[141022] “Тэд өмнөх B2ST биш болсон” [мэдээ+сэтгэгдэл]

BzttU-bCMAAiqKv

Алдарт B2ST хамтлаг уянгын, хэмнэлтэй дуу болоод цомгийнхоо худалдаагаар үргэлж өндөр оноо авч, байр сууриа дээшлүүлж байдаг.

Энэ удаагийнх B2ST-ийн хувьд энэ жилийн 2 дахь comeback ч гэлээ, тэд цахим хувилбараар болон цомгийн борлуулалтаараа өөрсдийн байр суурь, хүч чадлаа харуулж чадлаа. Хүснэгтэлсэн үзүүлэлтээс харахад B2ST нийт 10 чартын #1 байрыг эзэлсэн бөгөөд өдөр тутмын чартад ч мөн #1 байр эзэлсэн байна. Цахим борлуулалт сайтай хамтлагуудад ч бүх өдөр тутмын чартад #1 байр эзэлнэ гэдэг хялбар зүйл биш. Үүгээрээ ч B2ST нэг ёсондоо цахим борлуултынхаа чадварыг харуулж байгаа биз.

Мөн цомогт багтсан бусад дуунууд нь ч багагүй анхаарлын төвд байгаа юм. Time цомогт багтсан ихэнх дуунууд нь Melon болон бусад томоохон хөгжмийн чартуудад дээгүүр байранд явсан.

Түүнчлэн бороотой өдөр ирэх бүрт тэдэнд зомби мэт гарч ирдэг нэгэн дуу байдаг. Сүүлийн үед борооших хандлага их байгаа бөгөөд 2011 онд гарч байсан “On Rainy Days” дуу нь хөгжмийн хуудсуудад эргэн дээш гарч ирдэг юм.

Дээрээс нь тэдний цомгийн борлуулалт ч хүчтэй. Time цомог гарах үед борлуулалтууд нь тэднийг Hanteo чартын #1 байрыг авахад хүргэсэн. Худалдан авалтын тоо үнэхээр гайхалтай байсан бөгөөд эхний багц захиалгын тоо 100,000 цомогт хүрсэн байна. Томоохон уран бүтээлчийн өндөр түвшин.

B2ST-н бусдын анхаарлыг татаж байдаг бас нэг зүйл нь тэд гадны дуу зохиогчидоос дуугаа авч, нийтийн трендийг дагадаггүйд байдаг бөгөөд өөрсдийн гаргасан дуугаараа олонд танигдан сайшаагдаж байгаа нь худал биш юм. Yong Junhyung, Kim Taejoo нарын Good Life баг, B2ST-н дуунуудыг хариуцан ажиладдаг билээ.

Сэтгэгдлүүд:

#1 [+123, -2] 6 гишүүн бүгд өөр өөрсдийн онцгой хоолойтой, тиймдээ ч үнэхээр гоё ^^

#2 [+113, -1] Юу юунаас илүү тэдний ах дүүс шиг дотно байдал, төрөлхийн халуун дотно уур амьсгал бол B2ST-н давуу тал бөгөөд өөр хэн ч дуурайж чадахааргүй давуу чанар нь. Дууны хувьд ч сайн дуулж, жүжиглэхийн хувьд ч сайн жүжиглэж, хөгжөөнт нэвтрүүлэгт ч сайн ажиллаж, тэдний хийж чадахгүй зүйл гэж байхгүй, сэтгэл татам залуус. Аа тийм, хийж чадахгүй нэг юм байгаа юм байна, Асуудалд орох, тэр нь B2ST-н ганц чаддаггүй зүйл, энэ тал дээрээ ямар ч авьяас байхгүй~^^. B2ST, үүрд шүү~!!

#3 [+111, -3] Тэд “Томоохон уран бүтээлчийн өндөр түвшин” биш. Тэд бол гайхалтай.

#4 [+87, -1] Чадвар, авьяастай л бол, эцэст нь хүлээн зөвшөөрөгдөх л болно~ B2ST, урагшаа!!!!

#5 [+87, -1] кк BEAST~^^♡ хайртай шүү, үргэлж дэмжих болноо

cr: yongjunna

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

2 thoughts on “[141022] “Тэд өмнөх B2ST биш болсон” [мэдээ+сэтгэгдэл]

  1. halika says:

    2дохь сэт нь яг үнэн шүү

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s