BEAST Албан ёсны фен клуб: 5 дахь үеийн гишүүнчлэлд гадаад фенүүд бүртгүүлэх боломжтой боллоо

Screen Shot 2015-04-17 at 4.00.20 PM

Аливаа уран бүтээлчид өөрсдийн гэсэн фен клуб-тэй байж, тэр нь тодорхой хугацаанд гишүүнчлэл явуулж, фенүүдийг бүртгэж авдаг билээ. Гишүүнчлэл нь ихэвчлэн 1 жилийн хугацаанд хүчинтэй байдаг бөгөөд тухайн жилдээ тухайн уран бүтээлчийнхээ оролцсон үйл ажиллагаанд энгийн/гишүүнчлэлгүй фенүүдээс давуу эрхтэйгээр оролцох боломжтой болдог юм.

Тэгвэл B2ST маань 5 дахь удаагийн гишүүнчлэлээ явуулах гэж байна. Ингээд гарсан зарлалыг орчуулан хүргэж байна.

~~~~~~

“BEAST Албан ёсны фен клуб
5 дахь үеийн B2UTY гишүүнчлэлийн бүртгэл” (Гадаад фен)

Бүртгэл явагдах хугацаа:
2015/4/17-оос 2015/5/17 хүртэл (1 сарын турш)

Гишүүнчлэлийн хүчинтэй байх хугацаа:
2015/6/18-аас 2016/6/17 хүртэл (1 жил)

*Гишүүнчлэлийн хүчинтэй хугацаа нь тухайн уран бүтээлчийн үйл ажиллагааны хугацаанаас хамаараад өөрчлөгдөж болно.

Хүргэлтийн хугацаа: Дараа нь зарлагдана

Гишүүнчлэлийн төлбөр: 25,000 вон
(Гадаад руу хүргэх хүргэлтийн төлбөр ороогүй)

Тавигдах шаардлага:
BEAST болон BEAST-н дуунд дуртай, OK DGG-д хаяг эзэмшдэг хувь хүн.
Гадаад фенүүд мөн хамрагдах боломжтой.
(Хүргэлтийн үнэ болон хугацаа нь тухайн улс, орон нутгийн байршил зэргээс хамааран өөр өөр байна)

~~~

Бүртгүүлэх үе шат:
– CUBEE (www.cubee.co.kr) руу нэвтэрч, DGG Checkout-н гишүүнчлэлтэй болох замаар худалдан авалт хийнэ
– Өгөгдсөн газруудад өөрийн жинхэнэ нэр, төрсөн огноо (6 оронд багтаана), холбоо барих утас (“-” тэмдэг оруулахгүйгээр) зэргийг бичиж оруулна.
– Гишүүнчлэлийн бүтргэлийн дүрэм, журам, нөхцөлүүдтэй уншиж танилцсан байна.

Фен клубын гишүүнчлэлийн үр ашиг:
– Өөрийн нэр, код бүхий гишүүнчлэлийн карт
– B2UTY Box (B2UTY нарт зориулсан тусгай бүтээгдэхүүн)
– Албан ёсны фен клубээс зохион байгуулагддаг үйл ажиллагаанд оролцох эрх (Фен уулзалт гэх мэт)
– Зөвхөн фен клубын гишүүдэд зориулсан тусгай өдөрлөгүүд
– Нээлттэй нэвтрүүлэг, үйл ажиллагаанд давуу эрхтэй нэвтрэх
– Тоглолтын тасалбарыг урьдчилан захиалах

+ B2UTY Box гэж юу вэ?
Фен клубын гишүүдэд олгогдох тусгай бүтээгдэхүүнүүүд.
5 дахь үеийн B2UTY гишүүнчлэлийн карт, бүтээгдэхүүнүүд (өмнө нь дэлгэгдэж байгаагүй зурагнууд), мөн өөр бусад зүйлс

