[Ярилцлага] B2ST @ JUNON October

0b7g2udn_vghcnwfraxnduffmemm-1 (1)

Энэ жилийн хамгийн дурсамжтай үйл явдал: Аялан тоглолт ба анхны амралт

Doojoon: 2014 онд Японд болсон зүйлсээс гэвэл, хавар хийсэн аялан тоглолт, 6 сард болсон фен уулзалт юмуу даа. Японы энд тэнд суугаа фенүүдтэйгээ уулзах боломжийг олгож, тэр чинээгээрээ хичнээн олон хүнээс хайр, дэмжлэг авч байгаа вэ гэдгээ мэдрэх шиг болсон. Фен уулзалт маань хөлбөмбөгийн дэлхийн аваргын үеэр болсон, арын ажилчидтайгаа тэнд хамтдаа явж байх гоё байсан шүү.
Dongwoon: Хаашаа ч явж очсон, тэр газарт фенүүд маань байж байдаг нь гайхмаар зүйл биш гэж үү? Зун ээлжит цомгоо амжилттай гаргаж, ганцаарчилсан үйл ажиллагаанууд ч гарч ирсэн. Тун сайхан жил болж өнгөрлөө гэж бодож байна.
Junhyung: Тийм шүү, дээрээс нь нэг том мэдээ нь бид дебютээсээ хойш анх удаа урт хугацааны амралт авсан!
Kikwang: Нээрээ тийм! Би Бангкок, Паттаяа явж, тэнд байхад Солонгос, Японтой харьцуулахад хүмүүс намайг таних нь бага болохоор гудамжаар чөлөөтэй гэгч нь алхаж байлаа. Юу хүссэнээ идэж, чөлөөтэй кафе руу орж гарч, жирийн амьдралын үнэ цэнийг мэдрэх шиг болсон. Бусад хүмүүс үүнийг мэдрэхгүй байж болох ч аз жаргал гэдэг тэр л байсан байх.
Dongwoon: Doojoon ах, Junhyung ах, Junhyung ахын найз Taejoo ах бид 4 Хавай явсан. Хавай яг л дэлхий дээрхи диваажин л гэсэн үг! Дебютээс хойшхи анхны хувийн амралт байсан болоод ч тэр үү, бүх зүйл үнэхээр сайхан байсан. Усанд шумбаж, давалгаан дээр тавцантай явж, шарсан мах идээд л. Энүүхэндээ гэхэд тавцантай сэлэлт дээр би хамгийн сайн нь байсан шүү!
Junhyung: Нээрээ юу? (инээв) Гэхдээ Хавай-д хаашаа ч явсан харагдах орчин нь бүгд гайхалтай, амьдралдаа хэзээ ч мартахааргүй нэг дурсамж болох байх.
Yoseob: Та нар сайхан юмаа, сайхан юм… Би мюзикалын бэлтгэлтэй байсан болохоор хаашаа ч явж чадаагүй…
Бүгд: Тийш дээ~ Ёстой харамсмаар!!
Hyunseung: Би ч гэсэн Сөүлд байсан. Гэхдээ найз нартайгаа уулзаж, амттай зүйл авч идээд л. Тийм ч гоц гойд зүйл байгаагүй ч цагийг сайхан өнгөрөөсөн.
Yoseob: Нээрээ, одоо ингээд бодсон чинь, Хавай явсан хэд надад юу ч авчирч өгөөгүй юм байна ш дээ
Doojoon: Үгүй ээ, нээрээ шүү, юм авах гэж ийш тийшээ баахан явсан ч, бүгд л Солонгосоос авч болох юмнууд байсан юмаа (инээв)
Kikwang: Би Тайланд-д байхдаа авахуулсан зурагнуудаа бүгдийг нь явуулсан байхаа. Тэр гоё зурагнуудыг та нарыг ч бас хараасай гэж хүссэн юм.
Hyunseung: Аан, нөгөө хөлөө усанд дүрчихсэн байсан зураг уу?
Doojoon: Тэр чинь би ш дээ!
Yoseob: Аа тийм үү? Явуулсан бүх л зургуд чинь хоорондоо адилхан л санагдаад байсан даа (инээв)

0b7g2udn_vghcb3vwlutrd0rud00

11 сард эхлэх аялан тоглолт дээр маань ирээд биднийг олж хараад дурлаасай гэж хүсч байна

