[B2ST] 01/03-ны албан ёсны 4 дэх фен уулзалт дээрээс

B6bvUl3CMAApm5f

B2ST маань шинэ оны анхны ажлынхаа гарааг хийж, 4 дэх удаагийн албан ёсны Солонгос дахь фен уулзалтаа хийгээд байна.

Энэхүү фен уулзалт нь компани болон тухайн компаний дотоод шагнал гардуулах ёслол дээрхи үйл явдлыг харуулсан сэдэвтэй байсан бололтой байна лээ. Мөн тэд энэ өдөр удахгүй болох Yoseob-ийн төрсөн өдрийг ч бас урьдчилаад тэмдэглээд амжсан.

Ингээд тухайн фен уулзалтын талаархи тэмдэглэлийн орчуулга болон бичлэгүүдээс оруулья ^^

~~~~~~

B2ST хамтлаг фенүүддээ “Хүлээж байснаас нь ч илүү гайхалтай дууг сонсгодог” гэж ярьдаг.

B2ST нь 3-ны үдээс хойш Сөүл-ийн Жамшил зааланд 4 дэх удаагийн албан ёсны фен уулзалтаа “B2ST & B2UTY, New Year’s Party” нэртэйгээр зохион байгуулж, фен уулзалтын сэтгэгдэл болоод шинэ оны мэндчилгээгээ уламжилсан.

Энэ өдөр Doojoon “Сайн байцгаана уу. Ахлагч Yoon Doojoon байна. Жижигхэн компани байхаасаа эхлүүлээд өнөөдрийн энэ олон фенүүд цугларсан өдрүүдээ санахын хажуугаар олон сайхан дурсамжийг бий болгоцгооё” хэмээн өөрийн бодлоо хуваалцав.

Үргэлжлүүлээд Junhyung “Энэ жилийн хамгийн эхний арга хэмжээн дээр маань ийм олон хүмүүс цугларч, хамт байгаадаа үнэхээр их талархаж байна. Бодож байгаагаас чинь илүү, илүү гоё, сайн дуу олныг сонсгохыг хүсч байна” гэсэн юм.

Мөн Yoseob “Үнэхээр их эрч хүчийг мэдэрч байна, хэд хоногын дараа төрсөн өдөр маань болох ч, өнөөдөр төрсөн өдрөө угтан энэ их эрч хүч, хүндэтгэлийг авч байгаадаа маш их жаргалтай байна ” гэсэн бол Kikwang “2015 онд ч бас олон хүмүүстэй хамт сайхан газруудаар үйл ажиллагаагаа хийх биз. Бид ч бас B2UTY нартаа хөгжилтэй, жаргалтай зүйлсийг олноор хийж өгөхийг хүсч байна” хэмээн хэлсэн байна.

Dongwoon “Энэ жилийн эхний үйл ажиллагаан дээрээ фенүүдтэйгээ хамт байгаадаа маш их баяртай байна. Энэ их эрч хүчийг аваад 2015 ондоо ч бас сайн сайхан зүйлсээр дүүрэн байгаасай гэж хүсч байна” хэмээн фенүүддээ мэнд хүргэж байсан.

Мөн хамтлагын гишүүд нь Yoseob-д хандаж “Хүндэлж явдаг, үнэхээр чухал нэгэн гишүүн” гэж хэлсэн юм. Ингээд B2ST 5-ны өдөр болох Yoseob-н төрсөн өдрийг урьдчилан тэмдэглэсэн. Dongwoon “Миний хувьд үнэхээр чухал хүн, хүндэлж явдаг дуучин маань. Yoseob ахын дууг сонсоод маш их сэтгэл хөдөлж, тэр талаар нь их суралцдаг. Энэ сайхан хоолойгоо цаашдаа ч бас хамгаалж яваасай, цаашдаа ч бас олон сайхан дуу сонсгоорой гэж хэлмээр байна” гэсэн юм.

Kikwang ч бас “Би чамайг дагуулан ирж, хамтдаа B2ST-д орсон. 10 жил маань 20 жил болж, 30 жил болж, 40 жил болтлоо чамтдаа чиний төрсөн өдрийг хийхийг хүсч байна. Хайртай шүү” гэв.

Түүнчлэн Hyunseung “Бид нар болоод чи бид ийм олон хүмүүсийн өмнө баяраа тэмдэглэж байгаа нь үнэхээр аз жаргалтай хэрэг. Өнөөдөр ч бас мундаг байгаа шигээ, цаг хугацаа хичнээн өнгөрсөн ч мундаг дуучин хэвээрээ байгаасай гэж хүсч байна” хэмээн төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Гишүүдийнхээ мэндчилгээг сонссон Yoseob “Найз нараасаа ийм сайхан үгсийг сонссон нь анхны удаа юм шиг санагдаж байна. Хэзээд сэтгэл дотроо тодхон мэдэрч, үгээр хэлэхгүй байсан ч мэдэж байдаг ч гэсэн ингээд шууд сонссон чинь сэтгэл хөдөлж бас санаа зовмоор болж байна. Энэ олон хүний хайр хүндэтгэлийг хүлээсэн энэ жаргалтай зүйлийг дебют хийсэн өдрөөсөө хойш өдөр бүр мэдэрсээр ирсэн. Эцэг эхдээ, фенүүддээ, хамтлагийн гишүүддээ талархаж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан.

B2ST нь өндөрсөн 2011 онд B2UTY нэртэй фен клубээ нээснээ тохиолдуулан 1 дэх удаагийн фен уулзалтаа хийж, улмаар жил бүр өргөн хэмжээний фен уулзалтаа зохион байгуулан, фенүүддээ талархсан сэтгэлээ уламжилсаар иржээ.

Тухайлан энэ жилийн фен уулзалт нь өнгөрсөн 2013 оны 11 сард болсон 3 дахь фен уулзалтаас 1 жил 2 сарын дараа болж байгаа бөгөөд Misaeng драмагаас сэдэвлэсэн 6000 хүн цуглуулсан үйл ажиллагаа болсон байна.

“B2UTY ахлах ажилчид” нэрийн дор өнгөрсөн жилийн B2STн ажлын үр дүн, амжилт бүтээлийг үнэлж, шилдэг ажилтан шагнал гардуулан, спортын тэмцээн зохион байгуулж, жижиг хэмжээний тоглолт гээд олон янзын агуулгатайгаар болж өнгөрсөн.

~~~~~~

Ингээд фен уулзалт дээрхи хэд хэдэн бичлэгүүдээс тавья ^^

12:30

Good Luck

Shadow

Beautiful Night

How to Love + Drive

Өгзөгөөрөө нэрээ бичсэн нь

Yoseob-н төрсөн өдрийг тэмдэглэсэн нь

Зурагнуудыг facebook дэх хуудсандаа орууллаа… Одоохондоо зурагнууд дутуу байгаа, нэмж зурагнуудаа оруулаад байх болохоор facebook хуудаснаас маань үзэх боломжтой шүү ^^

Зураг үзэх

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s