуудыг нь хэлж зөвлөдөг. Тэрнийх нь дараа тэр хэсгүүд дээр нь ажиллаж засаж янзалдаг даа.

А: Энэ үйл ажиллагааныхаа хүрээнд хүсэж хүлээж байгаа зүйл байгаа юу?
JH: Дуучин хүний хувьд шагнал гэдэг сайхан зүйл байдаг хэдий ч, би продьюсерийнхээ хувиар шагнал авахыг хүсдэг. Idol-ууд дотроос тэр шагналыг авсан хүн одоогоор байхгүй байгаа. Урагшаа улам илүү тэмүүлэн ажиллаж, тэр шагналыг авахын төлөө зүтгэнээ.

Нетизен сэтгэгдэл:

#1 [+2074, -79] Сонирхолтой нь idol-ууд дотроос би B2ST-г л ганц үзэн яддаггүй. Дуунд нь дуртай болохоор тэр юм болов уу. Би эрэгтэй л дээ ккк

#2 [+2004, -71] Би өөр хамтлагын фен хэдий ч тэдний дуунууд нь олныг хамарч, таашаалд нь нийцэж чаддаг дээрээс нь тэдний фенүүд нь үнэхээр гайхалтай. 5 жилийн хугацаа өнгөрөхөд ер нь бол нэр хүндээ алдаж эхлэх тал руугаа хандах, эсвэл цуу яриа, хэл аманд орооцолдож эхэлдэг ч B2ST тийм биш, тэд нарын хоорондын хамтын ажиллагаа нь гайхалтай. Илүү удаан хугацаанд үйл ажиллагаагаа явуулж, цэргийн албаа хамт хаагаад хурдан эргэж ирээрэй. Shinhwa шиг урт удаан оршин байгаасай гэж хүсье ㅠㅠ

#3 [+1492, -48] Энэ удаагийн шинэ цомог, Time… Миний сонирхолд маш их таарч байгаа шүү ★ B2ST, хамтдаа урагшилцгаая♥♥

#4 [+1465, 46] Хэдий үргэлж л ингэж боддог ч, тэр уур амьсгал. нөхцөл байдал, MV
нь хэрхэн гарсан байгаа, бичлэгээр илэрхийлсэн санааны хүчин чадал, энэ бүгд үнэхээр тоглоом биш байсан… Найруулагч нь үнэхээр бүхнээ зориулсан байх

#5 [+1365, -49] Хэдий би зүгээр нэг хүн ч гэлээ (фен биш), дуу нь таалагдсан шүү. Одоо байгаа шигээ л урагш яваарай~

#6 [+1188, -20] 5 дахь жил рүүгээ ирж байгаа хамтлагууд ихэвчлэн аюултай болж ирдэг байтал B2ST 5 жилийн ойн цомгоо гаргаж байдаг ккккккк

#7 [+1032, -25] Өнөөдөр ажил руугаа явж байгаад, Melon руу орж хэдэн дуу сонсохдоо энэ дууг гарсан байгааг нь хараад сонсохоор шийдээд “Хөөх, энэ чинь юу вэ” л гэмээр болсон… Зогсолтгүй сонссон шүү кк. Бусад дууг нь сонсоогүй ч 12:30 нь хамгийн дээр байсан болохоор л сонссон юм. Аялгуу, дууны үг нь үнэхээр гайхалтай, сайхан дуу болсон байна лээ.

#8 [+942, -17] Энэ хүмүүсийн хэмжээ хязгаар гэж юу юм бэ. үнэхээр гоё дуу байсан

#9 [+807, -18] Энэ удаа ч бас амжилтанд хүрцгээе B2ST, урт удаан хамтдаа шүү!!!!!

#10 [+752, -16] Yoon Doojoon-ий царай үнэхээр дотно шүү…♡

cr: yongjunna

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

2 thoughts on “[141020] Starcast: Till 12:30… BEAST MV зураг авалт [мэдээ + нетизен сэтгэгдэл]

  1. halika says:

    мэдээж нэг хамтлаг гээд бүх зохиосон дуу нь таалагдах албагүй, алдааг нь хэлж, засаж засварлаж байж л шилдэг дуу гарна. Junhyung минь хэзээ нэг өдөр продьюсерийнхээ хувиар шагнал авна гэдэгт итгэдэг шүү. Бас нетизен нар ч манай залуусыг дандаа л сайлж ярьдагт нь дуртай

  2. beasf t-ara says:

    Залуусаара үнэхээр их бахархаж байна шүү үнэндээ манай залуус үнэхээр их фэнтэй ямар ч антифэн байхгүй ямар хүн тэднийг шилдэг биш гэж хэлхийн гарсан дуу болгон дээгүүр жагсдаг тэд үнэхээр төгс гайхамшигтай 6 залуу би тэдэнд үнэхээр их хайртай beast үргэлж хамтдаа явцгааая

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s