Yong Junhyung-той ганцаарчлан хийсэн ярилцлага.. Төгсгөлийн #3-р хэсэг

1

Энэхүү ярилцлаганы 1, 2-р хэсгийг хүргэж байсан бол одоо төгсгөлийн хэсгийг орчуулан оруулж байна ^^

~~~~~~

А: Та олон ч хит дуу бичиж гаргасан шүү дээ, эдгээр дуугаа гаргах явцдаа олж авсан ямар нэг дадал, арга барил байдаг уу?
JH: Шинэ дуу бичээд гаргах үед маш олон зүйл толгойд бодогддог юм. Бидний гаргаж байгаа дуу хөгжим гэдэг өөрсдийнхөө дууг гаргалаа гээд сэтгэл хангалуун яваад байхын нэр биш тэр дууг маань сонсож байгаа хүмүүст зориулагдаж байдаг зүйл гэж боддог. Тэр дууг маань сонсож, хүлээж авах хүмүүс байгаа учраас л бид одоо энд үйл ажиллагаагаа явуулаад зогсож байгаа шүү дээ. Тиймээс тодорхой хэмжээнд тэр хүмүүсийн сонирхол, сэтгэл хөдлөл, олны таашаалд нийцсэн дуу гаргахын төлөө хичээх ёстой юм болов уу гэж боддог. Гэхдээ 100% тэр хүмүүсийн сонирхолд нийцүүлнэ гэж байхгүй л дээ. Олны таашаал хийгээд өөрсдийнхөө хийхийг хүссэн тэр дуу хөгжмийн тэнцвэрийг хадгалсан дуу гаргахыг хичээдэг. Хит болсон гол дуунууд маань ч тийм байдлаар бүтсэн.

А: Заримдаа өөрийн чинь бичсэн дууг өөр талаас нь, өөр утгаар хүлээж авах тохиолдол гардаг байх?
JH: Тийм зүйл болдог байсан, гэхдээ дуу бичдэг болоод удаагүй байхад л даа. Одоо бол тодорхой хэмжээнд яг л миний хүргэх гэсэн санааг тэр хэвээр нь хүлээж авах нь их болсон. Тийм үед, дууг маань миний бодож байснаар хүлээж авах үед ‘Амжилт гаргаж чадлаа, болжээ’ гэсэн сэтгэгдэл төрдөг.

А: Продюсер хүний хувьд амжилт гаргасан мэт санагддаг гэсэн үг үү?
JH: Тийм шүү.

А: Япон хэл дээрхи дуу дугаралтын хувьд ямар санагддаг вэ? Япон хэл дээр реп хийх талаар? Солонгос хэлэнд сүүл болгох нь их байдаг шүү дээ, энэ нь реп хийхэд илүү тохиромжтой, эвтэйхэн болгож өгдөг үү? Япон болон Солонгос хэл дээр реп хийх хоёрыг харьцуулвал?
JH: Яг үнэнээ хэлэхэд анх дебют хийх үедээ Япон хэл дээр реп хийнэ гэж бодож ч үзээгүй байсан. Японд үйл ажиллагаа явуулж эхэлснээр Япон уран бүтээлчдийн дуу сонсож, Япон хип хоп дууг сонсож эхэлсэн. Солонгос хэлэнд байдаг *пачим (Солонгос хэлэн дэх гийгүүлэгч+эгшиг+гийгүүлэгч гэсэн үсгийн бүтэц)-тай дүйж очих дуудлага Япон хэлэнд байдаггүй болохоор, хичнээн хичээсэн ч хоорондоо ялгаагүй юм шиг сонсогдох вий гэж санаа зовдог байсан юм. Гэхдээ яг өөрөө Япон хэл дээр реп хийгээд үзсэн тийм зүйл огт байхгүй, харин ч тун дажгүй болж байсан шүү. Мэдээж Солонгос хэл дээр реп хийхээс том ялгаатай ч, хоолойгоо бичүүлээд дуун дээрээ оруулж сонсоход Япон хэл дээрхи реп тун дажгүй сонсогддог.

А: Боломж гарвал B2ST-н оролцож үзээгүй хөгжмийн төрөлд, дугаралт, хэмнэл дээр хүчээ сорьж үзмээр санагддаг уу?
JH: Би ойрд шинээр гаргах дуунууд дээрээ ажиллаж байгаа л даа, тэгээд сүүлийн үед боса нова (Бразилаас гаралтай хөгжмийн урсгал) их сонсох болсон. Тийм болоод ч тэр үү боса нова төрлийн дуу гаргаж үзэхийг хүсэх болж, цаг зав гарвал хөгжмийн найруулга, бүтцийн талаар бодож суудаг. Яг ингээд харахад хип хоп, электроник, уянгын гээд бид нарын оролдож үзээгүй урсгал ер нь тийм ч их үлдээгүй байх. Гэхдээ хөгжмийн урсгал, төрөл нь адилхан ч, хөгжмийн найруулга, аялгууг нь өөрчилснөөр шинэ мэдрэмж төрүүлэх боломжтой гэж боддог болохоор, хөгжмийн урсгал гэсэн зүйлд баригдалгүйгээр шинэ хэв маягийн дуу гаргахыг хүсдэг дээ.

