6 жилийн турш фенүүдээ удирдан чиглүүлж яваа B2ST, тэдний фенүүдээ дэргэдээ авч үлдэж чаддаг тэр онцгой зүйлс нь юу бол? [#1 хэсэг: Doojoon & Junhyung]

1429607363-55-org

‘I like you the best, I only need you, I’m going to engrave you in my heart” (I like you the Best дууны үг)

4 сарын 9-ний өдөр Yeouido-д болсон Cube-н хувьцааны талбарт шинээр бичигдэх болсонтой холбоотой ёслолын арга хэмжээ олны анхаарлыг ихээр татаж, энэ талаархи мэдээлэл тухайн цаг үеийн хайлтын жагсаалтыг тэргүүлж байлаа. Cube-г өсөн дэвжихэд гол хөшүүргэ болсон #1 шалтгаан нь хүн бүхний мэдэж байгаачилан B2ST билээ. Cube энтертайнментийн гол цөм болсон B2ST бол хөгжмийн ертөнц дэх томоохон амжилтуудын нэг бөгөөд гадаадын орнуудад ч тэдний алдар нэр цуурайтсан байдаг.

B2ST энэ жил дебют хийснээс хойшхи 6 дахь жилтэйгээ золгож байгаа бөгөөд ахлагч Yoon Doojoon-ий хэлснээр хамтлагын гишүүн бүр өөр өөрийн өнгө төрх, авьяас чадвар, бусад зүйлсээрээ фенүүдээ татдаг гэнэ. Тэгвэл тэдний фен клуб болох B2UTY-н нэр шиг B2ST-н бусдын татах тэр сайхан, сайн тал нь юундаа байна вэ?

Yoon Doojoon, зөвхөн хөлбөмбөг тоглохдоо л сайн гэж бодож байгаа бол буруу бодож байна.. Толгойноосоо эхлээд хөл хүртлээ dujun dujun (зүрх цохилох чимээ)

1429606618-92

Yoon Doojoon бусдыг татах чадвараар дүүрэн нэгэн бөгөөд дуулах, бүжиглэх, хөгжөөнт нэвтрүүлэг, жүжиглэх гээд бүхий л талбарт идэвхитэй байдаг. Өнгөн дээрээ Yang Yoseob дуунуудынхаа ихэнх хэсгийг авч дуулдаг юм шиг санагддаг байж болох ч. үнэн хэрэгтээ Yoon Doojoon түүнээс ч дутахгүй их хэсгийг дуулсан байдаг гэнэ. Yoon Doojoon-ий хоолой нь B2ST-н дууны гол хэсгүүдэд орсон байдаг бөгөөд соносгчдын чихийг ч сайн мялаадаг. Амьдаар дуулахдаа ч хоолой нь жигд сайн байдаг тул “B2ST амьдаар дуулахдаа сайн” гэсэн хариу авахад нөлөөлдөг.

Энүүгээр дуусахгүй ээ. Өргөн мөр, булчилад гуя гээд саяхан “Биеийн тамирын дээдийн халуухан залуу” мэт төрхөөр цахим ертөнцөд олны анхаарлыг татаж байсан бөгөөд гадаад төрхөөрөө тэрээр эрэгтэй фенүүдээ ч өөртөө татах бөгөөд тэд ч Yoon Doojoon-г үлгэр дуурайл авах хүнээрээ сонгох нь бий. Түүнчлэн MBC-н “All My Love”-с эхлээд хамгийн сүүлд гарсан tvN-н “Let’s Eat” зэргээр дамжуулан жүжиглэх авьяасаа үзүүлэн, төгс “од” болохоо харуулсан.

Ахлагчийн үүргийг гүйцэтгэдэг Yoon Doojoon гишүүдээ харж хандаж, түшиг тулгуур нь болж байдаг. Хамтлагын гишүүд 6 жилийн турш аливаа цуу ярианд өртөлгүй үйл ажиллагаа явуулж ирсэн нь Yoon Doojoon-ий удирдах чадвартай ч холбоотой болов уу.

