“#1 дуучин” B2ST, Оны шилдгийн шагнал л байхгүй байна гэж үү?

Screen Shot 2014-11-10 at 11.34.16 PM

[The Fact сурвалжлагч Park Sooyoung] Тийм ч хэрээс хэтэрсэн хүсэл, шунал биш ээ. Яадаг бол хэмээн найдаж суусан ч 2%-н сэтгэл гонсойлгосон үр дүн гарч ирсэн юм. Зөвхөн энэ онд багтаж 2 удаа comeback хийж, завгүй өдөр хоногийг өнгөрөөж байсан эрэгтэй хамтлаг B2ST-н тухай яриа юм.

B2ST өнгөрсөн 6 сард шинэ дуу болох “Good Luck” -aa гаргаж хөгжмийн нэвтрүүлгүүдээс #1 шагналуудыг нь авсан. Үүнийхээ дараагаар тоглолтоо хийж, тоглолтон дээрээ гишүүд “Намар дахин уулзацгаая” хэмээн зарлаж гэнэтийн comeback хийх болсноо амлав. Ингээд 10 сард фенүүддээ зориулан “12:30” дуутайгаа эргэн ирж, өөрсдийн чадлаа дахин нотлон харуулсан.

B2ST тус 2 дуугаараа олж авсан шагнал нь нийт 19. Good Luck дуугаараа 11 шагналыг авч, нэмэлт үйл ажиллагаа болсон 12:30 дуугаараа 8 шагналыг тус тус өөрийн болгож чадсан. Taeyang, SanExRaina, MC Mong, Geko, Epik High гэх мэт хүчтэй өрсөлдөгч нараа хол хаясан үзүүлэлт юм.

Тиймдээ ч саяхан болж өнгөрсөн “2014 Melon Music Awards”, “2014 MAMA” шагнал гардуулах ёслолууд илүү харамсалтай санагдаж байгаа хэрэг. B2ST ‘Melon Music Awards’ дээрээс “Оны шилдэг 10” шагнал болон Нетизенгүүдийн дундах санал асуулгын шагналыг авсан хэдий ч “Оны шилдэг”-үүдийн шагналыг god, IU, Taeyang нар хүртсэн. “MAMA” дээр бүр ч эсрэг үр дүн гарсан.

Далайн нөгөө захад байх Америк ч B2ST-г сонирхож байгаа гэнэ. Billboard нь 9-ний өдөр “B2ST энэ жилийн шагнал гардуулах ёслолоос томоохон ялалт байгуулах магадлалтай” хэмээж “2014 онд 5 жилийнхээ ойг үзэж байгаа B2ST-н өсөлт гайхшруулмаар байсан. Үйл ажиллагаагаа идэвхитэй явуулж буй Kpop уран бүтээлч нарын дотроос хамгийн тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа” хэмээн сайшааж байсан юм.

Хэдий “Энэ жилийн шагнал гардуулах ёслол дээр том ялалт байгуулах байх” гэсэн магадлал нь тодорхой биш үлдсэн ч “Оны шилдэг уран бүтээлчээр сонгогдсон ч маргах зүйл байхгүй” хэмээн дахин B2ST-г магтан сайшаасан байна. 19 удаагийн #1 шагнал авсан нь гайхмаар үр дүн байсан биш гэж үү.

Одоо ганц л хөгжмийн шагнал гардуулах ёслол үлдсэн. MBC, KBS нар нь шагнал гардуулах ёслолгүйгээр оны сүүлийн баярын арга хэмжээгээ хийхээр мэдэгдсэн бол SBS ганцаараа энэ жил шагнал гардуулах ёслол хийхээр болсон. Одоогоор ямар төрөлд нэр дэвшүүлэн, шагнал гардуулах нь тодорхойгүй байгаа ч олон төрлийн номинациуд гарах болов уу хэмээн үзэж байгаа юм.

Энэхүү өдөрлөг дээрээс ч B2ST хэрэв Оны шилдгийн шагналыг авч чадалгүй өнгөрвөл энэ жил үнэхээр хачирхалтай жил болон хувирах биз. B2ST энэ жилийн төгсгөлийг хэрхэн хийхийг ирэх 21 өдөр харцгаая.

cr: The Fact; kor-mon Uugan104Jun

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

8 thoughts on ““#1 дуучин” B2ST, Оны шилдгийн шагнал л байхгүй байна гэж үү?

  1. okno says:

    unenshd! arai shudraga bus 2 comeback amjilttai hiiged mash olon shagnal avj onii shildegiig bol hangalttai avhaar bsn

  2. halikadae says:

    mama бүүр арай л хөгийн болсон анхнаасаа нэр дэвшсэн хамтлагуудыг харахад beast ялах нь тодорхой байсан гэтэл эксо тэд энэ жил ганцхан эргэн ирэлт, ядаж байхад тэр нь нээх гоё биш бас 2 гишүүн нь хамтлагаасаа гарсан, үерхэл гээл маш олон шүүмжлэл авсан байхад beast маань яаж ажилласан билээ дээ

  3. Ёоо бүүр бодохоор гомдоод байгаа байхгүй юу яаж ийм юм байж болдог юм бэ

  4. lovexo says:

    Yoo buur uur hurch uhehnee yah argagui ene jil shildeg ni BEAST bsn tiim bhd ter exo yu we ene exo tiim sain ajilaagu uuniig bugd medne tiim bhd ystoi booj uhehnee mama arai denduu shudarga bus bolson haraad bhd ihenh shagnal BEAST iinh bsn durgui hurch bna odoo BEAST shildeguudiin shagnal awahgu bol bi end uheh bha

  5. navchaa says:

    ndad ng l hubildaan ybadsan gj bodoj bn aa

  6. otgoo says:

    arai l denduuu ym aaaa mama ugasa exo ntr hiisen ym yu ch bq baij yasn gj shagnal avdag bn

  7. otgoo says:

    ingej amjilttai bhad yu ch bq mama ugasa huivaldantai

  8. yobe says:

    tiishdeee uhsen ter IU edr ch gehshig gomdmoor bsan

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s