[Pann] BtoB алдар нэрд хүрэхэд саад болж байгаа шалтгаанууд

B5EOfcsCMAEhEnK

Энэ удаад хүмүүс BtoB-ийн авьяас болоод тэд яагаад одоо болтол алдартай болж чадахгүй байгаа талаар ярилцсан байна. Миний хувьд ч бас доор өгсөн зүйлсээс хэд хэдтэй нь санал нийлж байгаа юм. Жишээ нь тэдний дуунууд нь авьяасыг нь бүрэн харуулж чаддаггүй, тэднийг харуулах ямар нэг зүйл дутуу байдаг гэх зэрэг.

Доорхи постыг уншаад та ч бас өөрийн санал бодлоосоо хуваалцаарай ^^

Ингээд пост бичсэн хүний санал бодол:

1. Дебютээс хойшхи завсарлагааны хугацаа нь дэндүү урт байсан
Дөнгөж гарч ирснээсээ хойш амралт авах болгондоо хагас жил алга болдог.

2. Тогтсон имидж, дүр төрх байдаггүй
Өнгөлөг, гэгээлэг, сахилгагүй маягийн дүр төрхөөс өөр зүйл байхгүй.

3. Царайны тал дээр дутагдалтай
Мэдээж дуучид царайндаа найдах ёсгүй ч царай, дүр төрх чухал байдаг (тэр тусмаа гадаад фенүүдэд). Зарим нь мэдээж царайлаг, зарим нь өөрийн гэсэн сэтгэл татам чанараараа фенүүдээ татдаг ч нийт үзэгчид бол тэднийг нэг удаагийн тайзан дээрхи үзүүлбэр дээрхи байдлаар нь л шүүх болно. Нийт массын хувьд тэд дундаж талдаа л орно.

4. Авьяастай байлаа гээд юу гэж, хэн ч мэдэхгүй байна ш дээ
МАМАМОО-н нэг үзүүлбэрийг хараад л та “хөөх, тэд ч сайн юмаа” гэж харах болно. Гэвч BtoB -н “Beep Beep”-г харвал хамгийн сүүлд л тийм бодол орж ирнэ. Авьяас чадварыг нь харуулах дуу тэдэнд хэрэгтэй.

5. Тэдний гол дуун нь ямар нэг онцгой зүйлээр дутмаг байдаг
Тэдний хүмүүсээс сайн үнэлгээ авсан топ 3 дуу нь “Second confession”, “Beep Beep”, “Wow”. BtoB үзүүлбэр болон сайн борлуулалт бий болгохоосоо өмнө өөрсдийнхөө авьяасыг харуулсан дуу гаргахад анхаарах хэрэгтэй.

6. Тэд хөгжөөнт нэвтрүүлгүүдэд ордог ч хүмүүсийн анхаарлыг татаж чаддаггүй
Тэд ойрын хугацаанд бараг 20-оод төрлийн хөгжөөнт нэвтрүүлэгт орсон. Яагаад тэдний нэг нь ч болов Henrym Hyeri, Park Hyungshik шиг анхаарал татаж чадахгүй байгаа юм? Тэд хамтдаа нэг дор л байхгүй бол өөр вусдаар тийм ч хөгжөөнт нэвтрүүлгийн авьаасгүй.

7. Фенүүд нь яаж нэгдэх ёстойгоо мэддэггүй
Тэдний фендом нь жижигхэн хэрнээ олон нийтийн хуудсуудад олон юм ярьж явдагаасаа болоод нэр хүндээ алдсан. Нийтийн дунд аль хэдийн “алдартай биш” хамтлаг гэдгээрээ танигдчихсан.

Ныртизен сэтгэгдлүүд:

1. [+93, -9] Миний хэлэхийг хүссэн зүйлс яг л бүгд байж байна шүү кк Ялангуяа авьяас, чадварын тал дээр. “Beep Beep” шиг дуугаар гарч ирээд байвал фенүүд нь хичнээн тэднийг авьяастай гэж хэлсэн ч ямар ч үр дүнгүй… Дуунууд нь ер нь тийм сайн биш

2. [+101, -6] Яг үнэн… Фенүүд нь янз бүрийн бичлэгүүдийг нь үздэг болохоор авьяастай гэдгийг нь мэдэж болох ч нийт массын хувьд хөгжмийн нэвтрүүлэг дээрхи нэг үзүүлбэрээр нь л дүгнэх болно. Хичнээн авьяастай байлаа гээд тэрийгээ харуулж чадах дуу дуулахгүй бол ямар хэрэг байх вэ дээ? Дээрээс нь гишүүдийг нэг дор байлгах биш хувааж нэвтрүүлгүүдэд оруулах нь үр дүнгүй байгаа юм… Хамтлагаараа байхдаа тэд хөгжилтэй байдаг ш дээ.

3. [+36, -0] Сайн бичжээ, гаргаж ирсэн саналуудтай санал нэг байна.

4. [30, -0] Яг л миний хэлэхийг хүссэн зүйлс;;;; Амралтын хугацаа нь дэндүү урт, “Beep Beep” #1-т нэр дэвших үеэр тэд нар араас нь шууд дуу гаргаж тэр агшныг ашиглах ёстой байтал эргээд л чимээгүй болж, боломжоо алдчихсан… Тэгснээ хаанаас гараад ирэв гэмээр Япон үйл ажиллагаа. Тэд үнэхээр сайн дуучид хэдий ч дуунууд нь тэрийг нь харуулж чаддаггүй. Тэрийг н7 харуулж чадах нэвтрүүлгүүдэд оруул л даа…. тус тусад нь салгаснаар тэдэнд байгаа зүйлсээ харуулах боломж олгохгүй байгаа юм шиг

5. [+42, -0] Би дебютээс нь хойш тэдний фен явж байгаа бөгөөд энэ постын тухайд буруу зүйл огт алга. Эсэргүүцэж чадахгүй зүйлтэйгээ тулж байгаа нь бараг анхны удаа байх ккк Гэхдээ тэднийг хүмүүс тэднийг чадлаараа ажиллаж байгаа гэдгийг нь мэдээсэй гэж хүсдэг, учир нь тэр үзүүлбэрийн тал дээрээ сайн биш гэдгээ ч мэддэг, дээрээс нь тэд тийм царай муутай биш шүү дээ… Зүгээр л харах тусам татагддаг тийм л царайнууд. Залуусаа, хоолойн чадвараа харуулцгаая. Авьяас, чадвараа харуулах цаг ирсэн.

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

2 thoughts on “[Pann] BtoB алдар нэрд хүрэхэд саад болж байгаа шалтгаанууд

  1. halikadae says:

    beast btob 2 1 энт мөртлөө тэнгэр газар шиг л ялгаатай

  2. WooJi says:

    ted bugd awiyastai rap vocal gd gehdee neg l zuil dutuu bdg magadgv ter awyasiig sn 100huwi gargaj huchtei zuil heregtei.. nre l tenger gazr shig yalgaatai yumaa beast btob 2…

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s