Junhyung: “How about You?” дуугаараа хосуудын бие биедээ дурлах, хайр сэтгэлд хөтлөгдөж буй тэр сэтгэл хөдлөлийг илэрхийлэхийг зорьсон бол “One Day” дуу нь салалтын дараахь түүхийг өгүүлэх болно. Хэрэв хүмүүс эдгээр дуунуудыг холбож сонсож чадвал, нэгэн хайрын түүхийг өгүүлж байгаа юм. One Day бол миний анх удаа бичсэн тэр төрлийн уянгын дуу байсан, тийм дээ ч нилээд сонирхолтой байсан, гарсан үр дүнд нь ч сэтгэл хангалуун байгаа шүү.
Dongwoon: Бид 11/20-ны Айчи дахь тоглолтоос эхлүүлээд, 29-30-нд Кобэ, 12/5-нд Ёкохама, 18-нд эргээд Фүкүока-д тоглолтоо хийх болно. Өөрсдийн оригинал Япон дуунууд болоод бусад шинэ дуунуудаа ч дуулахаар бэлдэж байгаа.
Kikwang: Мөн дараагийн дараа жил, бидний мөрөөдөж байсан Tokyo Dome! Илүү том мөрөөдөл гэвэл Dome аялан тоглолт, үүнийгээ биелүүлэхийн төлөө хамаг чадлаараа ажиллах болно.
Junhyung: Тиймээс эхлээд, одоо хийх аялан тоглолтыг маань үзээд та бүхэн бидэнд дурлаж, дуртай болох хэрэгтэй. Юутай ч энд хүргээд, Алоха~♪
Бүгд: Хавай үгээр өндөрлүүлж байгаа юм уу (инээв)

0b7g2udn_vghcbzbzvxngyuxkdjq

Цомог дээрээ ажиллаж буй завгүй нэг өдөр
B2ST-н шинэ цомог гарахаас өмнө, шинэ дуунууд дээрээ ажиллах шаардлагатай болдог тул өөрийгөө нэг ёсондоо бичлэгийнхээ студиод түгжчихдэг. Өдрийн хоолны цагийн үеэр сэрж, 2 цагийн үед студио руугаа явж, тэндээ өөрийгөө 12 цаг шахуу түгжиж суудаг. Дуу хамт зохиодог найз маань байдаг юм, нэг ангийн маань найз байсан, дуугаа бичиж байхдаа хэрэгтэй хэрэггүй баахан зүйлсийн талаар ярина шүү дээ (инээв). Би дууныхаа үгийг ихэвчлэн гараараа бичдэг. Компьютер ч юм уу, утсан дээрээ бичсэнээс илүү төрөх мэдрэмж нь өөр байдаг. Дуу бичихэд амар өдөр байдаг бол амаргүй өдөр ч бас бий. Тийм өдрүүдээр ширээнийхээ ард хичнээн ч цаг суусан юунд ч хүрдэггүй, тэр үед нь гарч хэдэн юм уухаар явдаг даа (инээв).

0b7g2udn_vghcm0x6vtz6dzv1otg

Солонгост шинэ дууны үйл ажиллагаа явагдаж байх үед
Солонгост хэд хэдэн телевизүүд байдаг болохоор дуу гаргасныхаа дараа тэр телевизүүдээр гардаг. Амьдаар шууд явдаг ч тодорхой хэсэг нь урьдчилсан бичлэгэнд орсон байх нь бас бий. Телевизийн нэвтрүүлэгтэй үед бол өглөө 5:30-д босч, 7 цагт телевизүүд рүү явна. Эхлээд бэлтгэл хийж, араас нь будалт хийлгэж, хувцасаа сольж өмсөөд, дараа нь бичлэгэнд орно. Өдрийн хоолоо идэж, бичлэгэнд орох цаг юм уу шууд орох нэвтрүүлээ хүлээж байхдаа байнгын л бэлэн байдалд хүлээж сууна даа (инээв). Тэр үеэрээ унтах юм уу, дуу сонсоно. Тэгээд дууссаных нь дараа гарын үсэг зураг үйл ажиллагаа руугаа явна даа. Ингэснээр телевизээр гарснаас өөр төрхөө харуулах боломжтой болдог нь сайхан байдаг. Тэгээд оройн хоолоо идээд, бэлтгэлийн өрөө рүү явж, нэвтрүүлэгт орсон байдлаа үзэж, хянана. Юун дээр засаж сайжруулах хэрэгтэй байна гэдгээ хараад, тэр хэсэг дээрээ нэмж бэлтгэл хийдэг.

