6 жилийн турш фенүүдээ удирдан чиглүүлж яваа B2ST, тэдний фенүүдээ дэргэдээ авч үлдэж чаддаг тэр онцгой зүйлс нь юу бол? [#2 хэсэг: Yoseob & Kikwang]

B_gMzLNU0AAcODS

2009 оноос хойш idol-уудын тоо эрс нэмэгдэх болсноор энэ салбар ‘idol үймээн’-д өртсөн гэж болно. Асар олон тооны дебютүүд ар араасаа гарч, зарим хамтлагууд од шиг алга болж байгаа ч B2ST өөрсдийн байр суурийг B2UTY нартайгаа хамт босгож, бат зогсон хадгалж үлдсэн. Амьдаар дуулах чадвараас эхлээд тайзан дээрхи биеэ авч яваа байдал гээд B2ST-ийн авьяас чадварт хязгаар гэж байхгүй бөгөөд ‘idol’ гэсэн ойлголт дотор агуулагддаг буруу ойлголтыг үгүйсгэж, авьяас чадвараа харуулж яваа гэдэгтэй хэн ч маргашгүй.

B2ST-ийн дуулах болох бүжиглэх талыг голлож хариуцдаг хүмүүс бол соло карьераараа өөрийгөө харуулж амжсан Yang Yoseob болон эгдүүтэй царайтай ч булчинлаг биетэй, бүжгийн машин Lee Kikwang юм. Тэдний 6 жилийн турш B2UTY нараа хажуудаа байлгаж чадсан онцгой чадвар нь юу бол?

Yang Yoseob, фенүүдийнхээ бахархалыг хүлээсэн ‘зөв бодолтой idol’… ‘Манай Yoseob ийм л мундаг’

1428655875-18

Дебют дуу болох ‘Bad girl’-с эхлүүлээд л Yang Yoseob өөрсдийн дууны ‘орилдог’ хэсгийг хариуцдаг байсан ба өөрийн хоолойн чадлыг ч харуулсаар ирсэн. Тайзан дээр амьдаар дуулахдаа огтхон ч чичэрдэггүй дуулах чадвар нь хүмүүсийн анхаарлыг ч багагүй татдаг. B2ST-н үйл ажиллагааны араас ‘Caffeine’ дуугаараа соло үйл ажиллагаагаа явуулахад нь фенүүд нь ч зогсолтгүй түүнтэй хамт байсан бөгөөд Yang Yoseob ч фенүүддээ сэтгэл гаргаж байлаа. Yang Yoseob-н сэтгэл татам чанар нь зөвхөн түүний хоолойн чадвар биш юм. Жижигхэн царай, том гар, амнаас өөрийн мэдэлгүй гарах ‘оппа’ гэдэг үг болон тайзыг эзэгнэх чадвар. Мөн эмэгтэй фенүүдээ өөртөө татах ‘XD’ инээд.

Юу юунаас илүүтэй, SHINee-н Jonghyun, Yang Yoseob нар зөв бодолтой idol-уудын төлөөлөл болсноороо алдартай. Сасэнг фенүүдийнхээ ханан дээр бичсэн зүйлсийг арилгаж, Heeum бугуйвч зүүж байсан нь B2UTY нарынх нь анхааралд хүрч, 10, 20 насны хүүхэд залуус ч түүнээс суралцаж улмаар ‘зөв бодолтой фенүүд’ болоход нь нөлөөлдөг байна. Түүний цайлган, өхөөрдөм төрх, ‘хичээнгүй’ занд нь татагдсан ч удалгүй түүний эршүүд төрхөнд ч бас бага багаар сэтгэл алдарч мэдэх юм шүү.

Lee Kikwang, царайлаг хэрнээ өхөөрдөм, дээрээс нь хайр татам байхаар яах болж байнаа… “Манай ээж ч бас Lee Kikwang-н фен”

1428655890-71

B2ST-тэй дебют хийхээсээ өмнө Lee Kikwang соло дуучин AJ нэрээр гарч ирж байсан бөгөөд тайзан дээр хэнээс ч дутахгүй хичээлгүйлэн ажилладаг хүн юм. Зөвхөн хийж бүтээнэ гэсэн хүсэл эрмэлзлээс гадна түүнийгээ батлан харулах авьяас чадвартай байдаг болохоор өөрийгөө илүү сайн харуулж чаддаг байна. Бүжиглэх чадварыг төрөхдөө л авч гарч ирсэн Lee Kikwang өөрсдийн тоглолт дээрхи соло үзүүлбэр дээрээ тэрхүү чадвараа харуулсан. Idol Sports Athletic Championship-ийн үеэр хойш суулгүй, идэвхитэй ажиллаж байсан нь ТВ үзэж суусан B2UTY нараар зогсохгүй тэдний эцэг эхийг ч өөрийн талд оруулж байжээ. Бодит амьдрал дээр Lee Kikwang 40 орчим насны эмэгтэйчүүдийн дунд тун чиг алдартай бөгөөд цахим хуудсуудаас “Манай ээж Lee Kikwang-г царайлаг гэж хэлсэн” гэсэн үгсийг амархан олж харна шүү.

B2UTY нартай уулзаж буй Lee Kikwang-г дэлгэцэн дээрээс харвал түүний сэргэлэн цовоо, нүдээрээ инээмсэглэж, уур амьсгалыг гэгээлэг болгож буй төрхийг нь харж болно. Фенүүддээ үзүүлэх үйлчилгээний тал дээр хамгийн сайн нь биш ч, тэр бол B2UTY нараа хэрхэн өөртөө татахаа мэддэг мэргэжилтэн юм шүү. Олон нийтийн цахим сүлжээгээрээ дамжуулан фенүүддээ үйлчилгээ үзүүлнэ. Хамтлагын үйл ажиллагаа түр зогссон хугацаанд өөрийнхөө зургийг байршуулан фенүүдийнхээ зүрхэнд гал асаах шиг л болно. Lee Kikwang-г өөрийн зургаа байршуулсан өдөр, сэтгэгдлийн хэсэг “ㅠㅠㅠㅠㅠㅠㅠ”гэх фенүүдийн нулимсанд дарагддаг юм.

Yang Yoseob, Lee Kikwang бол яах ч аргагүй B2ST-н гол цөм болсон хүмүүс. Гишүүд хоорондын гайхалтай харилцаанд дотроос эрдэнэ мэт энэ 2 залуусын талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл та ч бас фен болоод үзсэн нь дээр болов уу.

~~~~~~

Сүүлийн 3-р хэсгээс Jang Hyunseung, Son Dongwoon нарын талаар унших боломжтой

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

3 thoughts on “6 жилийн турш фенүүдээ удирдан чиглүүлж яваа B2ST, тэдний фенүүдээ дэргэдээ авч үлдэж чаддаг тэр онцгой зүйлс нь юу бол? [#2 хэсэг: Yoseob & Kikwang]

  1. Junhyung says:

    Үнэхээр маргахын аргагүй үнэн

  2. kikwang says:

    waa aimar goe margashgui

  3. Нээрэээ л царайлаг бас өхөөрдөм дээрээс нь хайр татам бхаар чинь яах юм бэ Би 1,2 ууд шдэ Kiseob❤

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s