Yong Junhyung, хүйтэн гадаргуун дор нуугдах төлөв даруухан байдал… ” Ийм хээгүй байвал хайр татам биш гэж үү”

1429606754-77

Yong Junhyung өөрийн авьяас чадвараа харуулж, дуу бичиж, зохиох ажлыг хариуцдаг бөгөөд өөрийн соло дуу “Flower”, B2ST-н “12:30” гэсэн дуунуудыг бичиж байсан. Түүнчлэн олон ч хамтлаг дуучидтай хамтарсан уран бүтээлүүд гаргаж дуучин, уран бүтээлч төрхөө харуулж чадсан бөгөөд түүний тайзан дээрх биеэ авч яваа байдал, чадвар нь үнэхээр гайхалтай. Фенүүд нь Yong Junhyung-н арыг үргэлж бат бөх хамгаалж, дэмжиж байдаг том шалтгаан нь түүний хүйтэн хөндий мэт төрхийн цаана хайр татам, сэтгэл татам хүн нуугдаж байдаг явдал. Heodang (бодолгүй ярьдаг, хэдий ухаалаг боловч ямар ч утгагүй, хошин зүйл хэлж орхидог хүн) Yong Junhyung-н зан чанар нь хөндий харагдах хэдий ч яг цаанаа ямар нэг зүйл дутаад байгаа мэт санагдуулдаг.

Тэрээр их юм ярихгүй, дуугүй байх гэж хичээдаг юм шиг санагддаг байж болох ч ‘фенүүддээ мундаг болж харагдмаар байна’ гэсэн хүсэл нь илүү их байдаг. Согтуу байхдаа тэрээр өөрийнхөө инстаграм дээр нэгэн хар түүхийг (арилахыг хүсдэг толбо) бүтээж орхисон нь фенүүд болоод хамтлагын гишүүн Yang Yoseob-г нилээдгүй гайхшруулаад амжсан. Тэр явдлаас хэд хоногийн дараа болсон гарын үсэг зурах өдөрлөг дээр фенүүд нь тэр сэдвийг сөхөж гаргаж ирж байсанд санаа нь зовж, ичсэндээ толгойгоо ч дээш нь өргөж чадахгүй байсан ба инээгээд өнгөрч байсан гэнэ. Мөн tvN-н олон ангит кино “Monstar” болон MBC Everyone-н ‘Weekly Idol’ дээр Yong Junhyung өөрийн нилээдгүй чухал, нухацтай талыг харуулсан нь түүнд “Жүжигчин Yong” хэмээх хочыг авчирч байсан. Тэгсэн хэдий ч камерийн ард тэрээр жинхэнэ өөрийнхөө төрхийг харуулж, түүний буйлаа гартал инээж буй төрх нь ч дуранд өртсөн байдаг.

Хөгжилтэй шооч төрхийг гаргахаас илүү ‘догь/мундаг’ төрхийг харуулах гэдэг Yong Junhyung-г B2UTY нар нь нэгэнт андахгүй мэднэ. Хичнээн хээгүй хүн байсан ч Yong Junhyung шиг хайр татам байвал хэн ч байсан хүлээн зөвшөөрч, хүлээж авах л болно.

~~~~~~

2-р хэсгээс Yoseob, Kikwang 2-ийн талаархи нийтлэлийг хүлээн авч уншаарай

About Uugan104Jun

Head Administrator of B2STAR.... Cube Family shipper... Pure B2UTY .... Hardcore Jester

6 thoughts on “6 жилийн турш фенүүдээ удирдан чиглүүлж яваа B2ST, тэдний фенүүдээ дэргэдээ авч үлдэж чаддаг тэр онцгой зүйлс нь юу бол? [#1 хэсэг: Doojoon & Junhyung]

  1. Junhyung says:

    Tiimee medeej yah argagui hair tatmaar shuu Joker

  2. kikwang says:

    waaaa goe

  3. Galaxy girl says:

    согтуудаа инстаграм дээрээ яг яасан юм бол ?

Сэтгэгдлээ бичээрэй ^^

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s