BtoB “Бид энэ жил #1 байр авах ёстой” [ярилцлага]

B5EOfcsCMAEhEnK

Сүүлийн үед логтоо ч олигтой зав гаргаж чадсангүй, дээрээс нь BtoB-ийн мэдээг сүүлд хийснээс хойш ч бас хэр удаж байгаа юм. Ингээд тэднийхээ өгсөн ярилцлагыг удаж байгаа ч гэсэн оруулахаар шийдлээ ^^

~~~~~~~

BtoB хамтлаг “Beep Beep”, “You’re so Fly”, “The Winter’s Tale” гээд бусад жилүүдээсээ илүү завгүй жилийг үдэж өнгөрөөгөөд байна. Цомгоо өөрсдөө зохиож, анхны бие даасан тоглолтоо хийсэн гээд 3 жилийг нилээдгүй утга учиртайгаар өнгөрөөсөн.

1 сарын 23-ны өдөр бид KBS Music Bank-н хүлээлгийн өрөөнд сүүлийн тайзны үзүүлбэрээ хийх гэж байсан BtoB-тэй уулзсан бөгөөд тэд ч сэтгэл хөдлөл дүүрэн байсан нь харагдаж байлаа.

Seo Eunkwang “Өвлийн улиралд цомгоо гаргаснаар бид энэ өвлийг маш их аз жаргалтайгаар өнгөрөөсөн. Сүүлийн үзүүлбэр маань ойртож байгаад гунигтай санагдахын хажуугаар дараагийн цомогтойгоо хурдан эргэж ирэх хүсэл төрөх шиг болж байна. Энэ удаа бид өөрсдөө title дуун дээрээ ажилласан болоод ч тэр үү BtoB-ийн өнгө төрх тодорхойлогдчихсон юм шиг санагдаж байгаа. Дараагийн цомгийг маань шимтэн хүлээж байгаарай” гэсэн юм.

Үүн дээр нь Yook Sungjae “Энэ удаагийн BtoB-ийн үйл ажиллагаа 50%-аар ахисан байсан гэж бодож байна. Ирээдүйд ч бас бид илүү хичээсэн, сайжирч буйгаа харуулж чадсан BtoB байх болно” хэмээн нэмэв.

Энэ удаагийн өвлийн тусгай цомог болох “The Winter’s Tale” дээрээ тэд фенүүддээ гэнэтийн бэлэг барьж буй хайр хүрмээр найз хөвгүүд шиг л байсан. Хөгжмийн нэвтрүүлгүүд дээрхи үзүүлбэрүүдээрээ дамжуулан тэд өдөр бүр шинэ дүрд хувилж, сэтгэл сэргэм зүйлсийг харуулж байлаа. Зөвхөн энэ төрлийн үйл ажиллагаанаас гадна Naver Starcast дээрхи “BtoB – The Beat” реалити нэвтрүүлгээс нь тэдний шударга, нөхөрсөг төрхийг харах боломжтой байв.

Энэ талаар Seo Eunkwang “Hyunsik-ийн төсөөлөө ч үгүй төрхийг хүртэл харах боломжтой шүү. Нэг хэвийн хийгээд өөр дүр зураг фенүүдэд маань таалагдаж байх шиг байсан” хэмээн фенүүддээ талархалаа илэрхийлээд амжлаа.

Yook Sungjae “Өхөөрдөм, эгдүүтэй дүр төрхийг харуулснаар хүмүүст илүү таалагдаж, фенүүдийн маань насны цар хүрээ нь ч илүү том болж байх шиг санагдсан” гэхэд Lee Changseob “Саяхан стилистүүдийн маань хийсэн хувцасыг үнэлж байгаа бичлэгүүдийн цуглуулга үзсэн юм. Фенүүдэд маань таалагдаж байгаад баяртай байгаа шүү” гэв.

Im Hyunsik өнгөрсөн жилийн үйл ажиллагаанууд дотроосоо анхны бие даасан тоглолтоо хамгийн их сэтгэлд үлдсэн үйл явдлар сонгосон бөгөөд “Хөгжмийн зэмсэгүүдтэй үзүүлбэр, амьд үзүүлбэр үзүүлэхийг маш их хүсдэг байсан, хийгээд үзсэн бас л өөр мэдрэмж төрж байна лээ шүү. Жижигхэн танхим дотор суугаад л тийм үзүүлбэр үзүүлэх юмсан гэж аль эртнээс хүсдэг байсан ч одоо ингээд мөрөөдөл биелчихлээ. Зорилго, мөрөөдөл биелсэн юм шиг санагдаж, дараагийн удаа нийт улсын хэмжээнд тойрон аялсан мини тоглолт хийхийг хүсч байна” гэсэн юм.

4 дэх жилийнхээ босгыг алхах гэж байгаа BtoB-д хөгжмийн нэвтрүүлэгт #1 авах л үлдээд байна. Энэ удаад ч бас #1 авч чадаагүйдээ их л сэтгэлээр унасан харагдана. Энэ жил яадаг ч байсан хамтдаа #1 авах болно хэмээн ам гарч байлаа.

Lee Changseob “Дараагийн цомгоороо #1 авч чадахгүй бол би хамгийн бага нь болох болно” гэсэн хачирхалтай үгсээрээ гишүүдийнхээ анхаарлыг татаж орхилоо. Удалгүй тэрээр эргэн хэвэндээ орж, “Beep Beep” дуу нь #3 байр хүртэл явсан учраас дараагийн удаа илүү дээшлэх болно хэмээн зорьсондоо хүрэхэд бэлэн байгаагаа харууллаа.

Seo Eunkwang “Юутай одоогийн байдлаар бол хамгийн түрүүнд Япон дахь ажил байгаа. Дараагийн цомгийн талаар тодорхой зүйл гараагүй байгаа ч бид бүгд хичээнгүйлэн бэлдэх болно” гэсэн бөгөөд Солонгос болон гадаадын орнуудаар үйл ажиллагаа явуулахаар бэлдэж буйгаа тодорхой болгов.

Эцэст нь BtoB “Бид бүгд албан ёсны фен клуб дээрээ хичээнгүйлэн ажиллана гэдгээ амласан. бүх л фенүүддээ бидний дэргэд байж, дэмжиж байдагт баярлалаа” хэмээн фенүүддээ мэнд хүргэхээ мартсангүй.

BtoB-ийн хувьд өнгөрсөн жилийн үйл ажиллагаанууд нь өргөн цар хүрээг хамарсан, олон нийтэд нэрээ таниулсан жил болж өнгөрсөн. Фенүүдийнхээ хүлээлт, дэмжлэгийг хүлээн авсан тэдэнд одоо хөгжмийн ертөнцийн оргил өөд тэмүүлэх л үлдээд байна.

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s