0b7g2udn_vghcd0nhbkruq2jwwek

Олон ангит киноны зураг авалттай үеийн нэг өдөр
Гол дүр авсан анхны драма болох “Let’s Eat”-н үеэр би хамгийн завгүй байсан. Хамгийн эрт босож, ажилдаа орсон маань үүрийн 4 цаг (инээв). Үсчин орж үсээ янзлуулж, будалт хийлгэж, улмаар зураг авалтын талбай руу явна. Найруулагчтайгаа уулзалт хийж, бэлтгэл хийснийхээ дараа, гадаа байгаа зураг авалтын талбайд зураг авалтаа эхэлнэ. Өдрийн хоолны цагийн үеэр дуусгаад, энгийн байдлаар хооллоод, дотор талбай руу явна. Орой 8 цаг орчим болтол зураг авалтаа хийгээд, оройн хоолоо идэж, нэг бол гадаа шөнөжингөө зураг авалтаа үргэлжлүүлж, нэг бол дотор зураг авалтаа үргэлжлүүлнэ. Тэгээд л шөнө 2 цагийн үед гэр рүүгээ зүглэж, 3 цаг болж байхад унтана. Солонгосын ихэнхи драманууд ийм бадлаар хийгддэг болохоор эцэст нь бидний хүч чадлыг сорих шалгалт болж хувирдаг (инээв).

0b7g2udn_vghcbfbqdwvgy0pkrlk

Хэвийн амралтын өдөр
Өглөө 6 гэж босоод, гарч алхана. Өглөөний хоолоо идсэнийхээ дараа, гэртээ төгөлдөр хуураа тоглож дасгал хийнэ. Сүүлийн үед Howl’s Moving Castle-н Merry Go Round of Life-г сурч байгаа. Мөн Япон хэл сурч, ээжийнхээ хийсэн өдрийн хоолоо идсэнийхээ дараа бэлтгэлийн өрөө рүү явж, дуулалтан дээрээ бэлтгэл хийнэ. Амралтын өдөр байсан ч гэсэн дуулалтан дээрээ бэлтгэл хийхгүй л бол санаа амар байж чаддаггүй юм. Тэгээд цаг гарвал биеийн тамираар хичээллэнэ. Мэдээ уншиж, дарс уун, кино үзэх ч бас дажгүй шүү. Ийм байдлаар өнгөрөөж болох ийм сайхан амралтын өдөр гэж байгаагүй болохоор, ийм байдлаар өнгөрөөвөл сайхан байх болов уу гэж бодож байна (инээв)

0b7g2udn_vghcveu5qjvksfnrtda

Япон фен өдөрлөгтэй өдөр
7 сард фенүүдтэйгээ гар цохих өдөрлөг хийсэн өдөр маань юм. Өдрийн цайгаа уучихаад, үсээ янзлуулж, будалт хийлгэнэ, олон гишүүнтэй болохоор 2 цаг зарцуулдаг шүү (инээв). Тэгээд зогсох дарааллаа сугалаа сугалж шийднэ. Цомог болоод аялан тоглолтынхоо тухай ярилцаж, өдрийн хоолоо идчихээд, өдөрлөг болон тэр үеэр гарах бичлэгүүдийг үзэж хянана. Ингээд өдөрлөг маань эхлэнэ дээ. 15,000 хүнтэй гар цохилцож, мөр маань хэдий өвдсөн ч, фенүүдтэйгээ уулзаад хүч ордог. Фенүүдэд маань энэ хэдхэн хором бүх амьдралаараа нандигнаж явах дурсамж нь болж болох болохоор өөрсдийнхөө хамгийн сайхан инээмсэглэлээ үзүүлэхийг хичээдэг!

download

Зорро мюзикалын бэлтгэлтэй байх өдрөөр
Зорро-н гол дүрүүдэд зориулсан бэлтгэл гэж байдаг, сүүлийн үед тэгдэг болчихсон юм. Өглөө 8 цагт босдгоороо босоод, нүд маань өөрөө нээгдчихдэг юм, тэгээд юмнуудаа бэлдэж аваад бэлтгэл рүүгээ менежерийнхээ машинд суугаад явна. Зам түгжрээтэй байвал 1 цаг орчим зарцуулж байж очдог. 10 цагаас эхлээд туялзуур сэлэмний бэлтгэлдээ орно. Дараа нь өглөө, өдрийн хоолоо хамтад нь иднэ. Дуусгаад, өдрөөс өдөрт өөр байдаг ч, нэг бол бүжгийн бэлтгэл нэг бол жүжгийн бэлтгэлд явна. Тэгээд оройн хоолоо идээд, эргэж бэлтгэлдээ орж, 10 цагийн үед дуусна даа. Гэртээ хариад гэртээ байдаг хэрэгслүүд дээрээ дасгал хийж, худалдаж авсан 2 сэлмээрээ бэлтгэлээ нэмж хийнэ. Дуулах байсан ч тэр, сэлэм байсан ч тэр, сая удаа бэлтгэл хийж байж л сэтгэл ханамж бүхий үр дүнгээ олж авна шүү дээ.

0b7g2udn_vghctnhcoxfjzgf5ale

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s