6 жилийн турш фенүүдээ удирдан чиглүүлж яваа B2ST, тэдний фенүүдээ дэргэдээ авч үлдэж чаддаг тэр онцгой зүйлс нь юу бол? [#3 хэсэг: Hyunseung & Dongwoon]

단체_01

B2ST хөгжөөнт нэвтрүүлгүүд дээрхи жөгжилтэй хийгээд яг л өөрсдийнхөөрөө байгаа байдлаараа фенүүдээ амжилттай татаж чаддаг. Энэ дотроос хамгийн ихээр хүмүүсийн сэтгэлийг татдаг хүмүүс бол Jang Hyunseung, Son Dongwoon нар юм. ‘BigBang the Beginning’ дээрхи хатуу чанга төрхөөсөө эсрэгээр бодлогогүй жинхэнэ төрхөө харуулсан Jang Hyunseung, ах нараа үргэлж ард нь дэмжиж байдаг ч хэзээ ч замхарч алга болдоггүй, хөгжилтэй Son Dongwoon, тэд бол 6 жилийн турш B2UTY нарын сэтгэл зүрхийг атгасаар ирсэн хүмүүс.

Дуулах, бүжиглэх, үзүүлбэр үзүүлэх тал дээрээ гайхалтай чадварлаг Jang Hyunseung, төлөв даруухан хоолойтой нуугдмал эрдэнэ Son Dongwoon нарын бусдыг татах чадвар нь юундаа байна вэ.

Jang Hyunseung, B2UTY нарыг B2ST-ээс гарч чадахгүй байдалд оруулдаг залуу… ‘Яг л шоргоолж арсланг барьж иддэг үлгэр шиг’

1428811339-98

Jang Hyunseung маш өвөрмөц зан араншинтай бөгөөд та өөр бусад ямар ч хамтлаг дуучид дотроос тийм хүн олж чадахгүй. 4D зан нь нүүрэн дээр нь ил гарч ирэхээс гадна үйл хөдөлгөөнөөр ч тов тодорхой ил харагдана. Тэр нь өвөрмөц хэрнээ хувиралгүй ч юм шиг харагдах түүний нүүр хувирал юм. Гэхдээ тайзан дээр гарсан Jang Hyunseung 180 градус эргэж, хувиралгүй ч юм шиг байсан хүн мэргэжлийн ур чадвараа дэлгэн харуулах болно. Хувиралгүй байгаа тэр царай нь өөр ямар нэг зүйлээс болсон биш зүгээр л түүнийг гүн бодолд автсаны илрэл юм.

Царай нь хувиралүй мэт харагдах ч түүнийг амаа нээх үед түүнээс гарах үгс нь бусад хүнээс тэс өөр. Weekly Idol дээр амны цаасыг сэтгэцийн эмнэлэг болгож орхидогоос авахуулаад Kikwang-н гэдэсний булчинг шалгах гээд, энэ бүгд түүний гүн бодолд орсон байгаа тод жишээ гэнэ.

Jang Hyunseung-н энэхүү эрс тэс зан байдал нь түүний хамгийн том бусдыг татах нууц нь юм. Гаднаа хүйтэн хөндий ч доторхи нь танигдаагүй хэвээр. B2UTY нарынхаа сэтгэлийг одоо ч гэсэн хадгалж байгаагын гол шалтгаан нь фенүүдээсээ авсан тэр сэтгэлийг нь ямар ч дутах зүйлгүйгээр эргүүлж өгдөгт байдаг юм. Фен уулзалт болоод өөр бусад газар гээд тайзан дээр байхдаа Jang Hyunseung үргэлж B2UTY нартаа санаа тавьж, халамжтай төрхөө харуулна.

Son Dongwoon, B2UTY нар B2ST-д итгэж чаддаг гол шалтгаан… “Ийм дүүтэй байсан бол ч”

1428811357-60

Бусад гишүүдтэйгээ харьцуулахад аливаа нэвтрүүлэг дээр Son Dongwoon олонд танигдсан байдлаараа дутмаг байх нь ажиглагддаг. Ганцаарчилсан үйл ажиллагаа явуулж олонд танигдсан бусад гишүүд болоод Son Dongwoon нарын хооронд том ялгаа байж болох ч B2ST доторхи түүний байр суурь хэзээ ч тийм жижиг байгаагүй. Son Dongwoon бол B2UTY нарт B2ST-д итгэх итгэлийг өгдөг багана нь юм. Хичээнгүйлэн ажиллаж байгаа түүний байдал нь үүний гол шалтгаан. SBS MTV-н “BEAST Almighty” дээрхи дебют хийхийн өмнөх нэвтрүүлэг дээрээс тэрээр B2ST-д улаан шугамны дөнгөж дээгүүр гаран багтан орж байсныг харж болно.