А: Боса нова… Сүүлийн үед акустик гитарт дуртай болоод байгаа юмаа даа?
JH: Тийм ээ, би өөрөө гитарын дуунд их дуртай л даа. Өдийг болтол мэргэжлийн гитар тоглодог хүн урьж тоглуулдаг байсан ч, цаашдаа өөрөө тоглож баймаар санагдаад, одоо гитар тоглож сурч байгаа.

А: Хөөх, боса нова гитар өөрт чинь маш сайхан зохих байх.
JH: Тиймээ (инээв)

А: Дууны үг бичиж байхад, өөрийн мэдэлгүй хэрэглэж орхидог үг ч юм уу байдаг уу?
JH: Байдаг. Засах юмсан гэж бодож явдаг зүйлсийн маань нэг л дээ. Үг гэхээсээ илүү ‘чи’, ‘би’, ‘тэр’ гэсэн төлөөний үг их ашиглачих гээд байдаг юм. Тухайн хүмүүсийн хоорондын нөхцөл байдал, сэтгэл хөдлөлийг илүү тод гаргаж ирэхийн тулд дууныхаа үгэнд ‘чи’, ‘би’ гэсэн үг хэрэглэх нь их байдаг ч, дууны үгээ оруулж дуу бичлэгээ хийж сонссоны дараа яаж сонссон хэтэрхий их хэрэглэчихсэн юм шиг санагдаад байдаг (инээв). Тийм болохоор сүүлийн үед төлөөний үед хэрэглэсэн байгаагаа харахаараа ‘Аа, болохгүй ээ, болохгүй’ гээд л, тэмдэглэл дээрээ хар үзгээр дээрээс нь баллаж арилгах тохиолдол их болсон (инээв).

А: Нийт хөгжмийн ертөнцөд олон янзын продюсерүүд байдаг шүү дээ. Өөрийгөө продюсер хүнийх нь үүднээс ямар хүн гэж боддог вэ?
JH: Би өөрийгөө бүх юмыг нь зохицуулж, хариуцаад авч гарч чаддаг хүн гэж яасан ч хэлэхгүй ээ. Миний бодлоор продюсер хүн гэдэг бүх зүйлийг өөрийн мэдэлд авч, хариуцлагыг өөр дээрээ авдаг хүн биш, уран бүтээлчээ яаж илүү сайн, зөв талаас нь харуулахаа мэддэг, тэр уран бүтээлчийнхээ сайн чанар, чадваруудыг нь хэрхэн гаргаж ирэхээ мэддэг, тухайн уран бүтээлчээ дэмжиж чаддаг хүнийг хэлдэг юм болов уу гэж боддог.

А: Хэзээнээс ингэж бодож эхэлсэн бэ?
JH: B2ST-н цомог дээр ажиллаж эхэлсэн үеэс болов уу гэж бодож байна. Тэрнээс өмнө бол ‘Өөрийнхөө хийхийг хүссэн зүйлээ хийх хэрэгтэй!’ гэж боддог байсан ч хамтлагынхаа гишүүдтэйгээ ярилцаж, санааг нь сонсож, тэдэнд тохирох дуу бичиж эхэлснээр, өөрийнхөө талаас биш уран бүтээлчийнхээ талаас боддог болж эхэлсэн. Үзэл бодол маань эрс өөрчлөгдсөн гэж хэлж болно. Тийм болохоор ялгааг нь ч өөрөө сайн мэддэг. Өөрийнхөө хүсэл сонирхолыг дагаж бичсэн дуу, уран бүтээлчийнхээ байрыг суурийг бодолцож, дэмжих үүднээс бичсэн дуу хоёрын ялгаа нь тодорхой харагддаг юм.

~~~~~~~~

Ингээд Junhyung-той ганцаарчлан хийсэн ярилцлага маань энэ хүрээд өндөрлөж байна ^^… Идэвхитэй уншиж байсан уншигчиддаа баярлалаа ^^

cr: Japanese Kpopstarz, JP-MGL Uugan104Jun

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

2 thoughts on “Yong Junhyung-той ганцаарчлан хийсэн ярилцлага.. Төгсгөлийн #3-р хэсэг

  1. Junhyung says:

    Bayrlalaa adminaa uneheer mundag hun shuu iim huniig yaj hairlahgu bj boloh bilee😀

  2. орчуулж өгсөнд баярлалаа сонирхолтой үнэхээр гоё мэдээ байлаа амжилт~!! ^_^

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s