Yong Junhyung-той ганцаарчлан хийсэн ярилцлага 2-р хэсэг

image

Өмнө нь энэхүү ярилцлаганы 1 дэх хэсгийг хүргэж байсан шүү дээ. 2 дахь хэсгийг нь орчуулсан тул хүлээн авна уу ^^

*******

А: Таны гол бүтээлч үйл ажиллагаа (дуу бичих) өөрийн чинь студиод явагддаг байх, одоо шинэ студиогоо барьж байгаа гэж сонссон! Шинэ студио чинь ямар вэ?
JH: Шинэ студиогийн маань гол бичлэгийн өрөө нь нилээд өргөн, том болсон. Одоо энэ юм яриад сууж байгаа өрөөтэй бараг л адил хэмжээтэй болов уу (30кв.м орчим?). Ашигладаг өрөө маань томорсон болохоор дууны дугаралтын тал дээр ч анхаарч, аймар том хэмжээтэй дуу өсгөгч хүртэл авсан шүү! (инээв). Өөр бусад тоног төхөөрөмж ч бас нилээд олныг авсан. Энэ удаагийн Япон дахь үйл ажиллагаагаа дуусгаад дуу бичлэгийн ажилдаа орох байх, шинэ өрөөндөө дасах гэж хэсэг хугацаа орох байх. Дотоод заслын хувьд нуувч шиг нууцлагдмал маягийн газар болохоор засварын газар шиг ч санагдаж болох юм (инээв). Одоогоор бараан уур амьсгал бүрдүүлэхийн тулд дотоод заслынхаа ерөнхий өнгийг хар саарал өнгө дээр шийдэн засварлаж байгаа. Бид нарыг Солонгост очих үед засварын ажил дууссан байна гэж бодож байна.

А: Студио чинь тийм гоё болчихоор, студио дотроосоо гарч ирэхгүй болчих юм биш биз? (инээв)
JH: Харин тийм. Бараг л ихэвчлэн студио дотроо л байдаг болох байх. Шинэ студиодоо зориулж ширээний теннисний ширээ авсан, өөр бас янз бүрийн тоглоом ч бий, студио дотроо амьдарч болохоор шүү. Байхгүй юм гэж байхгүй. Бүх л зүйлээ бүрдүүлсэн. Зай ч томтой, байх ёстой зүйлс бүгд байгаа болохоор гэртээ унтах гэж очоод, өглөө нь эргээд студио руугаа явах байх. Өдөр болгон нохойгоо аваад л студио руугаа ажилдаа явна даа.

А: Ажил, амьдралаа хэр салгадаг вэ? Хооронд нь ялгаад салгаад байдаггүй талын хүн үү?
JH: Ажил, хувийн амьдрал бол тусдаа зүйлс. Гэртээ дуу зохиох талын ажилаа хийдэггүй.

А: Тийм байж. Гэртээ байхад чинь ямар нэг аялгуу, дууны санаа орж ирсэн үед яадаг вэ?
JH: Мэдээж тийм үе байдаг, тэр үед нь утсаа аваад л дуу бичигч дээр бичиж, эсвэл тэмдэглэл хөтөлж авдаг ч гэсэн дуу зохиодог хэрэгслээ авчраад гэртээ ажиллаад байдаггүй. Гэр бол амрахад зориулсан орон зай учраас гэртээ харьсан ч ажиллаад байвал ядарч унах биз. Гэхдээ яг үнэндээ миний анх ганцаараа амьдарч эхэлсэн гэрт маань дуу зохиох ажил хийхэд зориулсан өрөө байдаг байсан л даа. Жижигхэн өрөө гаргаад тэндээ ажлаа хийдэг байсан ч, яаж ч бодсон хувийн амьдрал, ажил 2-оо тусад нь байлгах хэрэгтэй юм шиг санагдаад, эцэст нь тэр өрөөгөө байхгүй болгосон.

А: Шинэ студио дахь бичлэг, дууны дугаралт зэрэг өөрчлөгдөх болов уу?
JH: Өөрчлөгдөх байх гэж бодож байна. Студио маань цэлгэр, том болохоор дугаралт нь өөрчлөгдөж, дасаж сурах гэж эхний 1 сар хэцүүхэн байх юм шиг л санагдаж байгаа шүү.