Анхаарвал зохих зүйлс:
– Хүргэлтийн хугацаа болон төлбөр нь улс орон, газар нутгийн байршлаас хамааран өөр өөр байна.
– Та фен клубын гишүүн болохын хажуугаар өөр бусад бүтээгдэхүүний худалдан авалт хийсэн бол таны худалдан авалт хийсэн бүтээгдэхүүнүүд Фен клубын бүтээгдэхүүн бэлэн болсон үед хамт хүргэлт хийгдэх болно. Хэрвээ бусад бүтээгдэхүүнээ тусд нь авах бол захиалгаа тусад нь хийж байршуулах хэрэгтэй.
– Хэрвээ та өөр хүний нэрээр бөглөсөн тохиолдолд өөр хүний нэр өгсөн хэргээр хариуцлага хүлээх болно.
– Хэрэв өгөгдлүүдийг буруу бөглөсөн бол Гишүүнчлэл автоматаар хүчингүй болох болно. (My Page – Order List рүү орж захиалгын түүхээ харах).
– Хэрэв та өөрийн буруугаас болж гишүүнчлэлийн картаа гээсэн, хаясан тохиололд танд дахин картыг олгох боломжгүйг анхаарна уу. Хэрэв хүргэлтийн явцад алга болсон бол та 30 хоногийн дотор хүсэлт гаргаснаар дахин авах боломжтой.
– Гадаад руу хүргэлт хийгдэж буй тохиолдолд, барааг тээвэрлэлтэнд өгсөн бол хүргэлт хийгдэх хаягийг өөрчлөх боломжгүй болно. Бичсэн хаяг тань үнэн зөв эсэхийг сайн хянахыг зөвлөж байна.

Гишүүнчлэлийн картыг дахин хэвлүүлэх:
– Гишүүнчлэлийн картыг CUBEE WEBSITE (зөвхөн e-mail-ээр)-аар дамжуулан дахин хэвлүүлэхээр захиалж болно.
Дахин хэвлүүлэх төлбөр: 6000 вон (+ олон улсын хүргэлтийн үнэ)

– Дахин хэвлэгдсэн картыг гар дээрээ авснаар, өмнө нь байсан гишүүнчлэлийн дугаар системээс арчигдаж, дахин ашиглах боломжгүй болно.
– Системийн шинэчлэлээс үүдэн, шинэ карт хэвлэгдэх хугацаанд тоглолтын тасалбарыг урьдчилан захиалах үйлдэл хязгаарлагдах болно.
– Дахин хэвлэлт нь ойролцоогоор 2 долоо хоног байна.
– Одооноос эхлээд фенүүд оролцох боломжтой өдөрлөг, үйл ажиллагаанд биедээ гишүүнчлэлийн картаа авч яваа фенүүд л оролцох боломжтой байх болно.

Бусад:
– Хэрвээ хаягаа өөрчлөхийг хүсвэл гишүүнчлэл бүртгэх хугацаа дуусахаас өмнө ask@cubee.co.kr руу e-mail-ээр холбогдон хүсэлтээ илгээнэ үү. Хугацаа өнгөрсний дараа хүсэлтээ ирүүлсэн тохиолдолд тээвэрлэлттэй холбоотой нэмэлт зардлыг тухайн хүн өөрөө бүрэн хариуцах болно.

~~~~~~~

Гишүүнчлэлийн карт худалдан авалт хийх хаяг: CUBEE

Аа тийм, нэг чухал хэрэгтэй зүйл нь та Олон улсын төлбөр хийх боломж бүхий карт (Visa, Master гэх мэт) эсвэл Paypal хаяг гэх зэрэг төлвөр хийх боломжтой байх хэрэгтэй шүү.

Энэхүү гишүүнчлэлд хамрагдсанаар гадаад дахь фенүүд B2ST-ийн гадаад дахь үйл ажиллагаанд мөн дурьдагдсан давуу эрхтэйгээр оролцох боломжтой эсэх нь эргэлзээтэй боловч Солонгост очиж, үйл ажиллагаанд нь оролцох бол гишүүнчлэлийн эрхээ эдлэх боломж нь нээлттэй юм.

Хэрвээ энэхүү гишүүнчлэл болон бусад зүйлсийн талаар асуух зүйл байвал та энэхүү постон дээр асуух боломжтойгоос гадна миний өөрийн Ask (JunHolic) орж асуух боломжтой шүү ^^

B2UTY_5th_notice_eng

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s