Yong Junhyung-той ганцаарчлан хийсэн ярилцлага 1-р хэсэг

comm_prog_info140407154407mbcplus0

B2ST-ийн Sound Producer, Yong Junhyung.

Өнгөрсөн сард байгуулагдсан “BEAST Music” label-ээс гаргах бүх дуунуудыг ч продюсерлэх ажлыг хариуцах гэнэ. “BEAST Music”-ээс гаргасан хамгийн эхний цохилт бол 3 сарын 17-нд цацагдсан “ONE”. Үүний араас 10 сарын турш шинэ дуу цацна! гэх төслийг тэд хэрэгжүүлж байгаа. Энэ бүхний ард дууны түлхүүрийг атгаж байгаа нь B2ST-ийн тархи болсон Yong Junhyung.

Энэ удаа продюсер хүн гэдэг үүднээс нь Yong Junhyung-той нэг шат ахин ганцаарчилсан ярилцлага хийх болно. Түүний өгүүлэх “B2ST-ийн гишүүн бүрийн хоолойн онцлог, өнгө төрх”, “Түүний дуу зохиох стиль”, Солонгост хит болсон Good Luck дуу хэрхэн бий болсон талаар гээд өмнө яригдаж байгаагүй тэдгээр сэдвийн талаар ярилцах болно.

Энэхүү ярилцлага маань дэлхийн өнцөг булан дах фенүүдэд нь хүрээсэй гэж хүсье!

*  *  *  *

◆ Producer Yong Junhyung-ийн зүгээс гишүүн бүрийнхээ хоолойн өнгө, онцлог болон бусдыг татах чадварынх нь талаар юу гэж боддог вэ?
Junhyung: Хоолойн өнгө, стилийнх нь талаар байхаа? Тэгвэл Yoseob-с эхлэе. Yoseob сонсож байгаа хүндээ зөөлөн, тайван байдлыг мэдрүүлдэг хоолойг эзэмшдэг. Хоолой нь ч өөрөө их тогтвортой болохоор, юу гэж тайлбарламаар юм бэ дээ, бичсэн дуунуудаа эхлээд Yoseob-р дуулуулдаг. Бишээ, дуулуулдаг гэхээс илүү дуулж өгөхийг хүсдэг. Бусад гишүүдийн хоолойн дээрээс дахилт орж ирэх үед, ихэвчлэн тэр хэсгийг Yoseob хариуцдаг. Доод өнгөөр явдаг дахилтын хэсгийг тэр хариуцдаг юм.

◆ Тэгвэл Doojoon-ий тухауд?
Junhyung: Doojoon-ий хоолойн цар их учраас, импакт (сэтгэгдэл үлдээх, цохилт үзүүлэх) хэсгүүд ч юм уу, аялгуу явж байгаа хэсэгт ч реп явж байгаа юм шиг санагдуулах хэсгүүд, хэмнэл мэдрүүлэх маягийн хэсгүүдийг хариуцдаг.

◆ Үргэлжлүүлээд Hyunseung
Junhyung: Hyunseung-ийн хувьд тухайн дууны уур амьсгалыг асааж, өндөрсгөх хэсгүүдийг их дуулуулдаг. Учир нь юу вэ гэхээр, дуулж байхдаа тэр маш эрч хүчийг мэдрүүлмээр дуулдаг гэх юмуу даа, ямар нэгэн зүйлийг доороос нь эхлүүлээд дээш нь хөөрөх хүртэл явуулах тиймэрхүү маягийн хоолойтой болохоор тухайн дууг дээш нь авч явах хэсгүүдийг хариуцдаг.

◆ Dongwoon ямар бол?
Junhyung: Dongwoon-ы хувьд, хоолойнд нь сэтгэл хөдлөл маш их шингэсэн байдаг болохоор уур амьсгал бүрдүүлсэн хэсэг, bridge юм уу, ямар нэг сэтгэл хөдлөл агуулсан хэсэг, сэтгэл түгшсэн байдлыг зөөлрүүлэх маягийн хэсгүүдийг хариуцдаг.

◆ Kikwang-ы тухайд
Junhyung: Kikwang бол R&B чиглэлийн хоолойтой бөгөөд, тайван, амгалан байдлаар дуулах ёстой хэсгүүдийг хариуцдаг. Дээрээс нь түүний хоолойн хүрээ нь их өргөн болохоор өндөр өнгө авахад ч сайн таардаг хоолой шүү. Зүгээр энгийн өнгө биш доод юмуу дээд өнгө авахад гоё хоолой гардаг болохоор дээд, доод өнгөөр явдаг хэсгийг их хариуцдаг.

◆ Өөрийнхөө хоолойны талаар юу гэж боддог вэ?
Junhyung: Миний хувьд бол ерөнхийдээ Yoseob-ийнхтой төстэй, арын хоолойг их хийдэг. Реп хэсгээс гадна дуулах хэсгийг ч бас дуулдаг ч, өнөөдрийг хүртэл янз бүрийн туршилт хийж, дуу бичсэний хувьд, дунд өнгийн хэсэг миний хоолойн өнгөнд хамгийн их зохицож таарах юм болов уу гэж үзсэн болохоор дунд, доод өнгийг хариуцдаг. Тэгээд ч дуу зохиож байгаа гэдэг үүднээсээ ч юмуу, дуун дах миний хэсгүүд… юу гэж хэлмээр юм бэ дээ, дуу зохиодог болохоор миний хэсэг их гэж хэлэх нь ч хаашаа юм (инээв), ер нь бол миний хэсэг бага болох тал руугаа байдаг. Миний хэсэг бусадтайгаа харьцуулахад тийм их биш. Бүх гишүүддээ хуваарилж өгсөнийхөө дараа, үлдсэн хэсгийг нь би өөртөө авдаг.

*  *  *  *

Энэ хүрээд эхний хэсэг өндөрлөж байна. Энэхүү ярилцлага нь нийт 3 хэсэгтэй бөгөөд 2 дахь хэсэг нь гарчихсан, сүүлийн хэсэг нь 4/20-нд нийтлэгдэх юм байна лээ. Ингээд үлдсэн хэсгүүдийг тэгж байгаад орчуулж тавих болно.

cr: Japanese Kpopstarz, Jap-Mon Uugan104Jun

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

3 thoughts on “Yong Junhyung-той ганцаарчлан хийсэн ярилцлага 1-р хэсэг

  1. nia huurhun yum bee bayrlalaa❤

  2. Junhyung says:

    uneheer mundag hun shuu bayrlalaa adminaa

  3. halikadae says:

    beast iin gishuun bur oor ooriin gsn owormots hooloi, ongo torhtei ^^
    Junhyung maani hoorhii busadtai ogjihood uldsen hesgiin ooroo awdag bolohoor l tiim joohon hsg awdiin bnsh

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s