B2ST-н бүрэлдэхүүнд багтах гэсэн Son Dongwoon-ий хичээл зүтгэлд эцэс гэж байгаагүй бөгөөд дебют хийснийхээ дараа ч өөрийгөө үргэлж хөгжүүлж, дасгал сургуулилтаа хийсээр байна. Yang Yoseob багахан халсан үедээ хийж байсан яриагаа өөрийн цахим сүлжээндээ оруулж байсан бөгөөд “Түүнээс яагаад ингэтлээ хичээнгүйлэн ажилладагыг нь асуухад түүний өгсөн хариулт намайг гайхшруулж, сэтгэлийг минь хөдөлгөж байсан. ‘Үйл ажиллагаа явуулж байхдаа таныг ядраасай гэж хүсэхгүй байна’ гэж байсан юм. Жоохон хүүхэд шиг юм хэлэх байх гэж бодож байтал” гэсэн нь Son Dongwoon-ий ухаалаг, бодлоготой занг харуулж байлаа. Мөн нэмж “Тэр миний бодож байснаас илүү гүн бодолтой нэгэн. Тэр өөрийн үүрэг хариуцлагыг чимээгүйхэн бүгдийг нь нуруун дээрээ үүрдэг” хэмээн бичиж байсан.

Son Dongwoon бол дөлгөөн залуу бөгөөд ах нартайгаа тоглоом наргиа хийж байхдаа тэднийг давж гарах гэж эрмэлздэггүй. Гэхдээ хичээнгүйлэн ажилладаг түүнийг “Оргилд нь гарсан макнаэ” гэж хэлж болох бөгөөд тийм л хүнд түшиг тулгуур болж чаддаг хүн юм. Хамтлагын гишүүд нь хүртэл түүнийг түшиж тулдаг гэж байхад хэн түүнийг idol-д тавигддаг хэмжигдэхүүнээр хэмжиж, алдар нэрийг нь ярьж зүрхэлнэ гэж.

Jang Hyunseung, Son Dongwoon нар эрч хүчтэй, B2ST-т зайлшгүй байх ёстой хүмүүс гэж хэлэхэд хилсдэх зүйл байхгүй. Тэр тусмаа B2ST-г таньж мэдэх тусам тэдний бусдыг татах чадварт улам илүү татагдах болно.

Энэ 6 залуусын бусдыг татах увидаст хязгаар гэж үгүй бөгөөд хэрвээ та тэр бүхний хажуугаар мэдэхгүй өнгөрвөл дараа нь харамсах болно шүү. Энэ бүхнийг уншсаны дараа ч тэдний сэтгэл татам байдлыг олж хараагүй бол одоо ч гэсэн тэдний фендомд нэгдэж, тэдний талаар олж мэдэхэд оройтоогүй байна.

Source: TopNews

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

5 thoughts on “6 жилийн турш фенүүдээ удирдан чиглүүлж яваа B2ST, тэдний фенүүдээ дэргэдээ авч үлдэж чаддаг тэр онцгой зүйлс нь юу бол? [#3 хэсэг: Hyunseung & Dongwoon]

  1. kikwang says:

    tiiimee tiiim

  2. Junhyung says:

    Тиймээ үнэхээр хэн хэн нь гэлтгүй бүгд л B2ST гэдэг нэгэн гэр бүлийг бий болгож байгаа өөр өөрсдийн гэсэн давтагдашгүй зан чанартай хүмүүс шүү дээ B2UTY нарт үнэхээр чухал хүмүүс (баярлалаа админаа ийм гоё нийтлэлийг хүргэсэнд)

    • Uugan104Jun says:

      Цаг заваа зориулж хийсэн зүйл маань хүнд хүрч байгааг харах гоё байдаг шүү ^^… Байнга сэтгэгдлээ үлдээж, урам өгч байдагт баярлалаа ^^

  3. seri9489 says:

    Iim hair tatam zaluusiig hairlahgui bol yahiin be ene horvood amidrah hereg bhgui bolno biz

  4. Ёоо тэр үг бүүр T.T хайрлахгүй байхын аргагүй залуус… ийм хүмүүс бгаа юм чинь хэзээ ч орхихгүй байх FOREVER B2UTY … гоё гоё нийтлэлд оруулж өгдөгт баярлалаа

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s