А: Дуу бичихэд олон төрлийн хэв маяг байдаг байх. Ямар нэг дүр төрх дээр тулгуурладаг, хэрэглэж байгаа хөгжмийн зэмсэгтээ тулгуурладаг, аль эсвэл дууны үг, аялгуу, дахилт, реп хэсгээсээ гэх мэтчилэн олон янз байдаг юм шиг санагддаг. Өөрийн чинь хувьд дуугаа хэрхэн бичдэг вэ?
JH: Би дуу бичихдээ, 90%-с илүү хувьд нь эхлээд дууныхаа нэрийг сонгож, шийддэг. Дууныхаа нэрийг шийдсэнийхээ дараа тэр нэрэндээ тохирсон өгүүлэл, дууны үг, агуулгаа нэмж гаргаж ирээд, улмаар хэмнэл, дууны өнгө зэргээ нэмж, guide хувилбар гаргасныхаа дараа аялгуу, дууны үг 2 нь хоорондоо зөрж байгаа эсэхийг шалган, энэ хоорондоо үлдсэн ажиллагаануудаа хийдэг.

А: Хэзээнээс ийм хэв маягаар явах болсон бэ?
JH: Бараг анхнаасаа л. Мэдээж дууны найруулга, тохиргоо хийх, дууны үг бичихэд ч санаа орж ирэхгүй хэцүү байх үе байдаг ч, дууныхаа нэрийг шийдэх нь хамгийн хэцүү байдаг юм.

А: Дууны нэрнээс дуу бүтнэ гэдэг сонирхолтой санагдаж байна шүү. Өнөөдрийг хүртэл хугацаанд, ‘Энэ нэр л яг мөн!’ гэж дууны нэр орж ирж байсан дуу байдаг уу?
JH: Яг тийм мэдрэмж хамгийн хүчтэй төрж байсан нь сүүлд Солонгост гаргасан “Good Luck” гэж дуу маань байсан. “Good Luck” дуунд анх маш олон хувилбар байсан л даа. Нэг дуу гаргах гэж 4, 5 дуу ч зохиож, аль нь ч санаанд хүрэхгүй, бүгдийг нь устгаж байсан. Тэгсэн энэнээс илүү толгойд минь юм орж ирэхгүй юм байна гээд л гонсойчихсон байж байтал яг тэр үед! гэнэт санаа орж ирээд, 3 цагийн дотор бичиж дуусгасан. Сүүлийн guide-аа бичиж дуусгачихаад, ‘Аа, ‘Good Luck’ дуу гараас гарлаа’ гэсэн сэтгэл ханасан мэдрэмж төрсөн дөө.

А: Санаа нь орж ирээд 3 цагийн дотор дуусгасан байх нь ээ!
JH: Тийм ээ. Хурдан үедээ 3 цаг ч болохгүй, 1-2 цагийн дотор дуусгах тохиолдол ч байдаг. Гэхдээ тийм биш үедээ 1 сар тасралтгүй ажлын ширээнийхээ ард суусан ч юу ч орж ирэхгүй байх тохиолдол бас байна. Нэг цомог бэлэн болгож гаргасны дараах 1-2 сар бол ямар ч санаа орж ирдэггүй.

А: Тэр нь өөрийн толгой дох хамаг зүйлээ шавхаж гаргаад, хоосон үлдсэн болохоор гэсэн үг үү?
JH: Тийм. Яг л тийм юм шиг санагддаг. Ямар нэг зүйл хийж гаргана гэдэг миний дотор ухаж гаргаж ирэх зүйл байна гэсэн үг, тэгээд л тэрийгээ гаргаад авчихаар цаана нь хоосон үлдэж байгаа юм. Тийм үед үнэхээр юу ч орж ирдэггүй. Гэхдээ тэр үедээ B2ST-н цомогт зориулж биш, зүгээр л өөрийгөө хөгжөөх гэж дуу бичдэг л дээ. “Ийм дуу ч гэсэн нэг бичиж үзмээр юм байна!” гэсэн дуугаа бичдэг гэх үү дээ, 1-2 сар өөрийгөө хөгжөөх байдалтай л байдаг.

*  *  *  *

Ингээд ярилцлагын 2 дахь хэсгийг орууллаа. 3 дахь хэсэг нь Япон хэл дээрээ тавигдаад байгаа тул тун удахгүй орчуулан хүргэхийг хичээх болно ^^

cr: Japanese Kpopstarz, JP-Mon Uugan104Jun

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

One thought on “Yong Junhyung-той ганцаарчлан хийсэн ярилцлага 2-р хэсэг

  1. Junhyung says:

    Iim gaihaltai huniig hairlahgu bhiin argagu shuudee uneheer mundag adminaa bayrlalaa daraagiin hesgiig tesen ydan huleej baiy😀

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s